Бодол туршлагаа хуваалцаач…

85772748

Сайн байцгаана үү? Юуны өмнө танай сайтын хамт олон, олон хүмүүст хэрэгтэй нийтлэл хүргэдэгт баярлаа. Би та бүхнээс мэддэг ч мэддэггүй юм шиг энгийн юм шиг хэрнээ амар биш хэдэн асуултийн хариуг авхаар хүсэж байна. Над шиг охидууд бас байж магадгүй болхоор та бүхэн илэн далангүй зөвлөөч!… Би 23 настай. Найз залуутайгаа үерхээд 1 жил болж байна. Бид 2 цуг европын оронд нэг хэлний курст сурдаг байж байгаад манай найз залуу буцахгүй бол болохгүй шалтгаан гараад одоо Монголд байгаа. Бид 2 энд цуг амьдардаггүй байсан л даа хичээл ажлынхаа заваар уулздаг байсан юм. Бие биендээ хайртай л гэж боддог. Найз залуу маань буцсныхаа дараа байнга ярьна гэтэл сүүлийн үед яагаад ч юм ярих нь багасаад асуухлээр чамдаа хайртай, ажил ихтэй байна, би энд болгох гээл явж байна гэх юм. Надтай гэрлэнэ гэж ярьдаг мөртлөө 2-лаа цаашид юу хийх вэ гэдгээ ч бараг ярихгүй юм. Тэгээд гайхаад эсвэл цаанаа өөр хүнтэй болоод байгаа юм болвуу гэхээр үгүй л гээд байхын. Уг нь энд хамт байхдаа ойлголцоод зүгээр байдаг байсан хэрнээ одоо нэг л болохгүй болчих юм. Намайг бас хардаал… 

Бие холдвол сэтгэл холддог гэдэг нь юм болвуу?… Бас эрэгтэйчүүлээс асуухад ирээдүйд гэрлэх эхнэрээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?… Зарим хүмүүс эмэгтэй хүн ихэмсэг, нууцлаг байх хэрэгтэй гэх юм, гэтэл заримдаа хосууд бие биенээсээ нуух юмгүй найз шиг байвал дээр гэх юм. Бас эрэгтэй хүнийг хэтэрхий халамжлаад хайрлаад байхаар өөр шинэ зүйл рүү тэмүүлдэг юм болвуу? Энд тэндээс зөвөлгөө уншихаар эмэгтэй хүн нөхрөө тогтоохийн тулд гэсэн зүйлс л харагдах юм. Амьдралд одоо дөнгөж хөл тавиж байж заримдаа яана даа гэсэн бодол төрөх юм. Бас ихэнх найзууд маань найз залуутай болсон ярианд нь тэвчиж амьдрана гэсэн үг их сонсогдоод байх юмаа. Миний мэдэх зүйлс нимгэн, эрэгтэй хүнтэй харилцах туршлага их биш ч зүгээр л эрэгтэйчүүддээ хандаад хэлэхэд чамайг гээд хайрлаж өөрийнхөө хайрыг сайхан бүхнээ зориулж байгаа найз охиноо эхнэрээ битгий гомдоож өөр хүнтэй сээтэгнэж байгаарай. Эмэгтэйчүүд гэдэг чинь эрэгтэйчүүлээс заавал эд баялаг мөнгө төгрөг хүсээд байдаг юм биш шүүдээ. Тэд чинь чиний хайр, халамж, жижиг сюрприйс байхад л аз жаргалт ай сэтгэл хангалуун байдаг юм шүүдээ гэж бодох юм. Цаагуураа нэг их юм болгоно доо гээд л наанаа тоохгүй явж байтал эхнэр найз охин чинь тэр хооронд гомдоод сэтгэл нь хөрчихвөл яах юм бэ?

Харин охид бүсгүйчүүддээ хандаад хэлхэд эмэгтэй хүн гэдэг өөрийгөө гаргуунд нь гаргаж болдоггүй юм шиг байна лээ шүү. Юм болгонд сонголт байгаа харин хэцүү байсан ч сайн сайханд хүргэх сонголтийг нь л ямагт сонгож байгаарай. Бид чинь цэцэгс тордоод байвал дэлбээлээд л байна, биднээс л бүх сайн сайхан зүйл ундардаг үчир өөрийгөө хүндэлж, улам боловсруулж яваарай. Хүний эхнэр найз залуу рүү хэзээ ч битгий сээтэгнэж байгаарай. Яагаад гэвэл юм заавал хариутай байдаг гэж боддог юм. Хэхэ асуугаад байгаа юмуу зовлоод байгаа юмүү гэмээр л зүйл бичичихлээ уучлаарай. Та бүхнийг үзэл бодлоо хуваалцаасай гэж хүсэж байна. Хамгийн сүүлд нь нэгэн зохиолчийн “Амьдрал ямар мөнх бишдээ чи зүгээр хайрлал даа” гэдэг үгээр дуусгая.Та бүхний амьдралд аз жаргал хүсье!

секс.мн дээр ирсэн захидал

8 Comments

  1. Santa says:

    Tsag hugatsaa haruulah baih aa, huleeh l heregtei yum shig ee. LONS-toi sanal neg baina.

  2. mancha says:

    paa chi aimar ih yum bichsen bna aa yooo yoo yo

  3. joy says:

    bi ch gsn odo nz ohinoosoo hol udaj l bn bid 2 bs l gadaadadhat surdag 3n jil uerhsen l dee tegeed nadad ajil garaad bi mld irtsen bgaan iduud dadaa l tj bodoj hardaj bdag yumaa yag unendee uneheer l ajil turul zavgui guiseer bgaad l neg medhedoroi bolchdog sht tegeel gf urlaad hardaad ehelnedee yag cham shig hehehe hamgiin gol n bie biedee itge uneheer tsaashdaa amidrah yum bol odoonoos tuluvluh heregtei shuu good luck

  4. Lons says:

    Бие холдвол сэтгэл холддог гэдэг unen shtee tegeed ch uuruu jaahan No-toi zuil hiicheed l chamaig hardaj bgaabbhoo ih zuv bodoltoi ohin bnaa zahia chine taalagdlaa gehdee nemeed helehed uurtuu itgeltei bardam bai , hairtdaa naiz shig ni zuvlu halamjilahdaa eej shig ni bai oron dotroo yanhan shig bai… gehdee chi Chi chigeereel bai ayaandaa tsag hugatsaa ta 2-n hair durlaliig her ih bat buhiig ni haruulah bizdee gehdee l naiz zaluudaa 100% itgeed baih hereggui setgeliin beltgeltei l bgaarai

  5. Tuya says:

    hi taniltsay bi chamtai chatsuu mail haygaa vldegerei bi emegtei shvv chinii bodol sanaa ih taalagdaj bn aa

  6. asuudaltai hun says:

    hol baih unendee hetsuu gedegtei sanal niilj bn. gehdee chinii asuudal bol haritsangui gaigui ee. minii naiz ohin jiliin umnu gadagshaa surhaar yawsiin. bi ch yahaw hel us sain suraagui ene ter shaltgaanaas bolool hesegtee end baij beltgel hiij baigaad yawhaar uldlee. end bi turiin baiguullagad ajilladag bairandaa gantsaaraa amidardag amidral dajgui sanaa zowoh zuilgui amidral saihan l bn. gehdee yawsan daraanaas n ehleed neg bodol tolgoid orj irsen l de. teriigee ch sain heregjuulj odoogoor 6 dahi huuhenteigee untchaad suuj bn. zarim n nadad tatagddag l baih zarimtai n zugeer l tohioldliin zuil bolool ungurdug. ene met yawsaar odoo ergeed bodson chin uneheer uuruusuu aij bn bas yaahaa medhee baichaal bn. naiz ohintoigoo medeej uutsaar netr bainga l haritsdag ter bolgondoo l namiag ir gedeg. iim nuhur baij bolhu?

  7. Kwanon says:

    Тийм байна.

    Чи шудрага хүнлэг ёсыг эрхэмлэдэг мэт санагдлаа… Үнэндээ ажил ажил гээд гэргийдээ цаг төдийлөн гаргаад байдаггүй эрчүүдийг мэднээ… эхнэр туниад ер болохгүй юм гэж ярьж эхэлтэл нөгөө ажилаа яриад явчихна.

  8. Азгүй Монгол says:

    Сайн уу? Ямар ч байсан та 2-н асуудал сайнаар шийдэгдээсэй гэж хүсэж байна. Уншсан зүйлээс чи их ухаалаг бас зөв бодол санаатай дажгүй охин шиг санагдлаа. Чиний бодож байгаатай санал нэг байдаг. Даанч чам шиг ийм бодолтой нь охидуудын дунд ховордсон юм шиг санагдах юм.
    Anyways, Good luck for you, guys!

    🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.