Прага хотын биеэ үнэлэгчид сонголтоороо ялгардаг

2009-08-21girl

Биеэ үнэлэгч, секс хоёрыг салгаж ойлгохын аргагүй. Тиймээс ч сексийг хүн төрөлхтний хамгийн анхны хөдөлмөр гэж нэрлэдэг. Хэн нэгэнд бие, сэтгэлийн таашаал өгсөн л бол хариу нэхдэг хүмүүсийг биеэ үнэлэгчид гээд хялбархан оношилчихдог ч цаана нь асар их утга учир агуулагддаг байна. Дэлхийн улс орон бүр биеэ үнэлэгчидтэй. Мөн улс орон бүр өөр өөрийн онцлогтой байдгийн адилаар биеэ үнэлэгчид, тэднээр үйлчлүүлэгчид ч харилцан адилгүй.

Японд биеэ үнэлэгчид олон. Гэвч хэтэвч зузаантнууд тэднийг авах гэж цугладаггүй. Харин цайгаар дайлж, дуу дуулж, шүлэг уншин, модон торхонд усанд оруулах зэргээр давхар үйлчилгээ үзүүлдэг гейша нарыг авч, цагийг зугаатай өнгөрөөхийг хүсдэг байна.

Лондон хотын хөнгөмсөг явдалтнууд Лондонгийн Сохо талбайн орчмоор эргэлддэг гэнэ. Мөн Сохо орчмоор транс сексчүүд буюу зүсээ хувилгасан эрчүүд ч цугладаг аж.

Бразил эрчүүд биеэ үнэлэгчдийн царай зүснээс илүү төгс сайхан өгзгийг нь харж сонгодог байна. Өгзөг муутай биөэ үнэлэгч үнэд хүрдэггүй гэнэ. Гэвч Бразилд биеэ үнэлэхийг зөвшөөрдөггүй болохоор зам дагасан буудлуудаас тэднийг “олзолж” болно.

Данийн цагдаагийн хяналт маш чанга. Тиймээс ч энэ улсын эмэгтэйчүүд биеэ үнэлдэггүй. Харин гадаадын иргэд болох хар арьстан хүүхнүүд энэ улсад бүсгүйчүүдийнх нь хийж чаддаггүй “хүнд ажлыг” өмнөөс нь хийдэг.

Францчууд нэлээд тачаангуй, янаг хүмүүс. Энэ хотод янхны худалдаа өндөр хөгжсөн. Эндхийн амар хялбараар амьдрагчид Эйфелийн цамхгийн ойролцоох талбайд байрлаж, биеэ үнэлдэг. Янхануудын үнэ 300-600 еврогийн хооронд байдаг.

Голландад биеэ үнэлэх, хар тамхи хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг болохоор Амстердам жуулчдын хөлд дарагддаг. Ялангуяа “Улаан дэнлүүний гудамж” дахь шөнийн клубүүдэд биеэ үнэлэгч эмс үй олноороо бий. Тэд шилэн хоргоны цаана суудаг ба тэдэнтэй унтахыг хүсвэл шилэн хоргыг тогшиход л хангалттай.

Герман улсын зугаа цэнгэл хөөгчид вокзал, буудал гээд хаа сайгүй байдаг аж. Биеэ үнэлэгчид орой 8 цагаас өглөөний 4 цаг хүртэл зогсдог. Хэрэв тэд үйлчлүүлэгчдэдээ таашаал өгч чадаагүй бол мөнгийг нь буцааж өгдөг. Тэд дөрвөн cap тутам эмнэлэгт хамрагдаж, шинжилгээ өгдөг гэнэ.

Чехийн нийслэл Прага хот Европын хотуудаас янхны өргөн сонголттой газар юм. Сонголттойгоос гадна үнэ нь ч боломжийн гэнэ. Тиймээс энэ хотод секс жуулчлал маш өндөр хөгжсөн. Секс донтнууд ч үүгээр ирэх нь хэвийн үзэгдэл аж.

UB Times

5 Comments

  1. HVn says:

    гэрман орж нэг узеэ гэж…………

  2. Хүн хүнээр дутдаг юм says:

    Нэг аялал хйихээс кк

  3. monda says:

    биеээ үнлэлтийг сурталчлаад байгаа юмуу хаашаа юм бэ

  4. monda says:

    бие үнлэлтийг сурталчлаад байгаа юмуу хаашаа юм бэ

  5. Guy says:

    germand yaadag yaadag genev kk….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.