“Секс”-ийн үед ичингүйрлийг таягдан хая

83818946

-Эмэгтэй хүн харанхуйд нүцгэлэхдээ ичдэггүй хэрнээ гэгээтэйд шалдлахаасаа дургүйцдэг-

Секст ичингүйрэл байх нь тийм ч сайн биш гэнэ. Шинэхэн танилцсан хүмүүс битгий хэл олон жил хосууд ч орондоо нүцгэлэхээсээ ичингүйрэх нь байдаг. Ялангуяа бүсгүйчүүд эр хүний өмнө гэгээтэйд эхээс төрсөн биеэрээ зогсохдоо санаа зовж ичингүйрдэг. Хэрэв мартагдашгүй сайхан секс хийе гэвэл ичингүйрлийг таг мартах хэрэгтэй. Харанхуйд нүцгэлэхдээ ичдэггүй атал гэгээтэйд шалдлахаасаа дургүйцдэг.

Заавал гэрэлтэйд сексдэх шаардлагагүй гэж тэд үздэг тул хоёр бэлэг эрхтэн хүрэлцэн учирч дур ханаж л байвал болоо хэмээн санадаг. Бараг хувцастайгаа секс хийе гэж ч хэлэхээс буцахгүй. Шалтгаан нь бүсгүй хүн өөрийнхөө бие галбираас ичиж байна. Үнэн хэрэгтээ хүүхнүүдийн 47 хувь нь л бие галбираасаа зовдог бол 20 хувь нь арьснаасаа, 15 хувь нь умдаг болон хөл, суганыхаа үснээс, 14 хувь нь бие эрхтнийхээ сорви эмгэгээс 4 хувь нь ердөө л шалдан биеэсээ ичдэг болох нь судалгаагаар нотлогдсон байна. Тиймээс ихэнх нь эрэгтэй хүний урд нүцгэлэхээсээ ичиж урьд нь түүнээс аймаар эв хавгүй эмэгтэйг үзээгүй гэж бодох вий хэмээн айж зовдог.

Хайртай бүсгүйгээ ичингүйрлээс авар

Харин хайртыгаа ичингүйрлээс аврахын тулд эр хүний үүрэг чухал. Хамгийн наад зах нь түүнийг магт. Сайхан үг хэл. Худлаа байсан ч хамаагүй магтаж байх хэрэгтэй. Бүсгүй чинь майга хөлтэй байвал бүү шоолоорой. Харин аятайхан үгээр сэтгэлийг нь зас. Эсвэл дэндүү жижигхэн мээмтэй байна уу. Тэгвэл үнээний дэлэн шиг том хөх ёстой муухай байдаг.

Харин чинийх шиг өхөөрдөм бяцхан хөх харах тусам миний хайр бадарч, дур сэрэл хүрдэг гэж ярих хэрэгтэй. Эсвэл тантгар том бөгстэй байвал эмэгтэй хүн гэдэг чинь том өгзөгтэй бол жинхэнэ бүсгүй байдаг гэж хэл. Атгах юмгүй болохоос эрэгтэй хүүхэд шиг харагдана биз дээ. Сэтгэлийнхээ гүнд чи эсрэг бодолтой байсан ч загас наадуулах гэж буй эмэгтэйнхээ дур сэрлийг өдөөж гайхалтай секс амтлахын тулд тэр бодлоо март. Хэрхэвч мэдэгдүүлж болохгүй. Ялангуяа хайртай бүсгүй, эхнэр чинь бол бүр ч тэгж болохгүй. Учир нь тэр таныг хайрлаж, бахархаж байх ёстой. Наад зах нь таны бүсгүй өмнө чинь зогсоод нүцгэлэхээсээ ичихээ болино. Ингэснээр хэн хэн нь сэтгэл сэргээсэн сексийг эдлэх болно.

Эр, эм хүмүүсийн хувьд юу хамгийн чухал вэ, мэдээж секс. Жижигхэн хөх, шувтан бөгс секст чухал биш шүү дээ. Хамгийн сайхнаар цэнгэл жаргал амсахад юу саад болох вэ гэвэл ичингүйрэл. Хайрлаж халамжлахаасаа ичихгүй мөртлөө нүцгэлэх, загас наадуулахаас ичих нь олонтаа. Тэгвэл та бидний зөвлөгөөг дагаж хэрэгжүүлж чадвал та хоёрыг цэнгэж жаргахад юу саад болох билээ. Хэн нь ичимхий вэ, түүндээ нүүрэмгий нь л туслах хэрэгтэй. Ичингүйрлийг давж чадсан хүмүүс л мартагдашгүй сайхан сексийг амсаж чаддаг.

SOURCE: Үдшийн сонин

3 Comments

  1. lons says:

    kani duu avia gargahgui bol teel ontsguil bdag bailgui avia gargah bol ulam serel ni huduldug gej haa negtee sonsoj bsan yum bna

  2. Kani says:

    Bi naiz zaluuginha omno nutsegelhees ichdeggui,gerelteid ch sex hiij l baidag manai naiz zaluu tolind harj sex hiih durtai,nadadch bas dajgui sangddag…harin gants zuil deer icheed ch geh yumuu sanaa zovood baidiin,yu geheer sexiin yed duu avia gargahaas…uchir ni bi urd ni tiimerhuu 2hvnii chimee sonsoj baisan yum,emegtei ni aimar changa changa orilood eostoi muuhai sangdsan…eregtei hvmvvst duu avia gargaj hiih ni yamr sangddag ve?

  3. bid 2 says:

    сайн байцгаана уу эрхэм хүндэт уншигчдаа!!!
    Би нэгэн хөөрхөн бүсгүйтэй танилцаж улмаар үерхээд 2 жил гаруй болж байна. Түүнтэйгээ анх секс хийх үед бие биенээсээ ер ичээгүй. яагаад гэвэл ХОЁР биедээ маш их хайртай болохоор тэр юм. үнэхээр л хайртай гэж хэлсэн тэр цагаас хойш нэг нь нэгнээсээ юугаа ч нууж ичих хэрэггүй гэж бодож байна.
    Хэрвээ найз охин чинь ч юм уу найз хөвгүүн чинь чиний ямарваа нэгэн зүйлийг шоолох чамд дургүй нь хүрэх гэх зэрэг зүйлийг чи мэдэрвэл та хоёр ойлголцох хэрэгтэй чадахгүй бол мөр мөрөөрөө яв за юу
    naiz ohin n: anhnii sex hiih ued ohiduud ichij zowdog bh l daa.gehdee bi tiim yum bodoogui e.tuundee maash ih hairtai bolhoor bas tuuntei uchrahiig maash ih husj bsan bolhoor icheh ntree martsan.hamgiin gol n hair gdg zuil bhad bie biesee ichij zowolgui harin ch bie biedee saihan bailgahiin tuld buhniig hiigeerei.huwtsasaa tailahiig chin hairtai hun chin harah durtai ch yum biluu striptiz ch yumuu uzuuleed negnee enhriiled teed aimaar ih sexdhiig huseh uedee hiigeerei.zuwhun tuuniig l bodoj busad buh yumiig marttalahuseh ued ichih ch yumuu tiim jijig asuudal taniig zowoohgui gj bodoj bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.