Хардалтаас ангижрах найдвартай арга

967215453

Та нөхрөө хардах сэтгэл төрөөд хаана хэнтэй байгааг нь утасдаж асуухгүйгээр ганц ч минут тайван сууж чадахгүй байна уу? Энэхүү таагүй мэдрэмжээс ангижрах хэдхэн зөвлөгөө өгье.

1. Таны эргэн тойронд өрсөлдөгчид бий болж эхэлсэн бол өөрийгөө тордож, санаа тавих хэрэгтэй болсныг сануулж буй хэрэг. Та хамгийн сүүлд хэзээ өөртөө санаа тавьж, гоо сайханд орсноо эргэн нэг санаач

2. Та зүгээр л нөхрийнхөө амжилтанд атаархаж байж магадгүй юм. Ялангуяа та түүнтэй ижил мэргэжилтэй, эсвэл ажил хамт олонтой болохыг хүсэгч гэрийн эзэгтэй бол үндэслэлтэй л асуудал. Энэ нь гэр бүлийн хүрээнд гарах манлайлагч байх гэсэн хүслийн нэг хэлбэр юм.

3. Хэрэлдэж маргалдсан тохиолдолд бурууг эхлээд өөрөөсөө хай. Бусдыг буруутгахад хэзээ ч оройтохгүй шүү дээ. Түүний үйлдэл таны уур бухимдлыг төрүүлж, тэвчээрийг барж байсан ч гомдоллож, хашгичих гэж бүү яар.

4. Хайртынхаа сайн зан чанар, гадаад төрхний давуу талыг нь олж гаргахыг үргэлж хичээ. Мөн аль болох сайхан шинж чанарыг нь түүнд олон хэлж бай. Өөрийн давуу талыг хайртай хүнээсээ олж мэдсэнээр түүний чинь сэтгэл санаа өөдрөг болж, илүү сайханд тэмүүлэх болно.

5. Ямар нэгэн юманд байнга гутарч, сэтгэл хангалуун бус байх нь үндэслэлтэй байлаа ч түүнийг өөрөөсөө түлхэх нэг шалтгаан болдог гэдгийг анхаар. Дүнсгэр эмэгтэйчүүдэд эрчүүд маш амархан сонирхол буурч уйдаж эхэлдэг.

6. Цаг үргэлж бүү хард. Гэхдээ хяналтаасаа алдахгүй байх нь зөв. Үүнд эмэгтэй хүний зөн совинг ухаалаг байдалтай хослуулах нь чухал гэдгийг сана. Хардалт гэдэг нь нэг талаар зөвхөн өөрийгөө л зовоож буй хэрэг гэдгийг ухаар. Хайртынхаа эрх чөлөөг хааж боох тусам тэрээр чөлөөлөгдөх гэж илүү ихээр хүсэн тэмүүлж таниас холдож, өөрчлөгдөх болно.

9 Comments

  1. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе би найз залуутайгаа хамт амьдраад 3жил болж бна. бид 2т хэрэлдэх муудалцах үеүүд зөндөө л блаа тэр бүгдийг даван туулж бие биедээ улам илүү хайртай болцгоосон. Гэтэл саяхан би мэссэжийг ни уншиж байгаад оор хүүхэнтэй холбоотой байснийг ни мэдчихсэн. Өөрөө болохоор тэр хүүхэн л араас ни гүйгээд бдаг залгаад мэссэж энэ тэр бичээд бдаг хааяа би хариу бичдэг гэсэн.Тэгсэн согтуудаа тэрэнтэй хэд хэдэн удаа уулзсан гэрт нь очсон унтах гэж оролдсон боловч чи бодогдоод чамаас оор хүн хүсэхгүй юм билээ гэхийн.Би тэрийг ойлгодоггүй учраас өөр хүнтэй уулзсан гэх юм. Миний хамгийн ихээр хайрлаж итгэж явдаг хүн маань намайг ийм хэцүү бдалд оруулхаар би яах ёстой ямар сонголт хийх ёстой юм болоо? Хажуудах хүнээ ойлгохгүй миний алдаа гээд уучлах ёстой юу? Та бүхэн зөвлөгөө өгч тус болооч…

  2. сайн байцгаана уу? та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэй би найз залуутайга хамт амьдраад 3жил болж бна. маргалдах хэрэлдэх үе зөндөө л бсан би түүндээ маш их хайртай тэр ч надад хайртай гэж бодон маш их итгэж явдаг байлаа тэгсэн би саяхнаас оор хүүхэнтэй холбоотой байдгийг нь мэдлээ оороос ни асуухаар тэр хүүхэн нь л араас гүигээд бдаг гэсэн надтай нийлхээсээ өмнө холбоотой бсан гэлээ. Саяхан оороо надад хэд хэдэн удаа уулзаж бсан гэрт нь хамт очиж хоносон гэхдэ юу ч болоогүй гэх юм. Байгаа байдлийг нь хэн ч харсан надад хайртай л гэмээр. Хамгийн ихээр итгэж яавдаг хүн маань намайг ийм хэцүү байдаг л оруулахаар би цаашдаа ях ёстой ым болоо энэ бүгдийг тэвчээд өнгөрөөх ёстой юу салсан ни дээр үү?

  3. hi says:

    хөөе ганцхан эмэгтэйчүүд хартай биш биз дээ. эрэгтэй хүмүүс бүүр тамтай хартай байдаг ш дээ. тэрийгээ нээх тэнэг үгээр зөвтгөдөг. эрэгтэй хүний тэр хартай байдлыг яаж арилгах вээ.

  4. woman-d says:

    Байгалийн эр хүйстэн үр удмаа үлдээх гэж сэкс хийдэг.Эмэгчинээ өөрийнx болгох гэж бусадтай тулалдаж эсвэл бусдийхийг өөрийн болгох гэж тэмцдэг.Энэ эр хүйстэн амьтадийн шинж одоо ч гэсэн эр хүмүүст байдаг болхоор эр хүмүүс эмэгтэйчүүдээс илүү араар тавиx сонирхолтой байдаг.Чи эр хүмүүс араар тавьж байгаа юм бол эмэгтэй хүмүүс ягаад болохгүй гэж асуусан байна.Ихэнхи эр хүмүүс таалагдсан тааралдсан бүсгүйтэйгээ юу ч бодохгүй унтаж чаддаг тэгээд л юм бодолгүй гэрлүүгээ яваад өгч чаддаг.Өөрөөр хэлбэл эхнэрээ араар нь тавьсан ч гэр бүлээ эхэнд нь тавиж чаддаг хүмүүс.(Зарим нэг нөхдүүдийг эс тооцвол) Эмэгтэй хүний сэкс хайр юм юмуу шоорхол-н байдал дээр хийгддэг энэ сэкс 2-3 давтагдвал нөгөө нууц амрагтаа сэтгэл адлраад гэр бүлээ сүйрүүлдэг юм.Танай нөхөр эхлээд чамайг араар чинь тавьсан юм байна ягаад гэдгийг нь асууж үзсэн үү араар тавьхад чиний ажил дээд боловсрол чинь хамаагүй шдээ өөрөөсөө ч бас асууж үзсэн үү.Адсага шиг ааштай хайр халамжгүй эсвэл цаг үргэлж хардаад тайван байлагддагүй бол эр хүн хажууд чинь яаж тэсэх юм.Миний чамд өгөх зөвөлгөө ийм л байна хэрвээ санал нийлэхгүй зүйл байх юм бол bayar_0414@yahoo.com хаягаар хэлэээрэй.

  5. Womand says:

    Unendee chamd zovlogoo ogoh sonirhol baihgui er ni bol zovloj chadahgui hehe. Magadgui haij baigaa hun chin baij magadgui shuu…

  6. Woman says:

    Бүгд л эмэгтэй хүнийг битгий хард, явж байгаад эргээд ирнэ, бүх эр хүн явдалтай гээд л эрчүүдийг өмөөрөх юм. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмд эзэлж байгаа байр суурь, ажил ямар байгаа билээ? Яагаад хайр сэтгэлд тэгш эрх байдаггүй юм бэ? тархины бүтэц өөр л гэнэ биз дээ? Эр хүн сексгүй бол явахгүй гээд л… Би нөхрийгөө хардаж, хэрүүл хийсээр 3 сар болж байна, залхаж гүйцлээ.Мэссэжнээс л эхэлсэн. Би ажилтай, дээд боловсролтой, бид хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байсан.Тийм л сайн, хайртай байсан юм бол яах гэж өөрөө эхэлсэн юм болоо? Гурилтай шөл идэхгүй л гэнэ биз дээ? Би одоо өөр хүнтэй болж үздэг юм уу л гэж бодож байна, эмэгтэй хүн ч гэсэн адил гурилтай шөл идмээргүй байна ш дээ, сайхан амьдралынх нь төлөө тэмцэж залхаж гүйцлээ. Зоригтой зөвлөлгөө өгөх эр хүн байна уу?

  7. Woman says:

    Баярлалаа, сайхан зөвлөлгөө байна. Би их хартай, тэрнийгээ мэдээд байгаа хэрнээ биеэ барьж чадахгүй юм. Хааяа өөрөөсөө айдаг, яах вэ?

  8. hi says:

    отгонд баярлалаа сайхан зөвлөгөө байлаа.

  9. Otgon says:

    Хардалт бол хар тамхи гэсэн үг.Би ч бас их хартай гэхдээ энэ нь амжилт дагуулахаасаа илүү хохирол(хэрүүл ,салалт , өнчрөл гэхмэт) их дагуулдаг.Хардалтаа дарж байх хэрэгтэй.Энийг дарахын тулд бас их чармайлт хэрэгтэй.Сэтгэл дотороо хардах хэрэгтэй ил биш бас хардаж байгаа үедээ өөрийгөө өөгшүүлж болохгүй.Эсрэгээр нь дарж байх хэрэгтэй.Ханьдаа ,найздаа , эхнэртээ ,нөхөртөө итгэх хэрэгтэй.Бас уучилж сурах хэрэгтэй.Хэрэв эхнэр, нөхөрөө, найзаа хартай гэдгийг мэддэг бол уучлалт гуйж аргадаж өөрийнх нь буруу гэдгийг аажмаар тайвширсаны дараа нь ойлгуулах хэрэгтэй.Хэн нэг нь ямар нэгэн байдлаар буулт хийж аргадаж амьдрахгүй бол тэгээд юунд ч хүргэж болзошгүй.Үхэл хагацал салалт бол ойрхон.Нөгөө хамтдаа хийж бүтээсэн жаахан юм чинь хүртэл хормын дотор алга болно.Энэ жаахан юмыг бүтээх гэж ямар их хөдөлмөр зарцуулсанаа алхан дутамдаа бодож алга болгохгүй ,устгахгүй төлөө хардалтаа дарж байх хэрэгтэй.Яг нэг аймар мөчид хоромын төдий ч хамаагүй өөрсдийнхөө марташгүй мөчийг бодож хардалтаа дарж тайвшруулах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.