ХУВИЙН НУУЦАА найз бүсгүйдээ бүгдийг нь бүү дэлгэ

91270196

Хамгийн ойр дотнын чинь найз бүсгүй, нөхөр эсвэл амрагийн тань “толгойг эргүүлж” эцэст нь аваад суучихсан тохиолдол  амьдралд цөөнгүй байдаг. Та найз бүсгүйдээ хичнээн гомдоод ч нэмэргүй. Ийм зүйл гарах болсонд зөвхөн өөрөө л буруутай. Үүнтэй санал нийлэхгүй байж болно. Гэхдээ өөрийн аз жаргал, сайн сайхан байдлаа хамгаалах эсэх нь танаас шалтгаална. Та хэзээ ч “тэгэхээргүй” сайн найз эмэгтэйтэй байж болно. Гэвч амьдрал баян, бас хуурамч тул анхаарахад гэмгүй. 

Юуны өмнө найз бүсгүй, хувийн амьдрал хоёрын дунд зааг тогтоож сур. Найз чинь үргэлж танайхаар орж гардаг бол тийм таатай зүйл биш. Тэр тусмаа нөхөргүй бол.

Найз бүсгүйтэйгээ нөхрийнхөө ор хөнжил, бэлгийн амьдрал, хувийн нарийн ширийн асуудлыг хөндөж, хэзээ ч бүү ярь.

Өөрийнхөө амьдралыг ч дэлгэх шаардлагагүй. Тухайлбал, нөхрийн хажуугаар нууц амраг, эсвэл таныг шүтэн бишрэгчтэй болсон гэх мэтчилэн түнд өөрийгөө илчлэгдэх зүйл баримт, мэдээлэл бүү өг.

Таны итгэж ярьсан зүйл удаан хадгалагдахгүй болов уу.

Учир нь эмэгтэй хүн нууцыг удаан хадгалж чадахгүй. Мөн тантай муудсан тохиолдолд нууц гээд байсан зүйл чинь юун түрүүнд нөхрийн тань сонорт хүрнэ. Нөхөр, амрагийн сайн муу, дутагдалтай талыг найздаа ярьж, гомдоллох шаардлагагүй. Хэрэггүй шохоорхол сонирхлыг түүнд бүү төрүүлээрэй. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн наян хувь нь найз бүсгүйгээ мэхлэх, түүнээсээ урвах чадвартай байдаг гэнэ. Тиймээс найз бүсгүйнхээ атаа, жөтөөрхлийг төрүүлэхгүйн тулд түүнд шалтаг хэзээ ч бүү өгөөрэй.

Ням гариг

8 Comments

  1. busgui says:

    ýíý ÿã ¿íýí.

  2. Aki says:

    за яахад тийм тэнэг найзууд байдын үнэн л үг. ухамсар дорой хүүхнүүд л тийм байдаг байх.
    Хэрвээ чи найзыгаа үнэлдэг бол тэр чамайг хууркүэ. чи харин хардаж сэрдээд ер энэ эмэгтэй нэг л бишшүү гэж бодсон үедээ л харин зүгээр холдоод өгчих тэр нь хамаагүй дээр аль алинда төвөггүй. Найзыг сайн ухамсартай бүсгүй гэж үнэн сэтгэлээсэ хүндэлдэг бол тэр хэзээ ч тийм юм хиихгүй. яахав сайн л бод чамайг зовох баярлах үед чинь хэн нь чамайг гэж илүү бодож хамт байж зовлонг чинь хугасалхыг хичээж зөвлөгөө өгдөг байсныг. харин хүний сайхан сэтгэлрүү ус цацаж дээр бичсэн шиг хүн нь битии л өөрөө болоод хувирчихаарайдаа бүсгүйчүүдэ. та л өөрөө чин сэтгэлээсэ тэр итгэдэг найздаа сайн хүн байж чадвал тэр ч тийм байх болно. Харин муу нөхдүүд ч амьдралд чинь там болж хувирндаа үнэнийг хэлхэд зүгээр л зайгаа барь

  3. girl says:

    за шаагаад бгарай хүн болгон тийм биш шүү тэнэг юмуу хаашайн найзийнхаа нөхөрлүү чичрээл хэн ч тоохгүй матрууд л тэгдэг бх кккк жинхэнэ сайн найз бол ондоо л байдийн тиймийг нь олж чадахгүй бол хохь чинь гэж бга шд, найзуудын хооронд яс хаяад бгарай алий шүү

  4. alba says:

    eni muu hudalch

  5. eni says:

    medehgui ee tanai naiz nar tiim bhdaa bi ch olon naiztai bish heden shigshmel naizuudtai hezee tiim zan gargaj bgaagui bas yumand chin sain bn muu bna shdee ingej havtgairuulaad buur hereggui manai naiz ohin nadaas turuulj huntei suuj bsan gadagshaa dotogshoo ywahar n bi gert n bdag bsan bi lav nohoriig n er hun talaas n harj bgaagui ee ter ch bas

  6. oogii says:

    Яг үнэн бичсэн байна. Найз хүүхнүүдтэйгээ ойр зуурын хувцас хунар гоо сайхан эсвэл Од гээд байгаа хүмүүсийн тухай хов ярихад болно, тэрнээс цааш бол хэзээ нэгэн цагт толгой дээр лай хураана.

  7. jeki says:

    муудалцхаар нөхөрт н хэлдэг гэдэг бол яаааааг үнэн

  8. beegii says:

    Унэн ш д.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.