Хайр аа гэж……………….

2ndqjwvi

Харлаа, барилаа, хазлаа, үнслээ, хайрлалаа, дурлалаа, хайллаа, шатлаа, хардлаа сэрдлээ, ханиллаа суулаа, хамтдаа жаргалаа, хэн хэн нь үхлээ. Хайр дурлалын түүх нэг иймэрхүү. Үхэж сэхтлээ дурлаж хайрлаад, үнсэж үнгээд, хэрэлдэж уралцаад. Байдаг л зүйл. Хүн бүр хайрыг хүсэж мөрөөднө. 13 тай хүүхдүүд зурагтын чаатаар “MSG ний найз болно, сэтгэл зүрхнээсээ”. Бүр цаашлаад “заяаны ханиа хайж байна” гэх мэтээр уйлан хайлна. Найзаа би өнөөдөр дурлачихлаа. Яахуу ийхүү? Сэтгэл догдлоод байна. Уулзмаар, хармаар байна. Хөөрхөн царайлаг тэр минь, энэ минь. Анхны харцаар дурлалаа аймар хөөрхөн охин байна. За эсвэл зарим нэг нь “MSG бичилцээд дурлачхлаа. Үнэн хайрламаар, хазмаар”. Ямар сохор дурлал вэ? Бид бүгд хайрыг нэг иймэрхүү байдлаар ойлгодог. Өсвөр насандаа сэтгэл хөдлөөд л, үргэлж бодогдоод л… Тэгээд өөрийгөө дурлачихлаа, энэ бол жинхэнэ хайр гэж ярина. Ихэнхдээ сохор байдаг шдээ. Би ч бас MSG энэ тэр бичилцэж барилцаж л явсан. Хайрлалаа дурлалаа гэж бодож л явсан.

Гэхдээ жинхэнэ хайр нь яг юу юм бэ? Би жинхэнэ хайр гэдэг хайртай тэр хүнтэйгээ хамт байгаад, бие биенийгээ мэдрээд, үнсэж үнгээд, энхрийлж таалаад… л гэж боддог байсан. Баяр болохоор бэлэг өгөөд, хамтдаа гадуур зугаалаад л… Ямар гоё хайр вэ? Бие биендээ үргэлж туслаад л… Заримдаа гомдож тунирхаад л… Хэд хоног холбоо барихгүй гүрийгээд л. Үнэндээ дотроо аймаар санаад хэцүү байдаг. Даанч өөртөө “Миний буруу биш. Тэр л эхэлж уучлалт гуйна биз.” гэж бардамаар хэлээд л… Гэгээхэн хөөрхөн л дурлал юм. Гэхдээ бас бишээ! Хайр бол гайхамшигтай. Хайр бүх зүйлийг өөрчилж чаддаг. Хайр тань таныг уурлуулж, гомдоож, тэсэхийн аргагүй хүнд үг хэлсэн ч гэсэн та хайртай л бол тэвчдэг. Зарим нь “За дуусаа! Чи миний амьдралд цаашид байхаа больсон” гэдэг. Энэ бол тэвчээргүй байдал. Хайр бол тэвчээртэй.

Та амьдралынхаа турш нэг зүйлийг хийж, тэр зүйл тань таны зуршил болчихсон байсан ч таны хайртад тэр зуршил чинь таалагдахгүй бол зүгээр л хаядаг. Хэрвээ тэгэж чадахгүй бол та хайрлахгүй л байна гэсэн үг. Зарим хүмүүс “Заа тэгэж давраагаад ч яах вэ?” гэж боддог. Энэ бол бардамнал. Хайр бардамнадаггүй.

Яг анх дурлаад хайр нь халуун байх үед хүмүүс хайртдаа маш энэрэнгүй ханддаг. Би хэзээ ч хайртыгаа өвтгөхгүй, сэтгэлийг нь шархлуулахгүй гэж боддог, хүсдэг. Гэхдээ үерхэл нөхөрлөл, хайр дурлалын харилцаанд үргэлж л байдаг асуудлууд тохиолдох үед зан нь хувирдаг. Хэн хэн нь даруу биш байснаас, хэт бардам байдлаас болж үл ойлголцол үүсч эрэгтэй нь эмэгтэйнхээ нүүр лүү шүлс цацуулан хашгирч эхэлдэг. Энэ бол зхисгүй авирлал. Хайр зохисгүй авирладаггүй.

Эмэгтэй хүмүүс үүнд ямар их эмзэглэдэг гээч! Тэгээд бие биедээ хатуу ширүүн харицаж эхэлдэг. “Энэ муу” гэж дотроо бодно. Учир нь гомдоосон. Энэ бол энэрэнгүй бус байдал. Хайр бол энэрэнгүй.

Бүх зүйл анхандаа маш гоё байдаг. Би хайртай, хайртай, хайртай гэж нисэн дүүлээд л… Тэгээд бодохдоо тэр бид хоёрын хооронд ямар ч саад байхгүй. Яагаад гэвэл бид бие биедээ хайртай гэнэ. Харин тэд бие биедээ атаархах буюу хардах сэтгэл төрнө. Энэ хэнтэй уулзчихав? Хэзээ хаана юу хийж байсан? Байнга асууж шалгаана. Тэгээд болоогүй хэргийг болсон болгож ярина. Чи тэрэнтэй уулзаа биз дээ! Чамд тар таалагдаа биздээ гэж хэн нэгэнтэй холбоно. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглэмээр асуудал. Яагаад гэвэл та хичнээн үнэнч байх гэж хичээж байхад таны үнэнч байх гээд байгаа тэр хүн чинь таныг өөр хүнтэй холбоно. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл нөгөө үнэнч байхыг хичээдэг байсан хүн маань бүр ч тэр зүйлүүдийг нь хиймээр, үйлдмээр санагддаг. Энэ бол хардалт буюу атаархал. Хайр атаархдаггүй.

Тэгээд л нэг л их том баатар том дуугараад л… Би бол царайлаг. Чи надаас салсан ч би хэнийг ч, ямар ч ухаалаг, царайлаг нэгнийг олж чадна гэж бодно. Өөртөө энэ үгээ хэлж тэрэндээ итгэнэ. Тэгсээр тэгсээр сүүлдээ үнэхээр салаад өөр илүү ухаалаг, царайлаг нэгнийг олохыг хичээнэ. Энэ бол ихэрхэл. Хайр ихэрхдэггүй.

Бараг бүх хүн бүхнийг өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг. Үерхэж байгаа хүнээ ч өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг. Тэгээд өөрийнхөөр нь байхгүй бол гомдоллодог. Чи надад хайртай юм уу? Тэгвэл тэг ингэ гэж ятгана. Тэрийгээ гоё гэж бодно. Харин хэрвээ та хайртай л юм бол өөрийгөө биш, хайрлаж байгаа хүнээ л тав тухтай, аз жаргалтай байхыг хичээ. Учир нь хайр өөрийнхийг эрдэггүй.

Ханилж суусныхаа дараа “Нэгэнд суучихсан юм чинь яасан ч яаадгийн” гэж өөрийгөө өөхшүүлнэ. Тэгээд бага сага юман дээр л уурлаж уцаарлаж өөрийнхөө хаанчлалыг тогтоохыг хүснэ. Харин хайр бол уурладаггүй.

Миний мэдэхээр хүн болгон хүн бүрт ямар нэг байдлаар хариу өгөхийг хичээдэг. Уурлавал адилхан уурлана. Инээвэл адилхан инээнэ. Цохивол зөрүүлээд цохино. Нэг ёсондоо тооцоо хийнэ гэдэг. Аав минь жаахан байхад тоосыг минь гөвдөг байсан шиг. Харин энэ бол муутай тооцоо хийх. Хайр бол муутай тооцоо хийдэггүй.

Заримдаа нэг нэгнийхээ мууг харж баясана. Азгүйдэл тохиолдсон бол “Ээ миний хань. Ямар балай юм бэ?” энэ тэр гэнэ. Дотроо болохоор “Хохь чинь! Тэгэх гээд байсын. Хүн хэлээд байхад чинь” гэж шал өөр дүр үзүүлнэ. Хайр зөвт бус байдалд баярладаггүй. Харин үнэнд баярладаг.

Бүгдийг далдалдаг. Бүгдэд итгэдэг. Бүгдэд найддаг. Бүгдийг тэсвэрлэдэг.

Хайр хэзээ ч дуусдаггүй.

Хайрыг үнэндээ хэн ч бүрэн тодорхойлж, тайлбарлаж чадахгүй. Энэ бол маш ариун нандин, чухал харилцаа юм. Энэ бүх зүйл хайранд зайлшгүй байх ёстой зүйлүүд. Харин аль нэг нь эсрэгээрээ байвал та түүнийгээ хайрлах хайрандаа анхаарал тавих хэрэгтэй юм байна гэж үзэж болох нь. Бардам зан хэзээ ч хайранд зохидоггүй. Хайр хэзээ ч дуусдаггүй гэдэг энэ үг бол үнэхээр гайхамшигтай. Хэрвээ та хайрласан л бол тэр хайр чинь хэзээ ч дуусах ёсгүй. Харин дуусчих юм бол тэр бол хайр биш.

5 Comments

  1. ooh says:

    тиймээ хайр хэзээ ч дуусдггүй санал нэгтэй бна

  2. ззз says:

    тэнэг юм уу ийм юм ойлгоxгуй ойлготлоо сайн унш за

  3. Lonsdale says:

    заасс хүн хүний хувьд өөр өөр байдаг биз яг энүүгээр юу гэх гээд байгааг нь ойснгүй жаахан утга учиртай юм бич лдээ

  4. Hehehe says:

    hairiin havchuurga buleg. I love it guys. Bless you

  5. baldag says:

    тэгээд юу гэх гээд байгаа юм бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.