Сээтэгнэж болно, гэхдээ хэтрүүлж болохгүй

Амралт, аялал жуулчлалд эмэгтэйчүүд хайр сэтгэлийн хөнгөн харьцаатай учирдаг. Амралтын роман ч гэдэг. Өдөр тутмын амьдрал, ахуйн асуудалд нухлагдаж, стресст орсон хүмүүст эсрэг хүйстний ялихгүй анхаарал, найрсаг байдал тааламжтай санагдах нь зүй.

Шинэ сэтгэгдэл, мэдрэмж авахын тулд:

1. Эрчүүдийн анхаарал, дотно харьцааг эрүүлжүүлэх үйлчилгээ мэт хүлээн ав. Үнэхээр бие сэргэж, мэдрэлийн системийг дээшлүүлж, эрч хүч өгөхийг та мэдрэнэ.

2. Эсрэг хүйстэнтэй харьцах харьцаанаас аль болох их таашаал ав. Хамтдаа зоог барих, бүжиглэх, зугаалах зэрэг сексдэхээс бусад таашаалыг авахад хангалттай.

3. Сээтгэнэхдээ бүү хэтрүүл. Хариу сэтгэл илэрхийлэхийг шаардах, хайртай болсноо хэлэх нь зохисгүй. Үргэлж алтан дундажийг баримтла.

4. Амралтын хайрын роман ихэвчлэн ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээдэггүй хөнгөн шинж чанартай байдаг. Иймд хичнээн гайхамшигтай харьцаа тогтсон ч сэтгэлийн уяас алдрах, учиргүй дотно болох гэсний хэрэггүй.

5. Сексийн харьцаанд орохоос аргагүй байдалд хүрсэн ч бэлгэвч хэрэглэхээ мартуузай. Учрал хичнээн удсан ч өрөөндөө унтах нь тохирно.

SOURCE: /Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.