Секс + алкоголь

th_sexy-1.jpgҮнэхээр ч зарим тохиолдолд сексологичид секс хийхийн өмнө бага хэмжээтэй алкоголь хэрэглэхийг зөвлөдөг. Үүнээс гадна спирт “цус хөөргөж”, сэрлийг нэмэгдүүлдэг байна. Харин их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэвэл үүний эсрэг үйлчлэл явагдаж, дур хүслийг бууруулдаг аж. “Секс өдөөдөг”, эсвэл “дур хүсэл бууруулдаг” ундаа гэж байдаггүй. Гэхдээ спиртийн төрлийн ундаа бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд “аль нь цус хөөргөж”, аль нь дуршил бууруулдаг болохыг сонирхьё.

Шар айраг (4,5-6%)
Энэ нь зөвхөн эрчүүдийн хүртдэг ундаа байсан нь саяхан. Харин одоо эмэгтэйчүүд эрчүүдээс ч дутахгүй энэ ундаанд дурлах болжээ. Олон хүнтэй газар эмэгтэйчүүд шар айраг уух нь бүдүүлэг зүйл биш. Зарим нь өдөрт хагас литрийг уухад эрүүл мэндэд тустай гэх юм. Гэвч шар айраг бас тийм ч сайн сонголт биш. Шар айраг их хэмжээгээр ууснаас цусны эргэлтэд ихээхэн өөрчлөлт орж, найрлаганд нь байдаг фитоэстроген бодисын нөлөөгөөр секс хийх дур буурдаг.
Хэрэглэх дээд хэмжээ: Нэг литр

Жин-тоник (9%)
Жин-тоник нь спирт, бензоат натрий, үнэр оруулагч нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс төрөгчөөс бүрддэг түргэн ундаа юм. Хүний биед хурдан шингэдэг тул түргэн согтдог. Чанга хатуу нэрээ батлах адил жин-тоник нь бухимдал, сандрал тайван бус байдал үүсгэдэг.
Хэрэглэх дээд хэмжээ: 0,5 литр

Вино (12-15%)
Бахус ба амур нь эртний Грекээс л хамтдаа явж байгаа билээ. Вино нь дээр үеэс л хүслийг бадраах шидтэй ундаанд тооцогдсоор ирсэн. Тааламжтай амт, хүний биед хэрэгтэй эрдэс бодис, аминдэм ихээр агуулагддагаараа онцлог. Тохируулж хэрэглэвэл хамгийн сайхан үдшийг бэлэглэж чадна. Грекчүүд виног усаар шингэлж согтууруулах үйлчилгээг бууруулдаг байж.
Ходоодны шарх, диабет, харшил өгсөн нөхцөлд виног хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх дээд хэмжээ: 200 мл улаан вино, 300 мл цагаан вино.

Цагаан архи (40%)
Хэдийгээр цагаан архи романтик ундаанд тооцогддоггүй ч хэрэглээ талаасаа цэвэр алкоголь юм. Архины найрлагад гадны ямар ч бодис байх ёсгүй.
Архины согтолт бусад хийжүүлсэн, гаазтай ундаанаас удаан явагддаг бөгөөд гарахдаа ч мөн удаан байдаг.
Хэрэглэх дээд хэмжээ: 100 грамм

Коньяк (40-42%)
Коньяк бол усан үзэмнээс гаргаж авдаг ундаа. Түүнийг нарс модон торхонд удаан хугацаагаар хадгалж, исгэдэг. Зүрх судасны ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг эрдэс бодисоор баялаг бөгөөд үнэр амт нь сэтгэл санааг сэргээдэг. Сексологчид секс хийхийн өмнө хундага коньяк уухыг санал болгодог нь нууц биш.
Хэрэглэх дээд хэмжээ: 50-100 грамм

Бид сексийн өмнө хэрэглэж болох ундааны хамгийн ерөнхий зүйлүүдийг үзлээ. Гэхдээ спиртийн төрлийн ундаа хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг гэдгийг мартаж болохгүй. Зарим нэгэнд нь огт хэрэглэх хэрэггүй байхад нөгөөд нь дээрх зөвлөгөө яг тохирч болно шүү дээ. Хамгийн гол “Уу, гэхдээ хэмжээгээ мэд” гэсэн энгийн бөгөөд үнэн үгийг санаж яваарай.

Ням Гариг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.