Лавлах утас янхандалтыг дэмжигч

85308999

Нэлээд хэдэн жилийн өмнөөс телевизүүдийн олон сувгууд нээгдэж тэр хэрээ өрсөлдөөн бий болж, үзэгчдэд сонголт харьцангуй өргөн болсон. Олон телевиз байгуулагдаж, төрөл бүрийн мэдээлэл, кино зэргийг үзэх болсон сайшаалтай явдал аргагүй мөн. Телевизүүд чаттай болж залуус ч тэр зүг рүү хөл алдан орсон гэхэд хилсдэхгүй. ТВ чатаар танилцаж нөхөрлөх, хэн нэгэн нь илүүдэл зүйлээ зарах гээд олон боломж нээгдсэн. Харамсалтай нь чатаар хэн нэгнийгээ захиалж зодуулах, хүчирхийллийг дэвэргэх гээд муу талууд ихээр илрэн гарах болсоноор цагдаагийн байгууллагууд ч хяналт тавьж эхэлснээр байдал харьцангуй гайгүй болсон юм.

Биеэ үнэлэлт зөвхөн ТВ чат юм уу эсвэл онлайн чатаар цэцэглээд байгаа юу гэвэл бас үгүй. Лавлах утас гэх сайхан нэртэй дөрвөн оронтой тоотой утаснууд биеэ үнэлэгчдийг зуучилдаг томоохон хэрэгсэл болсон нь маргахын арагүй үнэн. Аль ч лавлах утас руу холбогдоод “Тусгай үйлчилгээ үзүүлдэг хүүхнүүдийн утас өгөөч” гэхэд төвөггүй олон дугаар хэлж өгнө. Хэрэв уншигч та итгэхгүй байгаа бол оройн цагаар нэг туршаад үзэхэд илүүдэхгүй. Хүсвэл дуудаж авчираад харсан ч болно. Яг л бараа сонгож байгаа мэт аль дуртайгаа сонго гээд зогсох өсврө насны охидыг харахад үнэхээр эмгэнэлтэй. Хөдөөнөөс орж ирсэн болов уу гэмээр улаан хацартай, эсвэл уранхай өмд, майжиг гуталтай биеэ үнэлэгчдийг та олж харах болно.

Хөхөрсөн нүдтэй, хавдсан гартай бүсгүйчүүд таны өмнө эрээ цээргүй аашилна. Тэдний дийлэнх нь 16-20 орчим насных л болов уу даа. Миний бие энэ талаах өөрийн хэмжээнд нэлээд судалгаа маягийн зүйл хийсэн билээ. Тэдэнтэй ярилцаж хүртэл үзсэн. Дийлэнх нь гэр орон нь хөдөө байдаг, аав ээж салсан, бүтэн өнчин гэх мэтийн зүйлийг л тэд ярьна. Голдуу “Ажил олдохгүй байхад энэнээс өөр яаж мөнгө олж амьдрах юм бэ” гэсэн уцаартай хариултыг олж сонсдог. Зарим нэг нь аав ээжийнхээ өгсөн сургалтын төлбөрөөр ууж идээд дууссан учраас мөнгө олох ганц арга энэ байна гэж хэнэггүй хариулна. Ой гутмаар бохир байдал, биеэс нь ханхалах эвгүй үнэр танар гээд тэднээс үнэндээ авах юмгүй. Харамсалтай нь тэднийг авдаг зах зээл байгаад байгаа нь эмгэнэлтэй. Лавлах утас ажиллуулж бизнес хийх нь зөв л дөө. Гэхдээ биеэ үнэлэлт, садар самууныг хөхиүлэн дэмжиж байгаа нь хэр зөв алхам бэ…

SOURCE: stormy.blog.gogo.mn

7 Comments

  1. Baataraa says:

    ene ohin hujaa nart biyee uneldeg,
    DOX-toi baij baij magadgui gesen haraad bolgoomjlood
    avaarai zaluusaa, tsaash ni zaawal damjuul!
    http://share.gogo.mn/99157171242062726

  2. Hohohohoho says:

    tged utas ni hed yu mdee turshaj uzye

  3. zaluu busgui says:

    dajgui zaluutai taniltsna sexy iin xamtragch bolni 24-35nasniih bol zugeer 98224978

  4. FHSHSHS says:

    w w w.bolod. m n +18 sait

  5. uugii says:

    Yu bicheed bainaa

  6. Naagii says:

    Baldangiin zuv shuu. Er hun noyon nuruutai baij l ems ohid daruulagatai baina sh dee, Uilchluulegch baigaa bolood l naad bie unelelt chin bii bolj baiga . Mun orchin ueiin zaluus ih hetsuu bolson unen shuu . Manai duug neg huuhemseg nuhur uruu tataj edelj edelchiheed avgai huhedtei geed alga bolson shuu yaltai ch bilee. Neg sain guvj ugsun

  7. Baldan says:

    Aa uhsen heden ohid ch yahav dee amidraliin erhend. Seetegnuur huuhen huuhen damjsan balai zaluuchuud buur doloon dor . Er hun baij . Ulaan tsaim bie unelehgui ch gesen huuhnuud damjaad idej uugaad untaj hevteed l Daraa n suraggui alga boldog zaluus ih bolson . Teheer naad huurhii ohid chin suuh hun baihgui ajil oldohgui bol uur yaj amidrah yum zuv sh dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.