Валентиний өдөр буюу дурлалт хосын өдөр

valentina.jpgЦаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V-р зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам та үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Римийн Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийг шувууд дурлалт хосоо, амьдралын хосоо сонгон олдог учраас энэ өдрийг “Шувуудын хуримын” өдөр ч гэж нэрлэх болж. Энэ өдөр охид хүүхнүүд өөрийн нэрийг цаасан дээр бичиж хайрцагт хийнэ, тэр хайрцгийг залуучууд задалж аль нэг эмэгтэйн нэр бүхий бичгийг сугалан авч үүрдийн ханиа сонгодог энэ хөгжилтэй баярыг олон оронд тэмдэглэдэг болжээ. Эртний Римийн эзэн хаан Клавдий 2 гэгч машид харгис нэгэн хаан 270 онд төр барьж байсан хэцүү цөвүүн тэр цагт цус урсгасан их дайн нь ямар ч амжилт олохгүй байсан тул хаан ихэд бухимджээ Цэрэг дайчид нь тулааны талбараас уйдаж, тухтай тайван амьдралыг эрхэмлэх болсныг гадарлаж хурим найр хийх, гал голомтоо бадруулхыг хориглосонд дургүйцсэн залуус авралт сайн хүнийг эрж Римийн Терний хотын нэгэн санваартан Валентин гэгч таарчээ. Залуусын хүсэл сэтгэлийг гүнээ ойлгодог тэр ариун санваартан хэрүүл ам хийдэг эр эмийг эвлэрүүлж, ганц бие хүмүүс бие биедээ хайрын захиа бичиж, цэцэг бэлэглэхийг уриалсан байна. Идэр залуусыг уруу татсангуй тэрхүү ламтныг ухаан мулгуу, уур хилэнт тэр хаан баривчлан авч 270 оны 2-р сарын, 14нд цаазлан гэсгээсэн түүхтэй. Санваартан шорон гянданд тарчлам зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулхын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд “чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтжээ. Тэр цагаас эхлэн орон бүрий залуус бие биедээ захиа бичиж, дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай
болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд римийн папз Геласйүс цагаатган хоёрдугаар сарын 14-ийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлигдсан гэдэг.

Өнөөдрийн Монгол сонин

8 Comments

  1. Luvsandorj says:

    Монголчууд хайр сэтгэлийг салшгүй мөнхийн бэлэгдэл хаан бугуйвч хатан сүйхээр баталгаажуулж ирсэн билээ. Мөн дэлхийн ихэнхи орнуудад хайртай хосууд хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж төвлөрсөн газарт сэтгэлийн тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагладаг ажээ.

    Тэгвэл хайртай хосууддаа хайр сэтгэлээ “LOVE LOCKS”- р баталгаажуулах боломж олгож Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны 18:00 цагаас UB PALACE анх удаа “LOVE LOCKS”-н нээлт хийхээр боллоо.

    Та хайрттайгаа, хайрын баталгаагаа цоожилж баталгаажуулах цоожтойгоо хамт хүрэлцэн ирж “LOVE LOCKS”-оо түгжиж хайр сэтгэлдээ үнэнч байхаа тангараглана уу. Ёслолын дараа уг хайрын цоожнуудын гинжин хэлхээг Хуримын ордоны ойролцоо мөнхөд байрлуулах юм.

    “LOVE LOCKS” үйл ажиллагаанд НЭГЭН ЗҮГТ хамтлаг оролцож 19:00 цагт БИ ЧАМД ХАЙРТАЙ тоглолтоороо хайртай хосууддаа гэнэтийн бэлэг барих болно.
    Хэзээ: 2011 оны 02 сарын 14-ны 18:00 цагт
    Хаана: UB Palace

    Оролцоорой.

    http://luvsandorj.newmediamarketingagency.com/love-locks-20110214-1800-ub-palace

  2. ogo says:

    сайxан гайxалтай түүx бна ирэx валинтинаар xайрдаа сприз баринаа амлий чамдаа xайртай шүү

  3. setgegdel says:

    za arai l ramontic bnda, yu ch uzeegui bsan gehed arai l gene bn tegeed ch nas chini joohon ym bnshd, zugeerdee ehleed tegej bodogdood l biz, er hund zunduu l ym tohioldono, ter bolgoniig ingeed gonginood bh ym bol hetsu l ym bn.

  4. okolog says:

    bi ireh balentiniin uduruur tvvndee hairaa elchilne

  5. nox says:

    tegeed sohor yum bol yaj unshsan yum be mon zalwaa

  6. Izaura says:

    Ene Klavdii shig yumnuud amedarld olon baih yumaa!

  7. shino says:

    tehhh uneheer gaihaltai

  8. ganaa says:

    gaihaltai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.