Эмэгтэйчүүдийн гутралын нэг шалтгаан нь секс юм

la7461-002

АНУ-ын нэрд гарсан нэгэн сэтгүүл 20-35 насны 1001 эмэгтэйн дунд судалгаа явуулсан байна. Энэ судалгаагаар хүүхнүүдийн 44 хувь нь өнгөрсөн долоо хоног тэдний хувьд азгүй байсан гэж хариулжээ. Хамгийн хачирхалтай нь долоо хоногийн турш идэвхигүй амьдарсаар атлаа тэдний зөвхөн нэг хувь нь л мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авчээ. 

Судалгаанд хамрагсдын 58 хувь нь ирээдүйгээ бодохоор дэндүү уйтгартай санагдаж, ирээдүйд итгэх итгэл нь унтардаг гэжээ. Орчин үеийн амьдрал 20 жилийн өмнөхөөс шаардлага болсон санал өндөр тавьдаг хэмээн энэ асуулгын дүнг мэргэжилтнүүд тайлбарласан байна. Судалгааны үр дүнтэй танилцсан хэн ч болов өөрийн эрхгүй бодолхийлэх нь гарцаагүй.

Тиймээс хүүхнүүд маань өөрийнхөө хүчин чармайлтаа эрчүүдтэй нэгтгэвэл хавьгүй дээр юм. Амьдралыг хоёулаа туулбал ядаж л хөгжилтэй. Түшиж тулах хүн хажууд нь байвал сэтгэл өөдрөг амьдарна гэж сэтгэл судлаачид үзэж байна.

Хүүхнүүдтэй холбоотой бас нэгэн чухал баримт байна. Энэ бол секс. Судалгааны явцад бэлгэвч байнга хэрэглэдэг бүсгүйчүүд өөрсдийгөө аз жаргалгүй гэж үзэх нь элбэг байсныг судлаачид үрийн шингэнтэй холбон тайлбарлаж байна. Бодисын солбилцол зохих байдлаар хийгдэхгүй учир бие организмын зарим чухал фермент дутуу боловсруулагдаж улмаар хүний сэтгэл зүйд нөлөөлөх талтай гэж үзэж байна.

Секс-эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүхэнд хэрэгтэй. Эмэгтэй хүн сексгүйгээр удаан хугацаанд амьдраад байж чадах боловч энэ нь гутралын нэг шалтгаан болдог.

Харин эр хүн секс хийхгүй удаан байж тэвчдэггүй, эрт орой хэзээ нэгэн цагт хосоо эрж хайсаар олдог. Бүсгүйчүүдийн нүдний уйтгар гунигийн учир шалтгааныг тайлах түлхүүрийг олох гэж эрдэмтэн судлаачид оролдсоор л байна. Үнэхээр эмэгтэй хүнд эрчүүд – секс хоёрын аль нь илүү хэрэгтэйг хэн ч хэлж мэдэхгүй байна.

/Хань/

2 Comments

  1. cahirmaa says:

    эр хүн секс хоёрыг яаж салгаж ойлгох вэ дээ. харин эр хүний хувьд орон дотроо хаан нь орой үдэш бие хамгаалагч нь амьдрал дээр найз нь ажил дээрээ манлайлагч нь ар гэртээ ноён нуруу нь үр хүүхэддээ үлгэр жишээ нь хадмууддаа бурхан нь хоол хийхдээ тогооч хадаж засварлахдаа мужаан нь хань ижлийнхээ халамжлагч нь байх тийм эрийг л бүсгүйчүүд хайдаг байлгүйдээ

  2. doodoi says:

    хүний цаана сонин сонин юм нуугдаж байх юм аа тэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.