Охид, бүсгүйчүүддээ айж эмээлгүйгээр амьдрах баталгааг нь олгох юмсан

sadness_by_rockthenations

Охин үртэй хүн бүрийн сэтгэлийг нь шархлуулж, зүрхийг нь зүссэн аймшигт мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр байнга л гарах болж. Хамгийн сүүлд гэхэд тодорхой эрхэлсэн ажил, оршин суух хаяггүй 20 настай Б гэгч нь зургаан настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Сургуулийн жижүүрт дүүгээсээ гэрийнхээ түлхүүрийг авна хэмээн худал хэлэн орж хулгай хийх зорилготой байснаа цагдаагийнханд тэрбээр мэдүүлсэн байсан. Өдгөө энэ хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа аж. Цаашилбал, Булган аймагт гэртээ ганцаараа байсан охиныг Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй Г гэгч хүчиндсэн, “Тэнгис” кино театрт кино үзээд тарж явсан охидыг нэгдүгээр хороолол хүргэсэн таксины жолооч Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцсийн мухар гудамжинд аваачин хүчээр архи уулган дарамталж байгаад хүчиндсэн, Баянзүрх дүүрэгт 11 настай охиныг хүчирхийлсэн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн цагдаа Г 19 настай охинд хүч хэрэглэсэн гээд бичвэл нэлээд урт жагсаалт хөвөрнө. Зөвхөн монголчууд ч биш гадныхан манай охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн хэрэг ч цөөнгүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт солонгосын хөрөнгө оруулалттай компанийн захирал Нам Жү Мин ажилтнаа хүчирхийлсэн хэрэг саяхан гарсан. 

Гэхдээ эдгээр нь зөвхөн хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн нь юм. Үүний цаана хэчнээн охид, бүсгүйчүүд энэ мэт золиос болсон ч өнөөдрийг хүртэл дуугүй байж, сэтгэл дотроо шаналан байгааг тааварлашгүй. Магадгүй зарим нь хэн нэгний хүчирхийлэл дор үг хэлэх эрхгүй, эмнэлэг, хууль хяналтынхны тусламжийг ч авч чадахгүй сууж байгаа юм бил үү. Хажуугаар нь телевизийн олон сувгаар хүний наймаа, элдэв төрлийн гэмт хэргийн арга ажиллагааг заасан уран сайхны кино өдөр алгасахгүй шахам гарах болж. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд ч гарын авлага болдгийг үгүйсгэх аргагүй.

Үүний зэрэгцээ мөнгөнд шунахайрсан хүмүүсийн балгаар “хүн худалдаалах наймаа” гээч зүйл хүч түрэн орж ирж олон охид үүний золиос болох боллоо. Хамгийн харамсалтай нь, хэчнээн охид, бүсгүйчүүд энэ хэргийн зо¬лиос болж хил дамнан худалдагдаж, бэлгийн мөлжлөгт өртсөнийг тодорхойлон гаргах тоон үзүүлэлт алга байх. Яахав, цагдаагийн байгууллагын судалгаагаар 2006-2008 онд энэ төрлийн гэмт хэрэг 39 гарсан гэх тоо бий.

Магадгүй Та хоёр жилийн хугацаанд бага үзүүлэлт гэж бодож болох. Гэхдээ тийм биш. Яагаад гэвэл, эл бизнес нь далд атлаа зохион байгуулалттай хийгддэг гэдгийг хууль хяналтынхан онцолж байсан. Мөрдөн байцаал¬тын явцад хэрэгсэхгүй болгосон хэргүүд ч цөөнгүй аж. Нөгөөтэйгүүр энэхүү далд бизнесийг хөхүүлэн дэмжиж байгаа нэг явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж буй зар.

“Гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна. Хүүхэд асрагчаар авна” гэх мэт үгийн цаана гэмт хэрэгтнүүд олзныхоо хүнийг хайж буй гэдгийг эмэгтэйчүүд маань ойлгоосой. Дээр нь энэ төрлийн зарын мөрөөр холбогдох байгууллагынхан шалгаад авахад ч гэмгүй биз ээ. Энэ талд ч Монгол Улсын хууль чанга байж чадахгүй байх шиг. Тухайлбал, Эрүүгийн хуульд/113 дугаар зүйл анги/ зааснаар ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ хэргийг урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, насанд хүрээгүй хүмүүсийг хулгайлах, эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ оруулах замаар үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заажээ. Хийсэн гэмт хэргийнхээ төлөө их мөнгө халаасалж амжсан тэдэнд дээрх мөнгөн торгууль инээдэмтэй санагдах нь гарцаагүй.

Манай улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний дийлэнх нь охид бүсгүйчүүд. Мэдээж амьдрахын эрхээр янз бүрийн л ажил хийж байгаа. Ялангуяа хичээлийнхээ хажуугаар ажилладаг оюутан, ээлжийн ажил хийдэг охид бүсгүйчүүдийн хувьд хэн нэгнээс айж эмээлгүйгээр гэртээ харина гэдэг мөрөөдөл шахам. Иймээс тэдэнд айж эмээлгүйгээр амьдрах баталгааг олгох юмсан.

Үнэн

5 Comments

  1. bi bol bi says:

    хулгай хийсэн хуний хурууг нь тасдаад,хучин хийсэн хунийг мал шиг засаад,залилан хийсэн хуний хэлийг тасдаад,хун алсан хунийг өөрийг нь алаад. ийм хуультай болвол энэ гэмт хэргүүд цөөрөх байх,тэрнээс биш амьд явах нь бидний эрх ч билуу уурэг ч билуу гэж бодогдохоор нийгэмд л амьдраад яваа улс шуу дээ бид чинь.

  2. jeki says:

    охин хүүхэдтэй хүн болгоний шүдний өвчин болсон явдал болоод байнаааа

  3. Xongorzul says:

    -Er em geltgui mongoliin ard tumen amaaraa shoroo umheh holgui bugd luivarchin, hulgaich,huuran mehlegch bolj l amidarch bna sh dee.

    -Hetsuu bna shuu ard tumenii amidral

  4. the.phone says:

    гэмт хэрэгээс гадна- охид бүсгүйчүүд маань
    айж явдаг олноос олон шалтгаантай юмаа.

    муу хүнтэй таарчих вий,
    намайг хуурчих вий гээд л
    дуусахгүй байх

  5. Man says:

    Ýíý ãýìò õýðýã ÷ îäîî ¿åä òºãñ øèéäýëä õ¿ð÷ ÷àäàõààðã¿é àñóóäëûí ë íýã áàéíà äàà. Õ¿÷èí õèéñýí ãàæ äîíòîíãóóäûã á¿ãäèéã íü øîðîíä õèéãýýä öààçëààä äóóñãàëàà ãýõýä òýäíèé àðààñ ºñâºð ¿åèéí çàëãàìæ õàëàà ãàðààä ë èðíý. Õ¿÷èí õèéñýí áîëãîíûã íü ìàë øèã çàñ÷ ÿíçëààä òàâü÷èõâàë áàãàñ÷ ìàãàäã¿é þì. Ýíý ãýìò õýðýã áàéãàëèàñ çàÿàñàí ýð õ¿íèé òºðºëõèéí ò¿ðýìãèé çàí àâèð àðèëñàí ¿åä ë àðèëàõ áàéõ äàà. Õýðýâ óÿí íàëàðõàé øàë÷èãíóóð ýð÷¿¿ä îëøðîõ þì áîë õ¿¿õí¿¿ä òîîõîî áîëèíî áèç. Òýäýíä õ¿÷èðõýã ò¿ðýìãèé ýð÷¿¿äèéã ñîíèðõîõ áàéãàëèéí çºí õýâýýð õàäãàëàãäñààð áàéãàà ø¿¿ äýý.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.