Улаан өнгийн дотуур хувцас сэрэл хөдөлгөдөг үү

Хүүхнүүдийн өмссөн дотуур хувцас сексийн бас нэгэн өвөрмөц хэл болсоор иржээ. Энэ талаар Италийн сэтгэлзүйчид удтал судалгаа явуулсны эцэст доорхи тестийг боловсруулжээ.

Хар өнгө:
Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ.

Хөх өнгө:
Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвхи, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ийм дотуур хувцас өмсдөг хүүхнүүд секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг гэнэ.

Цагаан өнгө:
Цагаан бол хамгийн түгээмэл тархсан ямар нэг онцлох шинж тэмдэггүй өнгө юм. Ихэвчлэн онгон охид болон сексийн амтанд хэт ороогүй хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг гэнэ. Мөн цагаан өнгийн дотуур хувцас нь ямар ихэмсэгдүү ааш арашингийн илрэл ч болдог гэнэ.

Улаан өнгө:
Улаан өнгө нь маш хүчтэй сэрэл хөдөлгөгч юм. Улаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд галзуурсан мэт дурлаж маш тачаангуйгаар удаан хугацаагаар хамтдаа сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг гэнэ.

Ногоон өнгө:
Ногоон өнгө нь сексийн хувьд маш уйтгартай өнгө аж. Гол төлөв ганц бие ганихарсан хүүхнүүд ийм өнгийн дотуур хувцас өмсдөг гэнэ. Ногоон өнгө нь ердөө ганц нэг удаа хавьтах сонирхлыг илэрхийлдэг байна.

Хүрэн өнгө:
Хүрэн өнгө нь ихээхэн бараан өнгө юм. Хүрэн өнгийн дотоож өмссөн хүүхнүүд секст тийм ч дуртай биш гэнэ. Магадгүй секс түүнд сэтгэхүйн дарамт болж байж ч болох. Ийм өнгийн дотуур хувцас ховор байдаг. Хэрэв хүрэн өнгийн дотоож зориуд сонгож авсан бол тэр бүсгүй хайр энхрийллийг хүсэж буйн шинж аж. Тэд ойртож хавьтахаас илүү янаглан илж таалуулах дуртай юм байна.

Шар өнгө:
Шар өнгө нь сексийн хүчтэй харьцааг илэрхийлдэг. Шар өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд өөрсдийгөө хуурсан эрчүүдэд маш дургүй аж. Тэд хайртай эрийнхээ зүрхийг зөвхөн өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсч байдаг гэнэ.

Ягаан өнгө:
Ягаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд нь сексийн мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэрэл нь хурдан хөдөлдөг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай байдаг ажээ.

SOURCE: /Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.