Итгэлээ яаж эргүүлж авах вэ?

95c44d056085

Би одоо 30 настай нөхөр хүүхэдгүй. Оюутан болоод анх удаа эрэгтэй хүнтэй найзлаж хайр сэтгэл, итгэл найдвар, охин биеэ хүртгэл тэр хүнд өгч амьдралынхаа ид гялалзаж явах оюутан цагийнхаа 5 жилийг тэр хүнд зориулсаныхаа хариуд араараа тавиулж, доромжлуулж, сэтгэлийн гүн шархтай салсандаа одоо хүртэл харамсаад ч бардаггүй. Тэр үед надруу олон залуучууд сэтгэлээ илчил, уулзаж бозох санал тавьдаг байсан ч би тэр олон сайхан залуу дундаас хамгийн бүтэхгүйг нь сонгож авсанаа тэр үед яаж ч мэдхэв дээ. Би өөрөө гэрийн хүмүүжил сайтай, маш даруухан болхоор гэрээс гарч, гадуур дотуур тэнэдэггүй, баранд ч ордоггүй, хүнийг хуурч мэхлэх талаар ойлголт ч надад байгаагүй. Сургуулийн олон залуучууд надад сэтгэлээ илчилдэг, танилцаж уулзах санал тавьдаг байсан ч би эрс эсэргүүцэж зөвхөн тэр хүнд л үнэнч байж бүхнээ зориулсан. Харамсалтай нь энэ бүхний хариуд би насаараа миний сэтгэлийг шархлуулах томоос том шархтай л үлдсэн. Тэр залуу надтай найзалдаг байхдаа намайг байнга араар тавьж, олон охид хүүхнүүдтэй уулзаж учирч явдаг байсныг би бүр сүүлд нь л мэдсэн. Надад орой утасдаж унтлаа сайхан амраарай гэж хэлчихээд гараад баранд орж барнаас хүүхэн дагуулаад гардаг байж л дээ. Энд тэндэхийн алдар цуутай ямар л хүүхэн байна тэр болгонтой надаас далдуур уулзаж явалддаг байсныг нь сүүлд мэдсэн. Олон хүмүүс надад тэр тухай нь хэлж байсан ч өөрийн нүдээр хараагүй учраас итгэж чаддаггүй байлаа.

Өөрт нь хэлэхээр галзууртлаа уурлана эсвэл уйлаад битгий надаас салаач хүмүүс чи бид хоёрыг салгах гэж ийм худлаа юм ярьж байна битгий итгэ, зөвхөн надад л итгэ миний нүдэнд итгэ хүний нүд хэзээ ч худлаа хэлдэггүй гэх мэтээр миний толгойг эргэтэл худлаа ярьж чаддаг байлаа. Хүн тэгээл уйлж дуулаад суугаад байхаар нээрээ ч тийм юм болов уу би өөрөө хараагүй байж хүмүүсийн үгээр хүн хэлмэгдүүлээд байгаа юм болов уу гэж бодоод өнгөөрөөдөг байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад л тэрий талаар хүмүүс тэнд ч тэгээд явж байсан энд ч ингээд явж байсан гэх мэтээр яриа хов жив тасрахаа байж, хэрүүл ч тасрахаа байж, миний зан ааш ч эвдэрч эхэлсэн. Хар гэж юу байдагийг мэдэхгүй би аймшигтай хартай болсон. Тэгээд тэр хүн хэдэн сараар гадагшаа явахаар болж би энд хүлээгээд хоцорлоо. Энэ хооронд надруу олон залуучууд уулзах, болзох санал тавьсан ч би үргэлж татгалзсан хариу өгч чин үнэнчээр тэр хүнийг хүлээж байсан. Харин тэр хүн тэнд очоод урд нь монголд холбоотой байсан хүүхэнтэйгээ уулзаад бүр нэг гэрт орчихсон хамт амьдарч байгаад ирсэнийг нь би сүүлд л мэдлээ. Тэр хүнд үнэнч байж хамаг юмаа зориулсаныхаа хариуд ингэж араараа тавиулсан миний зүрхэнд гүн шарх үлдсэн. Хүнд үнэхээр тэвчээр гэж байдаг бол хязгаар нь тэр өдөр ирж би түүнээс бүр мөсөн холбоогоо тасалсан. Тэгээд тэрнээс хойш хүнтэй ойртож дотносохоос айдаг боллоо. Дахиад тэрэн шиг өөдгүй новштой тааралдахаас айж хаширлаж явсаар өдий хүрчихлээ. Харин одоо би найз залуутай. Харамсалтай нь миний хүнд итгэх итгэл үгүй болсон бас дээрээс нь би аймшигтай хартай болсон. Найз залуугаа байнга хардаж сэрдэж юу хийж байгаа бол намайг яачих бол гэсэн бодол тархи толгойноос ерөөсөө салахгүй байна. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч урьд нь аймшигтайгаар хуурч мэхлэгдэж байсан болхоор одоо хүртэл энэ бүхэн ухаан санаанаас гарахгүй миний амьдралыг аймшигтай хордуулж байна. Мэдээж хүмүүс хүн болгон адилгүй гэж хэлэх л байх л даа. Хэрвээ дахиад надтай тийм юм тохиолдвол тэр үед яахыг би хэлж мэдэхгүй. Одоо би яг яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Гэмгүй хүнийг хардаад байх утгагүй ч үнэхээр эр хүнд итгэж чадахгүйнээ.

секс.мн дээр ирсэн захидал

18 Comments

  1. bs says:

    охин биеэ хуртэл огж бхад гэж ярихийн. чиний охин авсан гээд чамд дургуй бж насаараа хамт амдрах албагуй биздэ

  2. sony says:

    шалгаад үз дээ. шалгаад үзэх олон арга байгаа шүү дээ. тэгээд л мэдэгдэнэ.

  3. beauty says:

    хөөе тэр хамгийн эхэнд бичсэн эргүү гол юмаа хэлж чадахгүй бол битгий олон юм донгосоод зай эзлээд бай малаа олон илүү юм бичдэг тэнэг бэ. Энэ захианы эзэнд чи ямар давчуу дотортой хүн бэ хэтэрхий их онгонтоод байхаар тэгэж хулхидуулдын өөрөө жоохон сэргэлэн байгаач 21р зуунд амьдарч байж юун гэр сахиж суух бэ чи битгий тийм арчаагүй бай л даа

  4. Фаяр says:

    маягтай шаар бэ, өөрөө өөрийнхөө асуудлуудыг шийдэх чадваргүй хүмүүс одоо цагт их болжээ. тэгвэл тэгээд ганцаараа насыг барахгүй юу, бид нар энд ингэж баахан юм эрээчээд чи түүнийг дагаж мөрдөнө гэвэл үлгэр, чи өөрөө ухаантай бай ги… чинь

  5. Huaga says:

    Бараг хүн болгонд л ийм байдал тохиолддог шдээ. Тиймээс хүн хүнтэй нь тохируулж харьцах л хэрэгтэй дээ. Зүгээр байгаа хүнийг хардаад байвал наад залуу чинь тун удахгүй чамайг орхих л юм байна.

  6. Dr. bold says:

    tegvel gantsaaraa amidardaa uur yu gej helehev.

  7. the.phone says:

    сайн уу,
    шаргуу хөдөлмөрч, амидралын үнэ цэнийг мэддэг мэдсэн эмэгтэй өнгөрсөн муу муухай дурсамжнаасаа хурдан салхыг хүсч өөртөө тусладаг юм.
    чи тэр залуудаа одоо хүртэл өширхөөд байгаа чинь хамгийн том саад болж байна.

    уучлалдаа, уучилбал амархан мартдаг байхгүй юу.
    муу хүнээс үлдсэн муухай дурсамж, чамайг, чиний занг эвдсэн өөдгүй байдийг тэр залуутай хамт сэтгэлээсээ үлдэн хөө.

    чи сайхан амидрах эрхтэй бас хүсэлтэй биз дээ.
    за урагшаа бүсгүй минь, амидрал ирээдүйгээ хэр сайн сайхан байлгах нь зөвхөн чамаас шалтгаална.

  8. saraanaa says:

    Араар тавихгүй эрэгтэй хүн гэж байхгүй их үү бага уу л гэхээс биш.Тэглээ гээд гэр бүлийн тэр сайхан аз жаргалаас зугтаалтай биш. Шинэ найз залуугаа хуучинтайгаа зүйрлэж өөрийгөө шаналгах хэрэггүй. Өөрт нь ямар нэг хардах сэтгэгдэл төрүүлэх хэрэггүй тэглээ гээд түүнийг чи өөрөөсөө л түлхэнэ. Хэрэв хардаад байгаа бол өрт нь огт мэдэгдэхгүй шалгаад үзэхгүй юу тэгээд ногүй бол түүнд итгэж болно тэгж л сэтгэлээ тайвшруулахаас.Үнэндээ хардлаа гээд хэзээ ч сайн юманд хүргэхгүй тэр чинь чамд чин сэтгэлээсээ сайн л бол санаа зовох хэрэггүй.

  9. saran says:

    сүртэйштээ боличооч боличооч

  10. Zochin says:

    наад шинэ залуугаа бас тэр залуугаас болоод зовоогоод, хичнээн хууртагдсан ч, хичнээн бүдэрч унасан ч босоод тооцоо гүвээд шинээр эхлэх чадалтай бай

  11. Zochin says:

    Хуучин залуудаа одоо болтол чадуулаад яваад бн гээл боддоооо, одоо болтол амыдралийг чины атгаад л чамайг зовоогоол, тэрэнд хорлуулж ханахгуй бн уу? Хүн болгон адилгуй хүлэг болгон жороогуй гэдэг. Тэрнээс гадна хүнд хайртай болж зовоогүй хүн хаана бна, бүгд л амсдаг,

  12. mongol says:

    Өнгөрснөө мартаад шинээр эxлүүлэж байгаа амидралаа шинэ сэтгэлтээр үргэлжлүүл. Xардаxаа шууд болино гэж байxгүй ээ энэ бол өвчин шдээ түүнийг чи өөрөө л эдгээж чадна. Эдгэрэxийн тулд үргэлж xий xоосон юм бодоод бна гэж бодож бай, тэгээд аль болоx өөр юмийг бодоx xэрэгтэй. Найз залуугаа үнэxээр xардаад байвал нэг 2 удаа шалгаад үз мэдээж найзаас чинь но гараxгүй тэгээл чиний сэтгэл тайвширна одоо чи тийм ч залуу биш болоxоор xараасаа болоод аxиад энэ залуугаасаа салаx юм бол сайн залуу олдоxод xэцүү болно шүү

  13. cahirmaa says:

    аль болох өнгөрснөө мартах хэрэгтэй шархаа битгий дахин дахин сөх.өмнөх залуудаа хууртагдсан гомдлоо одооныхоо залуугаар битгий тайл . өнгөрсөн бол өнгөрсөн одоо бол одоо гэж өөртөө хэл. ийм явдал ганцхан чамд тохиолддоггүйг сана.одооныхоо залууг шинээр нь байгаагаар нь хар л даа.

  14. ccccccccccccc says:

    нм,.

  15. lllllllllllll says:

    yag tegdeg yum nohor chine naiz zaluu chine chinii araarr tavisniign chi medvel dahij uneheer ter hundee itgej chaddagui yum ter hun nch neg araar tavisan bol dahinal gesen ug. chi teghdee dahiad huntei uulzaj amidarch uzej baijl mednedee ternees shuudl huniig ene araar mini tavih baih gej dugnej bolohguildee/ gehdee ter hunee sudalj bas bolohl yum her olon huuhentei uchirch baisan gedgiine medchihej bolohl yum.tanidag hun amitnaas ni suraglahch yumuu

  16. sainaa says:

    bi yag cham shig baidald orj bsan.30 gartlaa huntei suugaagui.hund ahin durlahaas hairtai bolohoos uhtlee aidag ovchtei bolson.tegseer 32 hurch baij nohorteigoo taniltsaj mash hurdan suusan,daraalaad 2 huuhed gargasan.nohor maani ter zaluugaas shal oor minii toloo amia ogohoos butsahgui hun bdag. chamd amjilt husii.sain hanitai bolooroi.

  17. mmmmmmmm says:

    ЧИ НААД хүнтэйгээ цоо шинэ зүйлийг эхлүүлж байгаа юм чинь юун даа тэгж хашралдаг юм бэ. чамд тохиолдох ёстой зүйл нь л чамд тохиолдсон байна. тэгж их хардаад байх юм бол эрэгтэй хүн улам л цаашаа болдог юм шүү дээ.чи залуугаа араар минь тавьчих байх гэсэн байнгын хартай явах юм бол тэр залуу чинь тавьжил таараа бас тэгээд чи сэтгэл мэдрэлийн өвчтэй л үлдэх байх даа. энэ хүн болсон заяандаа өөрийгөө өөрчлөөд амгалан тайван л амьдар л даа байнга л хар барааныг бодож амьдрахгаад байгаа юм уу хаашаа юм. дараагийн залуу болгон чинь тийм байна гэсэн үг биш шүү дээ.

  18. beegii says:

    chamaig ter huuchin nz zaluu chin bur hashraagaad, oortoo yamar ch itgelgui, hund ch itgej chadahgui, ooriigoo unelej amidraliig unen monoor n yalgaj salgah ntr geed buh ymiig chin ugui hiigeed haytsan ym shig bn. neg ugeer helvel chamaig aimar hashraasan gesen ug l dee. hun amidrald aldaj onono, zarimdaa ooriin buruugaas ch bolno, zarimdaa hunii buruugaas ch bolno, gehdee negent ongorson ym chin odoo martah l heregtei. hashir hun gej hashirsan huniig helne gedeg shig chi iim l boltson bgan bn, zovsnii etsest jargana gediin, huniig hairlaj huniig hundlej, hund itgej bj huneer hairluulj, huneer hundluulj, huneer oortoo itguuldeg boldog bhgui yu, gehdee chinii uridnii nz zaluu chin zugeer l neg novsh bsan bolhoor ene buhniig chinii toloo hiij chadaagui ym bn. uul n hervee chi ingeel ooriinhoo nandin gesen buh ymaa ter hundee ogson bol, hervee ter hun chin arai gaigui uhamsartai sain hun bsan bol bdal shal ooroor ergeh bsin, chi odoo jargaltai amidarch bh bsin. hun yor n yag songoj songoj hamgiin buruu songoltoo hiideg ym shig bgan, chamaig zondoo olon hun erguulj bhad chi hamgiin balaig n songotson ym shig. za ene ch yahav ongorson. odoo negent ongorson ymiig sohood setgel sanaagaar unaad bhaa boli. naad shin nz zaluudaa bi urid n ingesen tegsen geed buh unenee hel, harin yag tegj helj bh uydee tsaadhaa sain anzaaraarai, setgel n unen bn uu hudal bn uu gedeg n haragdah l yostoi. chi tegeed buh unenee heleed, yag odoo bi er hund itgej chadahgui n ee, yagaad gevel iim tiim ntr geed bolj butku bgaa buhnee hel. tegeed ter hun chin gaigui sain hun bh ym bol chamaig oilgood chinii buh muu dursamjuudiig chin ustgaad shineer az jargaltai dursamjuud chamd uldeehiin toloo chamaig hairlaj halamjilah bh. hamgiin gol n buh eregtei hun adil bish, uuliin mod urttai boginotoi gedeg shig sain ch hun bgaa muu ch hun bgaa. gehdee odoo bol chi songoltoo mash zov hiih heregtei, hamgiin gol n hund itgeh l heregtei dee, anhandaa chamd hetsuu bh ch gesen joohon udaad ireheeree hund butsaad itgedeg bolno oo, chamd amjilt husii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.