Шилжилтийн үе дээрээ явж байгаа хосуудад

84933761

Та гэрлээд багагүй хугацааг үджээ. Анх танилцаж байсан болон гэрлэсний дараах эхний жилүүд шиг бие биедээ соронз адил татагдахаа больсон мэт санагддаг болсон уу. Тийм бол дараах зөвлөгөөг уншаарай. 

Секс гэдэг мэдрэмж

Нас ахих тусам сексийн мэдрэмж өөрчлөгддөг. Залуу халуун байх үед секс амар тоглоом мэт. Цусанд гормонууд буцалж, шөнөжин жаргасан ч өглөө та сэргэлэн цовоо хэвээр босдог. Харин хамтын амьдралын хэдэн жилийн дараа, хэн хэнд чинь нүүрний эхний үрчлээс гарсаны дараа, ар гэр, үр хүүхэд гээд гэрийн ажилд түүртэн сексээс түрүүн нойр авахаа бодоод эхэлдэг. Гэхдээ гэр бүлийн хоёрын сексийн ханамжаас бусад бүх харилцаа хамаардаг. Хэрвээ хосууд хэн хэндээ ханамжтай байвал энэ харилцаан дээр бусад бүх асуудал шийдэгддэг. Тиймээс хэчнээн ядарсан ч сексийн мэдрэмжээ байнга сэргээж байх нь хамгаас чухал.

Урам хайрласан үгийг харамгүй хэл

Хамгийн хайртай хүндээ хатуу ханддаг шударга бус хандлага амьдралд их тохиолддог. Мөнгөний гачаал, хүүхдүүдийн сурлага, ар гэрийн элдэв бэрхшээлийг эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ тохон буруутныг хайх нь бий. Ингэхдээ нэгийгээ гомдоох үг хэлэх энүүхэнд. Тэгвэл үүний оронд нэгэндээ урам хайрласан үгийг хэлж байвал танай гэр бүлийн харилцаа ямар амар амгалан болохыг та туршаад үзээрэй. Магадгүй та гэрлэлтийн эхний жилүүдэд хайртдаа өглөөд оронд нь кофе авчирч өгдөг байсан бол одоо тэр зуршлаа яагаад сэргээж болохгүй гэж. Хайрт чинь үүнд баярлана уу гэхээс дургүйцэхгүй нь лав. Усанд ороход нь нурууг нь угааж өг, амралтын өдөр үдшийн сарны дор залуу насаа дурсан зугаал.

Ажил амралтаа зохицуул

Ажил гэдэг толгойтой үснээс их гэдэг үгийг гэртээ битгий хэл. Ажил гэдэг чинь таны амьдралын нэг хэсэг гэдгийг байнга сана. Үлдсэн хэсэг нь таны гэр бүл, үр хүүхэд учраас тэдэндээ зарцуулах энергийг үргэлж өөртөө үлдээж байна. Тэгээд ч ядарч туйлдсан организм сексийг биш нойрыг л сонгодог.

Ажлаа гэрийнхээ босгоны цаана үлдээ

Ажлын чинь элдэв асуудал ажлын чинь дөрвөн хананы дотор л яригдах асуудал болохоос ар гэрийн чинь асуудал биш. Дуусгаагүй ажлаа гэр рүүгээ битгий авч яв. Болж өгвөл гэртээ ирээд утсаа салга, үнэхээр чухал дуудлага хүлээж байгаа бол автомат хариулагч дээр утсаа тохируул.

Гэнэтийн бэлэг барь

Магадгүй хайрт чинь ажилдаа түүртэн та хоёрын анх танилцсан өдрийг мартсан байж болно. Тэгвэл өглөө эелдэгхэн сануулаад оройг сайхан өнгөрүүлэхийг хүсч байгаагаа хэлээрэй. Өдрийн турш энэ тухайгаа нэг биш удаа утасдан хайртдаа сануулаарай. Тэгээд ажлаа зохицуулан эртхэн ажлаасаа ирээд баярын ширээ засан хүлээ. Мэдээж хайрт чинь баярлана.

Гурилтай шөл байнга идэх чинь уйтгартай

Секс судлаачдын үзэж байгаагаар хосуудын хамгийн том алдаа нь хэн хэнийгээ сайн мэддэг учраас тэр л загвараар загас наадуулдаг. Олон таван үггүй хийх ёстой ажлаа л хийдэг гэсэн үг. Гэтэл хэзээ нэгэн цагт хосууд өөрсдөө мэдэлгүй үүнээсээ уйддаг байна. Орой болгон гурилтай шөл идвэл ямар байх вэ.

Хажууд чинь нөхөр чинь байгаа гэдгийг байнга сана

Эхнэрүүдийн нэг том алдаа нь нөхрөө яваандаа эр хүн гэдгийг мартан найз хүүхэн мэт бодож бурдаг явдал. Өглөөд толиныхоо өмнө эргэлдэн өнгөрсөн сараас гурван кг жин илүү нэмсэнээ ярин, шинэ хувцас авахгүй бол хуучиндаа багтахаа больсоноо ярин халаглана. Шүдний эмч дээр очиж ирээд төдөн шүд цоорч, төдөн шүд эмчлэх хэрэгтэйгээ бас ярина. Эсвэл аль фирмийн нүүрний тос авахаа нөхрөөсөө асууна. Эхнэрүүд минь таны хажууд эр хүн байгаа гэдгийг өглөө болгон санаж бай. Эр хүн гэдэг чинь таныг эхнэрээсээ гадна эмэгтэй хүн гэдэг утгаар харахыг хүсч байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.