Нөхөртөө бүсгүй рүү оройн цагаар бүү утасд! Гэмт хэрэг ч гарч магад
2010/01/05
ДОХ-ын вирүс тээгч 17 настай хүүгийн хавьтагчийг хайж байна
2010/01/05
Бүгдийг харуул

Бэлгийн замын мөөгөнцөрийн халдвар

3344407_3bb9c4da

Мөөгөнцрийн халдвар нь кандида албиканс мөөгөнцөрөөр үүсгэгддэг. Энэ мөөгөнцөр нь хүний бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд хэвийн үед бага хэмжээгээр байдаг. Биеийн дархлаа суларсан үед мөөгөнцөр идэвхитэй уржиж өвчин үүсгэх ба уг өвчин бусдад халдварлах, мөн бэлгийн замаар халдварлах боломжтой.

Ямар нөхцөлд өвчин үүсэх вэ?

-Өвчин үүсэхэд нөлөөлөх нөхцөл нь удаан хугацаагаар антибиотик, жирэмслэхээс хамгаалах эм болон дааврын бэлдмэл хэрэглэх, бэлэг эрхтний салст гэмтэх, мэс засал хийлгэх, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд ялангуяа чихрийн шижин өвчнөөр өвчлөх тохиолдолд үүсдэг. Үүнд нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх, бариу өмд, дотуур хувцас өмсөх нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Мөн жирэмслэлт, цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтийн улмаас үүсч болно. Үтрээ бол мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой орчин юм. Хаана нойтон, чийгтэй, харанхуй орчин байна тэнд мөөгөнцөр үржих боломжтой.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эмэгтэйчүүдэд
Үтрээнээс ээдэмцэр маягийн цайвар өнгийн их хэмжээний ялгадас гарна. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, хуурайших, хавагнах, улайх, халуу оргих, бэлгийн хавьтлын үед өвдөх зэрэг шинж илрэнэ. Зарим үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол байдаг.

Эрэгтэйчүүдэд
Бэлгийн хавьтлын дараа тээрхий улайж, хорсох, загатнах, зовиур илэрч тээрхийн арьс салтсаар жижиг гүвдрүү, өнгөц идээт цэврүү гарч хагаран хоорондоо нийлж шалбархай үүсгэнэ. Энэ гадаргуу нь цайвар өнгийн ээдэмцэр маягийн өнгөрөөр хучигдсан байна. Дархлалын системийн үйл ажиллагааны дутагдалтай, хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүст нилээд хүнд хэлбэрээр илэрч тээрхий хүчтэй улайж хавагнан шархлаа үүсч болдог. Зарим тохиолдолд төмсөг, цавины нугалаасанд тархаж болно. Эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүдэд шинж тэмдэг багатай явагдана.

Яаж оношлох вэ?

Илрэх шинж тэмдгээр нь энгийн нүдээр харан оношилж болох боловч архагшсан үед, шинж тэмдэг бүдэг балархай явцтай үед мэргэжлийн эмчид үзүүлэн, лабораторын шинжилгээгээр оношилно.

Хэрхэн эмчлэх вэ?

Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсвэл шинжилгээгээр мөөгөнцөрийн халдвар гэж оношлогдсон тохиолдолд эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай. Мөөгөнцрийн халдвар нь эмчийн заасан мөөгөнцрийн эсрэг эмчилгээг цаг хугацаанд бүрэн төгс хийлгэвэл амархан эдгэрдэг.

АСУУЛТ ХАРИУЛТ

-Эмэгтэйчүүдэд загатнах зовиур илэрвэл мөөгөнцөр гэж тодорхойлж болох уу? Эсвэл заавал шинжилгээ өгөх шаардлагатай юу?
Эмчид заавал үзүүлж, шинжилгээ өг, Оношоо тодруулж, тохирох эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Учир нь бусад нян буюу тодруулбал, трихомониазын халдвартай адил шинж тэмдэг илэрч болно. Ер нь мөөгөнцрийн халдварыг асуумж, бодит үзлэг, наацын болон өсгөвөр шинжилгээ хийж оношилдог. Хэрэв уг шинж тэмдэг олон удаа давтагдсан бол мөөгөнцрийн ургалтын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээний дараа давтан шинжилгээ өгч үр дүнг нь тодорхойлж болно.

-Мөөгөнцрийн халдвар дахидаг гэж үнэн үү?
-Нийт өвчлөгсдийн таван хувьд нь дахидаг. Энэ нь мөөгөнцрийн эсрэг эмчилгээг дутуу хийх, архаг хууч өвчин эмгэг, удаан хугацаанд эмчилгээ хийлгэх, антибиотик их хэрэглэх зэрэг шалтгаанаас болно. Зарим хүмүүс биеийн байдал нь сайжирч, зовиур арилмагц эмчилгээгээ зогсоочихдог. Энэ нь уг халдварыг дахин сэдрээх нэг нөхцөл бол дог.

– Өвчнөө эмчлүүлсэн ч бэлгийн хамтрагч нь эмчлүүлэхгүй бол мөөгөнцрийн халдвараар дахин өвдөх үү?
-Бэлгийн хавьтагчид ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол хавьтагчаа хамт эмчлүүлэх шаардлагагүй.

Ө.Энхмаа, ЗГХА-ЭМГ-ын ЭМДХ-ийн мэргэжилтэн

17 Comments

  1. Эмэгтэй says:

    Ойр ойрхон бие засж тгэд шээх болгонд давсгаар хатгаж өвдөөд тгээд яг үтрээний хэсгээр иаш зовиуртай загтнаж бага зэрэг үнэртэй цагаан юм ялгараад бгаа манай нз залууд бас шодойноос нь ногоон идээ ялгараад улайсан хүрхэд хөндүүртэй байнгын өвддөг гэсэн тгд биеийн цээж нуруу хэсгээр нь хатиг шаваад байгаа энэ мөөгөнцөрийн шинж тэмдэг мөн үү ?

  2. hari says:

    Sain bnuu bi nz zaluutai togtmol belgiin hariltsaand ordog sayhan emnelegt hewteed garch irsen ym emnelegees garch ireed dotno haritsaand orsn getel ternees hoish baga zereg unertei ungutei ym garaad bh ymaa emnelegt hewtej em taria hiilgesnees bolj muuguntsur uuseh uu gerees bs taria hiilgj duusaad em uuj baigaa ene yunaas bolj baigaa ym boloo? 

  3. please says:

    бэлэгийн харьцаанд орж үзээгүй эрхтэн маань харахад хуурайшаад бх шг бхн 0цаасаар арчихаар згр болоод сн мдэхгүй юмааа 

  4. Огиы says:

    Bi yroosoo belgiin haritsaand orj bgagu. Emchid uzuulhees sanaa zovod bh yum ej av 2 uurlaval yaana gj bodhoor net ees harsan chini muuguntsur gj bn bi udaan nuugaad baival yu bloh bl

  5. jana says:

    Bi yroosoo belgiin haritsaand orj bgagu 3sariin umnuus shinj temdeg ilreed bn yahuu . Emchid uzuulhees sanaa zovod bh yum ej av 2 uurlaval yaana gj bodhoor net ees harsan chini muuguntsur gj bn bi udaan nuugaad ywah uu yahuu

  6. koli says:

    bi moogontsortson yum shg bgaamaa tgd nas jo zaluu bgaa bolohoor emnelegt vzvvlehees sanaa zowood bh yum yaah yostoi we duraaraa emchilj bolohf bh te.

  7. uynga says:

    erhtei hvnd ene yaj iliph we belgiin haptsaand opsonii daraa shuud ulaan tuupalt maygiin yum gapwal ene belgin zamiin haldwart owchin monvv

  8. Anonymous says:

    ok tiime

  9. oyuka says:

    gadna beleg erhten zagtnaj jijig jijig yum garwal ene muuguntsur mun gsn uguu

  10. мөнхбаяр says:

    сайн байн уу 4 долоо хоногын өмнө найзуудагаа лаагар явсан юма тэгээд гадаа бие засан юм тэгсэн ч миний эрхтэн дээр идээтэй  юм гарсан би гарсанийг мэдээгүй 2 долоо хоног болсоний дараа идээтэй юм гарсаныг мэдсэн бас үнэртэй д болохгүй юма яаж эмчилхээ мэдэхгүй байна. зөвөөлгөө өгөөч

  11. doko says:

    тэгээд бас манай найз залуу л халдаагаад бх шиг бх юм ирээд яүахаар ни эсүэл би очоод ирэхээр л би мөөгөнцөр тусжих юм хэлэх гэхээр хол байгаа хүний санааг зовоогоод яхав гж бодоод бн өөгөнцөр яг юнаас болож уусдэг юм бол?

  12. doko says:

    sain baitsgaanuu? bi yum lawlah gsn yum
    bi umnu ni hungun helberiin muuguntsur tusaj bsn tegeed emchid uzuultel 1 aa bichij ugsun
    teriig ni hereglej duusaad zugeer bolchihson tgsn say nz zaluudeeree ochood irsen dahiad tuschih yum yaj emchlehee meddgu emchdeer ochih geheer eej nz deer ni och gd sanaa zowoogood bh yum yadaj bhad ni nuguu laaniih ni neriig martchihaj nadad tus bolooch yadaj bhad ni aimar zawgui bgaa bolhoor emneleg ch yawah zaw oldohgui yum …

  13. menaa says:

    сайн уу.би солонгосд амидардаг энд ирээд нэг залуутай танилтсан одоо 2жил болох гэж бн омно н бух юм сайхан бсанч суулийн ед боон хэрүүл болоод сэx хийхээр л манай нз залуугийн эрхтэн дээр н юм гараад бх юм.очноон эмлэгээрүвсан эхэндээ би оор хунтэй унтагуй болхор эмлэг орох шаардлаггуй гэж бодоод би ываагуй юмаа тэгээд нз залуу маан энэ эмийг уу тэгээд зугээр болн гэжийн гэсэн тэгсэнч зугээр болоогуй бур .би 2уда шинжилгээ огсон хариу н зугээр гарсан .манай нз залууг болхоор зугээр гж эм уу гэж бнгээд баахан эм уусанч нэмэргүй одоо бид 2яхаа мэдхээ болиод бн а.тусдаа амидарч бга очноон итгэж бсан болхоор суулдээ тэр хунд гомдоод арайчдэ гэж бодхийн
    ор хунтэй унтаад овчин авч ирлээ гэхэд надад илрэхгүй мортлоо ягаад боов н дээр н юм гараад бга юм бол
    ?

  14. baagii says:

    muuguntsur haluuu havitaj bga hund

  15. Zochind says:

    Shees oir oir hurch sheehed mash ih uvduj baival tsistit l yum shig bna daa. Emchid uzuul bolomjgui bol haluun utgun har tsainii uuran deer suu. Ehleed aimar uvduh bno.
    Muuguntsur belgevchtei havitahad haldahgui.

  16. çî÷èí says:

    ñàéí áàéíà óó.øýýñ õóðäàí õóðäàí õ¿ðýýä øýýõ ¿åä õîðñîæ ºâ人ä áàéõ þóì ýíý þóòàà õîëáîîòîé þì áîëîî.áýëãýâ÷òýé õàâüòàë õèéõýä 캺ãºíöºð õàëäàõ óó?

  17. Ramirez Sanchez says:

    Охидууд аягуй их ичидэг санаа зовдог юм бна лээ ш дэ
    Хэлхэд асуудалаа найз залууда хэлж бха хэрэгтэй шүү охидоо,
    Миний танидаг охин бас тийм бсан тэгээд аягүй сүртэй санаа н зовдог юм бсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *