Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ?

1164361_ffcd5f08

Хүмүүс учирдаг, дурладаг, гэр бүл болдог. Гэхдээ бас хэрэлддэг, хагацдаг. Хайртай залуугаа дэргэдээ байлгахыг хэчнээн их хүсч чармайсан ч тэр эргэж харах ч үгүй одох нь түгээмэл. Энэ нь үй олон шалтгаантай бөгөөд зүгээр л “зан араншингийн хувьд таарсангүй” гэх тайлбар үнэндээ хангалтгүй юм. Хэргийн учрыг олохын тулд нухацтай дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хайрлах, хайрлуулахыг хүсч байгаа эмэгтэйчүүд бидний дор өгүүлэх зөвлөмжийг анхааралтай уншихад илүүдэхгүй. Хайр дурлал бол ор хөнжлийн төдий асуудал биш, харин ихээхэн хариуцлагатай, чимхлүүр ажил юм. Өөрөөр боддог хүнийг таатай зүйл хүлээхгүй нь ойлгомжтой. 

Тулгын гурван чулуу
Дэргэд нь буй эмэгтэй хүн гурван хүнийг орлуулж чадаж байвал, бүр тодруулбал гурван үүргийг гүйцэтгэж чадаж байвал эрчүүдэд таалагддаг. Энэ бол нууц амраг, ээж, найз юм. Гэхдээ хамгийн гол нь энэ гурван үүргийг жигд гүйцэтгэх ёстой. Хэрэв аль нэг тийш хазайж, нэг үүрэг нь давамгайлж эхэлбэл хайрт залуу чинь айсандаа зугатаж магадгүй. Бүх юмыг донжийг нь олж хийж чаддаг гайхамшигтай нууц амраг. Оймсыг нь оёж, цамцыг нь индүүдээд ажил руугаа гарахад нь амжилт хүсдэг ээж. Хэрэгтэй үед нь сонсдог, үнэтэй зөвлөгөө өгдөг, хүнд бэрх нөхцөлд тусалж чаддаг найз. Энэ бол төгс бус эр хүнд зориулагдсан төгс эмэгтэй мөн.

Оройн хоолонд юу өгөх вэ?
Эр хүний зүрхэнд ходоодоор нь дамжиж хүрдэг гэдэг гарцаагүй үнэн. Та гал тогооны өрөөндөө эзэн баймааж түүний сэтгэлийг өөртөө татна. Анх танилцахдаа өндөг шарахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан бол энэ дутагдлаа даруй залруулахгүй бол горьгүй. Хэрэв та “Би хоол хийж чаддаггүй ш дээ”, “Ресторанд очиж хооллоё” гэх зэрэг үг урсгаад байвал амттай хоолны тансаг үнэр ханхалсан өөр гэрийн эзэгтэйд хайртай залуугаа алдана гэж мэд.

Тэд бүгд ангуучид
Эрчүүд мөн чанарынхаа хувьд бүгдээрээ ангуучид. Тэд энэ үүргээ умартсан ч хамаагүй дотоод сэтгэлд нь анд гарах хүсэл, өөрөөс нь зугатан одож буй анг мэдрэх мэдрэмж нуугдаастай байж л байдаг. Таныг ан гэж хэлэх гээгүй л дээ. Гэхдээ та яг л ангуучийн хараанд өртсөн ан шиг биеэ авч явах хэрэгтэй. Хайртай хүнээ өөртөө ойртуул, гэхдээ зай барь. Өөрт нь тийм ч амар олдохгүй, нэлээд эрэл нэхэл болохгүй бол горьгүй гэдгийг ойлгуул. Хачирхалтай нь эрчүүд танилцсан эмэгтэйгээ орондоо оруулахыг хүсдэг ч эхэлж санаачилга гаргадаг хүнээс дөлдөг. Тиймээс түүнд ангуучлах боломж олго. Тэгвэл хайртай залууд чинь, танд ч мөн адил сонирхолтой байх болно.

Өөрийгөө битгий гаргуунд нь хая
Дэргэд нь байгаа эр хүн өөрөөс нь хаашаа ч холдохгүй гэж эмэгтэйчүүд эндүүрч, гадаад үзэмжиндээ анхаарал тавихаа болих тохиолдол цөөнгүй гардаг. Хэргийн учир зөвхөн бие галбиртаа биш л дээ. Аль өнгөрсөн зуунд л тос толбо болсон, бүр дээр үеийн халаатны өөдсөөр нөхсөн хуучин халаатаа хаягтун. Та гэртээ телевизор үзээд сууж байгаа ч хамаагүй эмэгтэй хүн гэдгээ бүү март. Эрчүүдэд өөртөө анхаарал тавьдаг, арчилгаатай, цэвэр цэмцгэр бүсгүйчүүд таалагддаг.

Haд руу битгий залга!
Ихэнх эмэгтэйчүүд хайртай залуу руугаа улиг болсон элдэв мессеж бичиж залхаадаг. “Ажил чинь яаж байна?”, “Чи хаана байна?”, “Хэзээ ажил чинь тарах юм?” гэх мэт мессеж эрчүүдэд түвэгтэй санагддаг. Тэд өөрсдийг нь хэн нэгэн (хайртай бүсгүй нь ч хамаагүй) хянаж цагдаж байхыг тэвчдэггүй. Тэдэнд эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй болохоор тэрхүү эрх чөлөөг нь өг. Байсгээд л залгаад, мессеж бичээд байх хэрэггүй. Утсыг онцгой тохиолдолд л ашиглах харилцааны хэрэгсэл гэж ойлгоорой. Ингэж чадвал тэрээр өөр рүү чинь байсгээд л утас цохиж, яасан, ийсэн гэж санаа нь зовних болно. Эрчүүд танд мөрдөгдөж бус, харин таныг ангуучилж байх тавилантай улс хойно яая гэхэв.

Чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрөөх эрхийг нь хүндэтгэ
Эрчүүд эрх чөлөөг эрхэмлэсэн ард түмэн болох тухай дээр өгүүлсэн. Тэд чөлөөт цагаа ч өөрийн тааллаар өнгөрөөхийг хүсдэг. Заримдаа бүсгүйчүүд бүхий л санаачилгыг гартаа авч, энэ долоо хоногт төдийгүй, ирэх долоо хоногт хамтдаа юу хийхийг төлөвлөж эхэлдэг. Сэтгэлтэй залуу чинь энэ амралтын өдөр ямар нэг зүйл төлөвлөөгүй байгаа ч энэ нь таны үгээр амарна гэсэн үг бас биш. Амралтын өдрөөр юу хийх, хаашаа очих, юу үзэхийг нь заагаад эхэлбэл ямар ч эрд таалагдахгүй. Тиймээс эрх чөлөөнд нь бүү халд. Үүний оронд ямар санаа оноотой байгааг нь сонирх. Эс тэгвэл та хоёр олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөхгүй.

Хав дарах ёстой сэдэв
Элдэв зүйлийн тухай чалчих эмэгтэйчүүдийн хүсэл хязгааргүй. Заримдаа тэд эрчүүдийн таашаадаггүй тийм сэдвээр ч ярьж гардаг. Ийм сэдвүүдийн нэг нь секс юм. Энэ нь эрчүүд сексийн тухай ярих дургүй гэсэн үг биш л дээ. Гагцхүү хэнтэй ямар үед ярих нь тэдний хувьд чухал байдаг. Ер нь эр, эмийн хоорондох асуудал бол тэдний л асуудал бөгөөд бусдад хүртээлгүй. Хэрэв та хайртай залуутайгаа шөнийг хэрхэн өнгөрөөдөг тухай найз бүсгүйдээ сонирхуулахаар шийдсэн бол энэ яриа та хоёрын хооронд л үлдэнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Энэ тухай найз залуу чинь мэдэх юм бол таагүй юм болох нь гарцаагүй.

Хардалт гэж юу байдаг юм?
Эрчүүд бүгдээрээ хувиа хичээгчид. Хувиа хичээгч учир хартай байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хардуулах дургүй. Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь хардаад эхэлбэл эрчүүд айж, зай барьдаг. Та түүний үйлдлийг хянаж, мэндлээд зөрсөн эмэгтэй хүн болгохыг “Хэн юм бэ? Яаж таньдаг юм?” гэж шалгаагаад эхэлбэл та хоёрын харилцаанд түгшүүрийн дохио дуугарлаа гэж ойлгоорой. Дээр нь таны хардалт нус нулимс, уйлаан майлаантай хосолбол ямар ч эр хүний тэвчээр барагдана. Гагцхүү тэр эр таны үглэж байгааг сонсдоггүй, таны галзуу мэт авирлаж байгааг хардаггүй бол өөр хэрэг.

Эр, эмийн хооронд илжиг бүү жороол
Та хоёрын харилцаа бол та хоёрын л асуудал. Энд гуравдагч хүнийг бүү хутгалдуул. Тэр нь таны ээж, эгч, бусад хамаатан садан байж болно. Танай гэр дотор болж байгаа хэрэг тэр дөрвөн хана дотроо л дуусах ёстой. Та хоёрт тулгарсан аливаа асуудлыг өөрсдөө л нүүр нүүрээ тулж сууж байгаад шийд. Хүндрэлтэй асуудал тулгарахаар эмэгтэйчүүд ээж, найз бүсгүйгээсээ зөвлөгөө авахаар яаравчилдаг. Эсвэл хадам руугаа утас цохиж, дэмжлэг хүсч, хүүдээ нөлөөлөөч гэж ятгадаг. Гэтэл энэ нь эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юм. Эрчүүд ээжийнхээ үгэнд орж, буулт хийх тохиолдол гардаг. Гэхдээ энэ байдал удаан ч үргэлжлэхгүй, олон ч давтагдахгүй. Энэ бүхний эцэст таныг ээлжит маргаан, цаашлаад хагацал хүлээх болно.

Худал хэлж болно…
Ямар ч харилцааг худал үг үгүй хийдэг. Тийм болохоор худал хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Заримдаа үнэнийг хэлснээс хэлээгүй нь дээр үе бий. Гэхдээ хэрэв нэгэнт нуусан бол хэсэг хугацааны дараа түүнийг дэлгэх хэрэггүй. Тэр хэрэг аль эрт мартагдсан, олон жил өнгөрсөн ч хамаагүй. Яагаад гэвэл хэдий чинээ урт хугацаа өнгөрсөн байна, хав дарсан үнэнийг дэлгэсний цохилт төдий чинээ хүнд байдаг. Өөрийг нь ийм олон жил хуурч мэхэлж байсныг мэдэхэд хэнд ч таатай байхгүй нь ойлгомжтой. Мөн өөр хэчнээн ч олон юм нуусан юм билээ гэх сэрдлэгэ төрөхийг үгүйсгэхгүй.

Би чамд хайртай
Хайр үгүй бол аз жаргалаа алдахгүй байх, сэтгэлтэй залуугаа дэргэдээ байлгах хэчнээн ч жор байгаад нэмэргүй. Хэрэв та сэтгэлгүй бол ямар ч арга сүвэгчлээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс “Би чамд хайртай” гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ ойр ойрхон хэлж байгаарай.

/Дээдсийн хүрээлэн/

3 Comments

  1. undral says:

    Ene muu teneg erchuudiig tegj davraaj bolohgui Ed nar chine dandaa iluu harj biluu dolooj ehnertee zoriulj tevchdeggui hair mongo 2 oo nuuts amragtaa zartsuulj yavdag humuus Onigootoi humuus dee Ichih bulchirhaigaa ert ajillagaagui bolgood hayachihdag humuus ch yum uu

  2. LOLITA says:

    mash dajgui yum bichsen bn bayarlalaa!!

  3. Emma says:

    Bayarlaa.medehed iluudehgui ym bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.