Мартахыг маш их хүсэвч чадахгүй л байна

90789063

Би хааяа завтай үедээ энэ сайтад орж хүмүүсийн бичсэн нийтлэлийг уншдаг. Би 28 настай гэр бүлгүй, компьютерийн програмист мэргэжилтэй, жирийн л нэгэн эмэгтэй. Би зүгээр л өөрийн одоо байгаа байдлыг л бичих гэсэн юм. Миний төрөлх араншин байх, би юм бүрт хөндий хийсвэр ханддаг байсан. Найз нөхөрлөл, хайр дурлалын асуудалд ч адилхан. Зүгээр л өөрт таалагдсан, хэрэгтэй гэсэн зүйлээ хийж жирийн л амьдардаг байсан. Оюутан цагийн үерхэл, сайхан дурсамж байсаан. Мэргэжилдээ нэг их сонирхолгүй ч ажилаа сайн хийнэ. Нэг их гуниглаад байхгүй. Баярлаад инээх үедээ инээчээд л. Ингээд л амьдраад байдаг байлаа. Хааяа найз нөхөдтэйгээ уулзах, үеийн залуутайгаа танилцах тийм үе байдаг л байлаа. Тэр бүхэн тухайн цаг хугацаандаа үлдсэн.

Бараг 2 жилийн өмнө танилцах сайтаар 1 залуутай танилцаж хаа нэг бичдэг байсаар жилийн өмнөөс нилээдгүй цаг хугацааг бид бие биедээ зарцуулж бичдэг болсон. Тэр үеээс миний оюун санааны амьдрал маш их өөрчлөгдсөн. Яагаад гэвэл өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм зүйлийг мэдэрсэн. Хүнийг хайрлахын сайн сайхныг мэдэрсэн. Амьд зүрх сэтгэлтэй хүн болж төрчихөөд хүнийг хайрлах хэмжээлшгүй тийм аз жаргалыг мэдрээгүй бол хүн болж төрөөд амьд явсандаа харамсах байсан байхаа. Тэр үед дэлхий тэр чигээрээ минийх юм шиг санагддаг байлаа. Гэхдээ гайхаж магадгүй. Би түүнтэйгээ 1 удаа ч уулзаагүй мөртлөө тийм их хайртай болсон. Зургий нь харсан. Дуу хоолойг нь сонссон. Түүний бүх зүйлийг би төсөөллөөрөө хайраараа мэдэрсэн. Уулзахуу яахуу гэдгийг удаан бодсон. Хэтэрхий удаан ч бодсон байж магадгүйэ. Гэвч уулзсаан. Би зүгээр Yahoo messenger биш, утасны автомат хариулагч биш, түүнд галзууртлаа дурласан хайрласан тийм амьд хүн гэдгээ мэдрүүлэх гэж уулзсан. Хамт байсан хором бүрийг нь санахад уярмаар чичирмээр уйлмаар тийм нэгэн өдөр байсан. Тийм их хайр байхад түүний амьдралаас ганцхан өдрийг авахад бурхан ч, түүний гэр бүл ч өршөөнө дөө гэж бодсон. Уулзахыг маш их хүсдэг байсан. Одоо ч хүсэж байна. Галзууртлаа санаж байна. Гэвч түүний эхнэрийн, хүүхдийн нөхөртэйгээ, аавтайгаа байх тэр жаргалтай цаг хугацааг нь хулгайлаад би уулзах гэжүү. Мартахыг маш их хүсэвч чадахгүй л байна. Одоо би өдөр хоногийг яаж өнгөрөөд байгааг ч мэдэх юм алга. Өглөө босох ёстой, үдэш унтах ёстой, би түүнгүйгээр амьдрах ёстой. Үүнийг л мэднэ.

секс.мн дээр ирсэн захидал

30 Comments

  1. Баба says:

    өөр залуустай уулзаад үз бөөнөөр нь уулз

  2. jagaa says:

    зааа эхнэр хуухэдтэйг ни мэдсээр байж, одоо болиоо, инээдэмтэй, хувийн зохион байгуулалтгуй, утгагуй санагдаж бн, хумуусийн гаргадаг алдааг давтаад залхмаар юм

  3. sss says:

    энэ өдрийн мэнд хүргиэ над шиг л юм болсон юм бн би бас нэг залуутай санаандгүй л чаталдаг болсон миний хаяган дээр бж л бдаг бсан гэнэт л хэн юм бол гээд бичиж үзсэн чин биэ биэ танихгүй болж таараад ягаад мсж мини бсан юм болоо гээд л гайхаад түүнээс хойш бнгал чатлаад бараг 2 жил болсон бхаа гэхдээ үнэндээ би түүнд дуралсан яг миний ертөнцөд бдаг тэр л хүн шиг санагдаж бсан би гадаадад бдаг болхоороол түүнтэй уулзаж чадаагүй би нөхөртэй болхоороол ийм юм хийж болохгүй гээд л чаталхаа болисон тэр залууч бас чатлах хэрэггүй гээд болисон гэхдээл түүнийг их санах юмаа огт хараагүй бж үнэхээр дурлаж болдог л юм шиг бнлээ тэр бол чиний л ертөнцийн хүн тийм болхоор дотроол хадгалж үе үе бодож явдаа

  4. sony says:

    чи өөрөө их романтик нөхөр байна шүү. тиймдээ ч нэг ч хараагүй байж дурласан хэрэг. гэхдээ яагаад болохгүй гэж. уг нь цаад залуугийнхаа хувьд бол чи түр зуурын шинэлэг сайхан зугаа нь л юм даа. та 2 ийн харьцаа удаад ирэхийн үед сонирхолгүй болж эхлэнэ гэсэн үг. тэр болтол нь гэр бүлийг нь үймүүлчихүй шиг явалдаад үзэхгүйюүүдөө. алийн болгон өөрийнхөө сэтгэл зүрхийг хорьж цагдаж зовох ёстой юм. тэгээд аяандаа уйтгартай болоод ирэхийн үед нь л больчих.

  5. Sarnai says:

    Эрчүүд мундсан биш эхнэр хүүхэдтэй хүнээр яах гээв?
    боль боль зоо….кккк

  6. bold says:

    сайн байна уу

  7. Sarnai says:

    ýõíýðòýé õ¿íýýñ õîë áàéñàí äýýð òýð õ¿í ÷èíü öààíàà ¿ð õ¿¿õýäòýé, àìüäðàëòàé, àìüäðàëòàé õ¿íèé àìüäðàëûã áóñíèóëààä ñóóëàà ãýõýä ÷èíèé àìüäðàë öààøäàà ñàéæðàõã¿éýý. áè áàñ íºõºðòýéãýý ÷àòààð òàíèëöñàí, òýõäýý ãàíö áèå áàéñàí ë äàà. îäîî ëàâ ñàéõàí àìüäðàõã¿é ë áàéíà.

  8. hey says:

    Hi vzesgelen togoldor oxiddoo ene odriin mend xvrgiye. Bi zvgeer sanaa niilex xvn xaij bgaan. 179 ondor xench xarsan nvdend dulaaxan bas bolowsroltoi zaluu gej ooriigoo vneldeg. Bi zowxon sex relationship togtoox oxin bwal orood ireerei gex gesen yum. Tanidag xvnteigee yawj daraan end tervvgeer muu yariulj bxaar tanixgvi nadtai taniltsaad vzeech. Bich bas tiim zorilgoor xen xendee towog udaxgvi xariltsaag xvsch bna.

    trust_secret@yahoo.com

  9. jeki says:

    хммм

  10. bi emegtei says:

    1хан уулзаад больсон чинь зөвөө. дахиж уулзах хэрэггүй байхаа гэж боджийно. улам л сэтгэл санаа чинь хямрана шүү. харин тэрнийг бодоод байлгүй өөрийгөө завгүй байлга. амьдралд хайраас өөр чухал зүйл маш их байгаа тэрнийг л мэдэрдээ. чамд амжилт хүсье

  11. hi says:

    iim humuud bdag yum bilee uulzaagui bj uhtlee hairlaad hardaad! nadad tegj durlasan humuus zunduu bdag! aimar teneg medremj turdug gedgiig medeh u nuguu hund chine

  12. LADY says:

    ger bvltei yum bol orhison ni deerde.

  13. zochin says:

    за найз мин. Дэмийдээ бас л нэг сайхан гэр былийг бутруулна шуу. Чи хэрвээ тэр залууд хайртай бол дахиж битгий уулз. хани гэр булийг ни хундэлдээ.

  14. mask says:

    Åð íü áîë àéìààð þì áîäîîä áàéõ õýðýãã¿é ø äýý. ×è õ¿í þì áàéãàà áèç äýý

  15. oogii says:

    эмэгтэй хүн програмист байх ийм л дэмий байгаа юм даа. дандаа нөхцөлт давталтат алгоритм зохиогоод хэхэ. зүгээр л сэтгэл зүрхээ дага л даа. чиний амьдралд асуудал байдаггүй бололтой. тэгээд л чи үүнийг ийм их асуудал болгоод байгаа бололтой. дурлана хайрлана ш тэ. хэхэ. тэгээд мартах л хэрэгтэй. чи дахиад хайртай учирнаа

  16. bi ch bas emegtei says:

    хуний юманд хайртай хун оорийнхийгоо хэзээ ч хайрлаж чадахгуй чи. Ийм тэнэг эмэгтэйчүүдийг унэхээр узэн ядах юм аа

  17. boldo says:

    мартах ёстойгоо сайн мэдэж байгаа юм байна. битгий сэтгэлээр уна даа. нэг л өдөр чи дурлалыг амсаад дахиад жаргалтай инээх болно. гэхдээ чи нилээд оройтож байгаа юм байна шүү. амьдралыг амтыг мэдэрч байх үе чинь шүү уг нь

  18. boldo says:

    бүсгүй минь чи ухаантай юм байна.

  19. khaliuk says:

    yanaa hiih yumaa olj yadaad odorjin ajil deeree chatlaad teriigee bvr hair setgel bolgood bas hvrtej medreed amsaad yawdag baih ni baishd amjuulahimaa hvmvvs neeree ter zaluug chin hen gediin arai minii hairt hani daanchdee boltson yawj bgaan bish bizdee kkk

  20. Lonsdale says:

    оффисд хийх ажилгүй л суудаг залуу байна даа цагийг нөхцөөх гэж форум танилцах сайт хэсдэг жирийн нэг дожоогүй залуу байх нь амьдралдаа алдаж болохгүй шүү чи уг нь мэдэж л байгаам бна шдээ та 2 бүтлээ гэхэд бүлтгэр хүүхэд нь уйлах болно заза тэгээд өөр залуутай чатаар юмуу форумаар танилцахгүй юу доо март март…

  21. Indraanil. says:

    ee burhan mini bi odoo cham shig l neg zaluud durlaad bna. tuuneesee saihan amidral hushch bna. getel cham shig bdald hurvel bi yah ve? burhan mini.

  22. the.phone says:

    хүнийг хараагүй байж байгаад хайртай болно гэдгийг ойлгохгүй юм.
    тэгээд хайртай болчихоод уулзсан чинь эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлсэн гэж бодохгүй байна шүү.
    чиний сэтгэл өвдөөд үлдсэн нь яамай, харин ч сайн залуу таарч, чат нэтээр олон гаж донтонгууд танилцах зар өгдөг, уулзаад хүчинддэг, хулгайлдаг энэ тэрээ гээд ихэвчлэн онцгүй зүйл сонсогддог санагдах юм.

  23. Ani says:

    кккккк. Чамар зүгэр л зугаацаж бгаа юум. Зайнаас дурлаад бxдаа яаxав дээ. Тэнэг бxаа. Эxнэртэй Xүнээс xол бай. Тэр залуу уйдаагаа гаргаал чамтай бааxан чатласан бx. Тэрэнд амидрал н илүү үнэтэй. Нойрноосоо сэрээд амидралыг өөрөөр xардаа. Бие сэтгэлээ эртxэн татаж ав. Ганц удаал уулзсан юумуу xааша юум.

  24. oogii says:

    Сайн байна өөрийнхөө хийх юмнуудыг сайн л мэдэж байна ш дээ бүсгүй минь. Үүнээс өөр юм хийвэл алсдаа жаргал биш зовлон болох байлгүй дээ

  25. momoko says:

    эхнэр хүүхэдтэй хүн бол дэмий дээ , хэсэг хугацаанд хэцүү л байна байх гэхдээ чи хүсвэл мартаж чадах байх аа , чи мартаад өөртөө тохирсон ганц бие залуутай болох болно гэдэгт итгэлтэй байна . гэр бүлийн амьдрал үймүүлээд хэрэггүй дээ , чи эмэгтэй хүн ухаалаг байх хэрэгтэй байж чадна гэдэгт ч итгэж байна, би ч бас нэг сайт-р нэг залуутай танилцсан түүнд маш их татагдсан бидний үзэл бодол их нийлдэг байсан , надад хэцүү байсан ч би тэвчээд түүнийг мартсан , учир нь би гэр бүлтэй ,нөхөр хүүгээ хараад өөртөө гутсан ,түүнтэй нэг удаа учирсан мартхийн аргагүй сайхан байсан .. түр зуур тэгж байгаад гайгүй болох байхаа найзаа .. ухаалаг шийдвэр гаргаарай . амжилт хүсье.

  26. MGL eregtei says:

    эхнэр хүүхэдтэй хүн бол уулзсны хэрэггүй ээ. бас айл гэр үймүүлж суугаад жаргахчгүй. түр зуурын л зүйл.

  27. Bayasah says:

    Март март. Мартаж чадахгуй бол ухдэг юм уу яадаг юм.

  28. oji says:

    эхнэр хүүхэдтэй эцэгүүдээс хол бай эмэгтэйчүүдээ. хэсэгхэн хугацаанд жаргасны тань хариуг хэд дахин зовоож зоблонд унагааж үлдээх болно. хань ижил, үр зулзагатай байж ангалзаад ивдаг эрд хэлэхэд үр ханийн зайаа гомдонодоо. ганц биэ нөхөдүүд ганц биэ хосоо л олж амьдар окээ

  29. хаха says:

    амьдралаа битгий алгоритм шиг болгоод байгаа чээ.

    өглөө босно;
    ажилдаа явна;
    харина;
    унтана;

    ажлаа сайн л хийж байгаа юм байна.
    хэхэ
    Наад залуугаа орхиоч ээ. Чамтай нийлсэн ч дараа нь одооных шигээ дахиад л явна ш дээ

  30. dermee says:

    Анхны сэтгэгдэл оруулж байгаадаа баяртай байна. Найзаа чи хайрынхаа төлөө өөрийгөө бүү золиослоорой. Гэр бүлтэй байж яах гэж чамтай танилцсан залуу бэ! Тэр өөрөө чамд хайртай бол!! Бүгдийг тоолгүй суухгуй юу даа.. яагаад болохгуй гэж ганц амьдрах нас. Залуу нас удаан үргэлжилэхгүй шүү!! Өөртөө битгий буруу өгөөрэй. Цаад залуу чинь бүх юмны эхлэлийг тавиа биз дээ. Би нэг бүсгүйд аймар хайртай байсан олон жилийн өмнө дөө.Тэр үэд би тууштай тэмцээгүй түүнийг тавиад явуулсан. Хаа сайгүй хүүхнүүд байна гэж боддог байсан.. Харамсалтай нь 31 хүртлээ гомийн гозон толгой царайлаад явж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.