Бүсгүйн удирдлаган доор

1544.jpg“Камасутра” нь сексийн техникийг заадаг бол “Тоорын цэцэг” сургаал нь илэн таалж, уян зөөлөн сэрэл мэдрэмжийг бий болгох чадварт сургадаг байна. Эртний Энэтхэгт тоорын модны цэцэг нь залуу, хөндөгдөөгүй охиныг бэлгэддэг байсан бол эртний Хятадад сэрэл мэдрэмж, дур тачаалын билэгдэл гэж тооцогддог байжээ.
Эртний Хятадад шилбийг эр хүний нандин эрхтэнтэй зүйрлүүлдэг байжээ. Заримдаа эр эм хоёр хүний орон доторх “дайны” тухайд эр бэлэг эрхтнийг “чулуун туйван” хэмээдэг байж. Гэхдээ “……… шилбэ” гэдэг нь илүү зөөлөн янаг үг бөгөөд дурлалын ухаанд сургахдаа үүнийг цээжлэхээс эхэлдэг байж. Цэцэг өөрөө эр хүний бэлэг эрхтнийг бүхэлд нь, нээгдэж буй дэлбээ нь хучаас арьсыг, голоос нь гардаг аяганцар нь тээрхийг төлөөлнө.

Эмэгтэй хүний үзүүлж болох бүх авъяасаас хамгийн чухал нь эр хүнийг өдөөн дуудах чадвар гэж тооцогддог байсан бөгөөд, энэ нь ялангуяа олон жил ханилаад уйдаж эхэлсэн хосуудад чухал байсан бөгөөд ийм гэр бүлийн эхнэрүүд нь тусгайлан дурлалын ухаанд суралцдаг байсан байна. Энд зугаацуулагч охидын /одоогоор биеэ үнэлэгчдийн/ тухай бүр ойлгомжтой хэрэг. Настай, хижээл юм уу чалх муутай эрсэд, эсвэл дур тавьчихсан /магадгүй хэд хэд/ эрийн сэрлийг хөдөлгөж тачаалыг өдөөхөд эмэгтэй хүнээс онцгой ялдам янаг байдал шаардагдах нь мэдээж. Энэ нөхцөл байдал одоо ч яг л хэвээрээ шүү дээ. Тиймээс өвөг дээдсийн энэ дурлалын судраас уншаад үзэхэд илүүдэхгүй бололтой.

Бэлэг эрхтний тээрхий онцгой мэдрэмжтэй хэсэг юм. Гэхдээ их эмзэг тул болгоомжтой харьцах хэрэгтэй. Тээрхийг бүсгүйн хэл, уруул онцгой өдөөх бөгөөд энэ нь түгээмэл боловч тийм ч “хөнгөн” таалалт бас биш юм. Тэгээд энд юу ярих гээд байнаа? Энд тээрхийг сормуусаараа гижигдэх урлагийн тухай ярьж байна. Ийм чадвар эртний Хятадад өндөр үнэлэгддэг төдийгүй, дурлалын ухааны дээд цэг гэж тооцож байж..

Бүсгүй эхлээд ……………… шилбийг салхи үлээж буй тоглоом тоглох хэрэгтэй. Энэ нь бэлэг эрхтний тээрхийг хучаас арьснаас суллан гаргаж ирэн гэсэн үг. Хучаас арьс нь мөн л мэдрэмжтэй хэсэг боловч сормуусны хөдөлгөөнийг арай л мэдрэхгүй. Тун цөөн эр л ийм нарийн мэдрэмжтэй байдаг. Тиймээс сормуусны “таалалт” бол зөвхөн тээрхийн зөөлн толгойд л үйлчилнэ. Ингэж гижигдэх явцад эр эм аль нь ч бэлэг эрхтэн хөвчрөх тухай бодох хэрэггүй, зөвхөн энэ үйл явцад л хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бүсгүй зүгээр л сормуусаа тээрхийн дээгүүр зөөлөн гүйлгэж, эсвэл дөнгөж үзүүрээр нь шүргүүлэн нүдээ анивчина. Үе үе эрэгтэйгээ зөөлөн үнсэж тайвшруулаад дахин сормуусаараа гижигдэнэ.

Сормууснаас гадна үсийг мөн энэ тоглоомд ашиглана. Эртний Хятадын хүүхнүүд үсээ тун ярвигтай самнадаг байсан тул үснийхээ засалтыг эвдэхгүйн тулд сормуусаа түлхүү ашигладаг байж. Гэхдээ зарим бүсгүй үсний хатгуурынхаа угт тусгайлан ганц туг үс үлдээгээд түүнээ ашигладаг байсан ч гэдэг. Үс харьцангуй урт өтгөн тул ганц тээрхий биш, бүх л бэлэг эрхтэн, төмсгийг хүртэл түүгээр илж таалдаг байжээ.

Эртний Хятадын шүлэгт “… турьхан гар нь хөнгөн салхи мэт дэгдэн бүжиж …… цэцгийн шилбийг таална. Уяхан дэлбээг нь сөхөж үлгэр, зүүдийн мэт илбээнээр зүрх сэтгэлийг амтат үнэрээр бялхаах тансаг голыг нь сөхлөө… ” гэж хүртэл дүрсэлдэг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.