Яг одоо секс хийх 10 онцгой шалтгаан

Та аль болох олон удаа секс хийх тусам чалх сэргээх бэлдмэлийн шаардлага үгүй болно. Сүүлийн үеийн судалгаанаас харвал бэлгийн эрүүл амьдрал гэдэг нь олон өвчин хийгээд төвөгтэй асуудлаас сэргийлэх эм хэмээн The Sun онцлон тэмдэглэж байна. American Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс харахад бэлгийн ажлыг идэвхтэй хийдэг эрчүүд бэлгийн сулралд орох нь ховор байдаг ажээ. Эрдэмтэд 55-75 насны 989 финланд эрчүүдийн анкетыг судалжээ. Нас ахих тусам бэлгийн тогтмол амьдралаас татгалздаг эрчүүд долоо хоногт ядаж нэг удаа секс хийдэг үе тэнгийнхнээ бодвол бэлгийн сулралд орж, бэлэг эрхтэн хөвчлөх үйл ажиллагаа нь алдагдах өвчнөөр өвдөх нь даруй хоёр дахин их гэдэг нь харагдав. Орон дотроо сайтар зугаацаад авах дан ганц шалтгаан энэ биш ээ. Секс бол турахад тустай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Спорт зааланд ядартлаа бэлтгэл хийх талаар мартсан нь дээр. Секс гэдэг нь зүрх судасны системд хамгийн сайн дасгал болдог тул үүний ачаар таны биеийн бүх булчингууд идэвхтэй ажиллахад хүрдэг. Түүнээс гадна хайр сэтгэлийн энэ тоглоомоор нэг цагийн турш зугаацахад л 300 илчлэгийг шатаадаг. Стресстэй тэмцэхэд тусална. Хэвтээ байдалд байж байхдаа та өөрийн эрхгүй өнгөрөгч өдрийн болсон үйл явдлын дарамтыг мөрөн дээрээсээ авч хаядаг. Түүнээс гадна окситоцины дааврын түвшин нэмэгдэх нь тайван байдал, бие тавирах мэдрэмжийг төрүүлдэг. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Норвегийн Спортын их сургуулийн судалгаанаас харахад тамирчин эмэгтэйчүүд тэмцээний урьд орой бэлгийн ажил хийсэн бол илүү өндөр үр дүнд хүрч байсан ажээ. Сексийн ачаар тамирчид ердийн үеээ бодвол өөртөө илүү итгэлтэй, бие амарсан байдалтай болдог гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Залуу харагдуулдаг. Үрчлээнээс хамгаалах хамгийн шилдэг хэрэгсэл бол мөн л секс. Ойр дотно хайр энхрийлэл нь таныг наснаасаа илүү залуу харагдуулж, мөн ийм мэдрэмж төрөхөд тусалдаг байна. Эстроген болон бусад даавар их хэмжээгээр боловсрогдсоны ачаар таны үс гялалзаж, арьстань гэрэлтэх болно. Өвчнөөс ангижруулна. Толгой өвдсөн үү? Нуруугаар халуу оргиж байна уу? Өвчин намдаах эмийн талаар март. Харин хайр сэтгэлийн ажилд хэдхэн хормыг зарцуул. Бэлгийн ажлын үеэр боловсрогдсон эндорфин нь ямар ч өвчнийг хөнгөрүүлж чаддаг. Сэтгэлийн хямралаас гарах сайхан арга. Хурьцлын үед олж авсан сэтгэл ханамж таныг сэтгэлийн хямралаас гаргаж, аливаа түгшүүр, айдсыг мартуулдаг. Дархлааг сайжруулна. Долоо хоногт дор хаяж хоёр удаа бэлгийн ажил хийснээр та аливаа хамрын ханиад, хоолойны өвчин тусах эрсдэл багасна. Учир нь секс буюу бие организмыг хамгаалах анхны шугам болох дархлааны системийн түвшнийг нэмэгдүүлдэг. Нас уртасгана. Бристолийн их сургуулийн судлаачид долоо хоногт гурван удаа сексийн таашаал эдэлдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх нь хамаагүй ховор байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сексийн асуудал судалдаг Америкийн шинжээч Жулин Коулын үзэж байгаагаар секс нь хорт хавдар бий болох аюулыг бууруулдаг гэнэ.

4 Comments

  1. neg yum heleye says:

    Er em hoyuland ni endorfine gedeg az jargaliyn daavar ch gej nerlegdeg daavar sex hiyh ued yalgardag, emegtey huniy shinjiyg todruulah endrogen gedeg daavar eregtey hund ni extrogen gedeg tuhayn 2 huysiyg yalgaag todruulagch gej helj booh daavruudiyg yalgaruulsag bulshirhaynuud odogodoj ih jiriyn uenhees ih hemjeegeer ilerdeg, deerh daavruud deer durdsan ihenh ach tusiyg bied ogdog, uriyn shingeniy noloo bas baydag gehdee deerhiyn 30 orhim huvid l noloo uzuuldeg yum.

    gehdee bi emch, sekslogich bish shuu, zugeer unshij sudalj baysnaa bichsen yum

  2. sara says:

    hey sex hiisneer ih l ashigtai bdag yum bj.oilgoloo.end bichseneer eruul goo saihan bh yum bna.medeej bi durtai uyedee sex hiideg. end joohon dutuu bichsen yum shig sanagdlaa. yu ve gevel sex hiihed uriin shingeniig yah ve gedeg asuudal bna.minii huvid jiremsen bolohguin tuld dotor no thuuhun taviuldag. tegeheer sex hiij uriin shingeniig biyedee shingeej avsnaar naad buhen chine heregjih geed bnu esvel zugeer l sex tegeed l boloo yu.bi sain oilgohgui bna.joohon todruulaach.

  3. Murat says:

    ENE MONGOLD SEX MES KHEREGUI AJIL KHIIKH KHUN KHEREGTEI ENE YANKHAN OHIDUUD BUGD DALD OROOSOI

  4. james says:

    sex hiitsgeeye busgyichudee ! james78system@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.