Эхнэртэй эрчүүд эмэгтэйчүүдтэй яаж харьцах ёстой вэ?

Хэрвээ таны сонирхдог, аятайхан хүүхэн өөрийг чинь шохоорхоод байвал яаж ч бас шууд татгалзах вэ дээ. Тиймээс ямар ч байсан уулз, ярилц, чухам ямар санаагаар эргүүлээд байгааг нь олж мэд. Хэрвээ эр хүний чинь хувьд сонирхож байвал та өөрөө л мэд. Тэд хайр дурлал, ажил төрөл, эд хөрөнгө яриад байхгүй, сонирхох ч үгүй. Иймэрхүү сонирхолтой хүүхнүүд голдуу хүсэл сонирхлоо шууд илэрхийлдэг. Үгээр биш юмаа гэхэд үйл хөдлөл, харцнаас нь та үүнийг мэдэж болно. Гэхдээ эхнэрээ хуураад, амьдралаа үрээд байж болохгүй шүү. Ганц удаагийн сайхан дурсамж таны амьдралыг сэргээж болно. Харин олон дахин уулзаад, та хоёрын харьцаа гүнзгийрээд байх юм бол аз жаргал биш айдас түгшүүр болж хувирна. Эхлээд эргэн тойрны чинь хүмүүс чинь, дараа нь эхнэр чинь мэднэ. Ингээд л таны дурлалын түүх, тэнэглэл чинь дуусна. Гэхдээ сайнаар биш гэдэг нь ойлгомжтой. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр нуусан юм бүхэн тэр үедээ биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт мэдэгдэж л таарна. Тэр үед та толгойгоо шаагаад ч оройтсон байх вий.

Өөрт чинь дурласан бүсгүйд эхнэртэй гэдгээ шууд хэл

Харин таныг сонирхоод байгаа эмэгтэй нэг л бүрхэг даруухан байх юм бол түүнтэй болгоомжтой харьцаарай. Магадгүй танд анхны харцаар дурласан байж болох юм. Хүнд дурласан хүн хэзээ ч илэн далангүй байж, аальгүйтэж чаддаггүй юм. Биеэ барин, үг хэлээ цэгнэж таныг их л сайхан харцаар ширтэх вий. Тэр үед та ч бас балмагдах байх. Нууцхан ширтэж байгаад тантай харц мөргөлдөх агшинд хацар нь улайгаад ичингүйрэх мэт сэтгэл нь догдолсон байдал ажиглагдана. Гэхдээ хайрлаж дурласан хүн андашгүй дээ. Ийм эмэгтэйд та өөрийнхөө тухай ярьж эхнэр хүүхэдтэй, тэднийгээ гомдоохыг хүсдэггүй гэдгээ ойлгуул. Хэдийгээр та түүний хөөрхөн царай, бие галбир, ааш занд нь татагдаж байсан ч эхнэрээсээ салахаар шийдээгүй л бол дотносож болохгүй шүү. Нэгэнт л өөрт чинь сэтгэлтэй болсон түүнийг насан туршид нь баярлуулж, жаргааж чадахгүйгээс хойш хүний бүсгүй үрийг горьдоогоод юу хийх вэ. Таны хоромхон зуурын жаргал түүнийг насан туршид нь зовоох ч юм билүү. Эр хүний хувиа бодсон хайхрамжгүй зангаас болоод эмэгтэй хүн замаа алдсан харамсалтай тохиолдол амьдрал дээр ч, ном зохиол, кинон дээр ч элбэг байдаг гэдгийг та санаж байгаа биз. Та зөвхөн өөрийгөө биш таныг хайрласан тэр бүсгүйг бодоод ухаалаг байгаарай. Эм хүн хайр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй зоригтой хүмүүс шүү гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Таныг ашиглах гэж буйг мэдсэн бол хурдан холд

Танд хайртай гэдгээ ичиж зовох ч үгүй шууд хэлэн, илэн далангүй байж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа эмэгтэйгээс та харин болгоомжлоорой. Иймэрхүү эмэгтэйчүүд хэзээч хайр сэтгэлд үнэнч байдаггүй. Ганц шөнийн жаргал хайгч ч биш. Тэдэнд эд хөрөнгө, эрх мэдэл л хамгаас чухал байдаг. Тиймээс та өөрийг чинь юунд, ямар зорилгоор ашиглах гээд эргүүлээд байгааг эхлээд ол. Үнэхээр таныг ашиглах санаа агуулж байгааг нь мэдвэл яаж хурдан холдох аргаа хай. Хэрвээ цаад учрыг нь мэдээгүй байхдаа хамаг л ажил, амьдралынхаа нарийн ширийнийг яриад, өвөр түрийдээ ороод амжчихсан бол та ч өнгөрлөө л гэсэн үг. Таны сайн муу бүх л талыг чинь судалж мэдээд, яаж ажиллах нарийн аргаа ч тооцчихсон байж магадгүй. Тиймээс эвтэйхэн холдож зайгаа барих хэрэгтэй. Харин хүчээр холдох гэж оролдвол та бүр ч муугаа үзэх болно. Яагаад гэвэл ийм эмэгтэйчүүд өөрийнхөө хийсэн ажлын эцсийг үзэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Тэд таны нэр төр, хөрөнгө мөнгө, амьдралыг чинь үрэхдээ ч сэтгэл нь өвдөхгүй. Тэгэхээр эрчүүд минь элдэв хэл аманд өртөж, сэтгэл санаа болон эд хөрөнгөний хохирол амсахгүйн тулд эмэгтэй хүнийг маш сайн судалж байж дотносох хэрэгтэй.

7 Comments

  1. bachkabaatar says:

    үнэн шүү

  2. korea-s says:

    Лайтай л бичсэн байна.

  3. kyoko says:

    yer ni tegeed ehnertei bol erguulj baisan ch oor huntei yawj gants 2 udaagiin untaj ewtehiin toloo setgelee huurch ehneree huurch amidralaa tam bolgoj baihaar tiimerhuu zuil hiihgui baisan ni deer yum bishuu.er hun l bolson hoino oor emegteitei gants hoyor udaa bol bailgui yaha wgesen bodol bol utagaguiee.emegtei hun tegwel er hunees yugaaraa yalgatai gej adilhan huurch mehlej oor ertei holbogdood yawj yagaad bolohgui gej.emegtei hun ch bas ooriig ni erguulj bga zaluuchuud baihad ger bulee gej bodool tewcheed ongorch bhd er hun yagaad tiimhen zuiliig techih tewcheer baidaggui gej.

  4. kkkkkkk says:

    tohioldoj bsan zuil bna multrah gej zowsondoo hoorhii erchuudiin amidrlaa gej

  5. jason says:

    Sanaj bhad iluudehguii medeelel bn!

  6. Zovlogch says:

    Айхтар алсын бодолтой эргүүлдэг хүүхнүүд ч бий шүү. Мөнгө төгрөг салгах, өөр элдэв шантааж хийх зорилготой. Тэр үнэхээрийн дурласан хүүхнүүдтэй ёстой орооцолдож болдоггүй юм шүү. Дурлалдаа мансуураад юу ч хийхээс буцахаа больчихдог хүмүүс. Чамайг ганц нэг унтаж хэвтчихээд нүүрээ буруулах юм бол эхнэр дээр чинь давхиж очоод хамаг бүгдийг дэлгэж тавина. Мэдээж чи ганц нэг унтахын тулд түүнд баахан худлаа юм ярьж амалсан байж таараа. Үүний чинь хариуд тэр ямар чаргаар хамаагүй өшөөгөө авна гэдгийг хатуу санаж яв.

  7. hmmm says:

    ih zuv um bichij gants udaa, hereg bolood bsan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.