Хартай нөхрийг яах вэ?

3052930_e40746c7

Би энэ сайтыг их уншдаг л даа. Анх садар самуун юм бичдэг нүцгэн шалдан хүүхэнтэй сайт байх гэж бодоод тоодоггүй байлаа. Гэтэл нэг удаа ороод хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлуудыг уншсаар байгаад бүүр орох дуртай болчихсон.Энэ сэдэв хүмүүст маш их эрэлт хэрэгцээтэй байдаг нь бичсэн сэтгэгдэл, түүх зэргээс харагддаг л даа. Бас гэр бүлийн сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг газар олон байх шаардлагатай юм шиг байгаан.

Хүн бүхэнд хувийн амьдралд нь нэг саад бэрхшээл заавал байх юмаа. Энэ удаад би дотроо онгойтол зовлонгоо бичмээр санагдлаа. Найз нөхөд ээж аавдаа хэлж болохгүй юм, бас муу ч сайн ч нэр төрөө бодоод.

Би нөхрөөсөө салах гээд сууж байна. Яг бүрмөсөн шийдчихээгүй л байна л даа. Гэхдээ салаад тусдаа баймаар санагдаад байна. Бид хоёр одоо 28-тай, 2 хүүхдийн эцэг эх, анх үерхнээс хойш нэг гэрт ороод 8 жил болж байна.

Эхлээд би нөхрийнхөө сайн талуудыг хэлье л дээ. Гэр бүлдээ халамжтай, үр хүүхдэдээ их анхаарал тавина. Юм л олдвол бид гуравт л гэнэ. Ийш тийшээ явбал санаж үхнэ. Гэрээ ингэж тохижуулна, тэгэж хийнэ, хүүхдээ том болохоор нь ингэнэ тэгэнэ, дахиад хоёр хүүхэдтэй болно гээд. Хааяа гэр орноо цэвэрлэчихнэ,хүүхдүүдийнхээ хиртэй хувцсыг угаачихна, хоолоо байнга хийнэ /өөрөө хоол хийх их дуртай л даа/. Намайг их хайрлана, байнга тэвэрч үнсэнэ, илнэ таална. Хаа очиж бид 2 сексийн тал дээр ямар ч асуудалгүй.

Харин манай нөхөр харын өвчтэй. Өөрөө бол хүссэн үедээ шоудна гадуур гарна явна хононо, би юу ч гэхгүй. Өглөө орж ирэхэд нь хаачаад ирэв гэхээр тэрнийд эднийд хоносон гэнэ. Найзуудыг нь бүгдийг нь ар гэртэй нь мэддэг болохоор шалгахад үнэн л байна. Хаа очиж харин хүүхэн шуухантай орооцолдохгүй юмаа. Харин намайг ганц найзынхаа төрсөн өдөрт очоод зүгээр л хоол идчээд ирье гэхэд л бөөн хэрүүл зодоон хийнэ. Тэгэж явмаар байгаа юм бол надаас салаад яв гэнэ. Би ямар нэг байдлаар нөхрөө араар нь тавьж өөр хүн амьтантай уулзаж муулзаж гүйсэн ядаж ганц л тохиолдол байсан бол яая гэхэв. Ингэж хардах нь үндэслэлтэй гэхсэн.Гэтэл хамгийн инээдтэй нь надад үнэндээ тэгэж илүү харж билүү долоож явах хүсэл ч алга, шалтаг ч алга. Би өөрийгөө тийм супер биш ч гэсэн сайн эхнэр л гэж боддог. Өдий хүртэл би нөхрөө юугаар ч дутааж байгаагүй /мөнгө, хувцас, хоол унд, үр хүүхэд, халамж хайр, бүр сексээр ч гэсэн/. Анх суусан цагаас хойш голдуу би л мөнгө олдог байсан. Би бусад хүүхнүүд шиг нөхрөөсөө ийм тийм юм авч өг гэж нэхэж, орой бүр биш юмаа гэхэд 2 долоо хоногт нэг удаа ажлаасаа оройтоод найз нөхөдтэйгээ гадуур гардаг ч үгүй. Надад 2-3 сард эсвэл бүр 6 сард ганц удаа л үнэхээр гадуур гарах шалтаг гарч ирнэ. Найз маань гадаадад сургуульд явна гаргаж өгөх ч юмуу, дотны 4-хөн найзын маань хэн нэгний төрсөн өдөр болох ч юмуу, эсвэл ёолк болох ч юмуу. Тэгэхэд л намайг гаргахгүй гэнэ дээ. Хаашаа юм бэ, дүүрчихсэн завхай хүүхэн авч суучаад үнэхээр зовж байгаа амьтан юмуу хаашаа юм.

Бас хоёрдугаар муу тал нь аймаар уур хилэнтэй. Бүр аймшигтай. Хэрвээ ганц л юм сэтгэлд нь таалагдахгүй бол барьж авч зодох нь энүүхэнд. Жишээ нь хоолоо идэцгээх гээд зүв зүгээр сууж байснаа нэг юм сэтгэлд нь хүрэхгүй бол халбагаа шидээд л орилоод босоод ирнэ. Хоёр хүүхэд маань бүлтэгнээд л би яахаа мэдэхгүй болчихно. Тэгээд л аймаар чангаар муухай муухай орилж хашгирч хүн загнаад л, хүүхдүүдээ цохиж аваад л, уйлуулаад л. Одоо манай хоёр хүүхэд бүүр аймхай нүдээ цавчлаад байдаг болчихсон байна лээ. Тэгчихээд өөрөө тийм аймшигтай ааш гаргаж хүүхдүүдийнхээ нүдэнд мангас шиг харагдаж байгаагаа ойлгодоггүй юмуу хаашаа юм, чанга орилохоор 2 нялх амьтан айгаад миний ардуур орчихсон чинь, чи энэ 2 хүүхдийг ийм болгож өөрийнхөө талд оруулж хүмүүжүүлсэн байна ч гэх шиг.

Би энэ хоёр занг нь үнэхээр тэвчиж чадахгүй байна. Энэ харын өвчнөөс нь болж би ямар ч найз нөхөдгүй, амьдралын баяр баясгалангүй болчихоод байна. Орой ажлаа тараад 5 минут ч оройтож болохгүй. 6 цагаас 5-хан минут л өнгөрөхөд чи одоо болтол ажлаасаа гараагүй байгаа юмуу гээд л залгаад эхэлнэ. Дэлгүүр орох, ийш тийшээ юм хөөцөлдөөд явах зэрэгт байнга утасдаж шалгана хаана яг хэнтэй юу хийж явна гэж. Хааяа манай ажлын хүүхнүүд хамт нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэе, эсвэл ажлаараа салхинд гаръя, урлагийн үзлэг энээ тэрээ гээд нэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болдог доо. Би бол ёстой тийм юманд явнаа гонжийн жоо. Манай нөхөр яг л явуулж харагдаач. Би зөвхөн өглөө 9 цагт ажилдаа очоод орой 6 цагт ирсэн байх ёстой. Өөр хаашаа ч хэзээ ч явж болохгүй. Их ховор тохиолдолд хагас юмуу бүтэн сайнд ажил дээрээс очоод бичиг баримт авах тохиолдол гарвал ёстой нүд нь орой дээрээ гарна. Чи яахаараа амралтын өдөр ажил дээрээ очих ёстой юм бэ яг яах гэж байгаан, хэнтэй яах гэж байгаан гээд л эрүү шүүлт тулгаж эхэлнэ дээ. Бас гай болж ямар нэгэн эрэгтэй хүн миний утас руу залгачихвал ёстой гай. Тийм болохоор тийм тохиолдол аль болох гаргахгүй байсан нь дээр. Би эрэгтэй хүнд нэрийн хуудсаа өгдөггүй, ажлын шаардлагаар эрэгтэй хүнтэй уулзах болвол эмэгтэй хүнтэй уулзсан болгож хэлдэг /Жишээ нь, материал өгөх гээд ямар нэг газар очиход хүлээн авч шалгадаг байцаагч нь эрэгтэй хүн байвал, орой нь нөхрийгөө асуухаар нь эмэгтэй хүн болгож хэлдэг. Энэ бол наад захын жишээ шүү/ Миний бүх утас месеж бүх юмыг шалгана. Одоо намайг яхуу хаягаа өг, мэйлийг чинь шалгах дутуу байгаа гээд л байгаа. Би шалгаа шалга гэдэг юм.

Хамгийн солиотой тэгээд бүр салах дээрээ тултлаа дургүй хүргээд байгаа юм бол, тэр энэ бүхнийгээ тайлбарлахдаа “Чи бол яаж ч магадгүй, би өдий зэрэгтэй хянаж цагдаж байж чамайг ингэж өдий зэрэгтэй явуулж байна, тэгээгүй байсан бол чи өдийд банзал болчихсон байгаа, энэ хоёр хүүхдийг хорлочихсон байгаа” гээд байдаг гээч. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Сүүлдээ бүр эрүүл эсэхэд нь эргэлзэх болсон. Би тэгээд өөрт нь энэ хардалтын зовлонг нь мэдрүүлье гэж бодоод өөрийг нь хардахаар “Чи солиотой юмуу, наад мэдрэлийн гажигаа үзүүл мүзүүл” гэнэ. Тэгээд л өөрөө бол хүссэн бүх юмандаа явна, заримдаа хонуутаар. Ёолк моолк, үсний найр, хурим, цолны найр, бүх найзуудынхаа төрсөн өдөр, загасчлах, салхинд гарах, бүр зүгээр л уух гэх мэтээр долоо хоногт 2 эсвэл 1 удаа заавал явна. Намайг уурлахаар худлаа инээж ханиаж байгаад эвтэйхэн аргалаад л гараад явчихна.

Би ийм л хүнээс салдаг юм билүү гэж бодоод сууж байна. Хамгийн сүүлийн хэрүүл дээр манай хүний хэлсэн үгийг жишээ болгоод хэлэхэд “Чи хүний төрсөн өдөрт очиж яаг яах гэж байгаан, тэр хоолыг чинь 30 минутанд иддэг юм за юу, чи тэрнээс удаан юугаа хийх гээд байгаан, надаас салж байж л найзынхаа төрсөн өдөрт яваарай” гэх мэт.

секс.мн дээр ирсэн захидал

50 Comments

  1. уугий says:

    сайн байна уу? Би нэг хүүхэдтэй нөхөртэйгээ танилцаад бараг 8-9 жил болж байна. Өөрийн чинь нийтлэлийг уншаад үнэхээр дотор сэртэс хийж байна. Учир нь гэвэл манай нөхөр танай нөхөртэй их төстэй давуу тал нь гэвэл өөрөө ер нь бол гадуур явдаггүй тэгээд намайг ажлынхантайгаа шинэ жил, март8-аар гадуур гарсаныг одоо болтол бөөн юм болгож ярьна. Дээрээс нь тэнэг хартай миний утас, фб гээд үзэж болох болгоныг ухаж түнхэнэ гээч …. Гадуур гарах тухай бодох ч хэрэггүй тухай үедээ тэг гэж хэлчихээд дараа нь бөөн хачир нэмээд ярьж бас мэрж өгнө дөө. Иим амьдралыг нээрээ яавал дээр вэ би ч сүүлдээ бүр сэтгэл хөрөөд байх шиг байна аа.

  2. cekc says:

    iim ued huuhed hetsuu bdag manai aav bas bnga iim bdaltai baidag bsan. bi odoo 23 nastai gehdee bnga humuus joohon chimee gargahar l aidag yagad gevel aav bagad bnga l heruul hiij eejiig mini zoddog bsan iim bdald amidardag huuhduud aimhai yumand tuvlurch chadahgui uurtuu itgelgui boldog yum bi bol eejiige salad taivan gazar amidarhiig muruuddug bsan humuss aygaad ingej neg negiigee zovoodog bnaa ene hun hezee ch zasagdahgui eniig ni sain oilgo

  3. duk says:

    eostoi teneg yum yaag manai noxor shig .. kkkk bi bas xetsuuddeg baij bilee odoo salsan yaxav exendee ireed ix l zovoodog bailaa ayandaa nuur ogoxgui bxaar yaaj ch chaddagguien bna lee … Odo bodvol ene busgui salaa biz dee .. bi odoo xarin ch neg setgel oodrog az jargaltai ajlaa xiij xeneees ch xaraat bus saixan l bna dag

  4. DASY says:

    наадах чини жинхэнэ шизотой дурак бнадаа шУУД САЛ өөрийгөө болон хуухдуудээ бод дөнгөж 28 настай ингэж бгаа юм чини ирээдүйд яах ч юм

  5. bebo says:

    мэдку юм да хүмүүсийн амьдрал гэж аль насандаа хийсэн үйлийн лай нь юм болдоо. 2 хүүхэд чинь асуудал байна даа түүнээс бусад нь бол болдогоороо болно. одоо ингэж байгаа хүнтэй нэг насыг хамт өнгөрүүлнэ гэж мөн их тэвчээр мөн их хайр л шаардах байхдаа. анх суухдаа бодоогүй л сууж дэ, тэгэхдээ яахав ингээд амьдрал дуусах гэж байгаа биш нэг алдаа л биз, одоо л сайн бодох хэрэгтэй цаашаа энэ хэвээр яаваад байх уу эсвэл шинээр эхлээд үзхүү өөрийн чинь л шийдвэр л мэднэ. Goodluck!!!

  6. зочин says:

    ёоо яасан хэцүү юм бэ? эмэгтэй хүн яахаараа амьдралаа үүрэх ёстой байдаг юм бэ, эр нөхөр гээд нэг юм хажууд байж байхад чинь. танай нөхөр даварчихсан амьтан байнаа, залуу байгаа дээрээ сал сал. амжилт бүсгүй минь

  7. shinju says:

    сайн уу чиний нохор чин бол унэхээр өбчин тусчихсан юм бнаа одоо л наадхаасаа салахгуй бол чи насан туршдаа харамсах бноо манай нохор хартай ч гэсэн арай ч ийм аймаар бишээ анх бид 2 танилтсаад уэрхэж бхад арай л хэтэрхий харддаг бсаан гэхдээ одо хуухэдтэй болоод гайгуй болчихсоон хун оороо оорийгоо л засаж аүна танай нохор одо бол засрахаа бсн хун юм шиг бнаа

  8. Copa says:

    Naa muu sdagasa shuud sal ymar davartsan pizda ve t1 gichi bna iim t1 malnud yahara ingej hun zovodog bnaa uhej dald oroisoi

  9. anar says:

    өөрийнх ни бичлэгийг хийгээд өөрт ни үзүүл. уурлаж байх үед ни.

  10. A guy says:

    Чи жинхэнэ тэнэг гар бна,Танай нохор чини оороо ноотой болохоороо чамайг яг оор шигээ адил гэж бодож хардаж байгаан,донтой тэнэг новшийг чи буур даваргачихсан бна ш дээ. 2 хуухэдтэй байхаараа ч яахав дээ,…Наад лайтай новш чини засрахгуй л дээ,…чи тэгээд оороо одий хуртэл ингээд тэсээд ирсийм чини ингээд л дуусаж чадахаар байвал хуухдуудээ бодоод гурийхээс хоо хэхэхэ,…чадахааргуй бол тэгээд дуракаас салахгуй юу!Гэхдээ ийм дуракууд нэг уурандаа хун алж мэднэ шуу. ахиад 10 жил гурийчихвэл доодох ни ажиллах ни багасаад хардах ни хуртэл багасах л байх л даа уг ни хэхэхэ,….

  11. hello says:

    сал сал бас дахин сал. П. Мөнх

  12. Senna says:

    Er n nuhur tani yag uuruu 1yumtai bha ta shalgaad uzeech sallaa gehed naadah chini tiim ch amar salahgui de jinhene gai bolno doo nuutshan salah beltgelee hiigel bjiival zger yumu ta yasna zaaval bicheerei uregjiliin

  13. gerlee says:

    tanai nuhur huuheddee hairgui yum bn shdee.

  14. tergel says:

    Ийм хунээс эртхэн салсан н дэр байх гэж бодож байна. Аймшгтай юм 2 хуухдэ бодсон ч та салсан л дээр байх, хуухдин эрх зурчигдуж байна шдэ. Хуухдуудинхэ бас ууринху аюлгуй байдлийг бас хангарай увчтэй хун ях ч юм билээ. Хэрүүл уруултай уэдэ биш ах дуу байдаг бол дагуулж очод сал. Танид аз жаргал хусе.

  15. саран says:

    Миний амьдралтай төстэй юм байна. Би ч бас удаан байвал чиний амьдралийг давтах юм шиг санагдаж байна.Бид 2 хамт амьдраад 3 жил болох гэж байна. Гэхдээ бид хүүхэдгүй л дээЭхэндээ сайхан л байсан. Гэтэл одоо ажилгүй гэртээ надаар тэжээлгээд л, өөрөө зугаацаад л явж байдаг. Намайг Бас л яг танай нөхөр шиг ийш тийшээ явуулах дургүй. Бас дээр нь архи ууна, уухаараа их агсан намайг элдвээр хэлдэг, сүүлийн үед бүр намайг зоддог болоод байгаа. Би хааяа л нэг жилдээ нэг 2 удаа л гардаг, ер нь ажил гэр гэсэн маршрутаар л явдаг даа. өшөө олон жил болох юм бол танай нөхөр шиг л болох байх даа.Би ч ингэж амьдарч байхаар салья гэж шийдээд байгаа. Нэгэнт л зоддог бол хэзээ ч засрана гэж байхгүй л дээ. Би энэ бүгдийг яс махаараа мэдрээд л сууж байна. тийм болохоор эртхэн салсан нь дээр дээ. 2 хөөрхөн үрээ бод доо. 2 хүүхэд чинь ийм орчинд өсөөд хэзээ ч жаргалтай байж чадахгүй. эцсийн эцэст 2 үр чинь л чамд жаргал бэлэглэнэ шүү.

  16. bataa says:

    би эрэгтэйг буруутгахгуй бна аа . чи сэтгэлд ни ямар нэгэн зуйл хийсэн бна л даа . тэгээд тэгж бгаа юм . салаад дэмий дээ оортэйгээ ажиллаа . окау

  17. Od says:

    манай хургэн пиздаатай адилхан пизда бн даа
    би ч их зодсон доо засрахгуйээ
    одоо хугширууд бур дордсон бн лээ
    мангарч ым шиг урувдмуур ч ым шиг. Улсад ажилаж узээгүй одоо хуртэл гэртээ сууж байгаа. эгц маани одоо хуртэл тэр новсийг тэжээж байгаа нэг бодолийн азтай пизда байга ым даа

  18. yana aa says:

    chi urid omno nohorteigoo ilen dalangui yriltsaj bsan uu. esbel tuunees aigaad bdag ym uu. hereb chi tuuntei ym haldaj yrij chaddaggui bol, chi ooroo zobhon dotroo shanalaad yabdag bol ene chini mash buruu asuudal. yriltsaj uzehiig hichee, oilguulahiig orold. hereb ter heleed oilgohgui bol 2 huuhdiinhee ireeduig bod gej chamd zobloe doo. gehdee chinii huuhduudiig hezee ch muu muuhai ch bsan aab shig ni hairlah hun oldohgui dee. chi gantsaaraa 2 huuhdee abaad tsaashid amidralaa zalguulah bolomjoi bol salsan ni deer. tegej chadahgui bol zuuraldahaas oor yahab dee.

  19. Zuli says:

    Сайн байна уу?
    хайртай бол хартай гэж үнэн. Би өөрөө хартай хүн. Гэхдээ чиний бичсэнийг уншвал, танай хүн өөрөө болдоггүй юм биш үү? Хүнд хардах үэ (монгол үсэг ни олдохгуй байна)байдаг, хамт амидраад ирэхээр хардах юм гардаг, гэхдээ ингэж харддаг хүн өөрөө цаагуураа юмтай байдаг даа голцуу. Сайн бодоорой.

  20. 12 says:

    би оороо наад зоблонг амссан хун одоо чамаас зугээрл сална гэж боджийнуу чамайг зондоо тамлана оробдолтой тсарайлж гуйна гээд дор хаыж л 1 жил болно харин чи бууж огч болкуу шуу .би туунээс салаад одоо л хвн шиг амидарч бна .намайг одоо болтол гуйдаг жихэнэ новш

  21. ... says:

    шал дургуй хурчлээ танай нухрийг бодсон чин шууд салаач дээ салахгуй гэвэл хун хулслууд балба нудуул монголд 100000 хун алахад ч бэлэн бгаа. шууд сал тэр одоо ю вэ чи унэхээр гайхамшигтай тэвчээртэ эмэгтэй байна чам шиг н наад уманд чин олдохгуй шууд сал

  22. Chuluun says:

    Uhej bhda taarsan pizda we. Bushuuhan sal. Timm amidral gej yu baidiin be. Tanai nuhriig buuduulah yumsan.

  23. aimshigtai says:

    уншсан чинь хамаг бие арзайгаад цөс хөөрч байна. шал зайлцан пазда байна даа наад нөхөр чинь эртхэн сал даа салаад эрх чөлөөт амьдарлын аж жаргалыг мэдэр

  24. Radical says:

    Оодгуй хогийн мэдрэлийн гажигтай амьтанаас утэр тургэн сал!!!! Оройтож болохгуй шуу. Наадах чинь чамайг нэг л одор ална. Хуухдуудээ ч алж мэднэ. Наад хун чини нормал биш, сэтгэтсийн гун эмгэгтэй нийгэмд жирийн хумуусийн адил байж болохгуй, бусдийн эрүүл мэнд сайн сайханд аюул занал нуурлэгсэн хун байна. Амьд байгаа дээрээ сал гэж зовлож байна.

  25. bada says:

    Chinii bichseniig unshaad neg hunii amidraliig sanachlaa.Nuhur n yag tanai nuhur shig hun baisan.Ehner n 40gartlaa tewchsen dee.Ene hoorond yun zasrah ulam dordson.Tegeed huuhduud n aawaasaa ih aina odo neg ohin n zurhnii uwchtei amarhan yumnaas aij tsochino huuhed l ih hohirdog yum bn lee.Deerees n chinii saihan zaluu nas chin iim utgagui amidralaar duusna.Tiim bolohoor uuriiguu bolood 2 bytshan vree bodood chin setgeleesee “naad huneesee sal”gej zuwlie doo.

  26. undral says:

    zugeer baihad shaltaggui hardaad baihaar yamar neg nuuts zuiltei bolmoor sanagdaad bdag um.tegeed teriigee nuugaal ooroo terendee setgel hangaluun.

  27. Er Hun says:

    Yooe yu ve, zail gej naad malaa, adilhan eregtei hun bolhooroo nuhruusuu bitii sal, hichee ntr gediin biluu gej bodjiisen chini chinii bichseniig unshaad tolgoitoi us arzaichlaa, ymar uvchtei gar ve, erun eruul eseh ni ch todorhoigui nuhur bnshd, chi tehdee yaaj ene bichsen buhen chini unen bol 8n jil tessen bnaa, bas l tevcheertei bnshuu

  28. Wanna one 2 says:

    Ёоо яадаг гэнээ!!! Манай найз охин харин ёстой ийм юм бичдэг гэнээ! за тэгвэл найз охиныхоо ярисан зүйлийг сийрүүлэн бичье! Би харддаг, найз охиноо харддаг! зарим хүмүүс хар засардаггүй л гэх юм гэхдээ би арай ингэж аймар хардахгүй ээ! Арай ухамсартай хардана!!! Би найз охиндоо хайртай! үнэхээр их хайртай өөртөө байгаа бүх юмаа зориулж чадахаар их хайртай! гэтэл манай найз охин урьд нь 2ч удаа миний араар тавьж байсан! 1 н яагаад араар тавьсан бэ гэвэл тэр хэдэн найз нартайгаа гарлаа гээд л явсан 1 залуутай унтсан байсан! яагаад унтсын гэсэн унтмаар санагдаад сонин санагдаад ухааны юм хэлдимда!за яахуу дээ сонирхоо л биз дахиад бүү тэгээрэй гэсэн уучилсан дараа нь хуучин найз залуутайгаа унтсан байсан! би тэсээд л өнгөрсөн! тэгээд бүр сүүлдээ хуучин найз залуугынхаа төрсөн өдөрт нь явдымда! би явуулахгүй гэсэн би ийшээ гарчаад ирий гээд л гарсан мурайад хар шөнө орж иржаагаа хүнийг яахуу!! хайртай болхоороо салж чадкүйийн тэгээд одоо ийшээ тийшээ гаргах гэхээр халшраад айгаад байх юм! саяхан бүр хуучин найз залуутайгаа хоолонд орно гээд яаж байган гэсэн нөгөө залууд нь хэцүү байгаан бхөө! тэрнээс нь болж бөөн хэрүүл болсон! за ийм хүнийг чин тэгээд гаргахаас хүртэл айх юм бнашүүдээ! тэгчээд намайг хартай гэх юм! би тэрнийгээ гарахгүй шүү гэхэд н бүх л юмаа таслаад юмар ч уулзалт төгсөлтийн партий амралт уулзалтанд алинд нь ч явдаггүй битгий яв гэвэл явахгүй л үлддэг! өөрийг н харин битгий яв гэхээр харийн хүүдий би яав л гэж гэх мэтээр ярих юм! нээрээ яаамаар ч юмбдээ! би хүний урманд түүнтэйгээ үерхснээсээ хойш 1 ч охинтой нэр холбогдоогүй харьцаагүй эмэгтэй найз бсн бүгдээс н холбоо тасарсан! тэгтэл би хартайгаараа дуудуулаад л үлдэх юмда энэ юу гэсэн үг бэ! энэ бичсэн юмыг н харсан чинь гомдмоор ч юм шиг!! Гэхдээ бас миний зүгээр бхад нь харддаг тохиолдол байгаа л даа! гэхдээ л тэгэхгүй гэдгийг н мэдсээр байж л тэгчих болуу гэж айгаад байдаг болцон байна лээ! тэгээд л утгаггүй харддаг болцон! Утгагүй хардалт гаргасан өдөр бүхэндээ уучлалт хүсье!

  29. xexexe says:

    ха ха ха салаад миний төрсөн өдөрт хүрээд ир

  30. beauty says:

    хүүхдүүдээ тийм аймшигтай байлгаж болохгүй. салсан ни дээр дээ. амжилт хүсье! цаашид ях ч юум билээ…

  31. OMG says:

    ОМГ. сэтгэцийн өвчтэй гар байна шдээ. даварцан хог вэ.

  32. wanna one says:

    ккк яг манай найз залуу шиг юм бна шт,найз залуутайгаа сууучууул яг ингэж мэдэх байхаа,ийм хумуус эр ни их байдаг байхаа,шал утгагуй,ягаачгуй байхад л харфдаад байдаг,би лав одоохондоо тэсэд л явад байгаа гэхдээ тсаашид ю болохгийг би сайн мэдэхгүй л бна.

  33. Mr.Erelash says:

    чи нэг аслаад яаваад үзээч тэгээд яхин хараач

  34. Hitch says:

    Za ene arai dendenee iim aimar hartai hun setgetsiin huvid yaavch eruul bish yu ch gsn busgui mini hamtdaa amidral zohiochihood salna gdg haramsaltai hairan l bna nohorteigoo sn yariltsaad uz bur uilj uchirlaad yag bidend yaridag shig dotroo bgaa buh zuilee gargaad yari yarilts nohriinhoo dutagdaliig heleed iim chigeeree bgad bhiin bol neg bol bi galzuurna esvel bi chamaas salna gdgiig oilguul za tgd bur oilgohgui bval salahaas oor yahav dee iim orchind iim amidrald bgad bval huuhdiin chin humuujild ch gsn muugaar noloolno za nziinh ni zugees ingej l zovloy ehnii eeljind sn yariltsaad uz amjilt husiy

  35. women says:

    ямар аймар юм бэ наад 2 зан чини манай нөхөрт ч бас бдаг юм. би тэвчээд али болох уурлахгуй аргадаад бж бдаг харин энэ маани дээр юм шиг бна лэ. учир ни би нөхөртөө унэнч гэдэгээ бурэн батлахийг хичээдэг туунийхээ хариуд тэр маани надад итгэж арай өөр болсон байх 2д би туунийг ууралсан уэд али болох алга болохийг хичээдэг тэгээд манай хуний уур хурдан гардаг ни аштай ю да.тиймдээ ч арай зодуулахгуй л бжийнөө.амидарлаа гэж гэр булээ битгий салгаарай уунийг хэзээ нэгэн цагт зуү бсан юм гдгийн олж мэднэ.гэхдээ цаашид зундуу проблэм ууснэ гэхдээ ур хуухдийнхээ өмнө хулээсэн уургийг зөвхөн бусгуй хун тэвчээрээр л даван туулж ач зээ эр нөхөрийнхөө өмнө маш их хундлэл хайрийн эзэн ни болдог юм.
    хэзээ нэгэн өдөр эр нөхөр чини чиний угээр явах цаг ирнээ. тэр болтол бугдийг тэвч ганц л одох амидрал харамсах зуйл битгий л хийгээрэй дэ амжилт хусиэ

  36. OMG says:

    Eruul saruul vr huuhde oorigoo buten bgaa deer hurdan salsan deer,iim amidral gej yu baihavdee,ih udah yum bol hvvhdvvd chin yag nuhur shig chin muuhai aashtai orilj charldag bolno hvvhdvvd yu harj bna teriigee l duraidag.Bi chamtai adilhan eh hvn bas uyiin emgtei huvid mash ih sanaa zovj bna.Salla geed huuhduude etsegtei ni bainga uulzuulj bai,tsaashlaad chi ooroo taivan bish uurtai bolno.Bosgoson amidralaa yuman chinee bodohgui vr hvvhdee bultelzuulj baidag yamr hugiin amitan be uuchlarai gehdee l durgui hurch bna.Iim hvntei udaan baigad baidag chi yasan zoolon setgeltei yumbe?ergeed haramsavdaa yaj ch burugar ergej bolno erthen sal!!!!

  37. Ani says:

    Бас Чи Нөxрөө Мөнгө Цаас , Xувцас xунараар дутаадаггуй гсн үү? Айл Гэрийн Эр Xүн л Гэр Бүлээ авч явдаг бxд Чи одоо юун даүраатсан юум. Нөxрийг чин 1 xараx юумсан. Гачин Юум бгаа даа. Эрийн Муу Эмд гдийн. Үр Xүүxдээ цоxиж зоддог юумар яадийн. Бүр өмнөөс чин Уур xүрчлээ. заа тгд Өөрийн бодол Өөртөө Зөв гдг дээ.

  38. aldar says:

    Заа наад өвчин чин үнxээр байдаг Тийм бүлгийн эрчүүд бас байдаг Жишээ ни манай xүргэн байна эгч маани 15 жил xардуулж зовсоны эцэст салж амарсандаа Одоо эгч маани мэдсэн бол али эрт салдаг байж засраx болвуу гэж xараад байсан нас аxиx тусам улам xүндрээд бүүр галзуу солиотой ни мэдэгдxээ болидог юум байна гэсэн Зүгээрл xурдан салаx xэрэгтэй шүү элдэв xүнээс асуусаны xэрэг байxгүй

  39. anar says:

    SHUUH SAL HUUHEDIIG IIM ORCHIND BAILGAH ESGUI HUUHEDCHIN IIM HERUULES BOLCH OBCHTEI BOLNO UNEN SHUU SETGEL ZUI TALAASAA

  40. Ani says:

    Салаа Сал. юу гсн Үгийн- Би л тулдаа чамайг цагдаж байж Өдий зэрэгтэй Явуулж бна бxдаа яxав дээ. Би л лав Танай Нөxрийг Сэтгэцийн Xувид Эрүүл бус юум бн л гж боджина. Xааяаа xаламжтай бx ямар xамаатай юум бээ. Тэр Мууxай орилдог нтр гсн чин Бур Нудэнд xарагдчиxлаа. Үр Xууxдээ тэгж айлгаж чамайг зодож нуддийн бол тийм юумаар яадийн. Би л лаү Ганц олдоx Насандаа Xүнд зодуулж нудуулж Xууxдээ айлгаж ичээж яавж чадаx ч Үгүй. Xүүxдүүд чин Сэтгэл зүйн xувид Асар Иx дарамтанд бгааш дээ. Шорон юуму xааша юум. Наадаx чин Өөрөө Улаан Банзал бгаа даа. Нзуудда бол Намайг xоносон гд xэлчэрэй гд л xэлцэн бга шдээ. Чи юун Гэнэн юум. Шалгасан ч гэx шиг. Өөрөө явдалтай Xүн чамайг ӨӨр шигээ санаж бгаан заа юу. давартсан Гамшиг вэ. Нөxөр чин Өөр Xүүxэнт Явдаг гдгт Би Толгойгоо өгсөн ч алдаxгүй дээ. Бас дээрн Не Нормалиный Өөрчлөлттэй Юум бн. Гарчад ирие гсний төлөө зодоон нүдээн бxдаа яаxав дээ. тгд Өөрөө Золбин гж бгаа. Насны танагтай дээр САЛ САЛ.

  41. hun says:

    Шууд сал наадах чинь сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй хүн байна. Эсвэл чи энэнээс хэд дахин их зовно. харааж байгаа ч юм биш

  42. tur says:

    Ядаргаа, сал аа. Орлогч олдох биз.

  43. Taivan says:

    Энэ Сэлэнгийн бичсэн зөвлөгөө тун зөв юм шиг байна шүү. Танай нөхөрийн асуудал чамд итгэдэггүйдээ бус өөртөө итгэдэггүйд байна. Ийм үед нь хэсэг тусдаа байх гээд үзвэл бүүр хугарчихана шүү. Хоёр хүүхдийхээ эцгийг хугалчихвал дараа нь авч ч болдоггүй хаячихаж ч болохгүй хэцүү юм болно.

  44. ta 2 saihan ger bul bna says:

    hi ene setgegdel bichej baigaa humuus ymar muuhai yum be iim saihan ger buliig salgaj sairniulj zovlongiin tamruun unagaaj yah geed bna teneguudee…. minii bodloor bol hardah arial denduuch yum bna bas zuvch yum bna tanai nuhurt chin…yur ni bol emegtei huniig duraar ni orihvol boldogui yumaa kkkkkkkkkkkk gehdee chamd zuvluhud ter gaduur garj nz nuhud geel yu bdagiin yolk ed nartaa chi nuhurtei gai min 2laa yavya geel avaad yav yaj iij bgad daraa ni harin nuhruu iish tiish yavahd ni tsug yavna geel adilhal gai bolood bai nuhur chin uuralval chi uuriiguu hel nmaig yavuulahgui bj uuruu duraara yavah gj bn geel tsug yavna geel bai tegeed uuriin daramtalj ihel hamgiin gol ni salj bolohgui shuu chi 8 jil aimdarsan hairtai huneesee salaad uur iluu hun oldonbo gevel barag ahiad 16 jil bolno ok…….. teged yur ni buh yumand hamt yavj baiyaa geel avaad yavdag bolchihoo teged dandaal tsug yavj baihguida ugaasal avgai nuhur 2 yum chin saihanshte ok……… salj bolohgui shuu

  45. selenge says:

    зугээрээ, манай хар юм ч бас л залуудаа тийм л байсан. өөртөө итгэлгүй байгаагийн л шинж. чи супер хүүхэн байлаа гээд бүх юманд нь, тэрбайтугай мөнгө төгрөгөөр хүртэл таслахгүй байгаадаа бардаад хэрэггүй ээ. тийм байх тусам шийдэл байхгүй, чи чадах бүхнээ хийж байна, сайн байна, ямар нөхрийн аашнаас болж залхуураад л, мөнгө орлогоо бууруулаад л, гэрийн авгай бололтой нь биш.

    бас нөхөрт чинь өөрт нь бяцхан ч болов но байнаа. экс нь юм уу, чамаас өмнөх ганц нэг хүнд нь ч юм уу, найз нөхөд дотор нь жаахан асуудалтай, муухай юм ярьдаг хүмүүс байдаг бололтой юмаа. нөхөр чинь сайн хүн байх, чи яаж ийгээд 33-35 нас хүртэл нь тэс за юу. аяндаа наадуул чинь өөртөө итгэлтэй болно, чи ч бас цаг хугацааны туршид нөхөртөө коммиттэд гэдгээ харуулна.

    огцом аашыг бол харин засах арга байхгүй, төрөлхийн араншин байх, хардалт бол арилнаа. ер нь бол таалагдахгүй байгаа зангуудаас нь өөрт нь эвтэйхэн байдлаар сануулаад, өөрийн гэсэн толгойтой хүн байна, бодоорой л гэдээ. ухаантай хүн бол өөрийгөө муухай аашлаад байгааг мэдэрч л байгаа, болж өгвөл харилцааны талын нэг сургалтанд явуулаад үзээ.

    банкуудаар тийм сургалт явагдаад байдаг.

  46. erguu aavd heleh ug says:

    гайхалтай тэнэг хүн юмдаа өөрөө асуудалтай байхаа 2 сайхан хүүхэд төрүүлөөд өгч байхад яасан их хартай эргүү амьтан бэ! амьтан биш юмаа амьтанч тэгэхгүйдээ, буг чөтгөр. уучилаарай

  47. baldag says:

    ээээээээжэээээээ

  48. Азгүй Монгол says:

    Ёстой хар мулгуу сда байна даа… Чиний өөрийн чинь бичсэнээр бол чи бараг л СУПЕР эхнэр байна. Жаргал даахгүйн зовлон гэдэг л байх шиг байна даа… Миний бодлоор хэсэг салаад тусдаа байж өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлсэн нь л дээр байх даа… Тэгээд эцсийн эцэст үнэхээр засардаггүй мулгуу амьтан бол насаараа ийм хүнтэй байна гэж юу байхав дээ.. Салах л эцсийн сонголт болно доо… За тэгээд амжилт хүсье

  49. aimaar says:

    Ямар аймаар гар вэ? хар засардаггүй юм даа. салсан нь дээр. эртхэн салаад амьдралаа бод доо. чи өөрөө мөнгө олдог юм бол асуудалгүй ш тэ

  50. baldan says:

    гайтай пизда байна даа! xэсэг салаад үзэxгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.