Хосын бэлгийн харилцаа ба харилцан дур хүслээ хангах зан үйл

Үнсэлцэх. Үнсэлцэх нь бэлгийн сэрэл хөдөлгөх, таашаал эдлэх хамгийн түгээмэл зан үйл юм. Өнгөц буюу уруулаа нийлүүлэх нь үнсэлцэхийн нэг хэлбэр бол амаа ангайж, нэг нэгнийхээ аманд хэпээ орууаахыг “франц үнсэлт гэж ном зохиолд нэрлэсэн байдаг. Уруул амаараа үнсэлцэхийн зэрэгцээ бие биеийнхээ бусад мэдрэмтгий хэсгийг үнсэх нь бэлгийн сэрлийг хөдөлгөх нэг арга юм.

Хүрэлцэж таалах. Биеийн сэрэл үүсэгч хэсгүүдийг илэх, ирвэгнүүлэх, шүргэх гэх мэтээр хүрэлцэж таалах нь бэлгийн сэрлийг хөдөлгөх, таашаал эдлэх, өгөх хамгийн түгээмэл үйлдэл юм. Биеийн зарим хэсэгт ийнхүү хүрэх нь маш таатай мэдрэмж төрүүлдэг бол зарим хэсэгт хүрэх нь таагүй санагдах нь ч бий. Чухам аль хэсэгт хүрэх таатай эсвэл таагүй мэдрэмж төрүүлэх нь хүн бүрд харилцан адилгүй байдаг тул хосууд бие биедээ энэ талаар харилцан мэдэх боломж олгох нь чухал юм. Эрэгтэй хүмүүсийн бэлэг эрхтэн нь хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Иймээс бэлгийн хавьтлын өмнө эрхтнийг нь таалах нь сэрлийг өдөх, шодойг хөвчрүүлэх, эсвэл дурыг нь хангахад гол үүрэгтэй байдаг.

Эмэгтэйчүүдийн хувьд ч бэлэг эрхтэн орчим нь хамгийн мэдрэмтгий хэсэг Иймээс ч бэлгийн их, бага уруул, хэлүү орчмыг эхлээд зөөлөн хүрч цочроох нь сэрлийг ихээхэн хөдөлгөдөг. Ингэхдээ хэлүү маш эмзэг, цочромтгой тул шууд хэт чанга цочроохоос зайлсхийх хэрэгтэй. Мөн бэлэг эрхтэн чийглэгдээгүй хуурай үед нь хүрч таалахаас зайлсхийх нь зүйтэй. Ер нь хэлүүнд шууд хүрэх, бэлэг эрхтэн чийглэгдээгүй байхад хүрэх нь эмэгтэй хүнд тааламжгүй, эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь элбэг. Иймээс эмэгтэйн сэрэл хөдөлж, үтрээний , үдэвч орчим чийглэгдсэн үед, эсвэл шүлсээрээ чийглэж байгаад хүрэхэд тааламжтай байдаг ажээ.

Харж таалах. Бэлгийн харилцааны биеэр бие биеийнхээ нүцгэн биеийг харах, хийж байгаа үйлдлээ ажиглах зэрэг нь хүний сэрлийг багагүй хөдөлгөдөг. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд харааны мэдрэмж сэрэл хөдлөхөд, илүү үүрэгтэйг судлаачид нотолсон байдаг. Гэхдээ аль ч хүйсийн хүнд нүцгэн биеийг харах нь сэрлийг хамгийн ихээр хөдөлгөдөг хүчин зүйлсийн нэг гэж судалгаанд хамрагдсан хүмүүс өгүүлсэн байдаг.

Үүний зэрэгцээ бэлгийн харилцаанд тэдний байгаа орчин, гэрэлтүүлэг ч багагүй нөлөөтэй ажээ. Тас харанхуй орчинд харааны мэдрэмж төдийлэн үүрэггүй болдог тул ялангуяа, эрэгтэйчүүдийн хувьд таагүй байдаг ажээ. Гэхдээ хурц гэрэл ч төдийлэн тохиромжгүй гэж ихэнх хүн үздэг тул цахилгаан гэрлээс лааны гэрлийг илүүд үздэг байна.

Үнэрлэж таалах. Үнэрлэх мэдрэмж сэрэл хөдөлгөхөд мөн багагүй үүрэгтэй. Ихэнх хүн усанд орсны дараах биеийн төрөлх үнэр ямар ч үнэтэй сүрчигнээс илүү сэрэл хөдөлгөгч гэж үздэг Харин хөлс, хоол, тамхины үнэр нь сэрэл хөдөлгөхөөсөө илүү таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

Бэлгийн хавьтал үйлдэх. Гетеросекс хүмүүсийн хувьд шодойг үтрээнд хийж хөдөлгөхийг бэлгийн хавьтал гэх бөгөөд энэ нь хамгийн түгээмэл бэлгийн зан үйлийн нэг юм. Бэлгийн хавьтал үйлдэх үеийн байрлал нь нэг нэгийгээ сэдээх, бэлгийн таашаал өгөх зэрэгт багагүй ач холбогдолтой байдаг. Хосууд бэлгийн хавьтал үйлдэх үеийн гар хөлийн байршил, биеийнх нь хооронд үүссэн өнцөг зэргийг харгалзвал тоолж барашгүй олон байрлал байж болох юм.

Энэ тухай бэлгийн хавьтлын маш олон байрлалыг дүрсэлснээрээ алдартай эртний Энэтхэгийн Кама-Сутра хэмээх сударт энэ бүхнийг зургаар болон үгээр тайлбарласан байдаг. Зарим байрлал нь бараг уран нугараачийн авьяас шаардмаар ч байдаг. Энэ олон байрлалыг орчин үед дөрвөн үндсэн хувилбарт багтааж үздэг. Байрлал бүр нь өөрийн давуу сул талтай бөгөөд эдгээрийн талаар товч өгүүлье.

1. Эрэгтэй нь дээд талд нь байх байрлал. Эрэгтэй нь эмэгтэйнхээ дээр гарч, өөд өөдөөсөө харан хавьтал хийдэг нь хосуудын хамгийн түгээмэл байрлал байж болох юм. Энэ тохиолдолд эрэгтэй нь шодойгоо эмэгтэйнхээ үтрээнд нь оруулан хавьтдаг. Энэ байрлалын үед эмэгтэйн хэл хэд хэдэн байршилтай байж болох талтай. Хөлөө хооронд нь хавчих тусам шодой үтрээнд гүн орох боломжгүй болох талтай.Хөлөө хооронд нь хавчих тусам шодой үдрээнд гүн орох боломжгүй болох талтай. Харин эмэгтэй нь хөлөө хоёр тийш алцаилгах тусам шодой үтрээний гүнд ипүү нэвтрэх бопомжтой бопдог.Энэ байрлал хэд хэдэн давуу талтай гэж үздэг. Хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа хосуудад энэ нь жирэмслэх магадлал хамгийн өңдөртэй байрпал юм. Мөн бие биеэ харах, төвөггүй үнсэлцэх боломж, мөн эмэгтэй нь эрэгтэйгээ болон өөрийгөө илж таалах боломж илүү байдаг зэрэг нь энэ байрлалын бусад давуу тал болно. Эрэгтэйчүүд эмэгтэйгээ биеийн жингээрээ дарчих вий гэж эмээдэг ч эмэгтэйчүүдэд энэ нь төдиипэн нөпөөлөхгүи, хар ч нягт ойртох нь таатай г өгүүпсэн байдаг.Энэхүү байрлап нь жирэмсэл үед, эсвэп хэт тарган хүмүүст тохиромжгүй юм. Мөн сэрэл нь хурдан тавьдаг, үүнийг хянах хүсэлтэй тохиолдолд дутагдалтай гэж үздэг.

2. Эмэгтэй нь дээд талд нь байх байрлал. Энэ байрлалын үед эмэгтэй нь эрэгтэйнхээ дээр “мордож” суух бөгөөд толгойг нэг тийш харуулах, эсвэл эсрэг зүгт харуулах гэсэн үндсэн хоёр хувилбараар байрлаж болдог. Мөн эмэгтэйн хөлийн байршил ч янз бүр байж болох талтай.Энэ байрлалын хувьд эмэгтэйн хэлүү илүү цочирч сэдээгддэг, мөн шодойг үтрээнийхээ гүнд хэр зэрэг оруулах, өөрийгеө хэр цочроохын тохируулах боломж илүүтэй байдаг зэрэг давуу талтай болно. Иймээс ч эмэгтэй хүний хувьд дур ханахад хамгийн тохиромжтой байрлалын нэг юм. Мөн эрэгтэй нь эрт тавихыг хүсэхгүй байгаа тохиолдолд ч хамгийн ашигтай байрлал. Иймээс ч секс заслын эмчилгээнд эрт дур тавьдаг эрчүүдэд энэ байрлалыг зөвлөдөг. Мөн тэд бие биеэ харах, хоёр гараараа бие биеэ давхар сэдээх боломжтой нь энэ байрлалын давуу тал юм.

3. Эрэгтэй нь ард нь гарах байрлал. Энэ байрпапын үед эрэгтэй нь эмэгтэйнхээ ар талаас нь шодойгоо үтрээнд нь хийх бөгөөд хэвтээ, босоо байрлалаар, эсвэл эмэгтэй нь өвдөг тохой дээрээ тулсан байдааар хийж болдог.Энэ байрлалын үед эрэгтэй нь гараараа эмэгтэйгээ давхар сэдээх, илж таалах боломжтой нь бас нэг давуу тал юм. Гэхдээ зарим хос бие биеэ харах боломжгүйг нь сул тал гэж үздэг. Мөн аль аль нь хэвтээ үед эрэгтэй нь ард байрлах нь жирэмсэн үед хавьтал үйлдэхэд хамгийн тохиромжтой байрлалын нэг гэж үздэг. Учир нь жирэмсэн эмэгтэйн хэвлий дарагдах магадлал хаигийн багатай билээ.

4. Хажуугаараа байрлал. Энэ байрлалын үед хосууд хажуугаараа байрлах бөгөөд үүний олон янзын хувилбар байж болох юм. Аль аль нь ядрахгүй, хоёр гар нь чөлөөтэй тул бие биенийгээ илж таалах, харилцан бие биеэ харах боломжтой нь үүний давуу тал нь юм. Хэн нэгнийх нь гар хэл дарагдаж бадайрах магадлалтай нь сул тал гэж хэлж болох юм.

Бэлэг эрхтнийг амаар сэдээх, амаар хавьтал үйлдэх. Хосынхоо бэлэг эрхтнийг амаараа сэдээхийг зарим эх сурвалжид бэлгийн хавьтлын нэг хэлбэр гэж үздэг. Гэтэл зарим эх сурвалжид үүнийг хавьтал гэж үзэхгүй ч гэсэн байдаг. Энэ нь эрэгтэй нь эмэгтэйнхээ бэлэг эрхтнийг амаараа сэдээх буюу кунилингус, эмэгтэй нь эрэгтэйнхээ бэлэг эрхтнийг сэдээх буюу феллацио гэсэн хоёр хэлбэртэй байдаг.

Кунилингусын үед эрэгтэй нь эмэгтэйнхээ хэлүү, бэлгийн уруулыг хэл, уруул амаараа сэдээдэг. Феллациогийн үед эмэгтэй нь ихэвчлэн эрэгтэйнхээ шодойг амаараа сэдээдэг ба үрийн шингэнээ эмэгтэйнхээ аманд ялгаруулах эсэхээ тэд өерсдоө шийддэг. Кунилингус, феллациогийн үед зарим БЗДХ, түүгээр ч барахгүй ХДХБ/ ДОХдамжин халдварлах магадлалтай. Үрийн шингэн эмэгтэйн аманд ялгарах үед ХДХБ/ДОХ-ын халдвар авах эрсдэл илүү гэж үздэг. Учир нь ХДХБ эрэгтэйн үрийн шингэнд агуулагддаг.

Аль ч тохиолдолд эмэгтэйг хамгаа лахын тулд эрэгтэй нь бэлгэвч эрэгтэйг хамгаалахын тулд эмэгтэй нь бэлэг эрхтнийг бүтээх зориулалттай тусгай резинэн хальсыг хэрэглэх нь элдэв халдвараас сэргий лэх ач холбогдолтой. Зарим эмэгтэй кунилингусын үед үтрээ уруугаа агаар үлээхэд дуртай байдаг ажээ. Гэхдээ жирэмсэн эмэгтэйн үтрээ уруу үлээвэл хийн бөмбөлөг умайн судсыг бөглөн, үхэлд хүргэх аюултай байдаг тухай анхааруулсан байдаг.

Шулуун гэдсээр хавьтах. Эрэгтэй нь хосынхоо шулуун гэдсэнд шодойгоо оруулж хавьтахыг ийнхүү нэрлэдэг Анагаах ухаанд энэ зан үйлийг зарим даа содоми гэж ч нэрлэсэн байдаг Энэ зан үйл нь гомосекс эрчүүд төдий гүй гетеросекс хосын дуңд ч байдаг Шулуун гэдэс нь үтрээтэй адил чийг лэгддэггүй тул аль алиных нь салст гэмтэх, шулуун гэдсээр өвдөх магал лалтай байдаг. Иймээс зориулалтыи чийгшүүлэгч, шүлс зэргээр чийглэх шаардлага гардаг. Зарим эмэгтэй шулуун гэдсээр хавьтал хийснээр дур ханасан тухай мэдээлэл байдаг. Харин эрэгтэйчүүд ийм зан үйлийн үед дур ханах нь түрүү булчирхай цочирсноос болдог гэж үздэг.Шулуун гэдсээр хавьтах нь ХДХБ/ДОХ ын халдвар авах эрсдэлийн хувьл үтрээ-шодойн хавьтлаас илүүтэй гэж үздэг. Иймээс шулуун гэдсээр хавьтахгүй байх, эсвэл заавал бэлгэвч хэрэглэх нь чухал юм. Мөн гетеросекс хосууд ч шодоигоо шулуун гэдсэнд хийсний дараа шууд үтрээнд хийвэл шулуун гэдэсний нян шодойгооp дамжин үтрээнд орж, нянгийн үрэвсэл үүсгэх магадлалтай байдаг.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

1 Comment

  1. Sanaa77 says:

    Tanai online setguul chini ih taalagddag. Erotik, sex, goo zui, yos surtahuunii talaar neelttei zuv medleg ugch bgaa chini uneheer mongolchuudad tom hurungu oruulalt bolj bgaa shuu.Ajil uilst chini amjilt husye!
    Gumbush aa, bayarlal aa chamd.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.