Тэмбүү

tembuu0

Тэмбүү анх хэрхэн дэлгэрсэн талаар нэлээд маргаантай байдаг. Энэ өвчин нь 1400-аад онд Европ тивд гарч ирсэн бөгөөд 1500 он гэхэд дэлхий нийтээр тархсан. Тэмбүү нь цайвар трепонем (Treponema pallidum) гэж нэрлэгдэх нянгаар үүсгэгддэг. Энэ нь мушгиа хэлбэртэй бөгөөд түүнийг спирохет ч гэж нэрлэнэ. 1906 онд Вассерман, Нейссер, Брук нар тэмбүүг оношлох шинжилгээг гаргаж ирсэн.

Энэхүү шинжилгээг Вассерманы урвал нэрээр нь хүмүүс сайн мэддэг. Орчин үед тэмбүүг цусны шинжилгээгээр илрүүлж байгаа бөгөөд Вассерманы гэдэг шошготой хэвээр үлджээ.

Тэмбүүгийн тохиолдол нь заг хүйтэн, хламидийн халдвараас бага байдаг. 2002 оны халдварт өвчний тандалтын мэдээгээр манай улсад заг хүйтний 4858 тохиолдол бүртгэгдсэн байхад тэмбүүгийн 1662 тохиолдол тэмдэглэгдсэн байна.

Тэмбүү нь заг хүйтэнтэй адил өргөн тархалттай биш байгаа ч тэмбүүг заг хүйтэнтэй харьцуулахад нэлээд ноцтой үр дагавартай. Заг хүйтнийг эмчлээг үй тохиолдолд хамгийн сөрөг үр дагавар нь үргүйдэлд хүрдэг бол тэмбүүг эмчлээгүй тохиолдолд мэдрэлийн тогтолцоог хүртэл гэмтээж, үхэлд хүргэх аюултай. Сүүлийн үед бэлгийн замаар дамжих халдварууд хавсарч тохиолдох нь элбэг болжээ.

Шинж тэмдэг

Тэмбүү өвчний хамгийн анхны шинж тэмдэг бол хатуу яр юм. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос хойш хамгийн наад зах нь 10 хоног, цаад зах нь 3 сарын дараа хатуу яр гарна. Энэ хатуу яр нь ямар ч өвдөлтгүй бөгөөд тэмбүүгийн халдварын үүсгэгч биеийн аль хэсэгт орсон, яг тэр хэсэгт гардаг. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтний салст бүрхэвчээр дамжин биед нэвтрэн орно.

Тиймээс эрчүүд хэрвээ тэмбүүгийн халдвар авсан бол тээрхий, шодойн дээр хатуу яр гарах учраас шууд харах боломжтой. Үүнээс гадна мөн хуухна дээр ч гарч болно. Харин эмэгтэйчүүдэд хатуу яр ихэвчлэн умайн хүзүүнд гардаг учраас тэд харах боломжгүй болохоор халдвар авснаа ч мэдэлгүй бусдад тараах явдал гардаг. Үтрээний хананд, эсвэл бэлгийн уруулууд дээр хатуу яр гарч болно.

Халдвартай хүнтэй амаар болон шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдвэл ам, шулуун гэдэсний салст бүрхэвчээр нян дамжиж, хатуу яр уруул, хэл, гүйлсэн булчирхай, шулуун гэдэсний эргэн тойронд гарна.

Дээрхээс гадна нян биеийн гэмтсэн, зүсэгдсэн аль ч хэсгийн арьс салстаар дамжин биед нэвтэрнэ. Тиймээс тэмбүүгийн халдвартай хүний хатуу яранд гэмтсэн арьс салстаараа хүрэлцвэл халдвар авах бүрэн боломжтой.

tembuu1Тухайн хэсэгт тодорхой хугацааны дараа хатуу яр гарна. Халдвар авснаас хойш эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тэмбүү нь дараах дөрвөн үе шаттайгаар явагддаг:

• нэгдүгээр үеийн тэмбүү
• хоёрдугаар үеийн тэмбүү
• далд үеийн тэмбүү
• гуравдугаар үеийн тэмбүү

Нэгдүгээр үеийн тэмбүү. Энэ үед тэмбүүгийн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарна (Зураг 21. 11- 13). Ямар нэг эмчилгээ хийлгээгүй байсан ч хатуу яр 1-5 долоо хоногийн дараа аяндаа арилдаг. Үүгээр нэгдүгээр үе төгсгөл болно. Хатуу яр өөрөө алга болж, өвчин эдгэрсэн мэт боловч хэрэг дээрээ харин ч халдвар цусаар дамжин гүнзгийрнэ.

Хоёрдугаар үеийн тэмбүү. Халдвар цусаар тархан яр алга болсноос хойш 1-6 сарын дараа бүх биеэр тууралт гарснаар хоёрдугаар үеийн тэмбүү эхэлнэ (Зураг 21. 14-15). Тууралт нь ямар ч өвдөлтгүй, бас загатнахгүй бөгөөд хэдэн жилийн туршид нэг гарч, нэг алга болон, дахин гарах гэх мэтээр үргэлжилнэ. Үүний зэрэгцээ зарим хүний үс унах тохиолдол байж болно. Хэрвээ энэ шатанд эмнэлэгт хандан, эмчилгээ хийлгэвэл өвчин ямар нэг ул мөргүй бүрэн эдгэрнэ. Хэрвээ эмчлүүлээгүй бол хоёрдугаар үеийн тэмбүүгийн шинж тэмдэг 2-6 долоо хоногийн дотор алга болж, хүмүүс үүнийг ихэвчлэн эдгэрчихлээ хэмээн андуурахад хүрдэг. Гэтэл энэ нь харин ч бүр илүү аюултай байдал уруу шилжиж буй хэрэг юм.

Далд үеийн тэмбүү. Хоёрдугаар үеийн шинж тэмдэг үзэгдэхгүй болох нь өвчин далд хэлбэрт орсныг илэрхийлнэ. Далд үеийн тэмбүү нь 10-20 жил үргэлжлэх бөгөөд энэ үед ямар ч зовиур илрэхгүй, эрүүл мэт байвч халдвар биед байсаар байна. Энэ хугацаанд цайвар трепонем нь эд эсийг далдуур гэмтээсээр байна. Ялангуяа цусны судас, төв мэдрэлийн тогтолцоо (тархи, нугас), ясыг гэмтээнэ.

tembuu2Гуравдугаар үеийн тэмбүү. Гэмтэж эхэлсэн эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдгээр гуравдугаар үеийн тэмбүү эхэлнэ. Нян ямар эрхтнийг голлож гэмтээснээс шалтгаалан зүрх судасны тэмбүү, мэдрэлийн тэмбүү гэх мэт хүнд хэлбэрүүд үүснэ. Нян нь зүрх болон гол судсыг гэмтээж зүрх судасны эмгэг үүсгэх бөгөөд энэ нь анх халдвар авснаас хойш 10-40 жилийн дараа илэрнэ. Мэдрэлийн тэмбүүгийн нян тархи нугасыг гэмтээснээс оюуны чадавхг үй болох, саажилт үүсэх гэх мэт шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь анхны халдвараас хойш 10-20 жилийн дараа гарч ирнэ.

Эдгээрийн аль аль нь үхэлд хүргэх аюултай. Хэрвээ жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй бол урагт халдвар дамжиж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрнө. Мөн эхийн хэвлийд байхдаа ураг амьгүй болох, аяндаа зулбах, эсвэл төрөөд удалгүй нас барах нь элбэг тохиолддог. Нэг, хоёрдугаар үеийн тэмбүүгийн үед халдвар ихэвчлэн эхээс урагт дамждаг хэдий ч анх халдвар авснаас хойш 8 жилийн дараа ч халдварлах нь бий. Хэрвээ эмэгтэйч үүд жирэмслэхээсээ 4 сарын өмнө өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд урагт халдвар дамжихгүй байх боломжтой юм. Тийм ч учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварт өвчний шинжилгээ хийдэг.

Оношилгоо

Тэмбүүг зөвхөн илэрч буй шинж тэмдгээр нь оношлох боломжгүй. Учир нь бусад халдварт өвчний үед ч адил төстэй шинж тэмдэг илэрч болно. Мэргэжлийн эмч үзлэг хийн, биед гарсан элдэв өөрчл өлт болон цусны шинжилгээгээр өвчний аль ч үед оношийг эцэслэн тогтооно. Үзлэг хийхдээ үтрээ, умайн хүзүүнд төдийгүй шулуун гэдэсний эргэн тойрон, бусад газарт хатуу яр гарсан эсэхийг тодорхойлсноор нэгд үгээр үеийн тэмбүүг оношилно.

Цусны шинжилгээ нь ямар ч үеийн тэмбүүг оношлох хамгийн нийтлэг арга юм. Эсрэг биетийн урвал дээр үндэслэн цусны шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, цайвар трепонемын эсрэг “эсрэг биет”-ийг цусанд илрүүлснээр тэмбүүг найдвартай оношилно. Энэ эсрэг биет нь хатуу яр гарснаас хойш 1-2 долоо хоногийн дараа цусанд үүсдэг. Энэ шинжилгээ нь хямд, хийхэд энгийн, нэлээд найдвартай.

Хүний бэлгийн амьдрал

42 Comments

  1. Zochin says:

    RPR+ TPHA+ Tump1:1 gj yu gj bgaan be? Tailbarlaad heleed uguh meregjliin emch bnuu?

    • zuwluguu says:

      tump bish titre gsn vg tembvv tusaad udsan dald helbert orson eswel emchilgee hiilgeed titre n bagassan bna gsn vg titre 1:8 s deesh bol haldwartai gj vzne ogt emchilgee hiilgej bgagvi bol zaawal emchilgee hiilgene tegehgvi bol dald helbertee hvndreed neg l udur bvh dotor erhten chn uwchilj nas barna gsn vg dvvreg bolon haldwartin emneleg dr emchilgeeg vne tulburgvi hiine emchilgeeg dur medej hj ogt bolohgvi tegwel dutuu edgeed bas hvnderne shinjilgeegee barij haldwartiin emchid vzvvl tend l sain emchilne emchilgeegee zow hiilgewel hamgin hurdan edgedeg uwchin shv

  2. Sn bnuu.bi gadaadad ireed 7.8 sar boljin.mongoloos garahdaa l nohorteigee tsug DOX.SVRIE oor busad bvh shinjilgee ogson bvgd hru ni zvgeer garsan.gadaadad ireed nohor bid 2 hamt ajildag ogloo oroidoo xamt yawdg.udalgvi jiremsrn bolj hynaltand orson.emch ni bas l bvh zvil sxn bna l geed bsn tun udalgvi tsusnii shinjilgeenii hru muu garlaa gd tgsn tembvvtei gsn onosh garsan.ene hrug sonsood uilaad l ih l xetsvv yum bdgiin bna.vr xvvxdd min nolooloh wii gexees l vnexeer ih aij bna.bid 2iin anhnii vr min yum shdee.hru xelj ogooch yax we….

  3. no name says:

    Uuchilaarai neg xed xed zuil lawlaj bolxuu bi neg oxintoi untsanaas bolood miniix deer tuuralt vvssen tgd bi gaigui boxiroos bolson bh gd bainga ugaaj ooriigoo archilaj ehelsen tgd neg medsen alga bolson l doo tgtel sayxan genetxen miniixaas idee goojood unxaar ni taria awaad xiilegsen chin axij garhaa baitsan tgd sayxan axiad neg oxintou bilegiin xaritsaand orj bsn chin uchir bituulegeer genet tsus garaad unsan miniixaas bish bsn xarin ter oxinii bienii ym ireed duustsan 10xonoj bna gsn ene yag yugsen vg be bi oilogdogui tuslaach 

  4. bolroo says:

    sain bnu? bi gerleed 6n jil bolj bn 1 xvvxedtei 5n nastai odoo bi jiremsen xaynaltand orood shinjilgee uguud yawj baital namaig tembvvtei gsn shinjilgee garlaa bi xvnsnii vildwert ajildag bolxoor iim turliin shinjilgeeg 3 sar tutam togtmol ugdug nadaas ilerj baigaagvi nuxur bid 2 tsug ajildag uchir bas l ilerj baigaagvi bid 2t uur belgiin xawitagch baixgvi bainga tsug yawdag ajildaach taraad ch ter tegsen iim xariu garxiin bi balmagdaad nuxurtuu xeleed 2 uulaa shinjilgee ugxuur bolson xamgiin gol ni bid 2t ter xeleed baigaa shinj temdeg ni 2uuland maani ilreegvi bi daxiad shinjilgee uur gazart ugxuur bolson er ni zaawal belgiin zamaar xaldxuu ali uur axuin zamaar suultuur ntreer xaldax bolomjtoi yu? nadad todorxoi medeelel uguuch 

  5. зулаа says:

    Tembvvnii shinjilgeeni uariu buruu garna gej bhu. 

  6. Зочин says:

    Tembuutei gdgee med.d 3 honoj bn medsen odoroosoo emchiin ogson emiig uuj bgaa hed honoj bj edgeh we . 

  7. aldaa.. says:

    Owchin tusaad emchilgee hiilgej bhdaa belgewchtei seks hiiwel emchilgee tasarhuu eswel zgr uu ? Hariulj tuslaarai

  8. za says:

    miniii biyn deer hooh tuyaa graad b enee yu bee

  9. айжийна says:

    bugsnii amsar deer 3n yum garsan bna nileen zoviurtai ene yag tembuu baihaa
     emchilgee her udaan hugatsaand urgeljildeg ve help me

  10. help me pls says:

    урьд нь шинжилгээ өгөөд тэмбүү илэрсэн. тэгэд эмчилгэгээ хийлгэж дуусчаад шинжилгээгээ өгч чадаагүй юм. гэтэл 13 оны намар хэдэн хүнтэй архи ууж байгаад бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орцон байналээ. тэрнээс хойш 2 удаа бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн. харин сарын өмнөөс миний бэлгэ эрхтний толгой загатнаж, эвгүй үнэр гарах болсон. энэ талаар зөвлөгөө өгөөч. 2 дахь удаагаа тэмбүү тусч болох уу би эрэгтэй

  11. Anonymous says:

    Тэмбүү авчад идгэж бхда эрхтэн хавдаад томорчих юм яаж зугээр болгодийн бол

  12. tuslaaach says:

    mazok

  13. tuslaaach says:

    sn bn uu the phone bolon busad mddg xumuus tus bolooch xaana mozak iin shinjilgeee naidwrtai ogch bolox we

  14. haraal idsen_boy says:

    bi ene haraal idsen ovjinoor ovjilson hun my hairtai nadaas bolood tussan nadadn hetsuu bna nelee udsan bhaa ene ovjin 365 honog bh yahuu buren idgereh bolomjtoi yu

  15. MAORI says:

    AAIMAR YUM BN BELGEVCH BELCGEVCH BAS DAHIN BELGEVCH TOHIOLDLIIN HAVITALTAND BOLGOOMJTOI BAIH HEREGTEI YUM BN

  16. boooo booo says:

    geriin nohtsold emchleh bolomjgui

  17. J says:

    aimar yum aa neereel bolgomjtoi baih hereegtei yum

  18. zaagii says:

    ene tenbuu owching geriin nohtsold yaj emchleh be tuslaach humuuseee naidwartai sain emchleh arga helj oguuch

  19. zs says:

    омг

  20. susan says:

    энэ хүмүүс эргүү юмуу хаашаа юм. Мэдээж зүв зүгээр байхад ни ийм тийм юм интим хэсэгт гараад байвал гэж. Бусдаас ам дамжсан эмчилгээ асууж суухын оронд эмнэлэгт очоод л нэг шинжилгээ үзлэгээ хийлгэх хэрэгтэй ш дээ. Тийм л их аминдаа хайртай юм бол бас ойр дотны хүнээ хохироох хүсэлгүй л байгаа юм бол мэргэжлийн хүнд хандаж эмчлүүлж байх хэрэгтэй ш дээ. Арчаагүй гэдгийн.Хамгаас найдвартай ни уридчлан хамгаалах зүйл гэж байнаа даа. тэрнийг хэрэглэж бай л даа, тэгэж их сексдэх дуртай байдгийн бол, аан.

  21. gama says:

    minii erhten deer neg ulaan yari garsaniig bi onoo ogloo medlee tged aigaad bna a
    yag mon bishiig n medehgui bna uul n 2doloo hongiin omno shinjilgee ogsiin teghed zugeer garsima odoo dahiad shinjilgee oghuu zaaval hariu ilgeegeerei guij bna shu!!!

  22. the phone says:

    би-д.
    тэмбүү дүүрэн гарна гэж байхгүй ээ.
    шинжилгээний хариу зүгээр гарсан бол гайгүй биздээ. эргэлзээд байвал ахин шинжилгээ өгөөд үз. мазок, цусны шинжилгээнүүд. цусаар ДОХ, тэмбүү, сүүлийн үед заг хүйтэнийг оншилж байгаа.

  23. bi says:

    би гадаадад сурдаг ноднин нэг залуутай санамсаргуй бэлгэвч хэрэглэхгүйгээр унтаад тгсн хэд хоногийн дараа хатуу яр юман дээр дуурэн гараад эмчид узүүлээд шинжилгэ огсон чин шинжилгээний хариу зугээр гарсан хариу н худлаа гарна гж бх боловуу эсвэл хэдхэн хоногийн дотор ор тас эдгэчихсийн боловуу? ахиж гэхдээ юм гараагуй хариу…

  24. Eegii says:

    Миний бэлэг эрхтэн дээр нэг юм гарчжээ. Өчигдөр мэдлээ. Тэгээд энэ талаар мэдээлэл авах санаатай энэ сайт руу ортол ямар аймаар юм бэ.
    Маргааш шууд л эмчид очиж үзүүлэхээс.. Уул нь УБ орж үзүүлий гэж бодсон чинь тэр болтол хаач байсийн. Эндхийнхээ эмчид л үзүүлэхээс. Хөдөө газар болохоор хэцүү. Бөөн дуулиан болно оо. Хаашаа харж үхий даа.

  25. simba says:

    ямар аймар юум бэ би нэг юм асууя хэрвээ тэмбүүтэй эхээс гарсан хуухэд торолхийн тэмбүүтэй гэсэн уг ш дээ тэхээр энэ хуухэд эдгэх уу

  26. the phone says:

    сүүлийн үед ил шарх яр гарахгүйгээр
    энэ өвчиний халдвартай байх
    тохиолдолууд их болсон. зөвхөн цусны шинжилгээгээр илэрч байгаа нь нууц биш.
    тиймээс мазокны шинжилгээ өгөхдөө давхар цусны шинжилгээ өгч байгаарай.

  27. Who? says:

    AIMAAR YUM BNA LE. MANAI NEG NZ SANAMSARGUI SHINJILGEE UGSUN CHINI TEMBUUTEI GEJ HARIU GARSAN ODOO EMJILGEE HIILGEJ BGA.

  28. S says:

    аймар юмаа

  29. nadad hariulaach says:

    сайнуу. ийм хэрэгтэй зуйл тавиж огсонд баярлалаа.миний биен дээр идээтэй юм гараад удаж бна.гэхдээ энэ шинж тэмдэгээс арай оор юм.миний гарсан юм их овддог бас эдгэрэхээрээ их загатнадаг бас эдгэсэн хойноо сорви улдэц ихтэй.бэлэг эрхтэн хавиар хавиталд орсоний дараа юм гараад бх юм.энэ тэмбүү мон уу надад хгриулаад огооч

  30. peeee says:

    peeeeeee yamar zawaan yum be
    er ni bol ene owchix tussan xuniig sain anzaarwal medegdex yum bna da zawaarsan yum belgewchee xerleechee xumuusee

  31. kaz says:

    SINGLEEREE BAISAN NI DEER YUM BN DOO , AJIL HICHEEL PC PC PC PC PC PC PC PC Counter strike !

  32. лала says:

    pee ene chini yu ve…!!!
    ymar eemer yum be!!!

  33. beegii says:

    wooo medhed ilvvdeh yum alga shvv hvmvvsee vnene setgeleeseel jigshij bgaa bol belgewch heregleed zawhai sadar viliig tewch tugai

  34. the phone says:

    !!! asuudal tulgaraad bgaa hymyyst!!!

    Manai haldvartiin emneleg ugluu 9-11n hoorond ynegyi shinjilgeeg nuutslaltai (tanii ner, hayagiig byrtgehgyi kod ugnu) avdag.
    Uurt chini heviin bus sanagdsan yed zaaval mergejiliin emchid handaj nariin shinjilgee ugnu. belgiin zamiin yamarch uvchinii yed zaaval hamtragchtaigaa hamt emchlyyleh shaardlagatai. hamgiin ayultai ni: zarim turliin uvchin er em hymyyst zoviur ugduggyi, teegch taraagch bolood yavaad bdg gemtei. manaihan em taria heregleed zoviur ni alga bolonguut eryyl bolchihloo gej tuurugddug ayultai. 45honog arhinii turliin undaa, haluun nogoo, daarch yadrah, hamgaalaltgyi belgiin haritsaand oroh, airag tarag, laazalsan hynsnii byteegdehyyn heregleh zergees tatgalzah yostoi. emegteichyyd 3n sar daraalan mazoknii shinjilgee ugnu, 3n shinjilgee eryyl garsan tohioldold ta uvchnuusuu byren sallaa gesen yg. ZALUUSAA, YNEGYI SHINJILGEEG YADAJ 3N SARDAA UGCH HEVSHIJ UURIIN ERYYL MENDEE BOLON GER BYLEE HAMGAALTSGAA. ta ger bylees gaduur haritsaand ordoggyi, ynench 1 hamtragchtai, esvel hamgaalalt heregledeg ali ni ch bai ahuin zamaar haldvarladag uvchin bas bdg uchiraas todorhoi hugatsaand shinjilgee ugch zanshaarai.

  35. kkk says:

    wtf. yamar sejgiin zuragnuud we

  36. SSS says:

    Miniierhten shodoin deer neg zagaad hatuu yum garsan yumaa. tgd hurehleer uvduud bsan ene tembuu bish bizdee nadad tuslach. tgd bas odoo tolgo ni alga boltson uvduhgui bga gehde garsan hesegt ni neg hatuu yum bgaad bna ene yu be?????

  37. bb_jaalaaa says:

    poo ymar zabaa ym be resident evil deer T virus gedeg bol amidral deer bas T buyu tembuu b.dag ym bnshde

  38. tsseee says:

    puuuh. Hetsuu yum bna daa

  39. A.B says:

    pooh yamar aimaar um

    • surahaa says:

      sain baina uu manai nohor shinjilgee ogood tembuutei gj garsan ymaa bi ogson chine zugeer garsan tgd nohort 3 tungaar nadad 1 tungaar taria hiisen. bi teheer haldwar awaagui gj oilgoj boloh uu. bur setgeliin zowiurtai ymaa. bainga hamt bail neg n awaad neg n awahgui bna gj bhgui biz de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.