Монгол Секс /Амай/

Секс буруу, комунист орнуудад Секс гэж байхгүй гэж заадаг байсан, тэгсэн хэрнээ хүн амаа 600 мянгаас 2.800 сая болгосон шүү дээ! Энэ тухай ярихийг хориглож цэнзур тавьж байсан ч өнөөдөр хүмүүс эрх чөлөөтэй хэрнээ өөрсдөө торноосоо гарахаа больсон санагдан.

– Монгол Секс гэж юу вэ? Гэж маш олон хүмүүс надаас асуудаг байсан.
– Нээрээ МОНГОЛ СЕКС гэж ю вэ? Яагаад хүмүүс Итали, Испани гэхлээр биед хүсэл бий болж байна?

Монгол гэрт гэр бүл бүгдээрээ нэг доор байгаа үед – Чиш, шш, гэхээс өөр Секс соёл үгүй гэж үү? Бидэнд Сексийн харьцааний талаар бичсэн түүхэн баримт бичгүүд, тэмдэглүүд байгаа болвуу? Эсвэл ИХ УСТГАЛийн дараа үгүй болсон уу?

Мандах наран гэдэг дуун дээр бага хэсэг байдаг шүү! Секс буруу гэж шашний талаас яриад байгаа хүмүүс үндэсний урлагийн галлерей шашний хуучний зургуудийг сайн хараарай тэнд ч Секс гэж байжил байгаа.

Секс гэж зүйлийг мэдээж аав ээж хүүхүүддээ зааж өгөхгүй нь ойлгомжтой, туршлагаараа хий гэхээр маш их хугацаа зарцуулагдан. Тэгээд ч туршлага гэж байгаа бол маш олон хүн хамрагдах хэрэг болно, тэгснээс сурах бичиг, бичлэгүүдийг илүү нэвтрүүлсэн дээр бишүү? Хөгжилтэй орнуудад сурах бичиг, видео, дадлагийн газарыг нь хүртэл хуульчлаад зөвшөөрсөн байна шт. Нээх сайхан цэвэрхэн хувцасласан залуус өрөөнийхөө хаалгыг хаасний дараа юу хийдэг тухай та нар төсөөлөх ч үгүй!

Анхны нойтон шөний талаар аавтайгаа илэн далангүй байсан тулдаа сурсан болохоос бусад хүмүүс тэгээд гайхсан хэвээрээ үлдэж байгаа байх.

Бид одоо нээгдэж илүү чөлөөтэй ярилцах цаг болсон гэж бодож байна. Миний нэгэн тэмдэглэл дээр нэгэн хүүхэн – Манай хүн өөрийгөө болгоод л тэгээд буруу хараад унтана! Гэсэн Секс дутсан хүний санаа алдалт байсан. Энэ хүүхэн шиг олон мянган хүмүүс Секс харьцаанд бий болж буй асуудлуудаа нээж ярилцаагүйгээс гэр бүл найз нөхдийн хооронд хагарал үүсэж байгаа байх. 69-д дуртай гэдгээ яагаад шууд хэлж болохгүй гэж?

Энэ чинь жинхэнэ Монгол Секс байхаа гэж би тухайн комментийг унших үедээ бодсон. Би өөрөө ч өмнө тийм байсан тал бий.

2 хүн бие биедээ таалагдаад хамтдаа амьдралийн сайхнийг амсхаар шийдсний дараа залуу нь өөрийгөө болгоод унтана гэдгийг баруунийханд хэлбэл, дараачийн удаа залуу ойртох эрхэндээ хар тамга шууд даруулна. Хоёр хүн хоюулаа Секс гэдэг харилцан таашаал авах гэж ойлгосон байгаа тул.

Би аялж байхдаа нэгэн хүнтэй таарч байсан тэрээр- Манай эхнэр нэг л өдөр бүх юмаа аваад яваад өгсөн гэж байсан, магадгүй тэрээр хамтдаа байхдаа эхнэрээ сайн анзаардаггүй амиа боддог байсан байж магад.

СЕКС гэдэг бол зөвхөн байгалийн инстинкт биш, энэ бол тоглоом, сэтгэл зүй гээд тоолоод байвал дуушааргүй их зүйл.

Секс хийх үедээ найз охиноо өөртөө хайртай, хүсдэг эсэхийг хүртэл мэдэрч болно шүүдээ!

СЕКС гэдэг бол хүн хэрхэн хэлж ярихаас шалтгаалж сайн муу тодорхойлно уу гэхээс, үүний тухай ярихаас имээж байгаа хүн шашинд мухар сүсэглэж байгаатай адил гэж бодож байна. 16 настай хүүгийнхээ шургуулганд Секс кино олоод суран бүсдэж байгаа хүн, хүүхдээ ирээдүйд сайн нөхөр болно гэдэгт итгэлтэй байх хэцүү шүү!

Соёлтойгоор энэ талаар ярилц!

Би өөрийнхөө тэмдэглээр Монгол нэгэн залуу 17 дугаар жарны үед Секс-ийн талаар ийм бодолтой байсан юм гэдгийг бас хэдэн жилийн дараа унших залуусд үлдээж байгаа юм.

Би аялж байсан орнуудаас нэгэн зуйл олж харлаа. Маш их хайр халамж хүмүүсд байгаа, уран зохиол хөгжсөн улсуудад аав нар нь охиноо найз залуутай болоход нь баяртай байдаг юм байна, харин хөндий хүйтэн улсуудийн аав нар нь найз залууд нь дургүй, үл итгэх маягтай ханддаг байна! Яагаад гэдгийг бас бодоод үзээрээ!

Комментээс нэг анзаарагдсан зүйл нь би өөрийнхөө тэмдэглээр хүмүүсд өөрийн мэдрэмжээ хуваалцхыг зорьж байхад – Гондом! Гэж коммент бичдэг хүмүүс ичэх хэрэгтэй шүү!

Өнөөдөр 90-ээд он биш, 2008. Өнөөдөр дэлхийд төдийгүй Монголд хүртэл ДОХ өвчний тархалт дэлгэрч байхад сургуулийн насний хүүхэд шиг кондом байсан уу? гэж бичээд байдаг. Өнөөдөр эхнэр нөхөр болоогүй л юм бол гондомгүй харьцан гэж ярихийн ч хэрэггүй. Нэг шөний жаргалын төлөө амьдралаа алдмаар байна гэж үү? Усанд орлоо гэж бичих үед Саван авсан уу? Гэж асууж байгаатай адил тэнэг зүйл дахиад битгий бичээрээ! МОНГОЛ СЕКС гэдэг асуулт тавиад та бүхэн энэ талаар өөрийн бодлоо чөлөөтэй хуваалцхийг хүсэж байна, Таны нэр өөрчлөгдсөн байгаа тул магадгүй таны хүс сэн тэмдэглээс алдаагаа олж юуний магад.

Хамтдаа өөрчлөлтийг бүтээцгээй!

SOURCE: www.amai.mn

8 Comments

  1. Бөхөө says:

    хахахахаха

  2. Guy says:

    heh ana amai odoo amerik tiviig dahij neegeed bgaamuu yaagaad bgaan. Odoogiiin zaluu etseg ehchyyd ene talaar hangalttai medleg bolovsroltoi bolson sanagddag. Nohriin bichseniig haraad bhad soyoliin socknoosoo garaagyi bgaa met sanagdahiin. Heh gehdee soyoliin shocknii syyliin shat ni nutagtaa butsaj irhed yavagddin ter yed ene nohro bas ih olon yum bichnee gej kk.

  3. eegii says:

    Тиймээ маш асуудал хөндөжээ та. Бидний монголчууд секс буюу ор хөнжилийн урлаг маш өндөр хөгжсөн байдаг байжээ. Түүхийн судар ном байсан боловч бидний аав ээжийн эмээ өвөөгийн үе бараг мэдэхгүй өдий хүрчээ. Яагаад гэвэл 30-40 оны устгал бүхнийг балласан ч мөн Манжийн дарлалд 200-д жил байхад манж нар буюу хятадууд бодлогоор тэр асуудлыг зугуухан устгаж ,үгүйсгэж байсан байна шүү дээ.Гээхдээ ном зохиол уншиж байхад манай зохиолчид маш энгийн ээр зохиолдоо тусгассан байдаг шүү

  4. the man says:

    Saikhan hariltsaatai, sanhuugiin bolomjtoi, zaluu- gualig, tsarailag, udriin tsagaar uulzah burt 100-300usd aar uguh bolomjtoi tul sonirholtoi emegteichuud manfirst30@yahoo.com ruu handana uu !

  5. malchin says:

    Maliin belcheer deer …

  6. er hun says:

    mgl sex gej 2 mgl hun sex hiihiih heleed baigaan muu? yund ch barigdahgui zugeer l husenee hiildee tegeel boloosh de . golon unench tiim biz de

  7. lovely says:

    minii bodloor bol mgl sex chin oroin tsagaar tereg deerh sariig harj tamhinii tsogoor dohio ogch uulzaj ekhldeg gesen oilgolttoi heheh. huvida bi duu chimeegui sex hiisnees hiigeeggui bsan deer ym shigee herhen bi bie ynaglaj tachaaldaj bgaagaa medehgui tegshiigeed l ongorno bh sain muu hiideg zaluudaa bish chi ses gedeg zuiliig oilgodog bol hamtragchdaa agu gaihamshigiig medruulj chadna gej bi itgedeg shuu

  8. teatime says:

    mongol sex gej yag yug heldegiig medehgyi yum. mongol ger dotorh sexiin talaar yariildaa, tegvel jinhene chimeegyi orchin, tend taashaal avah yamarch bolomj ygyui, chinii heldeger gants hnynii sex bj boloh yum. olon jiliin jiliin chimeegyi sex mongol emegteichyydiin tsusand bj magadgyi sh dee, tiim bolhooroo sexdehdee duu avia gargaddaggyi, biee ih baridag ichemhii geh met zyiluud bdag bh. za bodsonoo l bichlee, gehdee minii huvid bol uur l duu, nadtai gants hynii sex hiideg zaluu taarah yum bol daraagiin udruus n utsaa avahgyi, uulzahgyi. iim tohioldol ch garch bsan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.