Узбекистанд 40 нялх хүүхэд ДОХ-ын халдвар авчээ

“Узбекстаны Наманган хотын эмнэлэгт 40 гаруй нялх хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдлоо” хэмээн тус улсын Эүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдэв. Дөнгөж төрсөн нялх хүүхдүүд ийнхүү ДОХ-ын халдвар авсан нь хэн бүхний сэтгэлийг сэртхийлгэм явдал. Одоогоор тус улсын Эрүүл мэндийн яамнаас томилогдсон шинжилгээний баг хүүхдүүд ДОХ-ын халдвараар өвчилсөн эмнэлэгт очин вирусын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. ДОХ-ын вирус хүүхдүүдийн цусанд хэрхэн халдварласан нь тодорхойгүй байна.

Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар халдвартай багажаар хүүхдүүдийн цусыг сэлбэсэн байх магадлалтай гэнэ. Энэ нь Узбекстаны Наманган хотын эмнэлэгт ДОХ-ын халдвар тараасан анхны тохиолдол биш аж. Өнгөрсөн оны 10-р сард мөн л тус бүс нутагт нялх хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдож байжээ.

Тус улсын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр энэ хэрэгт эмнэлгийн эмч нар буруутай байх өндөр магадлалтай байгаа. ДОХ-ын вирус цус сэлбэх хэрэгслээр дамжсан нь тогтоогдвол 100 хувь эмч нарын буруу болох юм.

1 Comment

  1. toorhon says:

    монголд ч бас баталгаагүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.