Дурласан хархүүгээ хэн болохыг нь таних дөрвөн арга

Эрчүүд шинэхэн танилцсан бүсгүйгээ гол төлөв болзоонд урьдаг. Та урилгыг талархан хүлээн авч болно. Гэхдээ наана нь бодох зүйл их бий. Бүсгүй та анхны болзоонд очихдоо цаадах хархүүдээ доорх асуултуудыг тавиад үзэхэд гэмгүй шүү. Энэхүү туршилт нь түүнтэй уулзахаар дахин болзоонд очих эсэхээ шийдэхэд танд тус болно. Яагаад гэвэл ихэнх эрчүүд хүүхнүүдэд таалагдахын тулд хиймэл баг зүүдэг. Иймд та анхны болзоонд очихдоо л түүний багийг нь хуулах хэрэгтэй!

Нэг дэх туршилт:

Түүний хүсэл мөрөөдлийг сонс: Таныг болзоонд урьсан хархүү чинь хий хоосон мөрөөдөөд байна уу, эсвэл түүний яриад байгаа зүйл бодит амьдрал болохоор юм уу гэдгийг тандаж мэд. Харин юу мөрөөддөгөө хэлж чадахгүй байгаа бол цаадах чинь гутранги үзэлтэй байж болзошгүй шүү.

Хоёр дахь туршилт:

Найз нөхдийнх нь тухай асуу: Хүнийг найз нөхдөөр нь шинж ч гэсэн мэргэн үг байдаг. Хэрэв цаад хархүү чинь, “Тийм найзтайгаа тэгж ч баярлаад, ийм найзтайгаа ингэж ч ууж идээд” гэх зэргээр яриад байвал түүнээс болгоомжлоорой. Яагаад гэвэл гэр бүл болсны дараа ч түүний адал явдал дуусахгүй байж мэднэ. Харин найз нөхдийнхөө талаар ярихаас цааргалбал зожиг зантай нэгэн байж магадгүй. Эсвэл огт найз нөхөдгүй байж ч мэднэ шүү.

Гурав дахь туршилт:

Спортын тухай ярилцаад үз: Хэрэв болзоонд урьсан хархүү чинь усанд сэлэлт юмуу гүйлтийн спортыг илүүд үздэг бол өөртөө итгэлтэй, хэтэрхий бие даасан нэгэн байж болох юм. Хэрэв спорт огт сонирхдоггүй бол сэтгэлгээ сайтай боловч жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах дургүй нэгэн байх вий.

Дөрөв дэх туршилт:

Түүний дадал, зуршлыг сонирх: Спиртийн төрлийн ундаанд дуртай эсэхийг нь сонирх. Эр хүн л болсон хойно элдэв янзын шалтаг тоочиж худал ярьж магадгүй. Заавал олж мэдэх хэрэгтэй. Мөн мөрийтэй тоглоом тоглодог эсэхийг нь танд. Хэрэв цаад хархүү чинь ямар нэгэн мөрийтэй тоглоомонд дуртай, ялж дийлэхийг шимтдэг, шуналтай бол санасандаа хүрдэг зантай байж болох талтай. Гэвч ийм эрчүүд хамтын амьдралаа орвонгоор нь эргүүлээд хаяхаас сийхгүй аминч, өөдгүй эр байж болзошгүйг анхаараарай.

SOURCE: Хань сонин

12 Comments

  1. lol says:

    оновчтой сонголт биш л байна даа ??? 4хон асуулт мортлоо нэг л ойлгомжгуй тойруулчихсан юм шиг… ямар ч байсан оновчтой биш санагдав

  2. fox says:

    er hun jinhene hairaa oloh yum bol unench.harin oloh erj yavahdaa.esvel nzaldag nzdaa aminaasaa ch iluu hairtai bologui uedee hinhene anguuchid bolchihdog.uruur helbel durlaagui er hen desreh bumbugtei ladil.neg shunu shan jargahiig l bodoj yavna daa.sain meder 3nii 2ni bumbugu.hehe.

  3. kk says:

    medehgui yum aa ene ch yag tiim onovchtoi hariultuud bhgui l bn sh tee iimerhuu zuiliig ehnii uulzaltaar l ugaasaa shinjij eheldeg biz dee…

  4. gaihamaaraa says:

    энэ 4 ? -таар хүнийг танина гэдэг ч их л сонирхолтой байна да. Гэхдээ амьдрал дээр дөхсөн ? -т ч байна. гэхэдээ л …????

  5. gaihamaaraa says:

    ер нь секс гэдэг чинь хүн бүхний мэддэг мөртлөө мэддэгүй асуудал шүүдээ . сексийг хамтран үйлдэгчид нь биеийн зугаагаа гаргахдаа биш 2 биенээсээ таашаал авч байвал тэр жинхэнэ секс тийм биздээ.

  6. xench bish says:

    zali meh hend heregtei yum be aan. nuguu saihan hair gej baidag yum shyy oldvol byy aldaarai gedeg dee enen shig l baitsgaay l daa hoo

  7. xe xe xe..... says:

    xe xe xe xux ineed xvpchixlee ene dupuwxun acuultand vdepne gej vv bagaa tiim ch amapxan taildag zaluuchuud bdaggvi l bxgvi daa xe xe xe

  8. none says:

    Энэ дөрөвхөн асуултанд ч миний баг хуулагдахгүй л юм байна. хэхэ

  9. kiss says:

    h

  10. jawha says:

    sonin bish baij boloh ch ym bish ene chini tanii har hvniig her batsaan bn gedgiig iltgej bga ym bishvv tegheer zvgeer ed bga biz de

  11. gunj says:

    baij boloh l ym

  12. Dream says:

    sonin l yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.