Амаар хамгаалалттай секс хийх нь

images.jpgБЗДХ нь олон янз байдаг. Эдгээр халдвар нь биеийн янз бүрийн хэсэгт, ялангуяа ам, хоолой, бэлэг эрхтэн болон хошногонд байрлаж байдаг. Таны ам бэлгийн харьцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү? Бэлгийн хомхой, заг хүйтэн, гепатит А нь бэлгийн харьцааны үед амаар дамждаг.

ХДХВ нь амаар төдийлөн халдварладаггүй, тэгэхээр ХДХВ-ын халдварын эрсдэл багатай гэсэг үг юм. Хэрвээ та амаар бэлгийн харьцаанд орох үедээ ХДХВ-ын халдвар авч болзошгүй гэж сэжиглэж байгаа бол бэлгийн хамтрагчаа бэлгэвч хэрэглэх юм уу, аман дотор үрийн шингэнээ гадагшлуулахгүй байхыг хүсч болох юм. ХДХВ нь бэлгийн хамтрагчийн амнаас халдварласан тухай одоогоор бүртгэгдээгүй байна.

Та өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалснаар амаар халдварлах халдваруудын эрсдлийг багасгаж чадна. Буйлнаас цус гарах, амны хөндийд яр, шархтай байх, хоолойны үрэвсэл зэрэг нь БЗДХ дамжих арга зам болдог. Бэлгийн харьцаанд орохын өмнө шүдээ угаах, чигчийлэх нь таны аман дотор ямар нэгэн жижиг шархлаа учруулж болох тул амаа заавал цэвэрлэх хэрэгтэй байвал ам зайлагч, бохийг хэрэглэх нь зүйтэй.

Бэлгэвч нь бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын байнгын дотны нөхөр байдаг. Бэлгэвч нь таны төсөөлснөөс илүү, амьдралд тустай болохыг мэдэх үү, жижгхэн ч гэсэн таны амьдралыг аврагч энэ бяцхан хэрэгслийг хэрхэн хэрэглэх тухай цөөхөн хором сонирхож үзээрэй.

  • Боломжтой бол зориулалтын бэлгэвч, Durex Ultra strong, Mates Super strong, Safeguard Forte болон H-T Specials бэлгэвчүүдийг хэргэлээрэй. Хэрэв танд зузаан бэлгэвч олох боломжгүй байвал бэлгэвчээ чийгшүүлэгч болон усан суурьтай тостой хамт хэрэглээрэй.
  • Та өөрийн бэлэг эрхтний хэмжээнд тохирсон, зөв хэлбэртэй бэлгэвчийг сонгоорой. Та өөртөө тохирсон бэлгэвчийг олтлоо янз бүрийн нэрийн бэлгэвчийг хэрэглэж туршиж үзээрэй.
  • Усан суурьтай тос болон чийгшүүлэгчийг байнга, хангалттай хэмжээгээр хэрэглэж бай. Бэлгэвч нь хангалттай чийгшилгүй болохоор урагдаж, хагарч болзошгүй юм.
  • Төрөл бүрийн тосыг хэзээ ч бүү хэрэглэ. Тос нь бэлгэвчийг муутгадаг юм
  • Бэлгэвчний сав, хайрцгийг болгоомжтой онгойлго. Онгойлгох явцад бэлгэвч гэмтсэнээс урагдаж, хагарч болзошгүй.
  • Бэлгийн харьцаанд орж байх үедээ бэлгэвч зөв байрласан эсэхийг шалгаж, анзаарч байгаарай.
    Бэлгэвчээ хэрэглэж дуусаад, эсвэл та үрийн шингэнээ гадагшлуулсан бол бэлэг эрхтнээсээ болгоомжтой сугалж аваарай.

2 Comments

  1. strong.. says:

    hahaha it’ll feel like licking your finger.. whatever..

  2. er hun says:

    za tegeed yalanguya ter untei sainiig ni avch baigaarai humuuse. 0.03 mm-iihiig avbal bur sain barag belgevch bhgui yum shig keke

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.