Бэлгийн аюулгvй харилцааны алхмууд

95887777

• Аюулгvй харилцааны талаар зохих мэдлэгтэй байж бэлгийн хавьтагчтайгаа чєлєєтэй ярилцаж чаддаг байх
• Бэлгийн зан vйлийн талаар зєв шийдвэр гаргах чадвартай байх
• БЗДХ /бэлгийн замаар дамжих халдвар/-аас сэргийлэх талын мэдлэг, дадлаа бусадтай хуваалцаж зохих ёсны шаардлага тавьдаг байх
• Бэлгийн хавьталд орох тохиолдолд бэлгэвч зєв хэрэглэж сурах
• Хэрэглэсэн, задалсан зvv тариурыг ямар ч vед дахин хэрэглэхгvй байж хэвших
• Согтууруулах ундааг хэтрvvлэн хэрэглэж єєртєє хяналт тавих чадвараа алдахгvй байх

Бэлгийн замын халдвар авах эрсдэл

• Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглээгvй бол
• Хэрэв 2 ба тvvнээс олон хvнтэй бэлгийн харьцаатай байдаг бол
• Эмнэлгийн vзлэг, тєрєх vеийн тусламжийг эрvvл ахуйн шаардлага хангаагvй гараар хийлгэсэн бол
• Гэртээ тєрєх, эмнэлгийн бус нєхцєлд vр хєндvvлэх, эсвэл ерєндєг тавиулах зэрэгт илvv эрсдэлтэй. Мєн vтрээндээ бохир зvйл хийсэн, антибиотик замбараагvй хэрэглэсэн, бие зассаны дараа хойноос нь урагшаа чиглэлээр буруу арчсан бол бэлгийн замын халдвар авах эрсдэл их байна.

Бэлгийн аюулгvй хавьтал гэж юу вэ?

БЗДХ-ын халдвар нь нэгээс нєгєєд халдахдаа бэлгийн харилцааны хэлбэрээс хамаарч янз бvрийн замаар дамждаг.
Аюулгvй замуудад:
• Yнсэх
• Гар хангалга єєртєє юм уу харилцан хийх
• Иллэг хийх, таалах
• Бэлгэвч хэрэглэж vтрээгээр, шулуун гэдсээр болон амаар бэлгийн хавьталд орох
• Найдвартай цэвэрлэсэн хиймэл бэлэг эрхтэнг зєвхєн ганцаараа хэрэглэх зэрэг орно.

4 Comments

  1. dsad says:

    Бэлгэвчтэй гээд бичцэн бгаздэ. Хэдэн үгний нугачаа гаргачаад бичээч

  2. lala.. says:

    шулуун гэдэсний xана амарxан урагддаг юм. цусний сийвэнгээр xалддаг буx өвчин xалдаx ёстой.

  3. hm says:

    шулуун гэдсээр хавьтахад халдвар авахгүй гэж ёстой худлаа мэдээлэл өгч байна. Яагаад гомо нар ДОХ тусах нь их байна вэ гэхээр шулуун гэдэсний орчимоор байрладаг хялгасан судсууд амархан хагарч цусаар халдвар авах эрсдэл нэмэгддэг юм

  4. hair says:

    сайн бодох л хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.