Гахайн толбо буюу сифилис (тэмбүү)

Сифилис (люэс)-ийг анх МЭӨ 2600 онд хятадын эмч Сянь Жи дүрслэн бичжээ. Шинж тэмдгүүдийн тодорхой жагсаалт болон эмчилгээний аргуудын талаар Энэтхэг-Түвдийн “Жүд-ши” хэмээх сударт (ойролцоогоор МЭӨ2000 он) бичсэн байдаг.

Энэ өвчний орчин үеийн нэрийг 1530 онд Италийн Падуа хотын их сургуулийн профессор, эмч, яруу найрагч, Жироламо Фракастро (1483-1 553) өгчээ. Түүний “Сифилис буюу Галлийн өвчний тухай” хэмээх бүтээлд газар дэлхийн хаадууд, бурхнаас илүү гэж нотолдог байсан Сифил хэмээгч гахай хариулагчийн түүхийг бичсэн байдаг. Түүний энэхүү шазруун үгний төлөө тэнгэрийн бурхад хөөрхийг сифилис хэмээх шинэ өвчнөөр шагнажээ. Грекээр SuS-гахай, philos-хайр дурлал, нөхөрлөл гэсэн үг бөгөөд бас suflos-гэдэг нь толбо суулгах, татанхай болгох гэсэн үг аж.

Сифилийн өдөөгчийг анх 1905 онд германы Фриц Шаудин, Эрих Гофман хэмээх эмч нар олж, дүрслэн бичжээ. Тэр цагаас хойш үүнийг Шаудин-Гофмоны цонхигор спирохета гэж нэрлэх болсон байна. Цонхигор гэдэг нь микробиологит ашигладаг будганд маш муу өнгө ордог, харин спирохета гэдэг нь спираль маягаар мушгирч байдгаас тэр ажээ.

Халдвар нь бэлгийн замаар болон халдвартай хүнээс бохирдсон зүйлүүдээр (халбага, аяга, соруул, шүдний сойз г.м.) дамжина. Эрчүүд нь эмэгтэйчүүдээс 2-4 дахин олон удаа өвчилнө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр сифилисийг өдөөгч-цонхигор спирохетээр жил бүр 50 сая хүн халдварладаг ажээ. Оросод гэхэд л сүүлийн 10 жилд сифилисээр өвчлөгсдийн тоо бараг 50 дахин өсч эдүгээ жил бүр 375 мянган өвчтөнөөр нэмэгддэг гэнэ.

Сифилисийн эмчилгээ тун ярвигтай бөгөөд олон тооны лабораторийн шинжилгээ шаардах ба зөвхөн эмчийн хяналтан дор л эмчилгээ хийгдэнэ.

Түгээмэл илрэл нь бэлэг эрхтэн дээр өвдөлт хөндүүргүй яр гарах ба цаашлаад бүх биеэр загатнуургүй, өвчингүй тууралт гарна. Хэдэн жилийн дараа хамар цөмрөх, чихийг сүйтгэх яр болон хувирна.

Түгээмэл бус илрэлүүд

Сифилис бол агуу хамелеон юм. Сифилисийн дуурайж өвддөггүй нэг ч өвчин байхгүй… Дэлхийн статистикаас үзэхэд сифилисийн тал хувийг өөр өвчинтэй андууран буруу оношлодог байна. Сифилис нь яг ханиад шиг, эсвэл хоолойн хөвчний сөөлт, тархи, зүрх, элэг, ходоод, бөөрний болон шээсний сүвний үрэвсэл маягаар явагдана. Сифилис нь хүнийг сохор, дүлий болгож, хэлгүй, мартамхай болгох чадалтайгаас гадна цусны даралт, харшлын өвчин, татаж унах, хий юм үзэх, сонсох байдалд хүргэдэг байна. Тэр ч бүү хэл эвэр ургах, батга гарах, шүдний гажилт, халзрал. мэтийн гэмгүй үзэгдлүүд ч сифилисийн шинж тэмдэг байж болно. Үүний хамт сифилисийн өвчлөл ямар шинж тэмдэггүйгээр хэдэн жилээр ч үргэлжилж, харин гэнэтхэн ердөө хоёр долоо хоногийн дотор хүнийг амьд хүүр болгож чаддаг байна. Эмнэлгийн практикаас: -Миний нэг өвчтөн 18 настай бүсгүйд эмч ангина гэсэн онош тавьсан ба (тэрээр халуурч, хоолой нь бага зэрэг өвдөж байжээ) дараа сахуу байж болзошгүй гэжээ. Эмчилгээ тус болсонгүй, тунгалгийнх нь зангилаанууд томорч ЛОР-ын эмч түүнийг хавдарт үзүүлэхээр явуулсан байна. Азаар хорт хавдар илэрсэнгүй. Эцэст нь, өвчин эхлээд хоёр долоо хоносны дараа ээлжит цусны шинжилгээний хариу иртэл… сифилис! байх нь тэр. Бүсгүй техникумынхаа багштай аман секс хийдэг байснаа хүлээсэн байна.

Найман настай Лена охиныг эцэг нь хойд туйлаас ирэхдээ авчирч өгсөн далайн морины ясаар хийсэн сам халдварлуулжээ. Энэ самыг худалдаж авахаас өмнө хэн нэг нь түүгээр үсээ самнасан бололтой… Эмч нар саманд нь шинжилгээ хийхэд тэнд нь спирокетууд байсан нь илэрчээ. Харин охины толгойн буржгар үсэн дор нь сифилисийн түгээмэл яр гарсан байна. Эмчилгээ нэлээд хэдэн cap үргэлжилжээ.

Угаагч бүсгүй хатгуулжээ

Aрьс өнгөннй өвчний сурах бичгүүдэд сифилисийн илрэлийн хачирхалтай тохиолдпуудын тухай бичсэн байдаг. Хувьсгалын өмнөх Орос оронд нэгэн залуу угаагч бүсгүйн (тэрээр онгон байжээ) өсгий дээр яр гарснаар өвчин эхэлжээ. Семинарын нэгэн сурагч түүнд түргэн хугацаанд угааж өгөхийг хүсэн хувцсаа өгсөн байна. Угаалгын газар нь халуун, чийгтэй байсан болохоор бүсгүй гутал өмссөнгүй. Халуу дүүгсэн нүцгэн хөлөөрөө бүсгүй буланд байсан семинарын сурагчийн хувцсан дээр санаандгүй гишгэчихжээ. Сифилисийн ялгаруулалтаас гарч хувцсанд цацагдсан байсан трипонемүүд угаагч бүсгүйн өсгийний арьсны завсраар орчихсон байсан аж.

Хаантнаас авсан хонзон

Францын хаан I Франциск (1494-1547) сифилисээр үхжээ. Задлан шинжилгээний протоколоос үзэхэд түүний дотор эрхтнүүд нь өмхийрсэн, хоолой , уушиг, ходоод нь ярaaр бүрхэгдсэн, бэлэг эрхтэн дээр нь сифилисийн илэрхий яр байсан” ажээ.

Судлаач Медрегийн дэвшүүлсэн санааг түүхчид баримталдаг. Үүний дагуу бол өмгөөлөгч Жан Ферон өөрийнхөө эхнэрийн хууран Мэхлэлтэнд цөхрөнгөө барсан бөгөөд эхнэрийнх нь нууц амраг нь I Франциск хаан байжээ. Тэгээд өөрийнх нь нэр төрийг гутааж байгаа хүнээс өшөөгөө хатуу ширүүн авахаар шийдсэн байна. Тэрээр яр тэмбүүтэй янхан хүүхэн олоод түүнээс сифилисийн халдвар авч, дараа нь эхнэртээ халдаагаад, эхнэр нь хаантанд халдаасан байжээ.

18 Comments

  1. Болгоомжил says:

    Энэ бэлгийн замын өвчний талаар Монголчуудад СЕКС.МН нийлээн сайн суртачилгаа хийх хэрэгтэй хийж байгаад ч талархаж байна. Бэлгийн харьцаанд ямар ч ойлголтгүй хамгаалалтгүй замбараагүй байдаг улс бол Монголчууд. Бэлгийн хомхой, бөөс, заг хүйтэн, тэмбүү гээд бэлгэвч хийсэн ч халддаг өвчин байдаг гэдгийг сайтар ойлгуулах суртачлах зөвхөн боовныхоо үзүүрт резин углачихаар л аюулгүй байдаг мэтээр ойлголтой энэ бол гондом зарагчдын суртал ухуулага зөвхөн худалдааны л арга мэхийн нэг юм

  2. Tuslamj says:

    Emchlvvlj bsan hvmvvs haana emchlvvlsen yaj emchlvvlsen talaaraa tuslaach

  3. zochin says:

    Hamgiin naidvartai shinjildeg emneleg bol YLAAN TUUZ gedeg emneleg shu

  4. nowshiin moojuud says:

    bi sayhan bas 1 ohinoos zag huiten gedeg owchin awsan ternees hoish minii guy ni deer 1 ulaan yum garsan ter ni ene baidiim bish baigaadaa guy ni deer garna gej baihuu ?

  5. help says:

    хэдэн төгрөгөөр эмчнлдэг юм бол туслаач

  6. gombo-d says:

    хамаа наадах чин жинхэнэ гахайн толбо буюу тэмбүү бна.яаралтай эмчилгээ хийлгэж эдгээхгүй бол хамар будаа…

  7. сондороо says:

    istoi hetsuu uwchin shuu

  8. ah egch naraa tuslaarai says:

    hi bi 16 nast. er. hed honogiin umnu belgiin hawitald hamagaalaltgvi orson. tgd say beleg erhtnee aragsh shamlaad vzsen chin baahan ulaan yum tuurtsan bhii ene yu we. meddeg hvn bwal tuslaach. please

  9. naiz says:

    Ëåíèí áàãø õ¿ðòýë ýíý ºâ÷íººð øàíàëæ ¿õñýí ãýäýã. Áàðóóíû íýã ñýòã¿¿ëèéí í¿¿ðýí äýýð 90-ýýä îíû äóíäóóð ºâ÷òýé çóðàã íü ãàð÷ áàéñíûã ñàíàæ áàéíà.

  10. lora says:

    Huushee ene Gombo chi tembuu avtsan yum bish uu manai eej aris ungunii emch bsiin
    tembuu l iim shinj temdeg ilerged gsn. hurdan uzuul.
    Ene Mongold bgaa balair zambaraagui or hunjiliin yavdliig yanaa ohiduud gej uhej bsan altsgar novshnuud hund uvchin taraana,ail ger uimuulne bugd DOX tusaj uhej bj uhaarah bh daa

  11. Hex says:

    Интересно, предлагаю постить на тему кризиса экономики. Актуально сейчас

  12. matar says:

    103–s asuu

  13. GOMBO says:

    Hi,bi sar garuin omno neg bvsgvitei untsan yum aa,tegeed xodoo ajilaar ybj baital 7 xonogiin daraa minii beleg erkhtenii umdagnii vsnii dotor bolon nvvren deer batgarkhuu,tolgoi ni ideerxvv yumtai ulaan yum garaad baikh bolloo tegeed ter ni alga bolokhooroo tsaanaa khatuu tav ch gekh yumuu yum vldeed baikh yum khvmvvsee ene yu yum boloo khelj zobloj tus bolooch….

  14. asuudal-d says:

    http://www.103.mn -ees asuugaad uzeech.

    Gadaadad Eruul mendiin daatglagyu hun ovdono gedeg hecuu. Daatgaltai bailaa ch une ondortei.

  15. asuudal-d says:

    http://www.103.mn-ees asuugaad uzeech.

    Gadaadad Eruul mendiin daatglagyu hun ovdono gedeg hecuu. Daatgaltai bailaa ch une ondortei.

  16. er hun says:

    za huntei ch gar barij bolku ni bn shuu de

  17. asuudal says:

    bi urid n 2jil neg l huntei hawitdag bsn teged say amraltaaraa mgl yawahdaa nuguu zaluutaigaa 3n udaa untsan teged end ireed neg uerhedeg zaluutaiga haritsaand orood 3honoj bga nadruu ter zalgaad bi chamaas owchin awchlaaa gsn tgd minii doo talaar yum garaad bga bi yah u hunii nutagt yaha medehgui ene yamar owchin yum bl hundreheeree urgui bldg gsn nadad tuslaach

  18. hey says:

    Yooy batga garch hooloi uvduhuur tegeed yah yum be? Ene uvchin bish esehiig ni yaj medeh yum be? Manaid ene shinjilgeeg ni hiideg yumuu? Urd ni duulj bgaagui l yum bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.