Жирэмслэхийг хүсэж байгаа эмэгтэйчүүд кола-наас татгалзах хэрэгтэй

90581117

Жирэмсэлж магадгүй хугацаанаас долоо хоногийн өмнө хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух нь бие шалтгаантай болсон” эмэгтэйчүүдэд чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэлээд ихэсгэдгийг хоол судлаачид шинжлэх ухааны үүднээс анх удаа нотолжээ.

10 жилийн туршид 13 мянга гаруй эмэгтэйг шинжилж, тэдний нас биеийн идэвхтэй хөдөлгөөн, тамхи татдаг, согтууруулах, хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байдал, хоол тэжээлийн горим, гэр бүлийн намтарт түүхэнд дүн шинжилгээ хийснээр жирэмслэхээс өмнө кола байнга уух болон жирэмсэн үед чихрийн шижин өвчинтэй болох эрсдэл хоорондоо нягт холбоотойг тогтоосон байна. Жирэмсний үеийн чихрийн шижин нь эх, хүүхдийг таргалуулж, глюкоз тэсвэрлэх явдлыг алдагдуулж, чихрийн шижин эрт эхлэх аюулд оруулдаг жирэмсний хамгийн тархмал хүндрэл юм. Гарвардын анагаах ухааны сургууль, Бригэмийн эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтнүүд судалгаа хийжээ.

Үүний үндсэн механизм тодорхой бус хэвээр байгаа ч, жирэмсний үеийн чихрийн шижингийн гажиг нь жирэмслэлтээс үүдэлтэй инсулин эсэргүүцэх чадвартай нийлснээр инсулиний шүүрлийг багасгадаг гэж Америкийн эрдэмтэд таамаглаж байна. Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна.

/Хань/

2 Comments

  1. gaida says:

    энэ нэг хэдэн цайтууд мгл хэлээр зув бичих дурэм гэдгийг байхгуй болгож бн ааа хусч гэж бичдэг шдээ .хусэж гэнэ шуу

  2. lkdvj says:

    би нээрээ улаан колани донтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.