Амьдралын алдаа буюу хүүхнүүдийн эндүүрэл

85390173

Дурлал бол сохор гэж үг байдаг. Тэгэхээр мэдээж сохор дурлалтай учирсан хун алдаж л таарна биз дээ. Хайр дурлалаас болж ихэвчлэн хүүхнүүд л алддаг. Тэхдээ эрчүүд огт алддаггүй гээгүй. Аль аль нь алддаг ч хохирол нь эмэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг. Тэгвэл яагаад гол төлөв хүүхнүүд алддаг юм бэ. Яагаад гэвэл хүүхнүүд маань сохроор дурласан шигээ ирээдүйдээ бидний амьдрал эрс сайжирна хэмээн бас л сохроор итгэдэг. Ийнхүү хий хоосон бодох тусам нь амьдралдаа хийсэн алхам болгон нь алдаа болсоор байдаг. 

Нэг дэх эндүүрэл: “Би нөхрөө яваандаа засаад авна”
Хүүхнүүд гэр бүл болохоосоо өмнө хайртай залуугийнхаа алдаа дутагдлыг олж харах боловч түүнд эмзэглэхээсээ илүү “Би түүнийг яваандаа засчихна, тэр өөрөө ч аяндаа засарчихна” гэж гэнэн цайлганаар боддог. Хэрэв хайртай залуу нь архи уудаг бол “Хүүхэдтэй болохоороо больчих байх” гэж найддаг. Гэтэл амьдрал дээр нэгэнт л архинд хорхойсдог болчихсон л бол олон жилийн дараа ч засардаггүй байна. Энэ үед л хүүхнүүд харамсдаг. Иймээс хүүхнүүдэд зөвлөхөд болж өгвөл архичин, мөрийтэй тоглодог гэх мэтийн эртэй бүү суу. Огт дутагдалгүй хүн гэж байдаггүй гашуун үнэн бөгөөд үнэхээр дурлаад суумаар байвал эхлээд зас, дараа нь суу.

Хоёр дахь эндүүрэл: “Нөхөр маань хүүхдээ гарчихаар зүгээр болчихно”
Зарим шинэхэн гэрлэсэн хосууд хоорондоо таарч тохирдоггүй. Ийм тохиолдолд хүүхнүүд маань “Хүүхэд гарчихаар зүгээр болчихно” хэмээн найддаг. Харамсалтай нь тийм биш ажээ. Хүүхэд ихээхэн анхаарал халамж шаарддаг болохоор тэртэй тэргүй таарч тохирдоггүй хосуудын бүрмөсөн салгах шалтаг болдог байна. Зарим хосууд хүүхэдтэй болмогцоо буцаад нийлэх нь бий. Гэсэн ч тэд аз жаргалтай байж чаддаггүй. Улмаар муудаж сайдах шалтаг нь хүүхэд болж хувирдаг. Иймд хүүхнүүдэд захихад хайртай хүнийхээ. сэтгэлийг хүүхдээр татна гэж байхгүй шүү гэж хэлье.

Гурав дахь эндүүрэл: “Намайг хараад юу хүсэж байгааг ойлгох ёстой”
Зарим хүүхнүүд, “Хэрэв нөхөр маань надад хайртай л юм бол намайг хараад л юу хүсэж байгааг минь шууд ойлгох ёстой” гэж боддог. Үүнийг хүүхдийн гэнэн мөрөөдөл гэхээс өөр яах вэ. Хүүхдийг эцэг эх нь хараад л юу хүсэж байгааг нь ойлгодог шүү дээ. Нөхөр маань надад хайртай л юм бол миний харц, хөдөлгөөн, дохио зангаагаар юу хүсэж байгааг минь мэдэж байх ёстой гэж боддог хүүхнүүд амьдралдаа маш том алдаа хийж байна нь тэр. Дохио зангааг чинь ойлгохгүй бол та нөхөртөө уурлана, гэтэл нөхөр чинь бас уурлана. Ингээд л хэрүүл гарна шүү дээ.

Дөрөв дэх эндүүрэл: “Хайртай бол хамтдаа бүх ажлаа хийх ёстой”
Зарим хүүхнүүд оровч гаравч эр нөхөртэйгээ хамт байх сонирхолтой байдаг. Бас хамт идэж ууж, хамт чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсдэг. Кино жүжиг үзэх, номын санд ном унших үедээ ч хамт байхыг шаарддаг. Энэ бол нэг талаар дарамт юм. Ихэнх хүүхнүүд үүнийгээ хайрын илэрхийлэл хэмээн ойлгодог. Ийм араншинд эрчүүдийн тэвчээр алдагдаж сүүлдээ хэрэлдэж эхэлдэг. Зөвхөн өөрийнхөө сонирхдог юманд эр нөхрөө заавал хамт байлгана гэдэг яах аргагүй сэтгэлийн дарамт юм. Харамсалтай нь хүүхнүүд үүнийгээ ойлгодоггүй. “Чи үнэхээр надад хайртай л бол заавал хамт байх ёстой. Тэгэхээр чи надад хайргүй юм байна” гэх мэтээр нөхрийнхөө уурыг улам хүргэдэг.

Tав дахь эндүүрэл: “Хайртай юм чинь би чамайг хардах ёстой”
Хайртай бол хартай гэдэг бол үнэхээр том төөрөгдөл юм. Хайргүй мөртлөө харддагийг амьдрал нотлон харуулсаар байна. Тэгвэл ямар хүмүүс харддаг вэ? Судлаачдын олж тогтоосноор өөртөө итгэлгүй, оюун ухааны хөгжил сул дорой, бие махбодийн хөгжил дутагдалтай хүмүүс л өчүүхэн ч шалтаг хэлэхгүйгээр хий хоосон харддаг байна. Хар хорын хартай хүмүүс л, “Энэ намайг л хаячих вий, надаас л салчих вий, өөр хүнтэй суучих вий” гэж хар муу санаж атаархаж явдаг. Бүр сүүлдээ энэ надаас илүү амьдарчих вий, сайн хүнтэй таарчих вий ч гэж харддаг. Хар гэдэг бол сэтгэл мэдрэлийн ноцтой өвчин. Хэт хартай хүн сүүлдээ өөрөө зохиож бодоод түүгээрээ харддаг.

Зургаа дахь эндүүрэл: “Надтай унтахгүй байгаа болохоор чи өөр хүнтэй болжээ”
Секс бол эр эмийн харьцааны хамгийн нандин хэсэг юм. Харин “чи надтай секс хийсэнгүй, өөр хүүхэнтэй болсон биз” гэж эр нөхөртэйгээ заргалдах нь утгагүй хэрэг. Эрчүүд өөр хүүхэнтэй болчихоороо эхнэртэйгээ сексдэхээ больчихдог юм биш. Бүсгүй та хэрэв ийм бодолтой байдаг бол тун удахгүй нөхрөөсөө салж мэднэ. Шинэхэн хосууд эхэндээ ойр ойрхон унтдаг ч энэ нь яваандаа тооны хувьд багасдаг. Энэ нь биологийн жам ёс юм. Гэтэл үүнийг эр нөхрөө өөр хүүхэнтэй болсон мэтээр хар муу санаагаар хүлээн авбал та амьдралдаа маш том алдаа хийх болно.

/Хань/

3 Comments

  1. baatar says:

    mash zuw bichjee yag vnen shvv hvvhnvvdee yalanguya 6dahi ni bvr onojee ene bol tom endvvrel he he

  2. зүгээр бизээ says:

    миний залуу бас л уудаг.. хэхэ. гэвч би тэрэнд хайртхай.. ухаарах байх гэж итгэдэг.. .. гэтэл энд ингэж бичсэн байх вм…

    мэдэхгүй дээ. ямартай ч одоохондоо салая гэсэн бодол алга даа.. хайртай юм чэн..

    суугаачгүй хүүхэдтэй болтолоо харжил байя… ухаарах биз ээ.. миний хайр ухаантай ш дэээ ууг нв

  3. kkk says:

    eniig unshsan chin oorigoo harah shig bolloo
    nuhurteigee suugaad neg jil bolj bgaa huuhed maani 4 sartai. nuhurteigee suuhaas omno arhi uudgiig n meddeg bsan l da gevch yvaandaa zugeer bolno gej boddog bsan. odoo l bainga shahuu 7 honogt 1 udaa shal sogtuu irdeg zarimdaa ih hetsuu sanagdah yumaa, oroitood irehgui bolohoor n arhi l sanaand oroh yum da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.