Гадуур тавих

Бэлгийн хавьтлыг тасалдуулж, үрийн шингэнийг үтрээний гадуур тавих нь хамгийн эртний аргын нэг юм. Энэ аргыг амьдрал дээр олон хос хэрэглэсээр байгаа тухай мэдээлэл бий. Манай улсад жирэмслэхээс сэргийлэх аль нэг аргыг хэрэглэдэг нийт эрчүүдийн 22.1 хувь нь гадуур тавих аргыг хэрэглэдэг ажээ.

Үр нөлөө

Үрийн шингэнийг гадуур тавих нь үр нөлөө багатай аргын нэг юм. Жирэмслэх магадлал 19 хувь гэж үздэг. Үрийн шингэнийг үтрээнээс бүрэн гадуур тавьсан тохиолдолд л ийм “өндөр” үр дүнтэйг анхаарах хэрэгтэй. Учир нь үрийн шингэн үтрээнээс гадуур гарсан боловч гадна бэлэг эрхтэн дээр дуссан л байхад жирэмслэх магадлалтай байдаг.

Мөн эрэгтэйн сэрэл хөдөлсөн үед ялгардаг куперийн булчирхайн шүүрэлд ч цөөн тооны үр тогтоох чадвартай эр бэлгийн эс байх магадлалтай. Иймд дур тавьж үрийн шингэн ялгарахаас өмнө үтрээнд орсон куперийн булчирхайн шүүрэл ч жирэмслүүлэх
боломжтой байдаг байна.

Гаж нөлөө

Гадуур тавих арга нь шууд илрэх гаж нөлөөгүй ч байнга хэрэглэсэн тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд бэлгийн хямрал үүсэхэд нөлөөтэй гэсэн баримт цөөнгүй байдаг.

Давуу ба сул тал

Гадуур тавихын давуу тал нь “хамгийн сүүлийн мөчид” буюу жирэмслэхээс хамгаалах ямар ч аргагүй үед хэрэглэх боломжтойд оршдог.

Харин жирэмслэх магадлал өндөр, үр дүн багатай нь түүний сул тал болно. Мөн эрэгтэй хүн өөрийгөө байнга хянах шаардлага тулгардаг. Энэ нь хавьтлаас авах таашаалыг багасгаж, цаашдаа бэлгийн хямрал үүсгэх талтай байдаг. Эмэгтэй нь ч эрэгтэйг шодойгоо амжиж сугалж чадах болов уу гэсэн эргэлзээ, жирэмслэхээс айх айдас зэрэг нь сэтгэл зүйн хувьд таагүй нөлөөлөл болно.

9 Comments

  1. licensing says:

    Отлично написано

  2. strube says:

    Давно такое искал

  3. ayumaa says:

    za ene ch yahaw Shatahuun hemnegch mongold oruulj bn ta buhen udur buhen minii mashin binzen ih ideed bn dogoldood bn gehchilen yarij bdg Odoo ta ene tolgoi obtogson olon asuudlaasaa salah tsag bolsoon uuniig shiidsen masn goe buteegdehuun mongold newtreed bn aa medeeleliig 99131596 utasand zalgaj asuugaarai

  4. Ooy says:

    H e h e neeree tiim bna sh dee.Delhii deer bgaa buhen tataltsliin huulind zahiragdana sh dee.Yamar sansart sex hiih bish.Yamar ch yum dooshoo l unadag sh dee.Emegtein yu chini dooroo yum chini ongorhoi yumiig chini amsrii ni deesh ni haruulj bgaad l hiih gd bgaa ter shingen yumaa hiisen deer yum bna.Deesh ni haruulj hiicheed butsaagaad doosh ni haruulchihval asgarah ni medeej yum bna sh dee.Bi ch gesen urid ni gaihdag l bsan.Olchloo sh dee nuutsiig ni.He he.Shinjleh uhaanch uudnees handlaa shuu zaluusaa

  5. satir says:

    Vriin shingenee gaduur ni garahgvi tuld. Dotoroo tawisanii daraa bvsgvinhee 2 huliig deesh ni haruulaad hewtvvl. Tegwel vr togtoj magadgvi shvv. Nz ni ene argiig herglesen

  6. mgl001 says:

    hey zaluusaa neeree tawsnii daraa uriin shingen asgaraad bdag sh dee asgaruulahgui arga bdag uu eswel ugaasaa l tegdeg yumuu er ni dandaa l asgarch bda g yumuu?

  7. Ok says:

    Za bolidoo hezee tiim yum baisiin chi arai……..

  8. AMIGO says:

    Огромное СПАСИБО! Этот блог – супер!!!

  9. huuhdiin moroosol... says:

    huuhed hiih gej zovjiinoo… yaj hiih be tuslaacheee… ehneriinhee umai dotor tavihaar uriin shingen maani butsaad garchihiin nadad tuslaach help me

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.