Хүүхэмсэг эрчүүд 4 янз байдаг

babnik415_1

Эрчүүдийг бүдүүн хадуун, гүндүүгүй томоотой гэдэг. Эрчүүд болгон эм хүний зүрхийг эзэмшихийг хичээдэг гэж бид ойлгодог. Харамсалтай нъ эрчүүд бүгд тийм байж чаддаггүй аж. Бүх эрчүүдийг доорх маягаар 4 хувааж болдог гэнэ.

1.Дон Жуан
Хүүхэмсэг эрчүүдийн хамгийн түгээмэл хэв шинжүүдийн нэг нь Дон Жуан юм. Дон жуан маягийн хамаг л ухаан бодлоо нэг эмэгтэйг нөгөөгөөр нь солиход зориулдаг гэхэд болно. Хэрэв таны эр нөхөр яг ийм Дон Жуан бол та түүнийг хүмүүжүүлэх гэж оролдох байтугай бодсоны ч хэрэггүй. Тэрүүнд орвол өөрийгөө тайвшруулж, биеэ барьж хүлээцтэй байж чаддаг болохыг хичээх хэрэгтэй. Дон Жуан эрчүүд нийтэч, ганган, сагсуу бус атлаа ямар ч тохиолдолд мөнгөтэй явдаг. Дон Жуан эхэндээ маш тачаангуй секс эр мэт санагдах боловч мөдхөн тантай ойртох сонирхолгүй болно.

2.Дэндүү хүүхэмсэг эрчүүд
Дэндүү хүүхэмсэг эрчүүд тохиолдсон эм хүн болгонтой шарваганаж, амьдралын утга учир ярих гээд байдаг. Дон Жуантай бол өвөр зөрүүлээд өнгөрөх тийм хүүхнүүд л эдний толгойг эргүүлж ёс журам яривал амжилт олно. Хүүхэмсэг эрчүүд голдуу сэтгэл шаналгаатай, хэт уярамтгай уран бүтээлчид байдаг. Тэдний харц дальдрамтгай, мөр нь унжуу, өөртөө итгэлгүй байдаг. Дэндүү хүүхэмсэг эрчүүд нэг бол хэт цоглог эсвэл дорой царайтай нэгэн болон хувирдаг. Тэд хэзээ ч дундчуудын дайтай амьдрахыг хүсдэггүй.

3.Эгчмэд авгайчуулаар тэжээлгэдэг эрчүүд
Өөрөөсөө олон эгч авгайчуулын дур хүслийг хангаж, тэднээр тэжээлгэдэг эрчүүд энэ ангилалд хамаарагдана. Тэд бүсгүйчүүдтэй унтахаас гадна олны нүдэн дээр цуг явж үзэгдэн найз хүүхнүүдийг нь атаа жөтөөг хөдөлгөдөг муу зантай улс. Тэд ямагт ганган хээнцэр хувцаслан үсээ гоёор засуулна. Ганц бие эмэгтэйчүүд олон байдаг тул алдах үед дуудлагаар ирсэн слесарь ч ийм эрчүүдийн дүрд хувирч мэднэ. Ийм эрчүүд хоорондоо танил бүсгүйчүүдийн дунд тэлээлж явдаг. Тэл бол халаасандаа мөнгөгүй ч өөдрөг үзэлтэй дүтнэж цэгнэмтгий, бас дээр нь чалчаа. Ийм эрчүүдийн үйлчилгээ идэвх зүтгэл нь төлөх мөнгө, шан харамжаас ихээхэн хамаардаг. Нарийн ярьвал ийм эрчүүд унжиж улаан хоолойгоороо бизнес хийж байгаа хэрэг!

4.Нарцисс
Нэгэн хан хүү усны мандал дээр туссан өөрийнхөө дүрсэд дурлачихаад олон сайхан хүүхнүүдийг үл тоомсорлон, өнөөх усныхаа захад суусаар нас барсан тухай эртний грек домог бий. Тэр ханхүүг Нарцисс гэдэг байж гэнэ. Нарцисс эрчүүд хүүхнүүдийг цуглуулж, тэднээр өөрийгөө шагшуулж, магтуулж суух дуртай. Худлаа магтаалд ч баясна. Иймэрхүү эрчүүд эм хүнийг санагдуулдаг. Тэд хов ярьдаг, биеэ чагнадаг, юм угааж цэвэрлэх дуртай. Тэдний хамгийн сайн найз нь толь, хамгийн байх дуртай газар нь угаалгын өрөө юм. Хамгийн харамсалтай нь нарцисс эрчүүд өөрсдөө ихэвчлэн царай, бие хаа муутай байдаг. Гэхдээ тэд царай муутайгаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Нарцисс эрчүүд секст үнэхээр маруухан. Тиймээс өөрийгөө энхрийлэх дуртай ийм эрчүүдийн хойноос хүүхнүүд нэг их гүйгээд байх шаардлагагүй.

/Хань/

8 Comments

  1. maral says:

    мунгутиэ соёлтой залуутай дотно танилтсана утасдаж тоглох хэрэггүй зувхун шаардлага хангасан хун залга нуу 88006806

  2. he he says:

    ke ke -d handaj helehed unshij bgaa yumniihaa garchigiig sain haraach. Garchigiig ni oilgoogui baij yaj busdiig ni oilgoh ve dee. Ehnertee zaluusiig bugdiig ni huuhemseg zaluust hamaaruulah yumuu haashaa yum.

  3. xxxman_0316 says:

    ohid bvsgvichvvdee vneheer l taashaal gej yu bdag um be? gedgiig medermeer bwal nadtai holbogdohod l boloo. xxxman_0316@yahoo.com utasnii dugaaraa arai l tawij zvrhelsengvi

  4. ke ke says:

    Derven byleg bolgood hayachih yumaa.
    Ekhneree hairlaj yr hyyhdee tejeen tetgej surgan hymyyjyylj, amidralaa avch yavdag erchyyl (hyyhendedgyi)naad derviin chini alind ni ch alga heesh.
    Ih medegch hudal shaahaa boliyooo!!!

  5. MASHIN says:

    SHAL UTAGGUI HAMAARLUUD BNA HUN HUN OOR BDAG BAIH BI BOL SHAL OOP ALI BOLOH EMEGTEI HUNIIG SAIHAN BAILGAHIIG HUSDEG TEGEJ CHADAHGUI BOL TER HUUHEN DAHIJ UULZAHGUI TERUUGEEREE MEDNEDEE /SAIHAN BAILGASAN BOL OOROO HUREEL IRNE WHAHAHHAHA yu bichchbee

  6. Delger says:

    tegvel chi er bish bn. kkkkkkkkkkk

  7. mongoljingoo says:

    bi yag odoo iim negen ertei amidraad bga yum shig nadaa sanadchihlaa yamar ch yum hiisen asuuh ter hvn dandaa ooriigoo magtuulhiig hvssen ter hvn nartsiss hvn shig nadaa sanagdaj bna gehdee zarim tal in oor sanagdaj bna yaagaad gewel minii tsug amidar ch bgaa ene hvn zvgeer l jiriin l 1 zaluu tegsen mortloo hayaa tolitoi yarna dandaa ooroo oortoo yanztai gej helne harin ter hvn 00liin ooroond toom ch ih uddaggvi

  8. whisky says:

    Kazavnova-г яагаад мартаад байгаа юм бэ keke…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.