Миний нас 60 гарсан ч бие организм маань залуугаараа, тогтмол секс хийдэг

dzman-middle.jpg

Насаараа сэтгүүлч хийсэн хүн нэг өдөр л гэнэт рок поп урлагийн ертөнцөд шинэ урсгал оруулж ирэн нийгэмд шуугиан дэгдээж дуучин гэж нэрлэгдсэн. Хөгжмийн зохиолч Б.Наранзун дуучин Д.Энхзул бид гурав рок попын нэг шинэ төрөл болох электро хөгжим, тэр дотроо “дэнс транс” гэдэг чиглэлийг анх удаа Монголд оруулж ирсэн. Энэ бол рок попын хамгийн орчин үеийн хөгжмийн төрөл. 1980-аад оны дундаас дэлхийд хүчээ авч эхэлсэн. Б.Наранзун бид хоёр гурван жилийн өмнөөс эхлэн энэ талаар ярьж судалж ажиллаад өнгөрсөн оны 5-р сараас эхлэн уран бүтээлээ олонд хүргэсэн юм.

-Та одоо юу хийж байна? Таныг богино хугацаанд их зүйл хийх байх гэж хүлээж байна?
-Ганц нэг дуу хийчихээд шууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах хэрэггүй юм байна лээ. Одоо бол яг энэ чиглэлээр “Э2 тап” гэдэг нэртэй зургаан дуутай шинэ СD гаргаж байна. Миний анхны СD-ний гол онцлог бол монгол хүн электро хөгжмийг зохиож, түүндээ олонд танигдсан монгол аялгуу хийж өгсөн. Шуугиулан гарч ирчихээд алга болчихлоо гэж бодож байгаа байх. Энэ бол “В” продакшны тактикийн асуудал. Яагаад гэхээр түрүүчийн миний дуунуудыг эхлээд телевиз, FM радиод өгч нийтэд түгээгээд, дараа нь СD болгож борлуулах гэсэн чинь борлуултанд муугаар нөлөөлсөн байна лээ. Хүмүүс хуулж хувилж аваад аль хэдийнээ тараачихсан байсан. Тиймээс одоо гаргаж байгаа СD-нийхээ бизнес, тактикийн асуудлыг сайн боловсруулж байна.. Миний ССХ-ийг хүлээж буй хүмүүс олон байгааг би сэтгүүлч хүнийхээ хувьд харж байна. Уран бүтээлээсээ ашиг олмоор байна шүү дээ.

-Та “В” продакшнтай ямар гэрээ хийсэн вэ? Тантай хамтарсан уран бүтээлээс ашиг олддоггүй учраас хамтарч ажиллахаа болино гэж яригдаад байсан?
-Уран бүтээлийнхээ ашгаас надад 10-аас дээш хувь өгдөг. Тэд чинь миний клипийг хийх гэж их мөнгө гаргаж байгаа. Гэрээний дагуу юу гэж заасан тэр дагуу л би ашгаа авна. Түүнээс би хэн ч биш байснаа нэрд гарчихаад илүү мөнгө нэхэхгүй л дээ. Тиймэрхүү асуудал гаргахгүй, эвийг нь олж хэнтэй ч ажиллаж чадах ухамсар чадвар надад өнгөрсөн жилүүдэд суусан. Би тэдэнтэй хоёр жилийн тэрээ хийсэн байгаа. Миний гол зорилго бол электро хегжмийг ендөр түвшинд, олон хүн сонирхох хэмжээнд уран бүтээл хийж Монголын залуучуудад хүргэчихээд холдоод явна. Надад рок попын чиглэлээр олон жил уран бүтээл хийх нас алга. Шинэ гарч байгаа СD-гээ Сингапурт хийж байгаа. Надад болон манай “В” продакшнд АНУ, Европ ер нь хаана ч очсон гэрээ хийгээд хамтраад ажиллах хүмүүс, студи байгаа.

-Таны ху вьд уран бүтээл хийхэд мөнгө төгрөгний асуудал дээр хүндрэл нэг их гардаггүй байх. Бие даагаад уран бүтээл хийж болдоггүй юм уу?
-Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Найман газар ажиллаж, найман газраас хөлс мөнгө авч байна. ХУИС, “Зохиомж”, “Их засаг”, “Түгээмэл” их дээд сургуулиуд, “Миний Монгол FМ100.5″, “Ертөнц дахины энх тайваны холбоо”, Монголын радио, телевиз болон олон газар байна. Энэ бүгдээс ямар нэгэн хэмжээгээр цалин нийгэмд их хэрэгцээтэй хүн байж чаддаг. Мөнгөнөөс илүүтэйгээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах нь чухал

-Та гадаад орноор олон удаа явж их зүйлийг ажигласан хүн. Тэгж явахад өөр салбараас урлагийн салбарт гэнэт уран бүтээл хийгээд гараад ирсэн таньтай ойролцоо насны хүн тааралдаж байв уу?
-60 гарчихаад залуу стильний уран бүтээл хийгээд яваа мэргэжлийн хүмүүс олон байна. Түүнээс над шиг насаараа өөр зүйл хийж байгаад нэг өдер “Би хөгжмийн урлагт хүчээ үзэх гэж байна. Намайг үүнээс хойш DZ Man гэж нэрлэж байгаарай” гээд рок поп руу орчихсон хүн би хайж үзсэн. Надтай лав тааралдаагүй. Би рок попд шинэ урсгал оруулж ирж чадна гэдэгтээ өөртеө итгэлтэй байсан. Намайг “Пентатоник” наадмын тэргүүн шагнал авахад яруу найрагч Б.Лхагвасүрэн “Дашзэвэг дуулах дөргүй юм байна лээ. Мэддэггүй чаддаггүй юмаа мэдлэгээрээ нөхөөд дэлхийн хөгжмийн сорыг олоод, умайтал нь татаад гаргаад ирдэг буянтай “хар зөнөг байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш намайг нас намбандаа байсангүй гэж загнаад байсан гэр бүлийн хүн маань ойлгож эхэлсэн.

-”Олон нүцгэн охидтой дууллаа. Нас намбандаа байсангүй” гэж загнасан гээ биз? Таны дуулахыг тэдний бүжиглэх нь сонирхолтой болгож өгсөн байх?
-Тэр үнэн шүү дээ. Залуухан охидын дунд 60 гарсан хөгшин хүн гарч ирээд дуулах хүн бүрт л сонин харагдана биз дээ. Гэхдээ бүжиглэх, клипэнд тоглох охидуудыг нүцгэн шалдан байлгах уу, үгүй юу гэдэг бол “В” продпакшны ажил, надаас хамаарахгүй. Саяхан намайг Дорнодод тоглолтоор очиход хүн бүр л хүлээн зөвшөөрч бяйня пяз Яяпан гэхээр миний насны хүмүүс хүртэл “Чиний дуулж бүжиглэх байж болох л зүйл. Харин улс төрийнхөө юмыг хаяагүй биз? Одоо манай улс төрийнхөн юу болж байна” гээд ярих гэсэн олон хөгшчүүл байсан. Бага дунд ангийн хүүхдүүд хүртэл “Э2 тап ах аа, гарын үсгээ өгөөч” гээд гүйж явсан. Хүн бүхэнд хэрэгтэй байна гэдэг уран бүтээлч хүний бахархал, гайхамшиггай чанар шүү дээ. Миний нас, зүс царай хөгширсөн харагдаж байгаа. Энэ бол байгалийн хууль. Түүнээс миний сэтгэлгээ бие организм бол залуугаараа байгаа. Сүүлийн 20 гаран жил Францын “Поло” гээд ганцхан үнэртэй усыг түрхэж байна. Өдөр бүхэн үнэртэй ус түрхдэг. 100 грамм. нь 200 мянган төгрөгний үнэтэй. Өглөө босоод би массажны самаар 96 удаа үсээ самнадаг. Яагаад гэхээр миний ээж 76 нас хүрээд өөд болсон. Би ээжээсээ 20 насаар илүү насалдаг юм бил үү дээ гэж бэлэгшээж 96 удаа самнадаг. Хөдөө гадаа хаана ч явсан тоогоороо л самнадаг. Тийм учраас үс маань едий хирийн насанд шингэрээ ч үгүй байна. Миний үеийнхэн еренхийдөө бүгд толгой нь халзарчихсан гүзээ суучихсан байгаа. Би 50 нас хүртлээ гэдэсний таталт хийсэн. Саяхан нэг эмнэлэгт очсон чинь эмч нь “Таны арьс жаахан хүүхдийнх шиг булбарай байна” гээд гайхаж нь лээ. Аргагүй шүү дээ, 30 жил өглөө болгон зөгийн балтай буцалсан ус ууж байна. Гадаадад томилолтоор явсан ч уудаг. Өтөлсөн болохоос үхсэн биш, хөгшин ч гэлээ биеэ эрүүл байлгахын тулд арчлах хэрэгтэй. Өглөө бүхэн дасгал хийх нь чухал. Уул өөд 20 гаруй насны залуутай цуг гүйхэд би лав амьсгаадахгүй гарчихна.

-Өтөлсөн болохоос үхсэн биш гэлээ. Танаас сексийн талаар асуухад нэг их халгаад байх зүйлгүй санагдаж байна. Яагаад гэхээр та харьцангуй залуу сэтгэлгээтэй, илэн далангуй хүн?
-Би үүнд хамгийн идэвхтэй. Гэхдээ нэг их хэтрүүлж болохгүй. Одоо ч гэсэн долоо хоногт хоёроос буухгүй хийдэг. Үүнийг заавал олонд яриад байх зүйл биш л дээ. Хүнд дуулгаад яриад баймааргүй гэр бүлийн хамгиин нандин зүил энэ дээ.

-Сүүлийн үед таныг залуу охид руу сээтэн хаядаг болсон, бас залуухан охидоос захиа авдаг гэх зэргээр ярьдаг болж?
-Сайхан хүүхэн хараад сээтэн хаяхгүй эр хүн сэтгэлийн гажигтай байдаг. Би одоохондоо эрүүл байна. Хардаг, яагаад болохгүй гэж. Хөгшин хүн залуухан бүсгүйн гоо үзэсгэлэнг яагаад харж болохгүй гэж. Надад одоо ч охидоос захиа ирдэг.

2008.03.3 Тэргүүн

15 Comments

  1. irgen says:

    унхээр бахараж бна.тАНД АМЖИЛТ ХУС

  2. Huuhen says:

    Пах энэ хөгшин зөнөгтэй секс хийвэл өнгөрсөн хүнтэй хийж байгаа санагднаа. шар сэмжилсэн өвгөнүүд боливол таарна. яаж залуу байдгийн,гадна нүүр шигээ л дотор нь бүгд эвдэрсэн байгаа, чаддаг юм бол эмгэнээ ганц гэсэн тавиулж байвал таарна. пах пөх пах

  3. tll says:

    xaxaxa ene ovgon icheesei hendee gaihuulaad bgan zonog chine

  4. Emoz says:

    хаха та нар өөрсдөө ичээчээ. Playboy-н өвгөнд атаархдаг биздээ? Атаархсандаа ингэж байгаа юм өө. Наад эргүү мэдлэг, боловсролгүй юмнууд чинь. Заавал хүн болгонд таалагдах албагүй шд. Чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ.

  5. anuka says:

    chadaj baigaa ymand arag baihgvishde iim nasan deeree engej ooriigoo jargaaj yawaj baigaa bol bolooshde chadaj baigaa ymand arag baihgvi gej medhvv hvmvvsee chadahgvi negen bvv atarah za

  6. mandy says:

    yanaaaa ichij uhmeeriin ur huuhed ni unshij ga shtee

  7. ALeX says:

    buruu zonson urchger ovoo

  8. hanhvv says:

    hi zaluusaa. ene hvnii duulah ni ch yah we dee zailuul setgeleerei odii zeregtei bgaa ni l saihan yum daa. 60 garsan owgochvvl ene hvn shig bh ni yu l bol doo. ta nar muulaad ch yahiin magtaad ch yah yum bilee. sonsoh neg ni sonsono biz sonsohgvi neg ni ter l biz dugui l orhih heregtei sh dee ho. muu muu helehee bolitsgooy doo.

  9. gunj says:

    ene ovgonii duuldag gej alai l yum bn lee chd ee amidaaraa bol hehe ene muu turanhai ovgonii seks gej ch yu bdgiin bac yamar mangar ni ene teneg ovgond zahia ogdog bn aa hhaha

  10. girls says:

    hey zaluusaa ta nar ene hvn shig baij chadahgvi sh dee. shaldan bandi naraa. hogshin hvnees doloon dor gedegee medmeer yum ta nar. hvn muu heleheesee icheech ee.

  11. fen says:

    hvm muu helj bgaa zaluus oorsdoo hezee negen tsagt hogshirno gedegee medehgvi bgaa yum bh daa. ta nar ene hvnii nasan deer vvnees doloon dor bhwii dee. ta nar vrgelj zaluugaar bhgvi shvv dee mangar batsaanuud aa. argaa barj hvn muulj bhaar oor yum hiij setgej amidraach ee.

  12. Hot boy says:

    hi zaluusaa ta nar oorsdoosoo icheech ee. ta nar oors doo ene hvnees vlger jishee awaach. hooson tolgoitoi yumnuud l iim yum bichej bgaa bh. chadaj bgaa bol yasan ch yah we dee. hvnii amidral ta nart yamar hamaatai yum. toriin tomchuud bvgd l nuuts amragtai sh dee. DZ man ta shvv amjilt hvsie

  13. Enkhee says:

    vhej hewtsen ugur tolgoi zuw zundug boloosoi doo hugshiin azraga joroo surnaa gej l ene baihdaa Dashzeweg guin seks hiidegh gej yu baidag yum hogiin vrchiisen uwgun xa xa
    ene pizdaa harhaas uur chaddaggui baihaa

  14. No says:

    Dashteveg guian nasan deer iim tsoglog baina gedeg saiahnshdee bolj l baina, manahan hyn muulahdaa sain um oorsdoo chadahgui bol duugui l baih heregteishd.

    Dashzeveg guia ta shyyy!!! Uragshaa

  15. ilchlegch says:

    ene uvgun zaluuhan nuuts amragtai gesen. tegeed terigee german yavuulsanchie nuguu teneg ni ergeed hureed irsen. bair tureeselj ugdug nuguuduh ni huduunii usan teneg okhin. ta 2 icheechee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.