Эмэгтэйчүүдийн виагра

c5

Германы эм үйлдвэрлэлийн Boehringer Ingelheim компани эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг идэвхижүүлэх эм бүтээн туршлаа. Энэ долоо хоногт Лион хотод болох сексийн эрүүл мэндийн Европын нийгэмлэгийн хурал дээр Flibanserin бодис ашигласан тухай судалгааны тайлан тавигдах ажээ.

Флибансерин бодисын үйлчилгээг өмнө нь хулгана дээр туршиж байсан Монтреалийн Их сургуулийн судлаач Жим Пфаус «Дур хүсэл бага байх нь уураг тархин дахь саатлаас болдог, ганц хамтрагчийнх нь эв дүйгүй байдлаар тайлбарлаж болохгүй гэдэг үзэл баримтлал энэ эмийн үйлчилгээгээр нотлогдох болно” гэж ярьж байна. Сэтгэл санааны хямралыг эмчлэх эм турших явцдаа Boehringer компани 90-ээд оны үед энэхүү бодисын мөрөөр оржээ. Олон удаагийн туршилтын эцэст эрдэмтэд 2002 онд энэ бодисын үр дүн муу байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. Харин сэтгэл санааных нь байдлыг судалж байсан хүмүүсийн нэг бүлгийнхэн сексийн дур хүсэл ихтэй болсон байсан нь анхаарал татжээ.

Ингээд Boehringer компанийнхан сексийн хэрэгсэл талаас нь судалж эхэлсэн байна. Хоёр ч чухал эмийнх (Mirapex болон Flomax) нь патентийн эрхийн хугацаа ирэх жилээс дуусч орлого нь тэрбум орчим еврогоор буурахад хүрээд байгаа уг компанид авралын од болох шинэ эм хэрэгтэй байгаа юм. Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг өдөөж чадах эм үйлдвэрлэх нь эрчүүдийн чалх сайжруулах эмнээс ч илүү их зах зээлийн эрэлттэй байж мэдэх юм. Эм үйлдвэрлэлийн BioSante Pharmaceuticals компани зөвхөн АНУ-д гэхэд жилдээ энэ төрлийн эм 3,5 тэрбум доллараар борлуулж болно гэж үзэж байгаа ажээ. Сексийн асуудалтай эмэгтэйчүүд эрчүүдээсээ олон байдаг гэж BioSante-корпорацийн захирал Стефен Симес тайлбарлаж байна.

Boehringer компанийн захиалгаар 18-аас дээш насны 31’000 америк бүсгүйчүүдийн дунд судалгаа хийхэд арван хүн тутмын нэг нь сексийн дур хүсэл бага байх нь хүндрэлтэй асуудал байдаг гэж хариулсан байв. Бэлгийн хөрөлт бол “чухал асуудал” болоод байгаа гэж Калифорнийн Карлсбад дахь сэтгэл судлалын боловсролын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйн эм зүйч Стефен Стаал ярьжээ. Энэ эм үр дүнтэй гэж туршилтууд харуулж байгаа гэж тэрээр мэдэгдсэн байна. Түүний бодлоор бол сексийн саатлуудыг эмчлэхэд эм улам бүр чухал хэрэгтэй болж байгаа гэнэ. Дээрхи саналыг эсэргүүцдэг мэргэжилтнүүд ч их байна. «Энэ бол үзэл бодлын зөрчилдөөн юм” гэж Фрайбургийн Их сургуулийн эмнэлгийн сэтгэл зүйч Майкл Бернер үзэж байна. “Энэ бол олон талтай асуудал гэж би үздэг. Хамтрагчдын хоорондын харилцааны асуудал байгаа юм, иймээс эмээр эмчлэх нь үр дүнгүй гэж зарим нь үздэг” гэж тэр ярьжээ.

«Секс бол түүхэн бөгөөд соёлын үзэгдэл юм» гэж Нью Йоркийн Их сургуулийн сэтгэл судлалын профессор Леонора Тийфер үзэж байна. Хэвийн байгаа эсвэл өвчтэй эсэхийг ялгах нарийн зааг байдаггүй байна. Тэрээр «Энэ чинь бүжиг болон хөгжим шиг л байхгүй юу. Хүн үүнийг биеэрээ хийдэг гэхдээ бие голлох үүрэгтэй биш шүү дээ» гэж ярьж байна. Эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлтийн шалтгааныг зарим тохиолдолд оношилж чаддаггүй тул үүнийг эмчлэх бодисыг турших нь хүндрэлтэй байдаг гэж Пфаус үзэж байна. “Эр эрхтэн босох нь илэрхий, мэдэхэд амархан” гэж Пфаус тайлбарлаад “харин дур хүслийг яаж олж тогтоох вэ?” гэжээ.

Флибансерин бодисын үйлчлэлийг тогтоохын тулд туршилтанд оролцогчид тусгай дижитал багажинд өдөр бүр сексийн дур хүсэл ямар байсан, секс хийсэн эсэх, хийсэн бол ханамж ямар байсан зэргээ оруулах ёстой байв. Флибансерин нь машины тоормос шиг л үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа, амтлах мэдрэмж болон нойрсолтыг зохицуулдаг 5-HT1A Серотониний үйлчилгээг зогсоодог ажээ. Ингэснээр уураг тархинд дур хүслийг нэмэгдүүлэгч D4 Допамин ялгаруулалт идэвхждэг байна.

АНУ болон Европын 5000 эмэгтэйчүүдэд туршсан ба туршилт үр дүнтэй болбол Boehringer компани АНУ болон Европт эмээ зөвшөөрүүлэх ажилдаа орох гэнэ. Шинэ эм эрчүүдийн Виаграгаас ялгаатай нь шууд үйлчилдэггүй, 100 мг-аар савлагдсан эмийг өдөрт нэг удаа 3-6 долоо хоног уусны дараа үйлчилгээ нь илэрдэг байна. Тус компанийнхан олон нийтэд хандахдаа өрсөлдөгч АНУ-ын Pfizer компаниас суралцсан байна. Тэд чалх сайжруулагч Виаграгаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бэлгийн сулрал гэдэг луу данстай үгийг хэрэглээгүй байна. Үүний оронд эмээ «эр эрхтний босолтын хүндрэл» -ийн эсрэг туслах хэрэгсэл хэмээн таниулжээ. Boehringer компани эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт гэсэн ойлголтыг ярихгүй харин Hypoactive Sexual Desire Disorder (HSDD) буюу бэлгийн дур хүсэл багасах үзэгдэл гэж танилцуулах юм байна.

Цаг Төр сэтгүүл

3 Comments

  1. Man says:

    Ǻâøººðºõã¿é áàéãàà õ¿¿õíèéõýý öàéíä íü íóóöààð õèéæ óóëãà÷èõààä õýðõýí ¿éë÷èëäýãèéã íü õàðàõ þìñàí. ßàæ áàéæ ÿäàæ áàéãààã õàðæ êàéô àâàõã¿é þó

  2. Xongorzul says:

    turshij uznee hoo 🙂
    Gunigaan gartal neg sexdenee

  3. dermee says:

    Ашгүй дээ гэж Монгол хүүхнүүд авч хэрэглээрэй. Нийтээрээ тачаангуй, идэвтэй сэкстэй болоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.