Дотно харилцааг сайжруулах зөвлөгөө

Дараах зөвлөгөө нь дотно харилцааг нээлттэй, үнэнч, хайр халамжаар дүүрэн байлгахад тусална.

1. Шүүмжлэх шаардлага зайлшгүй гарвал нөгөө хүнээ биш, харин түүний тодорхой үйлдлийг шүүмжил. “Чи миний дургүйг хүргэж байна” гэхийн оронд “Чиний ……чинь дургүй хүргэх юм” гэх нь арай зөөлөн тусна.

2. Нөгөө хүнээ юу бодож байгааг нь тааж, дүгнэж ярихаас зайлсхий. Бид хүний санаа бодлыг таадаг ид шидтэн биш биз дээ.

3. “Дандаа” эсвэл “Хэзээ ч” гэсэн үгс хэрэглэхээс зайлсхий. Ингэх нь зохимжгүй, шударга дүгнэлт биш тул үүсээд байгаа тодорхой асуудлын талаар ярих нь чухал.

4. Үүссэн асуудлыг зөвхөн хар юм уу, цагаан талаас нь харалгүй зөвхөн “саарал” хэсгийг харах гэж оролд. Бидний зөв, буруу гэж бодох нь хувь хүний өөрийн дүгнэлт бөгөөд үнэн байдалтай заавал нийцэх албагүй билээ.

5. “Чи бол…” гэж хэлэхийн оронд “Би…бодож байна” гэж хэрэглэж сур. Таны сэтгэл ямар байгааг хэн ч эсэргүүцэхгүй. Харин хүн өөрийнх нь зан авирын талаар шударга биш шүүмжлэл сонсох нь доромжлуулж байгаа мэт санагдаж болно.

6. Шулуун шударга бай, аливаа тоглоом, жүжиг бүү тавь. Нэгийнхээ эмзэг байдлыг бүү ашигла.

7. Бие биедээ тэгш байдлаар хандаж сур. Хэн нэг нь өөрийгөө нөгөөгөөс дорд үздэг бол сайн харилцаа үүсэж чадахгүй.

8. Сөрөг үгс хэрэглэхгүй, эерэг үгсээр нөгөөдөө урам өгч байхыг хичээ. Хэрвээ нэг нь нөгөөгөө баярлуулсан бол баярласнаа заавал илэрхийлэх хэрэгтэй. Харин таагүй зүйл хийвэл уурлаж шүүмжлэхийн оронд, дахин ийм байдал гаргахгүй байхыг нь эерэг байдлаар ойлгуулахыг хичээж бай.

Санамж: Сэтгэлд таатай юм уу сэтгэл зовоосон аливаа асуудал гарахад, зүгээр бүү өнгөрөө. Аль болохоор хурдан энэ тухайгаа ярилц.

4 Comments

  1. od says:

    yahaw zugeer l yum iluu saihan zowlgoo ogoch

  2. ESU says:

    MASH SAIHAN ZOVOLGOO BN. BUH HUN IIM BODOLTOI BDAG BOL SAIHNAA

  3. nemehee says:

    taalagdlaa dajgui zuvulguu bn .
    Taniltsay busguichuudee gants bie dajgui zaluu bn. utas 96667398 saihan nzuud boltsgooe msg bicheerei

  4. gunj says:

    saihan zovolgoo bna bayarlaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.