Надад тохиолдсон явдал… /2/

2299296_4b1b1a8d

Орой мэнд!, … Дүргүйзээд бгаа хүмүүсээс уучлал гуйчхая.Нэгэнт бичсэн дуусгачихая даа. Би болсон явдалыг л бичих гэсэн юм.Тэр 2 хүүхэн миний бодлоор яах аргагүй тэгж харагдсан л даа уучлаарай, миний л бодол шүү. Энэ явдал миний хувьд л том шалгуур болсон.

…За тэгээд ямарч байсан найз нартайгаа ярилцаад үзсэн, бие үнэлчихгүй, бас хүн зарсан хэрэг хийчэхгүй л бол өөр ажил олтлоо хийж байгаад жийхгүй яадын гэж байна.

Хэр байхыг нь харж байж ямар ч гэрээ энэ тэр хийхгүй ажиллаад хэрэг бишдвэл танил хэдэн цагдаа найз нартаа мэдэгдэнэ гэж хүртэл бодож байлаа.

За тэгээд эхний хэдэн өдөр ресторан, караоке өрөөнүүд энэ тэртэй танилцуулж, ажилын өрөө хүртэл гаргаж өгөв.

Нэлээн хэдэн охидыг шинээр авчираад л бодвол тэдэнд бас надад анх ярьсан шигээ л ярьж авчирсан байх. Би тэдэнд захирал надад юу гэж хэлсэн түүнийг нь хэлээд л байж байсан чинь 2 охин нэмж дагуулж ирсэн харваас юу ч үзээгүй нялх юмнууд байхаар нь, би шууд татгалзав. Тэгсэн захирал инээж байсан аа чи тэгвэл өөрөө охин олж ир гэв.

Хаанаас охин олох гээд хайж байхав дээ, ёстой гайхчаад найз цагдаадаа хэлсэн чинь явдаг хүүхнүүд зөндөө байгаашдээ олж өгөх үү гэнэ ээ, тийм биш ээ энэ янхны газар биш, тийм юм байж болохгүй гэсэн, гэсэн чинь худлаа даа надуул чинь юу л хийх гэж байна сайн мэдээд ав гэдэг юм байна. Жаахан зориг ороод юу ч гэсэн хүлээж бай гээд, нөгөө байгаа хэдэн охидуудтайгаа танилцаад бүгдэнтэй нь ярилзаж үзлээ. Захирал анх намайг шууд миний насыг 3-аар нэмээд танилцуулсан намайг бас их овортой харагдах хэрэгтэй гэж шаардаж байв. Бүгд л та гээл, за бүгд л ар гэрийн асуудалтай, зарим нь надаас бүүр эгч ч охидууд байлаа. 2 нь хүүхэдтэй гэж байв. Тэгж байсан нээлтийн өдөр болдог захиралын гарын найзууд, урьсан зочид нь ирж эхэлдэг юм бхйна. Голдуу солонгосчууд, монголд байдаг компанийн захиралдууд, бас элчингийнхэн энэ тэр гэж байна. Бүгд л нэрийн хуудаснуудаа гардуулж голдуу ажил хэрэг ярьцгаагаад л юм хум захиалаад би ч зөөгч 2 охинтой нэг орчуулагчтайгаа нийлээд л идэж уух юм зөөж өгдөг юм байна.

Тэгж байсан намайг дуудаад л дээшээ суу энэ тэр гээл бөөн юм болцгоогоод л хамт хундага тулгана гээл, захирал урьд нь согтож огт болохгүй гэж хэлж байсан болохоор би ч хамт тулгасан,уусан вискигээ ундаагаар даруулж байгаа болоод буцааж хийчээд л баярлалаа гээд л гүйгээд гардаг, өөр өрөөндүүдэд бас өөр хүмүүс дуудаад л хундага тулгацгаая гээд за за ямарч байсан гүрийгээд л гүйгээд байв.

Орчуулагч залуу маань харин далимдуулаад нэлээн уучихсан нөхөр, тамхи татая гээд алга болчихдог юм байна. Тэгээд нэлээн удаан сууцгаасны эцэст зарим нэг нь явцгааж эхлээд, тооцоо авчихаад баярлалаа баяртай гээд зогсож байсан чинь нэг өрөөнд дуудаж байна аа. Солонгос хэл мэдэхгүй уучлаарай гээл англиар хэлсэн нэг солонгос нь ок, бид ажил аа ярьж дууссан, сайхан үйлчилгээтэй газар байна, таниад охидууд ажилладаг гэсэн.Тэднийгээ дуудаж бидэнтэй хамт караоке өрөөнд чинь хамт сууж болох уу, бид үйлчилгээний хөлс давхар төлнө санаа зоволтгүй гэж англиар хэлэв. 6 хүн байсан юм. Тэр орой 9 охин миний өрөөнд сууж байсан. За ямарч байсан аятайхан байлгаж байгаад сайн уулгах хэрэгтэй, өөрсдөө ууж болохгүй шүү, ямар нэг юм болбол дуудаарай гээд 6 охин оруулчихлаа. Тэгсэн 2 охин таалагдаагүй ч юм уу, мэдэхгүй буцаад гараад ирэв. Тэгсэн бас нэг өөр өрөөнд 3 солонгос 1 монгол залуу байсан,тэр залуу охидууд байвал дуудаач гэв. За мэдлээ гээл гараад нөгөө үлдсэн 5 охиныхоо нэгийг чи надтай байж бай, бусад нь тийшээ ор дуудаж байна гээд оруулчаад нэг хэсэг овоо тайван сууж байв, нөгөө анхны өрөөнд дуудаж байна аа. Орчуулагч залуутай хамт яваад орсон чинь даруухан нь аргагүй хэдэн юмнууд зарим нь хажуудахь охинтойгоо юм яриал зарим ч гөлийсөн сууж байна. Худлаа үнэн жаахан хөгжөөх гэж хэдэн юм хэлсэн болоод, уух барих юм салат энэ тэр нэмж захиалах уу энэ тэр гээд гарах гэсэн орчуулагч залууг яваад ир, зөөгч хэрэггүй чи өөрөө бидэнд үйлчил гэж байна. Тэгээд ахиад л виски тулгаж энэ нь хүндэтгэл үзүүлж байгаа юм гэнэ ээ. Заавал уудаг ёстой энэ тэр гээд шахаж эхлэв, гарийн доор даруулчих юм байгаагүй, уу хоосон ходоодтой амьтан аргагүй эрхэнд уучихлаа. Танай охидууд хөөрхөн сайхан охидууд байна, бид танилцсандаа баяртай байна энэ тэр гээл бүгд үг хэлж байна. Тэгсэн англи монгол хамаагүй дуу дуулах хэрэгтэй гээд 2 охиныг босгож дуу олж өгчихөөд, сайхан баярлаарай гээд зугатах шахуу гарлаа, дотор муухайраад хуурай вискинд толгой манарч байна.

Согтож гай болох вий, гэж айж байлаа. За ашгүй тэгж байтал цаг дөхөөд хааж эхлэх болж байна.

Эхнээс нь аятайхан хэлчих гээд оруулагчтайгаа явж ороод л, тооцоогоо бичээд л дээрээс нь охидуудийхнаа хөлсийг баахан нэмж бичээд, хамгийн захад сууж байсан нөхөрт өгсөн чинь олон үгүйгуй шууд л цүнхтэй мөнгө гаргаж ирээд л тооцоо хийж байснаа, охидуудыг маань баяртай гээл гаргаж эхэлдэг юм байна. Тэгж байснаа надад баахан юм хэлцгээж нэрийн хуудас аа өгөх нэг нь өгч байна, сайн ажиласан бид байнга ирж байх болно оо гээл нэг нь эзэн нь бололтой нэрийн хуудастайгаа хамт 100$ чиний гарийн мөнгө шүү, орчуулагчид бас мөнгө өгөв. Нөгөө 4 залуу ч гэсэн тооцоогоо хийгээд нээх сүйд болсон юмгүй гарч явцгаалаа. За яахав ээ ямар ч байсан охидуудаа асуудалгүй аваад л үлддэг юм байна. Бүгдэнд нь тэр дор нь 20, 20$ бодож өгчихоод л нөгөө ажилгүй үлдсэн охинд ч гэсэн 20$ надад өгсөн мөнгөнөөс гаргаад өгчихье.

Бүгд л баярлаад л гэр гэрлүүгээ гарч өгөв. Маргааш нь захиралтай зөөгчтэй тооцоо бодох болсон чинь захирал магтаж байна аа, тэгсэн ээ охидуудын мөнгийг бодоод өгчихсөн гэсэн, чи уул нь надаас асуух байсын, тэглээч 20$ биш 20000 төг өгөх ёстой, чамаас өөрийн чинь мөнгөнөөс гаргуулна шүү гэж байна. За мэдлээ л гэлээ. Гэхдээ би тэр дор бодоод өгчихдөг байв. 7 хоног орчим өдөрт ганц 2 , гурваараа шинээр хэдэн хүн ирээд л дээрх шиг юм болж байгаад л явчихдаг байлаа. Бас нэг өөр орны элчингийнхэн гээд нэлээн сайн орлого оруулаад явсан, зарим нь бүр байнга дахин ирдэг болж, нөгөө хамт суусан охинтойгоо сууж байгаад л мөнгө төлчихөөд гараад явдаг байлаа.

Амташсан хэрээ гэгчээр иймэрхүү байвал, болохгүй ч юм алга л юм байна шүүдээ, энэ охидууд өөрсдөө насанд хүрсэн мэдэж байгаа, чи ажилаа л хийгээд явбал боллоо гэж бодсоныг яана.

Охидуудад маань нүдэн дээр өнгө ороод эхэлдэг байна шд, солонгос компаниас гоо сайхний бүх хангамж өгнэ гэж байна.

За тэгээд иймэрхүү байж байсан, захирал гуай дуудаж байна аа, удахгүй маш чухал хүмүүс ирнэ, тэд нар чинь гадуур хүүхэн энэ тэр гэж явж чадахгүй бүүр чухал тохиолдолд явчихдаг охиндууд байх хэрэгтэй, бид үйлчлүүлэгчгүй болвол яах вэ?.

-Тэгээд явдаг охидуудтай болчихвол янхны газар л болж байна шдээ, нэр сүрээ бодсон ч ийм газар хүмүүс лав ирэхгүй, зүгээр л ингээд байж болохгүй юм уу??? гэчихлээ. Тэгсэн муухай харж байсанаа, -Ажилын цагаар бол зөвшөөрөхгүй мэдээж, гэхдээ наадуул чинь ажил тараад уулзаж байгаа ч юм бил үү, чи охидуудынхаа аюулгүй байдлыг бодоод санаа тавьж байх хэрэгтэй,тэглээ ч чухал шаардлагатай үед тийм зүйл хэрэгтэй байдаг юм, чи ийм ум ойлгохгүй байгаа бол, манайд ажиллах хэрэггүй, би бүгдийг чинь халаад өөр охидуудыг ажилд авна гэв .

-За за ингэх гээл байж, өөрсдөө л мэд би лав ийм зүйл оролцмооргүй байна гэл ээ. Би чамайг хүнтэй яв гэж хэлээгүй байна, тийм чадвартай охидууд байх хэрэгтэй гэж байна, чадахгүй бол би өөр хүн олно тэр болтол чи ажил аа хий өөр юмгүй гэж зандрав.

Гол нь орчуулагч залуу өмнөөс нь надруу хашираад ч байх шиг, энэ одоо ю вэ мал чинь гэж дургүй хүрээд, -Чи ядаж аятайхан орчуулаач гэсэн,

-Би уул нь охидууд олж ирэх гэж байсын энэ хэдэн тэнэг хүүхнүүд харваас юу ч хийж чадахгүй ч гэх шиг, томордын байна.

Зо зо хэлээ хазаад суугаад л байв.

Охидуудаасаа бүгдэнгээс нь асуу, Би ямар өдөр болгон яв гэж байгаа биш онцгой тохиолдолд явах шаардлага тавина үгүй бол ажилдаа маргааш ирэх хэрэггүй гэж хэл гэв.

Өрөөндөө орсон чинь бүгд бүлтийгөөд сууж байна, та нарт гэж хэлэхэд ийм юм боллоо, би энэ ажилаас ямарч байсан гарна. Та нар ажиллах эсэх ээ өөрсдөө л мэд, гээд захирал гуайн хэлснийг хэллээ. Чадахгүй бол маргааш ирэх хэрэггүй гэж байна,. Тэгээд ч ер нь энэ ажил дэмий л явцгүй ажил даа, та нар сайн бодоорой за гэсэн. Бүгд л урвайсан юмнууд, өө одоо тэгээд яах юм бэ, мөнгө хэрэгтэй байна шдээ, амьдрал сөнөсөөн энэ тэр гээд, юуч ярилтай нь бил ээ би ч гэсэн ажил хайна даа за баяртай гээл гаргав. Тэгсэн хүүхэдтэй нэг охин байсан тэр нэг найзтайгаа би хийж чадна аа, надад маш яаралтай мөнгө хэрэгтэй байгаа, ойлгооч дээ өдөр болгон явахгүй гээ биздээ гэдэг юм байна. Хэлэх ч үг олдсонгүй.

Өөрөө л мэд ээ гэл ээ. Маргааш нь өрөөндөө сэтгэл санаа уймарсан амьтан, хэн нь ирдэг бол гэж бодоод, яавал дээр вэ гэзэн сууж байсан чинь, эхнээсээ сайн байна уу гээл орж ирдэг юм даа.

2, 3 охин л ирж магадгүй юм шиг байсан чинь 9 охин бүгд ороод ирдэг юм байна. Өрөвдөх ч шиг өөртөө ч уур хүрэх шиг мэдэхгүй ээ лав л маш хэцүү байсан.

Та нар үнэхээр ингэж бодож байна уу, гэсэн дуугүй л толгой дохиод л сууцгаагааж байлаа. Тэгсэн захирал орж ирдэг юм аа,ажилдаа ирцгээсэн уу , гэснээ за би хэдэн хүмүүсийг авчирна, сайн бэлд өөр охин нэмж олж ирээгүй юу, хүн дутвал чи өөрөө л хамт суух гээ юу айн гэж байна, үгүй ээ би ажилаас гарч байна гэсэн хэхэ, за тайвшир чамайг халахгүй ээ чи наад ресторан энэ тэр юм аа сайн хариуц би өөрөө охидуудтай ярилцана гэв, орчуулагч залуугаар дамжуулж бүгдэнгээс нь нэг нэгээр нь ам өчиг авч байна. За тэгсэн том автобустай баахан хөгшин халтар солонгосчууд ирдэг юм байна. Мэнэжэр нь нэг гээд залуухан цэвэрхэн хувцалсан кореа залуу, өөрөө гадаа нь үлдээд баахан юм захиалав. Тэгсэн захирал охидын өрөөнд орж бүгдийг нь жагсаагаад л дагуулаад орчлоо. Би ч өрөөндөө ороод гарахгүй суугаад л байлаа. Орчуулагч залуу өөр хүүхэн нэмж олж ир гээд бие хамгаалагчид зааж байна аа. Надтай харьцсан ч угүй. Тэр нь гараад алга болж өгөв, хүүхэн олж ирэхгүй л дээ би мэдэж байгаа юм чинь. За тэгээд л бөөн согтуу хүмүүс л нэлээн хэдэн цаг найралцгаасан. Ашгүй явах дөхөцгөөж байх шиг, захирал дуудаж байна гэхээр нь орсон чинь аймшгийн дүр зураг согтуу хөлчүү буулжиж барьсан. Захирал манай энэ ажилтан охидуудыг хамт явах үгүйг мэднэ үүнээс та нар зөвшөөрөл аваарай гээд салах ёс хийгээд намайг дагуулаад гарав. Өнөөдөр эрт хаа, тооцоогоо сайн хийгээрэй, охидууд энэ хүмүүстэй хамт явна , чи эртхэн харьж амарч болно гэв. Нөгөө залуутай тооцоо хийгээд охидынхоо ажилын хөлсийг ч гэсэн бодуулж гаргаж авлаа, Тэгээд л бүгд явцгаах юм бол өрөөндөө орсон охидууд маань яанаа аа яаж явах бэ ямар муухай балиар хүмүүс вэ, одоо яана аа гээл хувцасаа солиод өрөөндөө байгаад л байлаа.

Тэгэхээр нь та нар гараад ямар нэгэн арга олж гэр гэртээ хариа арай хүчээр авч явахгүй биз, энэ та нарын мөнгө гээд бүгдэнд нь мөнгийг нь бодоод өгчихөв. Надад санаа зоволтгүй би энд ахиж ирэхгүй, бүгдээрэй баяртай гээд саллаа ,зарим нь уйлчихсан ч зогсож байв. Тэгсэн захирал буцаад ирчихсэн та нар яагаад гарахгүй байгаан , одоо бушуу гар, хүмүүс хүлээгээд байна гээд бүгдийг нь хөөгөөд гаргачихлаа. Намайг хурдан тэр өрөөг янзлаж, хаагаад, ирж тооцоо хий гэв. Өрөөндөө ирж тооцоо хийгээд сууж байсан захирал үүдэнд муухай орилоод хашигчиж эхэллээ, миний зүрх айсандаа аймаар цочоод, намайг тэрүүгээр нэг дуудаж орилж байсан ч юу болоогүй юм шиг гарч очлоо. Гэтэл нөгөө мэнэжэр залуу том автобустайгаа нөгөө хүмүүстэйгээ ирчихсэн, захирал тэнд орилж байсанаа надруу баахан үсчиж эхэллээ.Охидууд маань яг замын эргэлтэн дээр бүгд ах аа хаалгаа онгойлгооч гэж орлилдоод жолооч нь монгол ах байж таараад бүгд зугатаачихсан байлаа. Дотроо инээд хүрээд хохь нь гэж бодсон зогсож байсан чинь, захирал гуай тэр баахан харааж байсан, ч хэл мэдэхгүй ойлгохгүй амарч юм уу, тэгсэн нөгөө орчуулагч захиралыг дуурайгаад л орилж ирээд надруу хашигчдаг юм байна. Би тооцоо гаргаж өгөөд охидуудын цалинг өгсөн уу ч хэлэв, дээрээс нь 2,3 өдрийн мөнгө бас өгчихсөн юм. За тэгсэн би чамд сарын сүүлээр өг гэж хэлсэн байх аа гээл барьж байсан гар богино холбооний утасаараа элэгрүү цохиж авлаа. Гэнэт мийний уур дээд тэгтээ хурдым байгааз дээ, Захирал гуайн утасыг булааж аваад, Чи муу өмхий новш сонсож бай,чамайг би цагдаад барьж өгнө, надад хангалттай баримт байгаа. Монголд чамайг хүн зарсан хэргээр шоронд суулгана, манайд хууль дүрэм гэж байдын, бие ээ худалдах хориотой мэдэх үү чи, эрүүгийн хуулийн 13рт зааснаар 2 жил чанга дэглэмтэй хорих ял, хүн зарсан бол 5-10 жил ялтай гээл (яг юу байдгийг мэдэхгүй хэрнээ л нь хэхэ) шууд нүд руу нь харж байгаад заналтай нь аргагүй санаандаа орсноо хэллээ.

Орчуулагчаасаа энэ юу гээд байна гэсэн чинь, цагдаад хэлнэ гэж хэлнэ барина гэж орчуулж байсанаа, орчуулагч залуу надруу гэнэт надруу дайрч эхэлдэг байна шд. Чиний буруу, чи даргийг хүндэлдэггүй , бас бөхийж ёсолдог ч гүй их соёлгүй, энэ тэр гээл, зодчих нь холгүй баахан юм ярьж агсан тавьж эхэлдэг байна шд. Чи хуцалгүй наад солонгосчуудын талд орж байхаар дуугай миний хэлснийг орчуулаадах гээд баахан уурандаа хэрүүл хийлээ. Одоо би цагдаа дуудна та нар яг одоо бүгд эндээ байж бай гээл утас аа аваад өрөө рүүгээ орж нөгөө цагдаа найзруугаа залгаад, жаахан хөөрсөн амьтан байдлыг хэлэнгээ жаахан тайвширав. Тэгсэн яг явчаагүй л юм бол гайгүй биз, наад бие хамгаалагч залуу нь гайгүй гээ биздээ, аятайхан наанаасаа гарах аа бод, бүүр янз бүр болвол шууд утасд би очиж авая гэл ээ. За тэгээд аймаар ууртай амьтан цүнхээ аваад хаалгаа тас саваад гараад ирсэн чинь бүгд нөгөө буйдан дээр сууцгаасан, нөгөө хүмүүс нь явчихсан хажуугаар нь шууд дайраад гарах гэсэн хүлээж бай захирал чамаас уучлал гуймаар байна гэж байна гэнэ ээ. Маргааш 12 цагт энд цагдаа нартай уулзахад бэлэн бай гэж хэлээд чадлаараа хаалга саваад гарч тахси барилаа. Хэн ч надруу ярьсангуй, юу ч болоогүй л юм шиг байлаа. 2 хонож байсан чинь орчуулагч залуу ярьж байна, чамайг ирж цалингаа ав, тэгээд ярилцаж учираа олоё гэж байна гэл ээ.

Захирал гуай уучлал гуйгаад, уул нь хамтарч ажилах байсан юм. Гэхдээ чи өөрөө л мэд энэ чиний ажилын хөлс чинь, чи ахиад бидэнтэй ажилахгүй юм уу гэнэ ээ, үгүй гэж хэлээд нөгөө нэрийн хуудаснуудаа буцааж өгөөд, мөнгө өө аваад баяртай л гээд гарлаа.

Үүдэнд бие хамгаалагч залуутай жаахан ярив, тэд нар ажилчин солонгосчууд байсан, дарга тэдэнд өртэй байсан сураг гарав. Гэтэл нэг хүн чамтай ярилцах юм байна захиралд чинь харагдаж болохгүй гээд нэг өрөөнд орж ус захиалаад, би тусгайд ажилладаг хүн гээд миний тухай бүгдийг нарийн мэдэж байв, танай эцэг чинь улсынхаа төлөө зүтгэж явсан гавъяатай хүн, чи ч гэсэн бидэнтэй хамтарч ажиллаач, энэ газарыг үргэлжлүүлж ажилуулах хэрэгтэй, бидэнд гадныханд хараа хяналт тавьдаг тийм газар хэрэгтэй байгаа, чи энд ганцаараа биш ээ манай хүмүүс ч энд ажиладаг бие хамгаалагч, Хууль энэ тэр гэж санаа зовох хэрэггүй бид арыг нь даана. Чи охидуудаа авчирч сайн сурга энэ тэр гээд маш олон юм ярив. Хичнээн улс эх оронд хэрэгтэй байж болох байсан ч би ийм ажил хийх чадваргүй хүн гэж үнэн ээ л хэлэв. Маш харамсалтай байна, бид нар уул нь солонгос эмэгтэй биш монгол хүнийг яг энэ гол ажилд тавьчихаар нь их найдаж байсан юм, энэ хүмүүсийн дотор солонгостоо гэмт хэрэгтний тоонд орчихсон хүмүүсч байгаа гээд, дахиж ажилахаар бол надтай холбоо бариарай гээд салцгаасан даа.

Түүнээс хойш нэг жилийн дараа солонгос эзэнтэй дайралдсан, дахиж тийм үйлчилгээний газар нээх уу гэж асуусан шд, бодвол ахиад ажилуулаагүй юм шиг байгаан. Шууд л олон үгүй зугтсаншд хэхэ.

За за ийм л юм болсийм даа. Амар аргаар мөнгө олох, хүнийг ямар хурдан өөрчилдөг болох, мөн түүнийхээ хирээр эрх мэдэлгүй, аюултай байдалд өөрийгөө оруулдагийг ухаарсандаа.

Зүгээр шахуу орж ирсэн мөнгө цаанаа заавал хор уршиг дагуулж байдаг юм.

Анхаарал тавьсанд баярлалаа, хараагаад байлгүй, сайн муу сэтгэгдэлээ үлдээгээрэй.

cekc.mn дээр ирсэн захидал

35 Comments

  1. нээрээ шүү says:

    hehe  haha whaxaxaxa  yoo eleg eleg tiim ym bailaa yu bolloo yu bsanch ….  xaxa uuriiguu medej bgaazdeee   whahahaha  eleg

  2. baagii says:

    mongold baisan bol bi alaad ugnuu nadad dugaariin ugchih bi naizuudaaraa aluulaad ugii emegtei hund gar hurdeg ovoo gar ve  bbchain00@yahoo.comoor yvuulchih 

  3. baagii says:

    bilav chinii orond baisan bol salaad yvna araich bas emegtei hund gar hurch bolohgui ee davartsan gar b.a daa ymar uur humuustei yvaldaad baigaa bish salsan ni deeree

  4. secretgirl says:

    jaahan hetruuleg ntr-tei, uuriiguu jaahan doviilgood bichtsen yum shig sanagdlaa uneniig helehed, anhnaasa shireeni huuhentei gazar er n ajild oroh hereggui l bsan bhgui yu,..

  5. zaluu says:

    дэндүү нуршуу юм аа

  6. Altaga says:

    Их зоригтой бүсгүй байна. Сэтгэл их хөдөллөө.

  7. The KOba says:

    Uneheer sonirholtoim bna! Iim gazar zunduu bdiimaa! Zuer l 1 So China Hoolnii gazruud hurtel 1 tiimerhuu uilchilgee uzuuldeg bhaa! Manai 1 nz-n nz ohin tiim gazar ajildiin! Ter barag bas biye uneldeg bhaa huurhii min!

  8. Alice says:

    шал тэнэгийн унэхээр улгэр шиг сонсогджийно. тэгээд оорийгоо юун их магтсийн

  9. kkk says:

    кккк чи ёостой зоригтой юумаа кк, уурч юу гэхэвдээ, бугд л xэлж бна ш дээ. а xарин тагнуулин газрийxан тийм юм xийдэг гэдэг н унэн гэсэн, миний нэг танидаг ах омно н тагнуулд ажиллаж байсан энэ талаар бугдийн ярж бсан , сонин шуу чи тэнд ажилсан бол ккк

  10. Emegtei says:

    Та нартаа үнэхээр баярлалаа. Миний монголчууд маани сэтгэл сайтай хайр хүрмээр сайхан хүмүүс шүү. Бид чаднаа, та бүгдэнд чини аз жаргал сайн сайханыг хүсэе!

  11. Ганаа says:

    гайхалтай.. Манай монголчууд эмэгтэйчүүд ч гэлтгүй бүгдээрээ ийм бодолтой байгаасай даа. Сүүлийн үед манай монгол эрчүүд чинь ер нь эмэгтэйчүүдээсээ дорой болоод байгаа ш дээ. Тэгээл тэрийгээ гайхуулах гэж байгаам шиг бичлэгүүдийн сэтгэгдлүүд дээр хэрэлдхийн… Болиоч!!! Ичээч!!!

  12. chi shuu says:

    За найз мин чи маш сайн бна аа чамаар бахархаж бна миний монголийн жинхэн Монгол Бүсгүй. Тэр Монгол залуугийн утасний дугаарийг н огчих бид нар учрийг н олоод огий

  13. eni says:

    угаасаа л орчуулагч мэнэжэр хийдэг залуучууд солонгпос эзнээ өмөөрөөд их эргүү байгдийн шдээ солонгост монгол хүнийг өмөөрөөд тэнэгтдэг солонгос бхгуй дээ гэтэл монголийнхоо нутаг дээр солонгос хүн монгол хүнээр өмгөөлүүлээд монгол хүнээ зодох гэсэн залуус их бдаг юм бнлэээ

  14. temujin says:

    тэр орчуулагч мнгол залуу ядаг новш вэ бур дургуй xурчиxлээ . чамд амжилт xусий

  15. солонгос өвгөн says:

    сайхан үлгэрийг чинь уншлаа нэртэйгээр нь намайг тэнд байсан гээд биччихгүй дээ миний нэр ли мён бак өөр олон олон үлгэр зохиогоорой монгол охид чинь харин хатуу самрууд байна лээ харийнханд үнэгүй үйлчилнэ гэж байхгүй мондинууд шүү

  16. LLg says:

    ulger chig shig erguu yumnuud ve? ene buhen yag ene chigeeree bdg yum shd..mgl chuudad uilchildeggui dan gadaad yalangya korea japan china hongkong humuust uilchildeg uchnuun gazar bgaa..unen huurhun huurhun ohiduud irj shireenii uilchlegch nertei ajild orno.20 nasnaas deeshee bol er n hugshinduu orno doo..udur n eej aaviigaa sugadsan jaahan ohid taaralddag ch oroi n meregjliin yanhan shig l aashiltsgaana doo..uneheer zovson zudersen yadarsan yaduudaa iim ajil hiideg ohid tsuundoo usreel 20 ohinoos 2 n baidag yum shd. ihenh n hyalbar mungu olj nargij showdahiig bodson ohiddoo..Madam gej nerledeg yum ohiduudaa zohion baiguulj huurhun bailgaj bdg huuhnuudiig n..ihevchlen korea heltei..mungu ch unheree oldog l yum.. setgel zuulun hun bol hiij chadah ajil bish bna lee..yadaj l ohid n clientee bulaatsaldaad zodoldohod n aytaihan salgaj chadah hun hiihgui bol mani met n bol huld n zgr l uregdene deee..iim karoke bar nii ezed n ihevchlen korea..gehdee mgl avgaitai bugd avgain ner deer mash nuutslagdmal..tansag..tsagdaa nar meddeg ch medeegui tsarailj haadaggui yum shig bgaan..bi ch bas 14 honog hiij uzsen..ezenteigee hereldeel garsan dag…40 ood ohid bsn minii medhiin..huurhii teneg ohid olson hedee taraal showdaj urne..jaahan jaahan bandi nar daagaad l..tiim shunuur ajil hiihiig zuvshuurdug eej aavuud bas hachirhaltai shoo..15-18 nasnii ohid shd..oroi 7-shuniin 2 tsag hurtel geed l..bie unel chi yag ene huntei yav gej hezee ch heldeggui darga ntr..harin 2 tsagaas hoish taraad chinii yu hiih chini duriin hereg gdg..ajlaas gaduurh mungu chiniih uuriinh chin bugd geheer l oilgomjtoi ldooo..huntei untaj uzeegui,tiim ohin sonirhoj bgaa hun baival heleerei geh ohin ch bsn..shal demii neg amitand ashigluulj hayagdahaar mungu oloy ldoo gd l..aihtar sanahgui bodohguig yarina shd..olon jil yavsan ohid n dandaa shuniin amidraltai bsnaas ter biz udur taarahaar neeh zonhiison turanhai amitan guij yavna..mgl-n deeguurh garuud orj ireheer law mgl zuugch madam ntr iig bitgii oruul gd ezed uursduu guildeed bdgiin bodvol nuuts n l ilerne gedeg bizdee..mgl zochiddoo ohid ih durgui..gariin mungu ugduggui muuhai buduuleg aimar geed l..2005.2006 ond iim baisan odoo bol bur aihtar boloo bizdee

  17. vlger says:

    нууц далдуур ым их хийж л байгаа чамаар ч нэг дутаад байхгуй байхаа. жил онгорч байхад монголд байж л бга бол

  18. bold says:

    neeree chi tagnuulch bolvol zohih um shig bna. uls eh orondoo heregtei um hiij.gadaad dotoodiin huvalzuudiig barij ogohod medehgui chadahgui um gej baihgui bogood gagtshuu bidnii chin zorig mednee.

  19. uuganaa says:

    saihan zohiol bnaa.yag l kinond gardag shig.chamd ireedui bna.oor saihan zohiol bicheed nom gargaarai.tagnuulch aa.

  20. baldag says:

    энэ хүүхэн өөрийгөө майр дээш нь татадаг бна штээ хэхэ гоё зохиол байна

  21. bayar says:

    хэрвээ чи үнэн л бичсэн бол би чамаар бахархаж байна.Манай Монгол охид ихэнхи нь чам шиг бодолтой байвал болж л байна шүү.

  22. Lonsdale says:

    заа мэдэхгүйээ жаахан үлгэрийн юмаа тагнуулын газраас энэ тэр гэдэг нь жаахан зохиомж юм шиг бнаа хэхэ уг нь 1р хэсэг нь гайгүй бсын кккк. Заза тэр чинь тээд хаагдсан газар бол нэртэй устай нь бичээч найзаа тэгүүл үнэмшилтэй шт. Нээрээ энэ зохиомж биш бол чам шиг охид улам олон байгаасай гэж…….

  23. solongosoos says:

    ene solongoschuud unen buzar humuus.end bi olon jil bolj bna.anh sain muug ni meddeggui bailaa.odoo hel us,aj amidraliig ni meddeg bolsonoor ih zuil harj,sonsoj,uzej bna.end bie uneleh,huuhentei zugaatsah naad yavdal chini buhel buten biznessiin suljee bolchihson.shuniin klubruu sejgiin hogshin zaluu gajigtai sogogtoi hamaagui buh erchuud ni ochood ohidoor uilchluulj,hamt uuj idej,duulj huurdaj baigaad ter klubiih ni hamgaalagch zaluuchuud ni belen mashintai uudend ni huleej baigaad l songoson ohintoi ni bainga gereetei hamtarch ajildag buudalruu ni hurgej ugdug yum.shaal sogtuu sejgiin erchuudtei joohon joohon ohiduud hamt buudald orood l hedhen minut bolood l garch ireed l utasdahad mashin ni ireed avaad yavdag.dahiad l klubtee ochood,tendee hund uilchilj baigaad l ergeed l ter hunteigee buudal yavda.harj baihad agashinuud ni ev eruul,erchuud ni barag 2 hul deeree togtoj chadahgui bolchihson baidag yum.tegeed buur buh yum ni zohion baiguulttai.shuniin klubiih ni hun ohidiih ni tootsoo,buudaliin tootsoog bugdiig ni ter hunees avdag,ergeed hamtarch ajildag humuusteigee tootsoogoo hiideg yum bna lee.zugeer l sain zohion baiguulsan yanhanii suljee gesen ug.chi yag l ednii zahiin 1baidag l uilchilgeetei gazartai adilhan gazar ajilj uzsen bna.udaan ajilaagui ni sain bna.eostoi zavaan,buduuleg,sejgiin yum ih bolno.tanaihan yagaad iim huuhenii dontoi baidag yum be?geheer barag teneg yumuu gehee shahna.ed nar olon huuhentei yavalddagaaraa bie biendee gaihuuldag,unen teneg humuus.manaih iim buzar yumand durgui geheer ter ter tiim tiim klubuuded tiim tiim nertei mongol ohiduud baidag sh dee gej helheer buur uur hureed baidag yum.er ni tegeed es busaar olson mungu yum boldoggui yumdoo………

  24. aska says:

    bvgd ene zohiold n awttsan suujiishd alia yum..bi l law itgehgvi bn..aay tagnuuliin gazraas yasan yasan genvv nuuts ajiltan bolooch ntr gesiinmu adminaa ??? gh gh gh

  25. баагий says:

    чамайг үнэн болсон явдал бичсэн гэдэгт итгэж байна. чамаар бахархаж байна. монгол эмэгтэйчүүд минь ийм ухаалаг гэдгийг хүн бүр мэддэг байх. гэхдээ сүүлийн үед дуулдах болсон муу муухай бол манай эмэгтэйчүүдийн өчүүхэн хэсэг нь шүү гэж ойлгодог. чамд амжилт хүсье чиний үйлс бүтнээ. залхууралгүй зөв бичигийн дүрэм жаахан уншшрай. Хэ Хэ

  26. barilgachin says:

    Нээрээ л сайхан нийтлэл байна. Өнөөгийн монгол залуус маань бүгд л ийм байгаасай. Чамаар бахархах сэтгэл төрчихлөө. Сайн байна. Чамд амжилт хүсье.

  27. lalala says:

    Ю н урт бгаан,надад лав сонирхолтой,бас мэдүүштэй,сэрэмжлүүштэй санагдлаа.
    Чи нилээн шудрага юм шиг санагдлаа.
    Баярлалаа.

  28. Залуу says:

    Чи захирлыг хүндэлдэггүй гэнээ хахахаха пизда чинь

  29. йыбө says:

    ёоох. ямар гоы нийтлэл вэ? бид нар бугдээрээ ийм л байгаасай… харин тэр муу монгол залуу чин дургуй хургэчихдэг байнашд

  30. bayaraa says:

    uneheer dog shuu bolj ban shdee neree jaahan urtal yum gehdee uidsan gui ee gehdee chi ene ajiliig hiigeed bas hayanlt sain tavih baisan yum uu? hervee hen negen oor mongonii horhoitoi hun hiisen bol yana ter heden ohid za za odoo ajilluulahgui baigaa bol boljil ban

  31. mm says:

    za za yun ch urt yum bichsiim dee.bas deer bas l ooriigoo baahan mundag haragduulah geed magtchij…tiim l mundag yum bol yamar uliigee hiij ajillaad l bgaad bsiin tegeed bas bayartai dahij uulzahgui gej heleed garsan gecheed margsh n dahiad goliigood suuj bsan boltoi.kkkk.balain.

  32. secku says:

    хууэ энэ хумуусчини яасан их юм бичдэг болтсиймбээ уншихаас залхуу хурчихлээ

  33. baldan says:

    ёооё ямар урт юм бэ? залxуу xүрчлээ. админаа мани нь даxиж xараал бичиxгүй ээ. sorry.

  34. Эрэгтэй says:

    Баярлалаа. өөрийгөө үнэлж чаддаг чам шиг бүсгүй олон байгаасай. хэдийгээр бие амар мөнгө олж бусармаг зүйл хийгч эмэгтэйчүүд нэлээдгүй бий ч. Чамаар бахархаж байна.

    өнөөдөр 2 сайхан мэдээ сонслоо. Энэ өдрийг хэзээ ч мартахгүй ээ. Эхнийх нь монголын боксчин хөвгүүд. 2 дахь нь чиний энэ нийтлэл. Та нараараа бахархаж байна аа. Хүнд хэцүү ч гэлээ хэцүү бэрхийг сөрөн зогсож тэр бүхний ялан дийлж яваа та нар бол миний үеийн баатарууд. Чи бол миний бахархал монгол эмэгтэй. Ийм сайхан мэдээ сонсоогүй удаж.

    Монгол хүний саруул ухаанд
    Монгол орныхоо саруул ирээдүйл итгэдэг би…

  35. Er hun says:

    охид ийм ч болчих гэж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.