benjamin was here /цоорхой байна шүү (засав)/

tavinaa-gej.jpgБие махбод сексээс таашаал авч сурахын тулд нэг ёсондоо дасгал хийх хэрэгтэй болдог байна. Дур тавилт нь дотроо янз бүр байна. Үтрээний дур тавилтын үед үтрээний доод хэсэгт орших “констриктор” хэмээх булчин оролцох ёстой. Гэвч зарим эмэгтэйд энэ булчин нь харьцангуй сул хөгжилтэй байх нь бий.

Ийм үед энэ булчинг хөгжүүлэхийн тулд дасгал хийх хэрэгтэй болдог. Энэ нь хялбар, өдөр бүр арын сүв буюу хошногоо олон удаа дахин дахин чангалж суллаж байх ёстой. Энэ үед дээрх булчин чангарч байдаг. Өөрийнхөө “констриктор” булчингийн хэр хөгжилтэйг мэдэж болдог. Дээш харан хэвтээд үтрээний доод хэсэгт хоёр хуруугаа шургуулаад үтрээгээ чангална. Хэрвээ та энэ хоёр хурууг хавчиж чадахгүй байвал таны констриктор булчин тун сул хөгжилтэй байна гэсэн үг. Хурьцлын үеэрээ констриктор булчинг чангалахын хажуугаар таазаа өргөж болно.

Зарим эмэгтэйчүүд “хэлүүний” буюу зөвхөн хэлүүг шууд өдөөж дур тавьдаг. Ийм эмэгтэйчүүдийн хувьд дур тавилтыг сайн мэдрэхийн тулд хурьцал эхлэнгүүт хөлөө хөдөлгөн хавчих хэрэгтэй. Ингэхэд бэлэг эрхтэн хэлүүнд хүрэлцэж нөлөө нь ихэснэ. Эсвэл хурьцлын үедээ хэлүүг хуруугаараа оролдож болно.

Умайн гэгдэх дур тавилт харьцангуй ховор байдаг. Энэ төрлийн дур тавилтын үед эр бэлэг эрхтнийг ямар ч байсан умайн хүзүүнд хүргэж үрэлцүүлэх хэрэгтэй. Хэрвээ эрэгтэйн бэлэг эрхтэн умайн хүзүүнд хүрэхгүй, эсвэл онохгүй хажуугаар нь зөрөөд байвал бүсгүй дур тавихгүй гэсэн үг юм. Ийм дур тавилттай бүсгүйд тохирох байрлалууд бий. Жишээ нь, бүсгүй дээш харан хэвтсэн бол хурьцлын үеэрээ хөлөө нугалан хэвлий рүүгээ тулган нэлээн дээш нь татах, эсвэл эрэгтэй нь дээш харан хэвтэж эмэгтэй нь дээр нь суугаа байрлалууд тохиромжтой.

Хэвийн дур тавилттай боловч сайн сураагүй, одоогоор мэдрээгүй байгаа эмэгтэйчүүдэд хурьцлын ажлыг зохиомлоор ч бай аль болох удаан үргэлжлүүлэх нь дур тавилтыг мэдрэх шилдэг арга юм. Үүний тулд эрэгтэй нь үтрээнд бэлэг эрхтнээ оруулаад хэсэг хугацаанд үрэлтээ зогсоох байдлаар дур тавихаа барих хэрэгтэй байдаг.

6 Comments

  1. boy says:

    girl д хандаж хэлхэд туршлагагүй байх юм у бие организимд тэй чинь холбоотой дээрх байх гэж таамаглаж байна. ягд гэвэл би гэсэн тэр таашаалыг амсаагүйл явна. хэхэ дээрх дасгалаа хийгээд үзэхгүй юу дө

  2. bible says:

    gar hangalga hiigeed tavidag ch sex hiihleer tavihgui yum

  3. girl says:

    odike …odoo boltol sex ees taashal awj uzeegui bna ene yuniih we humuse zowlogo ogooch

  4. suka says:

    yaj hiideg yum be? gar hangalag. egchee ta hiideg yumuu?

  5. I know says:

    emegtei hun dur tawij surah hamgii sain arga bol gar hanlag. ter uyed l yaaj dur tawidgaa medne.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.