БЭЛГИЙН ГАЖ ЗАН ҮЙЛ /1 хэсэг/

Фетишизм

Фетишизм нь парафилийн нэг хэлбэр бєгєєд хүн ямар нэг эд юмсаас бэлгийн таашаал авах үзэгдлийг хэлдэг байна. Ийм хүмүүс нь бэлгийн таашаал єгдєг хувцас хунар зэрэг эд юмс нь байхгүй бол бэлгийн дур хүсэл нь тєрдєггүй, дур ханаж чаддаггүй байна. Ийм эд юмсыг фетиш буюу “шүтээн” гэж нэрлэдэг бєгєєд медиа-фетиш ба форм-фетиш гэж хоёр тєрєлд хуваадаг.

Ийм хүмүүсийн заримд нь бэлгийн сэрэл хєдлєх, дур ханахад нь эд зүйлсийн материал нь чухал байдаг. Тухайлбал, зарим нь зєвхєн арьсаар хийсэн эд зүйлсээс л таашаал авах жишээтэй. Ийм хэлбэрийг медиа-фетишизм, гэдэг бол харин эд зүйлийг нь медиа-фетиш гэж нэрлэдэг.

Гэтэл заримд нь эд зүйлсийн материал нь чухал биш, харин тухайн эд зүйлийнх нь хэлбэр дүрсийг чухалчилдаг хэлбэрийг форм-фетишизм, эд зүйлийг форм-фетиш гэж нэрлэдэг.

Эд юмсаас бэлгийн таашаал авдаг хүмүүс гутал, гутлын материал, дотуур хувцас зэрэг хүний санаанд орохооргүй зүйлээс таашаал авах явдал байдаг. Эмэгтэй хүний ємссєн дотуур хувцас ямар ч эрэгтэй хүний сэрэл хєдлєхєд хүргэдэг бол ийм донтой хүмүүс дотуур хувцсыг зєвхєн харах, барих тєдийд л таашаал авдгаараа ялгарна.

Хэвийн ба гаж зан үйлийн зааг

Хүний бэлгийн зан үйлийг хэвийн ба гаж гэж зааглахад фетишизм хамгийн ойлгомжтой жишээ юм. Хэвийн гэж тооцогдох аль ч зан үйл тодорхой хил хязгаарыг давахаар гаж зан үйлд шилжих магадлалтай. Иймээс аль ч зан үйлийг шууд хэвийн, эсвэл гаж гэж ангилах нь бэрхшээлтэй байдаг. Иймд дотуур хувцасаар жишээлэн тайлбарлая.

Эмэгтэй хүний ємссєн єнгє үзэмж сайтай, нарийн хийцтэй дотуур хувцас хүний бэлгийн сэрэл хєдєлгєх нэг хүчин зүйл гэвэл бүгд зєвшєєрнє. Энэ бол нийтлэг, хэвийн үзэгдэл. Гэтэл энэ нь гаж дон маягтай болж, бэлгийн таашаал авах гэж дотуур хувцас харах, барих гэж тэмүүлэх болж, улмаар гарын дор, бэлэн байлгадаг болоход хүрвэл гаж донтой гэж үзэхэд хүрнэ. Иймээс дотуур хувцас харах, барих зэргээс сэрэл хєдлєх, бэлгийн таашаал авах зан үйлийг хэвийн, эсвэл гаж гэж үзэх хоёрын хоорондын зааг тєдийлэн анзаарагдахааргүй нэгэн үргэлжилсэн үйл явцын үргэлжлэл юм.

Бэлгийн зан үйл хэвийнээс гаж уруу шилжих үйл явцыг фетишизмын жишээн дээр тайлбарлая. Жишээ нь эмэгтэй хүний торгомсог дотуур хувцас түүнийг улам тачаангуй харагдуулж, эрэгтэй хүний сэрлийг хєдєлгєдєг нь хэвийн үзэгдэл юм. Гэтэл эмэгтэй хүн торгон дотуур хувцас ємсєєгүй л бол эрэгтэйн сэрэл, дур хүсэл нь тєрдєггүй болоход хүрвэл ихээхэн хамаарал үүсэж буйн шинж юм.

Аажимдаа энэ хамаарал улам нэмэгдэж, торгон дотуур хувцас л (фетиш) байхгүй бол бэлгийн сэрэл, дур хүсэл огт тєрєхгүй, бэлгийн хавьтал үйлдэж чадахгүй болоход хүрвэл энэхүү эд юмаас үүссэн хамаарал нь гаж байдал болж буй хэрэг бєгєєд хэвийнээс гаж уруу шилжиж байгаагийн шинж юм. Яваандаа энэ гаж байдал нэмэгдэж, бэлгийн дур хүслээ хангахад эмэгтэй нь чухал биш зєвхєн торгон дотуур хувцас л чухал болох тул түүнийг байнга бэлэн байлгадаг болох, эсвэл түүнийг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй болбол гаж байдал нь дон буюу парафили болж буйн шинж юм.

Хэвийнээс гаж уруу шилжих энэ зарчим парафилийн бусад хэлбэрт ч адилхан байдаг. Иймээс парафилийн аль ч хэлбэрийн шалтгааныг тайлбар лахад хэрэглэж болох нэгдмэл хэд хэдэн онол байдаг. Тухайлбал, танин мэдэхүйн, зан үйлийн, бэлгийн хүчтэй хамаарлын (согтууруулах ундаанаас үүсдэг хамаарлын адил Patrick Carnes) зэрэг онолыг дурдаж болох юм. Гэхдээ эдгээр нь таамаглалын хэмжээнд байгаа бєгєєд парафили үүсэх шалтгааныг эцсийн байдлаар тогтоогоогүй байна.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

6 Comments

  1. КАР says:

    ШУБ ЭСВЭЛ ҮСЛЭГ ЭДЛЭЛ ӨМССӨН ЗҮҮСЭН БҮСГҮЙЧҮҮД ҮНЭН СЕКСИ ШҮҮ – ШУБ ҮСЛЭГ ЭДЛЭЛ ӨМСӨХ ДУРТАЙ НЭЭЛТТЭЙ БҮСГҮЙЧҮҮД БАЙНА УУ?

  2. Jiji says:

    bi avdishde.gogo.kkk

  3. emegtei says:

    ширээнээс таашаал авдаг хун байдаг болов уу

  4. hi says:

    tegeed mail-ee bicheech

  5. hi says:

    Hi bysgyichyydee bi emegtei hynii holiig shytdeg zalyy nadryy holoo ilyylj taalyylj ynsyylehiig hyssen emegtei mail bicheerei

  6. ooo says:

    hachiniin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.