Хүний наймаа гаарах нь ээ

trafficking500

Дэлхий даяар төдийгүй манай улсад хүний наймаа газар аваад байна. Энэ асуудал руу тууштай анхаарал хандуулах хэрэгтэй болоод байна гэдгийг анхааруулав уу гэлтэй нэгэн үйл явдал болж өнгөрлөө. Энэ бол БНСУ-ын иргэн Юу Сунг гэгчид холбогдох хэрэг юм. Тэрбээр өнгөрсөн сард манай улсад жуулчны 30 хоногийн визээр орж ирсэн аж. Энэ хугацаандаа охид, хүүхнүүдийг хуурч БНСУ руу гаргах гэж байхад нь хууль хяналтынханд баривчлагджээ. Юу Сунг өмнө нь Монголд иймэрхүү ажлаар дөрвөн удаа ирж, охидыг нутаг нэгтнүүддээ “бэр” буулгасан болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл солонгос эр өмнө нь дөрвөн бүсгүйг БНСУ руу авч явсан гэдгээ хүлээсэн бөгөөд манай хууль хяналтынхан түүнийг дөрвөөр тогтохгүй эмэгтэйг авч явсан байж болзошгүй хэмээн тааварлаж буй юм.

Гэр бүл зуучлалын нэрээр охидыг худалддаг сэжүүр хууль хяналтынханд бас олджээ. Хуулийнхан хохирогчийн мэдүүлгээс үндэслэн түүнийг хүний наймааны хэрэгт сэжиглэн шалгажээ. Мөн мөрдөн байцаалтын яв-цад солонгос эр гэр бүл зууч-лалын бизнес эрхлээд зогсохгүй, зарим монгол охидыг “БНСУ-д цалин өндөртэй ажилд оруулна” гэж хэлэн өөрийгөө БНСУ-д жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг ажил олгогч хэмээн итгүүлдэг байсан баримт нэмж олдсон байна. Хэдийгээр гэр бүл зуучлалын хөлсөнд захиалагч талаас 3500 ам.доллар авсан гэж буй ч түүний эл үйлдлийг манай улсын нутаг дэвсгэрт болоогүй хэмээн хуулийнхан нутаг буцаах шийдвэр гарган дахин Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар ийнхүү тогтсон байна.

Юу Сунг 1964 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхэдтэй, эцэг эхтэйгээ амьдардаг аж. Хоёр жилийн өмнө анх Монголд хөл тавьсан бөгөөд БНСУ-д хараар ажиллаж байсан монгол залуугийн урилгаар ирж байжээ. Манай улсын охид, бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд гадаадын иргэдтэй гэр бүл болох явдал ихэсч байгаа. 1998-2008 онд нийтдээ 5286 хүн гадаадын иргэдтэй гэр бүл болсон байна. Үүнээс 3500 нь БНСУ-ын иргэнтэй суужээ. Энэ оны эхний арван сарын байдлаар л гэхэд 489 иргэн тус улсын иргэнтэй гэр бүл болсон байна. Манай Иргэний бүртгэл мэдээллийнхэн гэр бүл болох зөвшөөрлийн холбогдох бичгийг өгөхдөө зөвхөн тухайн хүний саналыг харгалзан үздэгээс өөр ямар нэгэн шалгуур тавиад байдаггүй аж. Тиймээс гадаад хүнтэй суусан гэх бүртгэлтэй охид, бүсгүйчүүдийн хэд нь хүний наймааны золиос болсныг таахын аргагүй юм. Сүүлийн үед зуучлалын шугамаар гэр бүл бологсдын гадаад урсгал нэмэгдээд буй нь ямар нэгэн хууль бус явдалтай холбон үзэхээс өөр арга-гүй болсныг дээрх тоо давхар харуулж буй юм.

2 Comments

  1. may says:

    тгд наа новшоо згр л эх орон луу н албадан буцаагаал болоо хэрэг уу? манай улсийн хуули энээ тэрээнд энэ талаар тусгагдаагуй бдийму арай л давартсан юм хун наймаалсан гэмт хэрэгтнийг згр тгд явуулчиг хэрэгүү?

  2. bembi says:

    oxiduud minee sn medeeteil yawaxgui bol odoo uedch xetsuu bolson bnshuu yanadaa yana

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.