Би салсан нь дээр үү!!!

HP8632-001

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би нөхөртэйгөө суугаад 8 жил болж байна. Бид нэг хүүхэдтэй 6 настай. Бид 2 амьдралын хувьд боломжийн. Нэг асуудал байх юм аа. Манай нөхөр архи уудаг. Яаж ч гуйгаад дахиж уухгүй гээд л уучихдаг. Миний хувьд  байраа өөрөө аав ээж ах дүү нарынхаа тусламжтай авсан. Би нөхөртөө  машин авч өгсөн. Би гэрийн орлогийн ихэнхийг олдог. Манай нөхөр ажил хийдэг гэхдээ надаас хамаагүй бага мөнгө олдог. Бараг бэлэн юман дээр орж ирсэн, солих хувцас ч үгүй суусан. Тэгээд архи уухаараа хэд хоногоор тэнээд ирдэг. Архи уугаагүй үедээ гэрийн ажил хийлцээд л гайгүй байдаг. Тэгээд архи уухаараа агсан тавиад гэрийн юм эвдэнэ. Би энэ хүнээс салмаар байна яах бэ. Сална гэхээр чамаас би хэзээ ч салахгүй гэдэг. Салая гэж бодохоор хүмүүс насаараа ганцаараа явах гээ юу гэх юм би яах ч учраа олохгүй байна. Иймэрхүү байдалтай байхаар сэтгэл хөрөөд дургүй хүрээд байх юм. Зарим зүмүүс намайг яаж тоосон юм ийм юмыг гэдэг. Би одоо яах бэ???

cekc.mn дээр ирсэн захидал

29 Comments

  1. m says:

    салсан ни дээр. танай нухур аймшигтай хувиа хичээгч, арчаагуй залуу байна. ер ни эмэгтэй хун еереесее илуу нехер л олж авсан ни дээрдээ

  2. MAXAN TOLGOI says:

    xоосон боовнуудаар яx бэ xоогоод явуул наадxаа

  3. kkk... says:

    хүнийг засаж авна ч гэх шиг би лав тийм зүйлд үнэндээ итгэдэггүй. Яадийн салсан ни дээр. Эхнэр ни хүүхдийг ни гаргалаа байр машин мөнгө төгрөг идэх уух өмсөх зүүх бүгдийг ни олж байна өнөөдрийн нийгэм ямар байгаа билээ алхам дутамд стрэссдүүлнэ тгд хэд гурван үг хэлээ л биз тэрүүхний төдийд дарамлууллаа гээд архичин болж байгаа хүн чиний хани болно гэж юу байхав дээ. Өөрийгөө бод!

  4. namiraa says:

    нөхрөө архинаас гарга. тэгээд сайхан болох байх.

  5. зүгээр says:

    хүүхэд чинь архичин аавтай байхаасаа ичэх болов уу? эсвэл бүр аавгүй байгаадаа гутрах болов уу? гэдэгт л байна. Хүний анхны хань хамгаас эрхэм мөнгөгүй, ажилгүй байж болно. Гэхдээ та өөрөө огт хайргүй байсан бол 8 жил хамт амьдрахгүй л байсан байх. Сайн бод бас ямар нэг зүйл хий. Дэмий хоосон битгий шанал. ,,,, гэдэг айл байсан бол саллаа гэхэд өрх тойлголсон ганц бие эмэгтэй л болно. Нөхрийн чинь нэрийг мэдэхгүй уучлаарай. Гэхдээ та энд зөвхөн өөрт тохиолдоод байгаа хүндрэлтэй зүйлээ л бичсэн байна. Дараа сайхан зүйлээсээ бичээрэй. Бас нөхрөө сайн хүн болгохын тулд юу хийснээ бас бичээрэй. Харин дараа нь салахад юу ч өөрчлөгдөхгүй. Та одоо ч салсан, хэсэг хугацааны дараа ч салсан ганц бие хүүхэдтэй хүүхэн л болно. Ямар нэг бодитой зүйл хий …… Эр хүн өөрчлөгдвөл амьдрал ч өөрчлөгдөнө Аз жаргал ч ирнэ ок

  6. bold says:

    сал сал. дээр 1 залуу бичсэн байнлээ. чи нөхрөө ядуу xоосноор ни дуудаад дээрэлхээд байвал уугаа л байна гэсэн утгатай юм бичсэн бналээ. тэр худлаа шүү. танай нөxөр архинаас гарах байсан бол али хэдийнээ гарчих л байсан байх. одоо бол тэр хүн өнгөрсөн хорвоо. салсан ни дээр. хөгшрөөд ирэхээрээ ажилаасаа гараад гэртэй арxиа уугаад бөөн лай шдээ. хүүхэд чин том болоод ааваасаа ичнэ. тэрэн дор ажилгөи ч гэсэн арxи огт уудаггүй хунтэй суувал ядаж сэтгэл амар унтана. сэтгэл амар ажилаа хийнэ. сэтгэл амар гэртээ амрана.

  7. MUUNUU says:

    би одоо яахууч гэх шиг чамайг ямар хучээр аваад суулгатсиймууу анхнаасаа ханиа сонгохдоо бодолтой байгаачдээ архинд дуртай хун бол барагл гаркуушд оороо унэхээр чин сэтгэлээсээ гарий гэж хусээгүү тохиолдолд хэзээч гаркуу

  8. p.mardai says:

    чи хө хамт даа хэсэг уудаг байсан юм биш үү. одоо уухаа болиод л их л мөнгө олж байгаа . тэгээд нөхөр үргэлжлүүлээд л тэ. чи тэгэнггүт нь хялайж харж энэ тэр болоод л, өмсөх хувцасгүй гуйлагчин надтай суугаад чи энэ зэрэгтэй явж байгаа биз дэ. уугаад байвал зайлаарай. энэ байрыг би өөрийнхөө мөнгөөр авсан шүү. аан тэр машины түлхүүр өг бас би өөрийнхөө мөнгөөр авсын гээд л дандаа чиний хэлдэг үгнүүд байгааз .Зөөлөн нь дийлдэг хорвоод ийм хатуу үгийг хайр найргүй ингэж хэлж болохгүй ээ. Хэдийгээр тэр муу архичин ч тэр хүнд сэтгэл зүрх байдагыг бас бодох ухаарах цаг чамд иржээ.

  9. Fire says:

    анхнаасаа яагаад ийм хүнтэй суусан юм бэ? чи өөрөө бас эрүүл бус сэтгэхүйтэй юм биш биз?

  10. Boloroo says:

    Salsan deer dee,arhichin hun 40 garaad mederliin sudas ni hatuurch tarhinii gajilttai boldog,ayagui bol chamaig zodoj ehelne,huuhed chini eruul bus orchind tolovshih bolno,erthen sal

  11. eserguun says:

    Чи нөхрөө дарамталдаг юм биш биз? Мөнгө олдоггүй гээд. Нөхөр чинь тэрэндээ стрессдээд уудаг юм биш байгаа. Хэрвээ тиймгүй чи өөрөө зүгээр байдаг бол тэгээд сал даа.

  12. batm says:

    юун салаx бэ чи одоо xаашаа юум бэ xани чин xазайбал тушиж xалитарбал тулдаг юм бгаа биздээ одооний оxидууд бол тулxэx юм бна л даа xэрэбээ нөxөрдөө ингэж xэлдэг бол xэцүү л юум бна сайн ярилцаxгуй да болоxгуй юм гэж бхгуй гэдэг дээ амжилт.нээрэн арxинаас гаргадаг нэг xүн байдаг юм бна лээ шүү.

  13. zaluu says:

    унэхээр ойлгомжгуй л залуу бна даа ийм сайхан амидралтай бас сайхан хуухэдтэй халуун бул байж архи уугаад эхнэр хуухдээ зовооно гэдэг утгагуй л юм бна даа бусгуй мини ер ни салсан даа ч нэг их буруутахгуй байлгуй дээ хуухдээ бодсон ни дээрдээ чамд амжилт хусие

  14. эмэгтэй says:

    юу вэ сал сал тэрийг чинь асуугаад байх юу байнаа. Одооны эрчүүд ер нь яс чанар муутай болчихсон. Жоохон мөнгө олдог нь би чамайг тэжээдэг гээд л мөнгө олж чаддаггүй нь би гутарч байна гэж далимдуулж уугаад л хүүхэндээд байж байдаг болсон.Тэгээд буруугаа мэдэхгүй өөрсдийгөө лаг гэж өмөөрнө

  15. Жирэмсэн ээж says:

    юу юуны духанд хүрэлгүй шууд салах талаар бодсоны хэрэггүй ээ. эхлээд яаж буцаан гэр бүлийнхэ аз жаргалыг авчрах талаар бас нөхрийгөө яаж өөрчлөх вэ гэдэг талаас нь авч үзэх хэрэгтэй. эхлээд тэмцэх гээд үз. учир нь хүний анхны хань ижил шиг сайхан хань хэзээ ч байхгүй. эр нөхрөөсөө саллаа гээд эмэгтэй хүн хохирч үлдхээс биш хожино гэж байдаггүй юм. нөхрөөсөө салаад арай дээр хүнтэй сууна гэж бодож байвал харин ч эсэргээрээ улам дордуулна л гэж мэд.эхний алхам чи нөхрийгөө архинаас гаргах эмчилгээ хийлгэх гээд л, лам, бөө гээд л элдэв хангай юмаар явж мөнгөний зарлага битгий хий. хүнийг дотоод сэтгэлээс нь өөрчилж чадвал хүн өөрчлөгдөнө. тэрнээс архины эмчилгээнд жил болгон яваад архинаас гараагүй хүн зөндөө л байна шүү дэ. эхнэр нөхрийн хамтын амьдрал гэдэг бол мөнгөн дээр хэзээ ч тогтох ёсгүй. эцсийн эцэст та хоёр юуны төлөө амьдарч яах гэж мөнгө олох гэж хичээж байгаа амьдралынха зорилгыг санах хэрэгтэй. нэг өдөр нөхөртөө зориулаад гоё хувцаслаад нөхрөө дагуулаад гадуур гар кино үз, ресторанд ор тэгээд урдаа пиво ч юму уу вино ч юмуу архи авч тавьж байгаад нөхөртэйгээ сайхан ярилц.миний юу нь болохгүй байна миний найз яагаад архи уугаад байдгын гэдэг ч юмуу. надад чиний юм болохгүй байна найзаа хоёулаа яахуу ийхүү гээд л. хүн хэлхээс нааш ойлгохгүй мал чичилхээс нааш мэдэхгүй ээ гэж. гол нь нэг нэгэнтэйгээ ойлголцох хэрэгтэй.гэрийн эзэгтэй хүн эр хүнийг яаж явхыг шийддэг юм. хэрвээ чи ухаалаг байж чадвал энэ бүгдийг шийдэж чадна. надад итгээрэй. чамд амжилт хүсье

  16. санааширагч says:

    ЕР НЬ ТЭГЭЭД ХҮҮХНҮҮД ЭЦСИЙН ДҮНДЭЭ ДАНДАА ХАЧИН БАЛАЙ ЮМНУУДЫГ НӨХӨРӨӨ СОНГОДОГ ШҮҮ ДЭЭ. ХЭРВЭЭ НУХАЦТАЙ БОДИТОЙГООРХАРЖ СЭТГЭЖ СУУВАЛ НЭЭХ ИЙМ АСУУДАЛ ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

  17. санааширагч says:

    ЯМАР АЗТАЙ ЗАЛУУЧУУД НЬ ИЙМ ИХ АЗТАЙ БАЙДАГ БАЙНА АА. ДАНДАА ЭХНЭРЭЭСЭЭ БАГА МӨНГӨ ОЛНО. ТЭДНЭЭРЭЭ МАШИН АВАХУУЛНА. ТЭГЭЭД ОРОЙ НЬ АРХИ УУНА. ХҮҮХЭНДЭНЭ. ДАРАА АГСАМ СОГТУУ ТАВИНА. ГЭТЭЛ МАНЬ МЭТ ДАНДАА Л ӨӨРӨӨ ГҮРИЙЖ ИХ МӨНГӨ ОЛНО. ӨӨРӨӨ БАЙР МАШИН АА ХУДАЛДАЖ АВНА. ДЭЭР НЬ НЭГ ЭРГҮҮ ХҮҮХЭН ТЭЖЭЭНЭ.

  18. bayanaa says:

    shuud helehed salasan deer baihaa. uuriiguu bolon hyyhdee bodson deer. negent l bie hyn bolood uhamsart baidlaa aldsan bol ergeed tuluvshnu gej baihgyi. chinii aidastai amidral duusahad hyyhdiin chin aidastai amidral… etseg eh bolsonii yyreg bol yr hyyhed ternii daraagiin ye geed ter bolgond amidraliin chin tuvshin dandaa ahij devjij yavah yostoi. ene baidlaaraa bol uuriin chin amidral buurch baih shig bna. hamgiin gol ni az jargal setgel hangaluun baidaltai baij l ahij devjij, bodoj setgene biz dee. za za zuv shiidver gargaj saihan amidral hysii!

  19. mask says:

    ªºðºº ë ìýä, ººðèéí áîäîë ººðòºº çºâ, ÷àìàéã çîääîã áîë äýìèé äýý. õîíîãîîð ÿâæ àðõè óóí ãýäýã áîë òýíýã àñóóäàë.

  20. beauty says:

    үнэхээр салсан нь дээр дээ. ганц амьдрах амьдралаа яаж нэг муу архичин тэжээж, агсам, согтуу амьдрал дунд өнгөрөөж болох вэ???!!!!

  21. bat says:

    Сал сал хэзүү шдэ. Би 2 лаа архи уудаг хэд хоногоор алга болно. 2лаа эгч нараар мини тэжээлгэнэ унэн лайтай. хэд хоногоор алга болно эгчийг мини зодно. 1 муу архичнаас болж эгч, дуу, би аав ээж мини олон хун тайван амгалан бдаггуй бсан. Би ч хурдан том болж 2 эгчийгээ хамгаалах эр хун болох гэж бодибуйлдингээр хичээллэж уе тэнгийхэн хэр баргийн баагийд дийлдэхээ болиж, ногоо хургэнээ зодож ж узлээ нэгэнт архижин хун яах вэ дэ нэмэр бдаггуй эгчид мини гар хурэхгүй ж буур гудамжинд маниасаа монго гуйгаад унэн лайтай.

  22. eni says:

    чамд зөвлөхөд манай хадам аав гэртээ өдөржингөө ажил хийхгүй эхнэрээрээ тэжээлгээд архи уугаад л гэртээ хэүтэж бдаг бсан гэсэн тэгээд 2 хөөхдээ бага бхад н агсам тавиад л зоддог бсан гэсэн тэгээд л эрүүлдээ бол гэрээ хоолоо хийгээд л авгай шиг бдаг гол архи уугаад асгам тавиад ирэхээр н манай хадам ээж манай нөхрийг дагуулаад хогийнхоо бункэрт хонохоос наагуур бж бгаад унтахаар орж ирдэг бсан гэсэн тэгээд энэ амидралаа тэвчсэний эцэст юутай үлдсэн бэ гэвэл их ууртай ааш муутай болсон манай нөхрийн хувид бол өөртөө итгэлгүй гутранга үзэлтэй хүн болж өссөн гэхдээ эхнэрийн хувид миний нөхөр чаднааа энэ тэр гэж хэлсээр байгад миний нөхөр оортоо итэглтэй болсон лдоо одоо ээжийн хэлдэг үг архичин хүнтэй насаараа амидрарч зоүсөнөөс эртхэн салж ганц олдох амидралаа сайхан өнгөөрөөх мин явдаа гэж хэлдэг одоо хүртэл хадам аав архи уудаг харин агсам тавиж чадахаа болисон

  23. zaluu says:

    Чи нөхөрийнхөө тухай бичсэн болохоос биш өөрийнхөө тухай бичээгүй байна.Чи нөхөрөөсөө илүү олдог байр машинаа өөрөө авсан юм байна чи энүүгээрээ түрүү бариад нөхөрөө байнга дээрлэхдэг жоохон ам муруйвал ядуу хоосоноор нь дуудаад би чамайг тэжээж тэтэгдэг энэ тэр гэж хэлдэг танай аав ээж хамааатан садан чинь нөхөрийг чинь ядуу архи уудаг гэж дургүй байдаг уу.Хэрвээ энэ үнэн бол нөхөр чинь энэ байдалдаа гутардаг тийм болхоор сэтгэлээ тайтгаруулах гэж архи уудаг юм шиг байна.Ихэнхи эрэгтэй хүмүүс дотороо гомдлоо тээж явдаг тэрийгээ яаж гаргахаа мэддэггүй тийм болохоор архи дарс уудаг юм шдээ.чи нөхөрөөсөө салмааргүй үр хүүхдээ бодож байгаа бол нөхөртэйгөө сайн ярилцаад эмчилгээ энэ тэр хийлгүүлээд үзэхгүй юу гэхдээ харин сав л хийвэл ядуу гуйлагчинаар нь дуудаад байв даа.Хэрвээ салхаар шийдсэн бол эртхэн мөр мөрөө хөөхгүй юу даа

  24. baldag says:

    би өөрөө уудаггүй болохоор мэдэхгүй юмдаа хүн хэт их уугаад эхэлвэл засах хэцүү л болох бхдаа

  25. Asiana.asie says:

    За би наад амьдралыг чинь туулсаны хувьд зарим нэг зөвлөлгөө өгөхийг бодье. Би бас тэгдэг л байсан уухгүй гээд. Тэгээд яахав дээ аав ээж, ах дүү, эхнэр маань лам хувраг бөө гээд яваагүй газар байхгүй бүгд шал худлаа. Иймд надад ганц л ага үлдсэн дээ. Тэр нь юу вэ гэвэл эхлээд мэргэжлийн эмчид үзүүл. Олон эмч бий хэрэвзээ нөжөрч чинь яг үнэнээсээ архинаас гарах чинь хүсэлтэй байгаа АА-д ханд гэж хэлмээр байна даа. Би энэнд яваад удаж байна. Уухгүй болоод л байна. Гол нь манай гэр бүл, аав ээж, ах дүү хамаатасан садан надад санаа зовдоггүй амар амгалан болсон чи тийшээгээ ханд л гэж зөвлөмөөр байна. Би 10 жил архи уусан. Би өөрийгөө архичин гэж боддоггүй ч явж. Би ажилтай юу ажилтай, мөнгөтэй юу мөнгөтэй, байртай юу байртай, эхнэр хүүхэдэй юу хүүхэдтэй тийм л хүн. Гурван сайхан үр бий. Тэрэнд сэтгэлээсээ ярилцах хүн л хэрэгтэй байдаг юм даа. Даанч тэр чи болоод чамайг тэрнийг тойрон хүрээлэгчид байж болохгүй юм. За тэгээд эцсийн сонголт л тэр байна даа. Яахаа чи өөрөө л мэд. Амжилт.

  26. Amaraa says:

    Сайн байна уу? Чи бид хоёр бараг адилхан асуудалтай юм байна.Би гадаадад ирээд бараг жил болох гэж байна.Гэр бүлийнхээ ихэнх орлогыг олдог.Нөхөр мань сургууль төгссөн болвч хүүхдээ хараад гэртээ суудаг.Хааяа бас уучихдаг.Саяханаас хүү мань цэцэрлэгт орсон.Нөхөр мань ажилд орох
    шинжгүй,мөнгөгүй болсон үедээ эгч ах нараасаа авчих юм.Надад бас зөвлөгөө өгөөч

  27. hulan says:

    solih huvtsas ch ugui suusan gej joohin muuhai sonsogdoj bna.chi ooroo iimerhuu baidlaar nohroo daramtlaad bdag um bishuu.solih huvtsasgui umtai yah gej anhnaasaa suusiin.eregtei hun sanhuugiin chadvaraaraa ehnereesee dooguur bval ih gutarch terneesee bolj uugaad bdag gej sonsson um bna.uneheer setgeld chin hurehgui bgaa bol salahgui uu daa.neeree l belen um haraad surchihsan umnuudiin neg ch um biluu.

  28. amy says:

    Салсан дээр дээ, найзаа. Чи яагаад хүн тэжээгээд байгаа юм бэ. Эмэгтэй хүн өөрөөсөө ИЛҮҮ нөхөртэй байх ёстой. Хөөгөөд явуул. Гэртээ дахиж битгий оруул. Өөр байр луу нүүдэг ч юм уу, лав л холдсон дээр. Архичин бол архичин. Хэзээ ч засрахгүй. Хөгшрөх тусмаа чи л зовно. Хүү чинь согтуу аав, инээдгүй ээжтэй, муухай хөндий гэр бүлтэй байсан нь дээр гэж үү. Насны залууд салаа.

  29. Archid yalgaagui says:

    Архи уудаг л бүр тэгээд өөрийгөө хянах чадваргүй бол эр хүн хэцүү дээ. эрт салсан ни дээр биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.