БЭЛГИЙН ГАЖ ЗАН ҮЙЛ /7 хэсэг/

Асфиксиофили

Хоолойгоо янз бүрийн зүйлсээр боох, толгойгоо гялгар уутанд хийх зэргээр өөрийн амьсгалыг бүтээн, хүчил-төрөгчийн дутагдал үүсгэж, түүнээсээ бэлгийн таашаал авах үзэгдлийг асфиксиофили гэж нэрлэдэг.

Асфиксиофили аминд маш аюултай зан үйл юм. Иймээс ч энэ үзэгдлийн талаарх мэдээлэл нь энэ зан үйлээс болж нас барсан хүмүүсийг судалсан баримт дээр тулгуурласан байдаг. Учир нь үүнийг үйлдэгчид ихэнхдээ амиа алдахгүй байх аргыг бодож төлөвлөсөн байдаг ч буруу тооцоолсноос амиа алдахад хүрдэг.

АНУ-д жилд дунджаар 250-1000 хүн энэ зан үйлээс болж нас бардаг тухай мэдээлэл бий. Асфиксиофиличүүдийн дундаж нас 26 байсан . Энэхүү зуршил голдуу эрэгтэйчүүдэд тохиолддог. Хэдийгээр энэ үзэгдлийн талаар хийсэн судалгааны бодит тоо баримт ховор ч нас барах үедээ нүцгэн байсан, эмэгтэй хувцас өмссөн, дур ханахад чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийж байсан, порно бүхий эд зүйлс байх нь нийтлэг шинж юм. Цөөн ч гэсэн эмэгтэйчүүд ийм зуршилтай байсан тухай мэдээлэл ч байдаг.

Асфиксиофилийн зан үйл үйлдэгчид нь хүчилтөрөгч дутагдах нь бэлгийн таашаал, дур ханах үеийн мэдрэмжийг хурцатгаж хүчтэй болгодог гэсэн ойлголттой байдгаас хийдэг гэж үздэг. Гэвч энэ нь үнэн эсэхийг тогтоосон нотолгоо алга. Хэдийгээр энэ нь нэн байсан ч афиксиофили зан үйлийг үйлдэж байгаа хүн амь насаа егүүтгэх зорилгоор үүнийг хийдэггүй нь үнэн юм. Үүнийг тэд энэхүү эрсдэлт зан үйлийг хийхдээ амиа авч гарах зорилгоор сэдсэн янз бүрийн аргаас харж болно. Гэтэл бас нэг гарцаагүй үнэн бол эдгээр аргыг хэрэглэсэн ч амиа алдахаас сэргийлж чаддаггүй юм.

Зарим ховор тохиолддог бэлгийн гаж зан үйл

Бэлгийн гаж зан үйлийн ховор тохиолддог олон хэлбэр байдаг бөгөөд тэдгээрээс нэлээд ховорт тооцогддог бэлгийн гаж зан үйлийн хоёр хэлбэрийн тухай өгүүлье.

Хүний цогцостой бэлгийн зан үйл үйлдэж таашаал авдаг үзэгдлийг некрофили гэж нэрлэдэг. Энэ үзэгдэл маш ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс үүнийг үйлддэг гэж мэргэжилтнүүд үздэг.

Адгуус амьтадтай бэлгийн зан үйл үйлдэж бэлгийн таашаал авах үзэгдлийг зоофили гэж нэрлэдэг. Кинсийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 8 хувь нь зоофили зан үйл хийдэг байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Ихэвчлэн өсвөр насандаа ийм үйлдлийг үйлдэж туршсан байдаг. Мөн хөдөө, мал амьтанд илүү ойр байдаг хүмүүсийн дунд илүүтэй тохиолдсон байдаг.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

1 Comment

  1. түиаүл says:

    http://www.familyradio.com iishee neg orj uzeerei, ih sonin medegdel bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.