Хардалт хайраас төрдөггүй

salahХайртай бол хартай гэж үнэн үү?

Өнөө үед хүмүүс энэ асуултыг бие биеэсээ их асуудаг болжээ. Ихэнх нь харгүй хайр, хайргүй хар гэж байдаггүй гэдэгтэй эвлэрч буй бололтой.

Хүн төрөлхтөн үүсэхэд хайр, хардалт хоёр нэгэн зэрэг үүссэн гэж учир мэдэх хүмүүс ярих нь ч бий. Тэгэхээр хайр, хардалт хоёрыг нэг зоосны хоёр тал ч гэж үзэх тохиолдол ч байдаг.

Тэгвэл хар гэж юу вэ? Хайртай хүнээ алдчих вий гэсэн айдаснаас хардалт үүссэн гэж судлаачдын нэг хэсэг нь тодорхойлж байхад, нөгөө хэсэг нь өмчирхөх сэтгэлгээнээс болж харамлах гэдэг утгаар хардалт буй болсон хэмээн таамаглаж байна.

Энэхүү хоёр тодорхойлолтыг эрдэмтэн судлаачид үнэний хувьтай болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа бололтой.

Гэтэл орчин үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар дээрх хоёр таамаглал үнэн гэдэг нь төдийлөн батлагдахгүй байгаа ажээ.

Жишээ нь одоогийн залуучуудын амьдралын арга барилаас харахад тэд өчүүхэн ч сэжүүр гараагүй байхад хардаж сэрддэг болох нь тогтоогджээ.

Хардалтын гал дүрэлзэн асахад хайртай хүнийх нь санамсаргүй хэлсэн ганц үг, нэг удаагийн болгоомжгүй харц хангалттай үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнийг хайртай гэдгээ харуулах гэсэн оролдлого гэх үү, эсвэл хайртыгаа өөр хүнд алдчих вий гэж эмээсэн айдас хүйдэс гэж үзэх үү.

Хардалтыг галзуу хардалт, тайван хардалт, алтан дундаж хэмээн гурав хуваадаг байна.

Галзуу хардалт:

Ийм хүмүүс хумсын чинээ цагааныг уулын чинээ хар болгож, аймшигтайгаар цухалддаг. Тэд хардсанаас үүдэн хэл амаар доромжлоод зогсохгүй гартаа тааралдсан юмаараа дэлсээд авахаас ч буцдаггүй аж.

Тайван хардалт

Хэт амгалан хүмүүс иймэрхүү хардалтыг гаргадаг байна. Тэд нүдээрээ үзээгүй бол ямар ч гэрчийн хов живийн яриаг ойшоож үздэггүй гэнэ.

Алтан дундаж:

Галзуу хардалт, тайван хардалт хоёрын завсрын үзэл баримталдаг энэ бүлгийн хүмүүсийг “хэвийн” хэмээн тодорхойлдог байна. Энэ бүлгийнхэн хардахдаа хардаад, хардах юмгүй үед юу ч болоогүй юм шиг л байдаг ажээ.

Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш юм. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна.

Галзуу хардах донтой хүмүүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг гэнэ. Тэд хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийгөө хэзээ ч буруутгадаггүй. Ямар ч тохиолдолд буруугаа хүлээдэггүй. Харин ч бүр бусад руу чихдэг зарчимтай ажээ.

Гэр бүл болохоосоо өмнө ч их хартай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хардалт гэр бүл болсныхоо дараа улам гаардаг аж.

Гайгүй хартай хүмүүс ч гэсэн гэр бүл болсныхоо дараа галзуу хартай болдог ажээ.

-Чи надад хайргүй болжээ?!… гэсэн үг нь тэдний амны уншлага нь аж. Дарангуйлагч маягийн галзуу хардалт нь хардалтын хамгийн жигшмээр төрөл юм.
Хардалт хаанаас эхтэй вэ? Сэтгэл зүйчид энэхүү үзэгдлийг
-Олдмол хардалт
-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.

Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог. Хэвшмэл хардалт нь тухайн хүний зан байдлаас хамаардаг аж. Өөрөө сүүлэрдэг, илүү харж билүү долоож явдаг, боломж олдвол буцахгүй хүмүүс ханиа өөр шигээ бодож, тодорхой учир шалтгаангүй харддаг. “Би мэдэж байна та хоёр яг тэгсэн” гэж хэлдэг.

Хардалтын дээрх хоёр төрөл бол зөвхөн онолын хүрээнд яригдаж буй зүйл. Амьдрал дээр олдмол хардалт, эсвэл хэвшмэл хардалт гэх маягаар дангаараа тохиолдох нь ховор гэнэ. Гол төлөв хосолж байдаг аж.

Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч “Хайртай бол хартай” гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.

/Хань/

9 Comments

  1. Chimdee says:

    Ìîíãîë îõèä õÿëáàð àðãààð ìºí㺠îëäîã áîëæ ýý Тодорхой хэмжэний багахан ìºí㺠òºëººë камэрнах аваад чатаар бичсэн болгонийг чин хийж узуулдэг чармай нºöãºí îõèí ñóóæ áàéõ þì àà

  2. T says:

    Мэдэхгүй ээ, би айж байна. энэ хар гэдэг зүйлээс нь болж босгосон амьдралаа нураах вий дээ гэдгээс л айж байна.. Уул нь, секс хийгээ л биз, сэтгэл нь л наддаа байвал болоо.. энэ зөв гэдгийг мэдэж байгаа боловч бүр тэнэг болох вий гэдгээс айж бйана, би лав өмчирхөх, алдахаас айх хоёулаа л нөлөөлж байгаа

  3. bambaruush says:

    Hi xaraa gej estoi xetsvv ymaa bi baragl gazuu xartai ni ym shig bnadaa yaltchgvi xajuud ywj bgaad ondoo xvvxen xaraad bgaa ym chin xardaxvi geedch yax ym bileedee tee ene erchvvd ernol ijilxen ymsig bgaa ymdaa xvvxen xvvxenii bogos tsarai xarsan zarimdaa gomdmoorch ym shig za medexgvi dee yamaarch ymdaa xardaxgvi baiy gexeer boldggvi ymdaa ene zauuchuud tiime

  4. uk says:

    hardahgui baihaar hairgui yumuu geh um. unendee yaj hardah uchraa ch olku bhad. hardah tiim saihan zuil gejuu. uuriig n namaig araar tawihgui gedegt bat itgeltei bhad. itgelee ewdeh gejuu? tegeed ch uurtuu itgeltei bhad haraar yah um be? esuul ter maani hardahgui bhaar harduulah geed uur huuhentei yawaldchih boluu? yah yostoin boldoo.

  5. uk says:

    buh hun tiim bish shuu dee. eregteid

  6. eregtei says:

    за муу хөгийн хүүхнүүд янхан царайлаад дандаа л нэг юмтай зууралдцан явж байдаг шт бүр нэг хөгийн хормойд нь нэг салхи орчохоороо бузартчдаг шаарнууд сайхан эр хүнд хайрлуулаад явж чадахгүй арчаагүй новшнууд ядаж тэр чигээрэ зайлдаг болоосой алцганаад эргээд ирэхийг нь яана

  7. jeki says:

    БАРИМТГҮЙ ХАРДАХ чини тэнэг ш дээ шал худлаа хэрүүл үүсгээд байдгий маа

  8. Уг нь ч says:

    Галзуу хардалттай хүүхэнтэй явалдаж үзэх юм сан. Аймаар байхдаа. улангассан бухтай нэг хашаанд байгаа юм шиг нуруугаар хүйт дааж байна шүү

  9. paaaaaaah says:

    yanaa bi ter galzuu hardalt ni bn…:(

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.