Сэтгэлийн шарх

Танай сайтын хамт олонд амжилт хүсье.
Би өөртөө тохиолдсон явдлаа бичихээр шийдлээ, магадгүй ганцаараа шаналж явснаас арай дээрдэх байлгүй гэж бодоод. Би нөхөр, 3 настай хүүхэдтэй 28 настай бүсгүй. Хэнд ч гологдохооргүй царай зүс бие хаатай, гадаад дотооддоо боловсрол эзэмшсэн чөлөөт нэгэн иргэн байнаа.
Хүүхдээ төрүүлээд хэдхэн сар болж байхад би газар дээрх ганц хайртай найзаа (тэр үед шүү) нөхөртэй минь жирэмсэн байх үеэс минь авахуулаад хүүхдийг минь төрөөд нэг хоёр сартай болох хүртэл араар минь тавьж уулзаж учирдаг байсныг мэдлээ. Арван жилийн бага ангиас л нэг ангид сурч найзалж ирсэн хүн байлаа.Тэрийг сонсох үед нөхөр маань Монголд байхгүй байсан. Яаж шаналж зовж галзуурах гэж байснаа би үгээр олигтой тайлбарлаж чадахгүй байх. Тийм юм ном зохиол дээр л гардымуу гэсэн чинь надад тохиолдов. Би нөхөртөө маш их итгэдэг байж билээ. Х
өдөө сар сараар ажилладаг болохоор мэдээж хотод байх үедээ эхнэр хүүхдээ санаж цуг сайхан байхыг бодохоос биш өөр хүүхэнтэй явалдаж заваарна гэж даанч санаагүй, хэтэрхий их итгэдэг байсан болохоор хажууд минь нүдээ ирмэж дохилцож байгаад гарахад хүртэл мэддэггүй байсан байгаан. Тэгээд нөхөр маань байхгүй учраас найз бүсгүйгээ дуудаж уулзав. Би чиний хувьд хэн бэ? гэхэд, чи бол миний хар багын минь найз, зовоход минь хамгийн түрүүнд туслах …… гэх мэт гуцаж гарлаа. Би тэгээд чи тийм сайн найзынхаа нөхрийг тэврээд хэвтэж байхдаа чи намÐ
�йг юу гэж бодов? гэсэн чинь учиргүй өөдөөс маань орилчихсон. хэн тэгэж байгаан? гээд нөхөр маань өөрөө хэлсэн гэж зохилдуулж асуухад  ёооё танай нөхөр чинь дотроо санаархаад бүтэхгүй болохоор нь ингэж байгаан, угаасаа намайг ганц бие болохоор чамайг надтай нийлүүлэх дургүй, угаасаа нөхрүүд тэгдэг гээд л арай ч дээ, гэээл бөөн чарлав. Намайг бүүр нээрээ ч худлаа юм болов уу гээд эргэлзтэл орилсон гээд боддоо. Одоо бодоход тэр заваан хүүхэн хэрвээ би баригдвал … гэж их бэлдсэн байсан жүжгээ тавьчаад гараад явчихсан байгаан. Түүнээс хойш
би сэтгэлийн хэвийн байдалдаа орох гэж их зүдэрсээн, хоёр ч ондоо бясалгалд  суулаа, Yahoo.н Answer and Quistion дээр хүртэл өөртөө тохиолдсон зовлонгоо бичиж хүмүүсийн бичсэн зөвлөгөөгөөр сэтгэлээ тайтгаруулах гэж оролдлоо, фитнэс бассейнд ч явлаа, 6 хан сартай хүүхдээ тэвэрч нэг уйллаа, ганцаараа машин барьж уулан дээр гарч чаралж үзлээ гэх мэт хэлэх юм олоон олон. Хүнд ер нь бүх л сэтгэлээрээ итгэж болдоггүй юм шигээ, тэгэж итгэж явсан хоёрын хоёр хүн нь итгэлийг нь алдахаар эргээд шокноосоо гарахад хэцүүхэн байдаг юм билээ. Нөхөр маань гадаада
ас ирээд -найзтай чинь бас бус хүмүүстэй ууж байгаад тэр өөрөө согтуу байхад минь гэртээ дагуулж очсон гээд ахиж ингэж чамайгаа зовоохгүй, чамд л хайртай,  хүүхдээ бод л доо гээд л гуйж гувшиж баахан амлалт өгч олон ч хоног 2 талд байсан. Олон ч хүн сал, тэр завааныг уучилж хэзээ ч болохгүй гэж байсан боловч би нөхрөө уучилсан юмаа . Эхний үед тэр хоёрын заваарч байгаа нь нүдэнд харагдаж миний зан ааш ч гэж хар яр хийсэн амьдрал хүйтэн хөндий аймшгийн. Мэдээж цаг хугацаа л эдгээдэг жамаар би арай ч гайгүй болж, уучилбал уучилсан шиг уучилъя Ð
�эж бодож их хичээж тэрэндээ ч одоо бол амьдрал маань хэвийн сайхан болсон. Одоо тэр зүйлийг дурсаад байхаа больсон ч надад байнга бодогдох юм. Найз байсан хүнийгээ хүний урманд уучлаарай ч гэж нэг ч удаа хэлээгүй болохоор ингээд байгаан болов уу, тэр над дээр ирж миний буруу уучлаарай гэж уйлан хайлан гуйсан бол миний сэтгэл илүү хөнгөн байх байсан юм шиг санагдаад байх юм. Очоод буудаад унагаачихмаар санагдаж байсан үе ч мөн ч их. Нөхөртөө өөр хүнтэй явалдаж баригдаад салсан, ганц бие болсноосоо хойш эрчүүдтэй харьцах нь замбараагүй б
олсон, нялх хүүхэдтэй айл гэрийг үймүүлээд загнахаар жишим ч үгүй байсан тэр хүнийг хүнээ байж байна гэж мэддэг байсан мөртлөө би түүнд итгэсээр байсан миний буруу миний хохь л боллоо. Нөхөртэй минь явалдаж байхдаа сургуулиа төгсөж чадахгүйнээ хахуулийн мөнгө байхгүй гэхэд нь ч буцалтгүй тусламж болгон ногоон өнгөтэй дэвсгэртүүдийг сэтгэлээсээ өгч ч байлаа хөөрхий…
Одоо нөхөртөө урьдны гэнэн цагаан сэтгэлээр итгэхээ больсоон. Тийм ч их хайрлахаа больсон ч байх. Яахав уучилсан сэтгэлийг минь бодож амьдралийнхаа төлөө, миний төлөө үнэхээр их хичээж байгааг нь харж мэдэрдэг тулдаа л хажууд нь байгаа байхаа.   Ор хөнжилдөө ч би хүйтэн болсноо өөрөө сайн мэдрэх юм, олон хүний бэлдээд байдгүй романтик үдшийг нөхөр маань хааяа бэлднэ, тэгсэн ч дур хүсэл ч хөдлөх нь бага болсон байх юм, тэглээ гээд өөр хүнээс ор хөнжлийн жаргалыг хайгаад явах хүн би биш боловч хар залуугаараа бүр нэг хөрөлттэй амьтан болж
байгаам биш байгаа ч гэж бодож хааяа айх юм. Намайг татаж чангаахгүй л бол надад сайхан, тэгээд гуйлгаж гуйлгаж долоо найм заримдаа арав ч хонож байж нэг ойртно. Амьдрал минь хангалуун ч сэтгэл дотроо байнга бодож шаналах зовлонтой, байнга нөгөө хүүхнийг бодож дотроо хараагаастай. Би өөрөө эргээд шулам болсон юм болов уу, эсвэл надад дахиад хугацаа хэрэгтэйм болуу, үгүй бүүр салаад хаяаад явах ёстой ч юм болов уу…. ийм юмыг ор тас мартчихдаг сайхан арга байна уу таминэээ, надад сайн муу зөвлөгөө юу ч хамаагүй бичээрэй.

2115064_d250b10e

Танай сайтын хамт олонд амжилт хүсье. Би өөртөө тохиолдсон явдлаа бичихээр шийдлээ, магадгүй ганцаараа шаналж явснаас арай дээрдэх байлгүй гэж бодоод. Би нөхөр, 3 настай хүүхэдтэй 28 настай бүсгүй. Хэнд ч гологдохооргүй царай зүс бие хаатай, гадаад дотооддоо боловсрол эзэмшсэн чөлөөт нэгэн иргэн байнаа.

Хүүхдээ төрүүлээд хэдхэн сар болж байхад би газар дээрх ганц хайртай найзаа (тэр үед шүү) нөхөртэй минь жирэмсэн байх үеэс минь авахуулаад хүүхдийг минь төрөөд нэг хоёр сартай болох хүртэл араар минь тавьж уулзаж учирдаг байсныг мэдлээ. Арван жилийн бага ангиас л нэг ангид сурч найзалж ирсэн хүн байлаа.Тэрийг сонсох үед нөхөр маань Монголд байхгүй байсан. Яаж шаналж зовж галзуурах гэж байснаа би үгээр олигтой тайлбарлаж чадахгүй байх. Тийм юм ном зохиол дээр л гардымуу гэсэн чинь надад тохиолдов. Би нөхөртөө маш их итгэдэг байж билээ. Хөдөө сар сараар ажилладаг болохоор мэдээж хотод байх үедээ эхнэр хүүхдээ санаж цуг сайхан байхыг бодохоос биш өөр хүүхэнтэй явалдаж заваарна гэж даанч санаагүй, хэтэрхий их итгэдэг байсан болохоор хажууд минь нүдээ ирмэж дохилцож байгаад гарахад хүртэл мэддэггүй байсан байгаан. Тэгээд нөхөр маань байхгүй учраас найз бүсгүйгээ дуудаж уулзав. Би чиний хувьд хэн бэ? гэхэд, чи бол миний хар багын минь найз, зовоход минь хамгийн түрүүнд туслах …… гэх мэт гуцаж гарлаа. Би тэгээд чи тийм сайн найзынхаа нөхрийг тэврээд хэвтэж байхдаа чи намайг юу гэж бодов? гэсэн чинь учиргүй өөдөөс маань орилчихсон. Хэн тэгэж байгаан? гээд нөхөр маань өөрөө хэлсэн гэж зохилдуулж асуухад  ёооё танай нөхөр чинь дотроо санаархаад бүтэхгүй болохоор нь ингэж байгаан, угаасаа намайг ганц бие болохоор чамайг надтай нийлүүлэх дургүй, угаасаа нөхрүүд тэгдэг гээд л арай ч дээ, гэээл бөөн чарлав. Намайг бүүр нээрээ ч худлаа юм болов уу гээд эргэлзтэл орилсон гээд боддоо. Одоо бодоход тэр заваан хүүхэн хэрвээ би баригдвал … гэж их бэлдсэн байсан жүжгээ тавьчаад гараад явчихсан байгаан.

Түүнээс хойш би сэтгэлийн хэвийн байдалдаа орох гэж их зүдэрсээн, хоёр ч ондоо бясалгалд  суулаа, Yahoo.н Answer and Quistion дээр хүртэл өөртөө тохиолдсон зовлонгоо бичиж хүмүүсийн бичсэн зөвлөгөөгөөр сэтгэлээ тайтгаруулах гэж оролдлоо, фитнэс бассейнд ч явлаа, 6 хан сартай хүүхдээ тэвэрч нэг уйллаа, ганцаараа машин барьж уулан дээр гарч чаралж үзлээ гэх мэт хэлэх юм олоон олон. Хүнд ер нь бүх л сэтгэлээрээ итгэж болдоггүй юм шигээ, тэгэж итгэж явсан хоёрын хоёр хүн нь итгэлийг нь алдахаар эргээд шокноосоо гарахад хэцүүхэн байдаг юм билээ. Нөхөр маань гадаадаас ирээд найзтай чинь бас бус хүмүүстэй ууж байгаад тэр өөрөө согтуу байхад минь гэртээ дагуулж очсон гээд ахиж ингэж чамайгаа зовоохгүй, чамд л хайртай,  хүүхдээ бод л доо гээд л гуйж гувшиж баахан амлалт өгч олон ч хоног 2 талд байсан. Олон ч хүн сал, тэр завааныг уучилж хэзээ ч болохгүй гэж байсан боловч би нөхрөө уучилсан юмаа . Эхний үед тэр хоёрын заваарч байгаа нь нүдэнд харагдаж миний зан ааш ч гэж хар яр хийсэн амьдрал хүйтэн хөндий аймшгийн. Мэдээж цаг хугацаа л эдгээдэг жамаар би арай ч гайгүй болж, уучилбал уучилсан шиг уучилъя гэж бодож их хичээж тэрэндээ ч одоо бол амьдрал маань хэвийн сайхан болсон. Одоо тэр зүйлийг дурсаад байхаа больсон ч надад байнга бодогдох юм. Найз байсан хүнийгээ хүний урманд уучлаарай ч гэж нэг ч удаа хэлээгүй болохоор ингээд байгаан болов уу, тэр над дээр ирж миний буруу уучлаарай гэж уйлан хайлан гуйсан бол миний сэтгэл илүү хөнгөн байх байсан юм шиг санагдаад байх юм. Очоод буудаад унагаачихмаар санагдаж байсан үе ч мөн ч их. Нөхөртөө өөр хүнтэй явалдаж баригдаад салсан, ганц бие болсноосоо хойш эрчүүдтэй харьцах нь замбараагүй болсон, нялх хүүхэдтэй айл гэрийг үймүүлээд загнахаар жишим ч үгүй байсан тэр хүнийг хүнээ байж байна гэж мэддэг байсан мөртлөө би түүнд итгэсээр байсан миний буруу миний хохь л боллоо. Нөхөртэй минь явалдаж байхдаа сургуулиа төгсөж чадахгүйнээ хахуулийн мөнгө байхгүй гэхэд нь ч буцалтгүй тусламж болгон ногоон өнгөтэй дэвсгэртүүдийг сэтгэлээсээ өгч ч байлаа хөөрхий…

Одоо нөхөртөө урьдны гэнэн цагаан сэтгэлээр итгэхээ больсоон. Тийм ч их хайрлахаа больсон ч байх. Яахав уучилсан сэтгэлийг минь бодож амьдралийнхаа төлөө, миний төлөө үнэхээр их хичээж байгааг нь харж мэдэрдэг тулдаа л хажууд нь байгаа байхаа.   Ор хөнжилдөө ч би хүйтэн болсноо өөрөө сайн мэдрэх юм, олон хүний бэлдээд байдгүй романтик үдшийг нөхөр маань хааяа бэлднэ, тэгсэн ч дур хүсэл ч хөдлөх нь бага болсон байх юм, тэглээ гээд өөр хүнээс ор хөнжлийн жаргалыг хайгаад явах хүн би биш боловч хар залуугаараа бүр нэг хөрөлттэй амьтан болж байгаам биш байгаа ч гэж бодож хааяа айх юм. Намайг татаж чангаахгүй л бол надад сайхан, тэгээд гуйлгаж гуйлгаж долоо найм заримдаа арав ч хонож байж нэг ойртно. Амьдрал минь хангалуун ч сэтгэл дотроо байнга бодож шаналах зовлонтой, байнга нөгөө хүүхнийг бодож дотроо хараагаастай. Би өөрөө эргээд шулам болсон юм болов уу, эсвэл надад дахиад хугацаа хэрэгтэйм болуу, үгүй бүүр салаад хаяаад явах ёстой ч юм болов уу…. Ийм юмыг ор тас мартчихдаг сайхан арга байна уу таминэээ, надад сайн муу зөвлөгөө юу ч хамаагүй бичээрэй.

секс.мн дээр ирсэн захидал

66 Comments

  1. НИЙГЭМ мөхөх үед дайн дажин садар самуун гарч эсвэл бүүр мөсөн устан үгүй болж дуусдаг юм. БАЙГАЛИЙН жамаас гажаад байх тийм ч сайн зүйл биш. НӨХӨР чини байгалаас заяасан эр хүйстэн гэдэгийг мартсан байжээ. Тэдний алдааг хэлэх АМАРХАН өөрийн алдааг ухаарах хэцүү тайвшир эмэгтэй.

  2. Mhhgsujqj says:

    АРАБ шиг олон авгайтай нийгэм байж л байна шүү дээ. ТЭДНИЙГ бид буруу номтон гэж бодож явдаг. ГЭТЭЛ тэр арабаас чини сайн сайхан гайхамшиг бий болсоор л байна. БАЙГАЛИЙН жамаараа эр хүн олон үр төлөө үлдээх гэсэн тэр хуулитай xүний нийгэм зөрчилдөөд байгаа юм шүү дээ. НИЙГЭМ хэзээд мөхдөг юм байгалийн хүчийг дийлэх зүйл ховор шдээ. БИДНИЙ сэтгэлгээ хэт нийгэмшиж байгаа тул ийнхүү шокноос гарч чадахгүй байгаа юм.

  3. onna says:

    надад бас чам шиг ийм хэцүү зовлонтой үе байсаан, яг л чам шиг хашгирахдаа хашгираж уйлахдаа уйлж байсан, яг л галзуу солиотой хун шиг болж байлаа.Цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар арилдаг юм билээ.Харин чи минъ зөв шийд гаргасан байна бас нөхөр чинъ ч зөв шийд гаргасан байна тэгэхээр одоо харин чи тэр тэнэг найзийнxаа өмнө сөхөрч байгаа юм шиг уйтгарлаж ер болохгүй ээ, харин ч бардам нармирдаж алх!Буур урднийxаасаа илуу иx аз жаргалтай юу ч болоогуй юм шиг бай!Мэдээж уе уе бодогдоод хэцүү л байх байх гэвч мартсан шиг мартаад хуугийнхээ төлөө , ханийхаа төлөө , өөрийнхөө аз жаргалийн төлөө урагшаа найз минъ….Чи яалан дийлчиxсэн байна шуу дээ, одоо бол ахиж ийм асуудал гарахгүй нөхөр чин ч гэцэн маш иx гэмшсэн байгаа…санаа бүү зовоо.Удахгүй чи иx тайван буур уурлая гэсэн ч уурлахгүй тайвширнаа .Цаг хугацаа эм шүү мөн чиний хичээсэн цаг мөч бүхэн маш иx эм болно,за амжилт

  4. khaliun says:

    хайртай хунээ уучлавал тэр хайрийн сэтгэл алга болчихдог юм бналээ,харин зугээр дахиж хайрлахийгл хичээгээрэй,мон дайснаа уучлана гэдэг хамгийн агуу сэтгэл шуу,узэн ядалт гэдэг оорийгоо алдаг хамгийн том дайсан …
    нэгэнт л гэр булээ бодож байгаа хойно бухнийг шинээр эхэлэхийг хичэээгээрэй1өөрийгөө буу хохироо!бас амжилт!

  5. okonoo says:

    ёох ямар хэцүү хорвоо вэ? надад үүнтэй адилхан адил тохиолдож бсийн бна. гэхдээ одоо бүгдийг мартаад тввнтэйгээ сайхан амидарч бгаа. цаг хугацаа бүгдийг харуулах болноо амжилт

  6. avatar says:

    sony tovch buguud ih unen bichjee.

  7. avatar says:

    hetsuu. gehdee l uuchil.

  8. donna says:

    chi nuhruu uuchilaa. nuhur chin gemshij bga. manai nuhur lav bi ingej shanalj gutarch baihad chamd mini yamar baih ni oilgomjtoi gd l uilaad bdag bsan. uuchilaa nuhruu.

  9. Батбайгал says:

    сайн байна уу залуусаа. би эхнэрэйгэй үргэлж гэр бүлийн асуудлаасаа болоод эсвэл санхүүгийн тал дээр сэргэлэн биш байдлаасаа болоод их муудалцах болсон. секс гэдэг зүйлийгч мартаж байнааа. миний эрхтэнч мэдрэмжгүй болсон нв . сэтгэл санаа бэлгийн чадвар 2 аль али нв хүчтэй байвал өөр ямар ч асуудал гарахгүй юм шигээ. дээрх залуугийн хувьд том жижиг эрхтэн гэж санаа зоволтгүйэ. гол нь залуу хүний эрч хүч сайхан байдал гоо үзэсгэлэнг сэтгэл зүй гэдэг зүйл л наснаас нь эрт… тэр нв насны өвчин болно.нэгэнт хөрсөн эрхтэн дахиж 100 хувь ажилахгүй үсрээл 89 хувь болох байхаа…амьдрал сайхан болнооо яарж дэвхцэж уймраад хэрэггүй: надад харин зөвөлгөө өгөөч би гэж мөнгө олвол энэ асуудал маанв 89 хувьдаа хүрэх байх гэж бодооол байжийн та нар юу гэж бодож байна залуусөө

  10. sony says:

    хардаад, хордоод, уурлаад, бухимдаад, хялалзаад, цэхэлзээд, хэрэлдээд, маргалдаад мөн дээр нь араар нь тавиад бай. үр дүнд нь чи жинхэнэ шулмас болно. аа харин чадвал тэсээд, уучлаад, хайрлаад, халамжлаад, ойлголцоод дээр нь өөрийгөө үнэлүүлээд, хайрлуулаад,энхрийлүүлээд, нөхрийгөө зөв тийш нь залаад, жолоодоод амьдархыг хичээгээрэй. үр дүнд нь юу болохыг чи надаар хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа.

  11. zochin says:

    Хонгор зулийн зовлогоонд дуртай байна ааааааааа.

  12. Chamaas hetsyy um tohioldson shuu. says:

    за энэ зовлогоо огно гэсэн хунтэй битгий холбогдоорой. Буур зовлон болно шуу.

  13. Chamaas hetsyy um tohioldson shuu. says:

    Энэ ситаар зовлогоо огно гэсэн хумуустэй хамаагуй холбогдож болохги шууу!!!!!!!!!!!!!.

  14. Chamaas hetsyy um tohioldson shuu. says:

    Хусвэл Э-майл хаягаа огоорой. Чинийх миний дэргэд бас гайгуй ум байна. Цаг хугацаа чамайг эмчилэх байх гэж найдаж байна. Гэхдээ чи залуу байна. Оорийгоо сайн хогжуул боловсруул. Уунээс xойш эр хунд буу 100% итгэ.хэрэв нохор чини унэхээр сайн хун бол уучилаарай. Би энэ сит уу ороод бас амдрал дээр их сонин ум их байдгийг уншаад л бас ч сэтгэл арай гайгуй болсон шуу. хэцүү!!!!!!!! чамайг олгохийн дээдээр ойлгож байна. Тэгээд хусвэл биэ биэндээ сэтгэлийн дэмтэй байяаа.

  15. monda says:

    JEK-д чи өөрийнхөө тухай яриад бичээд байна гэж ойлголоо.чи бичгийн энгийн соёл мэддэггүй юм шиг байна.яаж бичиг үсэг сурч уншиж чаддаг болоо вэ. гайхаж л байна шүү.чи эсвэл тийм боловсролгүй архичин аав ээж дээр өссөн юм уу?чамайг хэн гэдгийг чинь хэн ч мэдэж чадахгүй байж болно гэхдээ чи хэн гэдгээ өөрөө сайн мэддэг байлгүй дэ.хаана ямар хүмүүжлээр, ямар боловсролтой хэн гэдгийг чинь мэдэхгүй ч хэн нэг хүнээр иймэрхүү шүүмшжлэл хэлүүлж байхаасаа жоохон ичээч.

  16. Ani says:

    Уучилсан л бол Уучилсан ш дээ. Иймэрxүү явдал Ганцxан Чамд ч биш Өөр зөндөөл Xүмүүст тоxиолдож байгаа. Нөxрөөсөө саллаа гээд даxиад Сайн Нөxөр таараач билүү Үгүй ч билүү. Амьдралыг босгоx Xэцүү нурааx амарxан. Чи сэтгэлийн Тэнxээ муутайл Бүсгүй шиг санагдлаа. Найз Xүүxэн, Нөxөр 2 чин бол Адгийн Шаарнууд байна. Нөxрөөсөө салвал Найз чин Яасан иx баярлаx болдоо. Аягүй бол Нөxрийг чин эргүүлж байгад суучиx байлгүй, тиймээс салжил баярлуулж болкуу шүү. Тайван бай.

  17. Uuchil says:

    Нөхрөө уучилсан шиг уучилчих. Цаг хугацаа бухнийг мартуулж та 2-т аз жаргал авчрах болтугай.

  18. LLg says:

    үнэхээр л уучлахыг,өнгөрснийг мартахыг хичээж бгаа бол мартсан шиг март,уучилсан шиг уучил,,элдэв өс хонзон бүү сана,өөрийг чинь л эвдэнэ догшруулна муухай болгоно,хүнээс хонзон авнснаар сэтгэл амардаггүй юм.ер нь хамгийн том өшөө авалт уучлах өршөөх,найзыгаа ч бас уучил нөхрөө уучилсан шигээ,тэгэж байж сэтгэлээ чөлөөлж чадна.

  19. esta says:

    чи өөрөө шулмас болоод байгаа юм биш үү.. ийм хүмүүст дургүй хүрээд байдаг юм..

  20. hulan says:

    хэрвээ чи эргүүлгэтэй ус руу орсон бол ус руу гүн шумба тэгээд хажуу тийшээ бол чи эргүүлгэнээс гарч чамд аврагдах гарц олдоно.

  21. mmmmmmmmmmmmmmmm says:

    чиний бичсэн захиаг уншаад бүр сэтгэл өвдчихлөө. яасан муухай хүмүүс вэ. эмэгтэй хүн гэр орон үр хүүхдээ гэж яаж явдаг билээ. хүүхэдээ гэдсэндээ 10 сар тээнэ. зүгээр ч нэг тээхгүй ээ хүндрэл энэ тэр гээд л яаж зовдог билээ дээ. тэгээд л нэг төрж амрана. төрөхөдөө гайгүй төрвөл аз тэ. хагалгаа, төрснийхөө дараа оёо энэ тэр гээд л бөөн асуудал. яаж өвдсөн ч өвдөөгүй юм шиг бх вэ гэж зовж бхад чинн яасан өөдгүй эр вэээээ бүр уур хүрчихлээ.
    эмэгтэй хүн ингээд л зөөлөн сэтгэлтэй шүү. харин чиний зарим асуудал чини л үнэхээр хүнд бна да. уучилсан ч гэсэн ийм бдалд бга бол чамд бүр л хэцүү гэр бүл чини улам л тогтворгүй л болно. чи нөхрөөсөө хэсэг зуур хол бгад үз. 1 юм уу 2 сар. тэгээд нөхрийнхөө сайхан зан чанар, анх яаж уулзаж бсан хамгийн сайхан дурсамжаа л бодох хэрэгтэй.тэгээд л санаад л үгүйлээд л ирвэл та 2ийн амидрал уридын хэвэндээ орох боломж байна бхаа. юу ч өөрчлөгдөхгүи бол нэг хүүхэдтэй бгаа дээрээ салсан ни дээр. цаашдаа чи энэ хэвээр бвал гэр бүлийн хэрүүл маргаан тасрахгүй, тэгээд л чи насаараа сэтгэл дундуур амидрах болно. гэхдээ чи сайн бодох хэрэгтэй. хамгийн сүүлд ни өөрийн санаа өөртөө л зөв гэдэг өөрийнхөө л сэтгэлийг дагах хэрэгтэй дэ. битгий бууж өгөөрөи. амжилт

  22. sak says:

    за тэгээд дээр үнэлгээ авсан сэтгэгдэлүүд бүгдээрэй л зөв юм бичиж үлдээж чиний төлөө санаа тавьсан байна гэхдээ нөхөр чинь чиний хүйтэн царайг хараад бас л их шаналж байгаа өөрөө буруутай гэдэгээ сайн мэдэж байгаа болхоор чамаас ч илүү шаналж байгаа бас хүүхдээ бодоод л чамтай байгаа байх чи өнгөрсөнөө харж энэ хэвээрэй утгагүй байхын бол нөхөр чинь удахгүй дахиад хуурч ч магадгүй шүү!!! уучилж өнгөрсөнөө мартаж ирээдүйгээ харж өнөөдрөөрөө амьдарч чадахгүй юм бол сал л гэж хэлмээр байна салахад бас чамд амаргүй байх нь мэдээж чи өөр хэн нэгэнтэй учирсан учираагүй ч эцэст нь хүүхэд чинь л хохироно та 2оос ч илүү хохироно чамд ч бас хэцүү байх болно хууртсан бац хүүхдээ ингээд гээд л эцэст нь нөхрөө л буруутгана эр нь хэн буруутай ни хэнд хамаатай юм бэ одоо хүүхдээ л бодоочээ л гэж хэлэх гэсийн үнэхээр болохгүй бол сэтгэлийг чинь засдаг чамайг хөгжилтэй байлгадаг залуутай яваад бас үзэхгүй юу даа!!! хамгийн гол нь чи залуу байна за тэгээд өөрөө тунгаан бодно биздээ хэрэгтэй зөвөлгөө байна гэж бодвол sain_lol@yahoo.com майл бичнэ биз ок за тэгээд амжилт

  23. hi says:

    hi chinii bichseniig unshlaa yamar hetsuu bdagiig uneheer mederch bna nadad yag iim yavdal tohioldoj bsan gehdee bi odiig hurtel ter huniig buruutaich zovtgoj ooriigoo buruutgaj irsen gehdee tiim yumiig hun uneheer uuchilj chaddaggui yumaa yaahav hamt amidraad bnaa gedeg chin uuchilsan ch gesen martaj bol hezee ch chadahgui teheer yaamr negen em tan hen negen hun tus bolno gj buu bod bas ooriigoo buu huur chinii setgeld hichneen hetsuu bgaag ter hun hezee ch cham shig medrehgui bi yag cham shig bassein fitnes bas uulan deer hurtel garch orilj bsan gehdee yu ch oorchlogdoogui setgel horno gedeg n uneheer ene bhdaa teheer ter hun chinii setgeliin ih hairiig 100% mederch avch chadahgui bolson bolohoor ter hun l ih hohirch bgaagaa medehgui bgaa teheer bitgii gutar l gej helmeer bna ooroor saihan bolgoh arga charga unendee baihguil boluu setgel sanaga huvaaltsahiig husvel sapeeg@yahoo shuu amjilt

  24. anonymous says:

    Xонгорзул ёцтой гоё хэлсэн байна шдээ, эмэгтэй хүнийxээ 26 мэхнийхээ хамгийн амарханыг хийхэд л болно. тэр нь: өөрийнхөө зовлонг түүнд яг адилхнаар амсуулах байдаг юм даа!!!

  25. àõ says:

    õàíãàëòàé çºâëºãºº ºã÷ýý ººðºº ººð õýí íýãýíòýé õààÿà õààÿà ñýì ñýì ñýãñèéòëýý ñåõñäýæ áàé õº ººð þì àëãà äàà

  26. JEK says:

    МОНДА-Д : эргүү сээгий бичжээ

  27. JEK says:

    юун сүртэй казак вэ?

  28. hoho... says:

    хуухнууд лаг зөвлөсөн байна доо. зөвлөх зай улдээлгүй. др. болд бас аймаар зөвлөсөн элэг хөшлөө.

  29. Hulan says:

    ͺõºð ÷èíü ¿íýõýýð õîãèéí øààð þì áàéíà. Õàðèóöëàãà õ¿ëýýõ ÷àäâàðã¿é õóë÷ãàð àìüòàí. Òàíàé íàéç õ¿¿õýí íºõðèéã ÷èíü õ¿÷èíäýýã¿é íü ë îéëãîìæòîé áàéõàä íàéç õ¿¿õýíä ÷èíü á¿õ áóðóóãàà òîõîæýý. Èéì õ¿í áóðóóãàà îéëãîñîí ãýæ áîäîõã¿é ë áàéíà. Óäàõã¿é äàõèàä ë ÷èíèé ºìíº òýð õ¿¿õýí ÷èíü ë íàìàéã ãýðòýý àâàà÷ààä ãýæ ãîíãèíîîä ñóóæ áàéõ þì áàéíà äàà. Ìîíãîë ýð÷¿¿ä ìèíü áóðóó õýðýã õèéñýí áîë áóðóóãàà õ¿ëýýñýí øèã õ¿ëýýæ ñóðàõ õýðýãòýé ø äýý.

  30. nyamka says:

    àìüäðàëä àäëàæ îíîõ àëèéã òýð ãýõýâ äýý íºõ𺺠¿íýí ñýòãýëýýñýý óó÷èëæ ýíý àñóóäëûã ñýòãýëýýñýý îð òàñ àâ÷ õàÿ òýãæ ÷àäâàë òà 2-í àìüäðàë ñàéõàí áîëíî óó÷èëñàí ÷èíü ìàø çºâ óõààëàã øèéäâýð áàéíà. Öààøäàà óõààëàã áàéæ ÷àäâàë òà 2-í àìüäðàë óðò ¿ðãýëæèëæ ÷àäíà.

  31. adviser says:

    зублогоо хэрэгтэй бол энэ хаяг руу э-майл бичээрэй.orgil.purev@yahoo.com
    only online advise!

  32. nana says:

    nuhurteigee amidarmaar bgaa bol mart herwee amidral chini ene maygaaraa ywah yum bol tertee tergui nuhur chini huurah bol 10 honogt 7 honogt 1 sex hiih n tegeeed deer n huiten hundii sex yaj hun her udaan teseh bol eniig sain bod! uuruu uuriiguu chuluul salhig uneriig amidraliig buh yumiig sain saihnaar meder

  33. Dr. bold says:

    uuriiguu shuud buud, ergej sanahgui tas martana.

  34. ÇÀËÓÓ. says:

    Åð íü õàéðòàé õ¿íèéõýý íàéçòàé ãýäýã áîë ñàíààíä áàãòàìã¿é àñóóäàë áàéíà. Àëü àëü íü òýíýã õ¿ì¿¿ñ þì.ßëàíãóÿà íàéç õ¿¿õýí ÷èíü.ÕÀÌÃÈÉÍ Õ¯×ÒÝÉ ÖÎÕÈËÒ ÕÀÌÃÈÉÍ ÎÉÐÎÎÑ ÈÐäÝà ãýæ ýíý áîëâóó äàà.ßàëòàé÷ áèëýý äýý îäîî íýãýíò ºíãºðñºí àñóóäàë áîëõîîð,öààøäàà ñàéõàí àìüäàðõàà õè÷ýý äýý.Öàã õóãàöàà ãýæ þóã ÷ ýì÷èëäýã íýã ýì÷ áàéíà ø¿¿ äýý öààíà ÷èíü.Çà á¿ñã¿é ìèíü àìæèëò àç æàðãàë õ¿ñüå! ººäðºã áàéãààðàé.

  35. zugeer says:

    Ìèíèé áîäëîîð ÷è ýõëýýä ç¿ãýýð ÿã ÿàëãàõ ãýýä þó õ¿ñýýä áàéãàà þì áý? Ñàëààä ÷èíèé ñýòãýë ñàíàà ñàéõàí áîëîõ þì áîë ñàë, òýð õ¿¿õýí ð¿¿ íü ÿâóóëàõ ãýýä áàéãàà áîë ÿâóóë ýñâýë ººðºº áàðüöàæ ÿâàõ ãýýä áàéâàë ÿâ.
    ç¿ãýýð ë ººðºº ÿàìààð áàéãààãàà ë ñàéí áîä òýãýýä òýðíèéãýý õèé. Òýðíýýñ áèø öóã áàéãààä ë íýã íýãíèéãýý çîâîîãîîä íºõºð õóóðñàí ÷è ýíõèéí öàãààí òàãòàà íºõºð ãóéãààä ÷è ãóéëãààä, íàéç á¿ñã¿é ÿâäàëòàé àäãèéí øóëàì òýãýýä ë òèéì ë áàéãàà áèç àìüäðàëä þì þì áîëæ ë áàéäàã ø äýý ÕÀÌÃÈÉÍ ãîë íü ÷è ÿàâàë òàéâàí ñýòãýë àìàð ¿íýí ñýòãýëýýñýý èíýýæ, àç æàðãàëòàé áàéæ ÷àäàõ âý ãýäãýý ë áîä. Òýðíýýñ áèø çýâ¿¿öýí áàéæ ë íºõºðòºé㺺 öóã áàéõ ÿìàð õýðýãòýé þì áý ÿìàð ÿë ýäýëæ áàéãàà ÿëòàí áèø
    õýí íýãíèéã çîâîîæ ãýìýý óõààðàõûã íü õàðàõ ãýýä áàéãàà þì óó õààøàà þì òýð áàðàã á¿òýõã¿é áàéõ àà òýð ÷èíü õ¿ì¿¿ñèéí ë õýðýã ø äýý òèéì áîëîõîîð ÷è ººðèé㺺 ç¿ãýýð ë ÿàõ ãýýä áàéãààãàà îéèëãî ë ãýæ õýëìýýð áàéíà äàà èíãýýä ë áîëëîî Áààõàí ã¿í óõààíòàí øèã þì áè÷÷èõëýý õýðýãòýéã íü àâààä õýðýãã¿éã õàÿ÷èõààðàé çà àìæèëò õ¿ñüå äàà áàÿðòàé

  36. Uchral.B. says:

    ИТГЭЛ-ийг чин алдвал нэг уучил.СЭТГЭЛ-ийг чин сэвтээвэл хоёрдохоо уучил.ХАЙР-ийг чин даахгүй бол гуравдахаа уучил.харин УХААРАХГҮЙ бол БҮҮ уучилаарай гэж.гэхдэ би адилхан эр хүн. эхнэрийнхээ найзтай бол арай бишээ.ер ни юм хэзээ нэгэн цагт илэрч мэдэгдэхээс л хойш өөр бусадтай ч гэсэн ингэж заваарах хэрэгтэй юмуу даа.

  37. emma says:

    энэ өдрийн мэнд!! чиний захиаг уншаад их өрөөвдлөө… ааш зангийн хувид бид 2 жаахан төстэй юмаа. болсон явдлийг мартаж тэр нөхрөө уучилж чадахгүй бгаа бол шууд сал. ингэж өөрийгөө зовоож амидарч хэрэггүй чи энэ хорвоод ганцxан удаа амидрана, тэгээд үхнэ. хэзээ ухнэ гэж ингэж зовж амидрах болж бнаа. наадах чини нэг хуурсан 2 дахиа хуурна чи эхний удаад ингэж зовож бгаа юм чини дараа ни муугаар бодоход дахиад ийм юм тохиолдвол тэвчих үү, тэсэхүү чи бас хүн юм бгаа биз дээ. одоо тэгээд наад амирдалаа хар, байж бгаа бдлаа хар чамайг сэксийн хувид ийм бдалтай бхад ямар эр удаан тэсэхийн нэг халуухан хуухэнтай унтаад сурсан юмийг сураар боож бхгүй гэдэг болно.юм бол ам мурийгаад хэрүүлтэй уруултай энэ юу вэ? энэ амидрал биш шүү нэгэнт ингэж уучласнаас салсан дээр бүхнийг матраад шинээр эхэл нэг хэсэг ганцаараа амидраад үз.хүүхэд өрөмдмөөр л дөө гэхдээ яах вэ дээ тийм эцэгтэй бснаас бхгүй ни дээр аав үхцэн л бгаа биз. ер ни хүний итгэл сэтгэлээр ингэж хатуу тоглож бгаа хүнийг үхсэнд тооцоход нээх буруутахгүй ээ… хүнийг уучилж чаддаг хүмүүс арай ондоо бдаг юм билээ. би лав тийм ууч хүмүүсийг нэг биш юм билээ.
    мартахгүй, мартаж чадахгүй өөрийгөө болон хүнийг зовоогоод бх юм бна лээ.тэр хүүхэнд харин ямар нэгэн арга хэнжээ авах хэрэгтэй хүний найз найз гэчихээд тэгж бдаг хуурамч амитан бна.
    чи аз жаргалтай амидрах ёстой шуу ингэж зовох албатай биш гэж зөвлий дөө
    амжилт!!!!!!!

  38. narantuya says:

    би яг энэ бдалд ороод олон жил сэтгэлийн дарамттай зовж явсан.нэгэнт салж чадахгүйгээс хойш өөрөө л зовох вм билээ.наад найз хүүхэн чинь тэртэй тэргүй нүглээ үүрнээ.мартахийг хичээгээд өөр зүйлээр өөрийгөө сатааруулдаг чинь зөв.санаад бодоод бвал өөрөө шулам болох юм билээ.үргэлж өс хонзон өвөрлөсөн бөөн хар энергийн цөм.зүгээр л мартчих.өөртөө би мартсан гэж итгүүл.

  39. ЭРГҮҮЛЭГ says:

    Энэ чинь эрэгтэй хүний ясны муухай чанар байхгүй юу. өөрийн байгаадаа сэтгэл ханахгүй дандаа илүү харж, өөр хүүхэн хүсэж явдаг. Энэ удаад захидлын эзний найзтай учирчихаж. Ер нь цагаа тулахаар бараг эр хүн бүхэн эхнэрийнхээ найз хүүхэнтэй явалдахад татгалзахгүй байх өө. Мэдэээж нөгөө хүүүхэн нь үнээр таалагдвал шүү дээ Ямар ч найз хүүхэн байсан өөрийн найзынхай өөртөө таалагддаг эрийг амтлахыг, түүний секс-г хүсдэг ш дээ. Захидлын эзэнд: ер нь хүн нэг хүнд хэт итгэвэл ийм л хэцүү цохилтыг өөртөө авж байгаан. Танай нөхөр найзтай чинь ч бай өөр хүүүхэнтэй ч бай явалдаж л таарна. Нөхрөө өөр хүүхэнтэй явалдлаа гээд л салааад байвал энэ улс оронд чинь бүүр энэ дэлхийд гэр бүл байх уу? Бүгд хэн нэгний хүүхэд дагуулсан ганц бие улсууд л байна ш дээ. Уучилах нь хамгийн зөв байхаа. Нөхрөө уучилаад, нөхрийнхөө нүүр лүү харж суугаад тэрний юу нь таалагдаад сексдсийн, та 2 бие биенээсээ тэгж их таашаал авцгаадаг юмуу? би чамайг, бид бие биенийгээ хангаж чадахаа байциймуу гээд ярилцахгуй юу.
    Ийм асуулт ярилцлага эр нөхрийг бас хэцүү байдалд оруулна даа. Мэдээж чамд шууд үнэнээ хэлж зүрхлэхгүй аль болох хариулахаас цааргалж, булзах болно. Гэсэн хэдий ч ганцаараа байхдаа толгойдооо чиний асуусан бүх асуултийг өөрөөсөө асууна.
    Харин ухаантай хүн бол дахиж даврахгүйгээр өөрийн алдаагаа засаж чамайг илүү өмнөхөөсөө ч илүү хайрлах болноо.

  40. adilhan um tohioldson baina. says:

    Их л тостэй ум тохиолдсон байна аа. Чамд цаг хугацаа хэрэгтэй. сэтгэлийн шарх хамгийн хэцүү ум билээ. Надад 3 жилийн омно тохиолдож байлаа. тэгээд би ч гэсэн бас л дэндүү итгэдэг байсан даа. тэгээд суулийн 1 сар энэ сайт руу орж узээд амдрал гэдэг чини тийм шулуун биш ум гэдийг ухаарч байна. чамайг сайн ойлгож байна. Али болох оор уманд анхаарлаа товлоруул болж огвол найз ноходтэйгээ сууж оорийгоо завгуй байлгахийг хичээдээ. Нохор чини сайн хын бол сална гэж бодоод ч хэрэггүи ээ. Чамайг таг хугацаа эмчилнээ.

  41. даваа says:

    тэгээд л энэ муусайн эрчүүд л гэхийн. хэн нэгний нөхөр ийм юм хийсэн гээд бусад нь хараалгах ёстой гэж үү? тэр найз хүүхэн нь тэгвэл гэмгүй хөөрхий бүсгүй болж байна уу? энэ муусайн хүүхнүүд гэж хэлүүлэх юм ялгаагүй хийсэн л байна. ер нь эрчүүд завхай л гэнэ эцсийн эцэст хэнтэй завхайраад байнаа? хоорондоо юу? эсвэл адгуустай юу? нэг эр завхайрхад нэг хүүхэн хамтарч байгаа. дахиад тоо бодьё хүүхнүүд ээ? аль нэг нь илүү завхай байна уу? харин ч нэг эр нэг зэрэг арав хорин хүүхэнтэй тэр болгон учрах боломжгүй бас хэцүү харин нэг хүүхэнд тийм боломж хангалттай бий. тэгдэг ч хүүхнүүд байдаг. одоо дахиад тоо бодьё хүүхнүүд ээ? хэн нь илүү…хэн нэгэн сайхан амьдрах, эсвэл дампуурч явахад миний амьдралд бас миний нэр хүндэд огтхон ч нөлөөлөхгүй гэдэгт би бат итгэнэм

  42. navchtsetseg says:

    http://www.nar.mn/archives/6162 ийшээ ороод энэ нийтлэлийг уншаад узээрэй. нэгийг бодож 2-г тунгааx бизээ,унэxээр уxаантай эмэгтэй бналээ

  43. Bg says:

    Сайн уу? Надад ч бас чамтай адил явдал тохиолдсон.Тэр хүүхнийг ор тас март тэр бол хэндч ч хэрэггүй зүгээр биеэ үнэлэгч нөхөр чинь чамд хайртай тэр хүүхэн бол одоо нөхрийн чинь хувьд хар дарсан зүүд.тэр явдалд нөхөр чинь их гэмшиж байгаа юм байна.Зарим үед хууралт гэдэг хос 2-г улам ойртуулдаг тал бий. Чи харин ч та 2-н амьдарлд саад болж байсан шулмасыг эртхэн дарж ээ. Одоо өөрийгөө бурхан гэж бодож нөхөрөө уучил.Эр хүн гэдэг хүүхэд шиг байдаг юм түүнийг алдааг засаж залж амьдар.Нөхөрөөсөө салж орхивол харин ч чи бууж өгсөн мэт болно дайснууд чамайг нөхрөөсөө салж нөхөртэйгөө хонь чоно мэт байхыг чинь харвал баярлана. Дайснуудыг ингэж байрлуулж болохгүй. Харин ч чи их гэмшиж байгаа нөхөр минь ахин ийм зүйл хйихгүй гэдэгт нь улам итгэж нөхөрөө улам хайрлаж улам эмэгтэйлэг уян наалинхай болох хэрэгтэй. Ийм зүйл хйиж эхнэрээ гомдоосон эрчүүд их ухаарлыг авдаг юм энэ үед нь чи нөхрөө өөрөөсөө түлхэх хэрэггүй харин ч алдаж оноход нь зааж залах анд нөхөр нь байх ёстой.

  44. USA says:

    Энэ Xонгорзул гэж алдартай xууxэн бна аа чамайг заримдаа у бишсэнийг чин xайгаад л бан шууу

  45. mh says:

    сайн бна уу,би ч бас чиний нэгэн адил зовлонг амсаж явна даа,хамгийн хэцЮЮ нь энэ зовлонг нь хЮнд ярихаас ч ичмээр бх юмв чиний нэгэн адл хичнээн их харааж байгаа чв тэглээ гээд ЮЮрийгЮЮ зовоохоос цаашгЮй гэдгийг мэдэж байга ч гэсэн чи ЮЮр хЮнт уулзаж жаахан ч гэсэн тэр хЮний амссаныг амс л гэж зЮвлЮе, тэгэхдээ жорыг нь тааруулахаа мартаваа

  46. Zochin says:

    Нөхөр ингээд итгэл алдчихаар юм л бол хардчих гээд хэцүү болчихдог юм билээ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Хэсэг хамт байгаад үзэхгүй юу даа. Манай нөхөр юу юугүй миний найзтай явалдаагүй л дээ. Гэхдээ их олон хүүхэнтэй маягладаг байсан. Зүрхийг минь зүсэх шиг олон юм надад үзүүлсэн. Тэр бүхнийг даваад гарсан, уйлахдаа уйлаад, хэрэлдэхдээ хэрэлдээд. Одоо бид 2 хүүхэдтэйгээ гурвуулаа сайхан байгаа. Дахиж тийм юм болбол сална гэдгээ маш сайн ойлгуулсан. Хүүхдээ аваад л яваад өгнө, өөр олон юм байхгүй гэдгээ сайн ойлгуулчихсан. Цаг хугацаа бүхнийг харуулдаг л юм билээ. Ер нь бол хэзээд бэлэн байхгүй юу даа. Ажлаа хийгээд, өөрийгөө сайхан авч яваад. Ойлгож байгаа биз дээ?

  47. teatime says:

    сэтгэл санаагаа цэгцлэнгээ нөхрөөсөө хэсэг хугацаанд хол бгаад үз. салах гэсэн үг биш, зүгээр түр хол бгаад үз. хөдөө явах ч юм у, оорийн өрсөн гэртээ очих ч юм уу. тэгэд эргээд нөхрөө нэг сайн хар. арай өөр нүдээр харах бх гэж бододж бна

  48. avatar says:

    erchuud ch bas hog sh dee. naiziinhaa naiz huuhentei ehnertei ni yavaad l unen gutamshgiin.gants huuhnuud ch bish. teged ichdeg yumuu er ni. uuriinh ni ehnertei yumuu nuhurtei ni tanil ni naiz yni yavaldsan bol yaj bga boldoo.

  49. may says:

    тэр эмэгтэй чиний найз биш чамайг хорлож байсан муу эмэгтэй байна сайн найзууд хэзээч нэг-хээ эрийг хувааж хэргэлж явдаггуй юм тиймээс нохроо мартаад бугд-г мартаад сайхан амидрах хэрэгтэй нас залуу бн шуудээ дахиж сайн эр олдон шуудээ

  50. erhemseg says:

    Iim neg altan dyrem bdg daa…Nz hyyhnyydee nz zaluu,nohorteigee bitgii taniltsuulaa gj.Hyyhnyyd iim bhgyi yu.Zaluuchuud ch gsn adilhan doo.Nziinhaa ehner,nz hyyhniig tataj changaagaad.Hynii yum l amttai sanagddag setgetsiin yumtai hymyys olon bgaa.Sain nz mz geed hairtiigaa neeh hamaagyi dotno nzuudiin hyreeleld hutgaad demii demii…Savaagyi nohod sarand zondoo hutsdiin shyy!

  51. sela says:

    Лалрийн найз хуухэн бэ

  52. cccc says:

    chamaig ih sain oilgoj bainaa iimerhuu zuil nadadch gesen tohioldoj baisan oor mongol olon buisguuchuudd tohioldoj baisan baih yaahav yavaldsan huuhnuud ni naiz ni hamt ajilsan huuhnuud ni zugeerl end tend taniltssan huuhnuud geedl yanz bur baidag baih ternees bish ihnenh emegteichuuded barag 99 huvid ni iim zuil tohioldoj baisan baih gedegt bi itgedeg shuu. uneheer bodogdood nudend haragdaad bainga ter talar ni tedelgui yariad baidag yum hezeech martaj chadahgui yum bailee yahav tsag hugatsaa ongoroh tusam arail gaigui boldog yum gehdeel bainga bodogdoostoi sanagdaastai tegeed nohroo harahaar uur hureedl huiten hondii haritsaad baidag yum . yaajch guriigeed martagdahgui yum bilee tegeheer ali boloh ooriigoo zavguil bailga ternees yum bodood giyuureed baival burl ih bodogdonoshuu.

  53. Xongorzul says:

    -Yadgiin nadad ene yavdal yag tohioldoj baisan, uuniig unshaad shuud uur hureed irdeg baina sh de.

    -Bas minii zovlogoo zaaval zov baih albagui bi ch bas hun shuu zov buruu sain muu buh zuil nadad bii

  54. hair says:

    эрчүүд ийм ш дээ. хайр даахгүй хогнууд. найзаа бясалгалаа сайн хий. энэ л чамд тусална. чиний амьдралд аз жаргал хүсий. чи уг нь ухаантай хүүхэн байнаа. өөрийгөө тайван байлга. байнга бодоод байвал эрүүл мэндэнд чинь муу шүү. сайхан юм бодвол сайн энэрги ирнэ. муу юм бодоод байвал муу энэрги салахгүй ээ. за за би ямар өөрөө энхийн цагаан тагтаа биш. надад бас л асуудал байгаа л даа. чинийх шиг төстэй асуудал байгаа. бас л санаанаас гарахгүй нүдэнд харагдаад байдийшдээ. бас их ууртай болоод байгаа. би бүр өөрийгөө ойлгохоо байлаа. за найзаа хичээгээрэй би бас хичээнээ. эмэгтэй хүний зовлон барагдахгүй юм дөө яамаар ч юм бэ дээ

  55. uka says:

    за эхлээд нохроо уучилсан бол уучилсан шиг уучил даа…онгорсонийг дурсаад яхав .али болох сэтгэлээсээ авч хаяад оноодор бгаа аз жаргалаараа оорийгоо баярлуул..оорийг чин баярлуулах гээд хичээж буй нохор чин бас хуухэд чин байна…битгий гутар..амидралд тохиолдох ымийг алийг тэр гэхэв.тэр болгонд сорж л амидрардаг юм шуу.
    харин нохроо училсан гэж оортоо итгуулээд сэтгэлдээ уучилж чадахгуй бол та 2-ийн харицаа нэг их урагш ахихгуй л болов у?нохор чин хэсэг араас чин баяарлуулах гэж гуйгээд ямар ч хариу ирэхгүй хуйтэн бгаад бвал хэн л тэгэж удаан гуйв гэж дээ…тийм болохоор нэгэнт босгосон амидралаа авч улдэы гэж бодвол сэтгэл зурхээрээ л уучл;ах хэрэгтэй…надад ч бас иймэрхүү зуйл тохиолдож л бсан…унэхээр сэтгэлээрээ уучилвал хэсэг хугацааний дараа бух юм эргээд хэвэндээ ордог юмаа

  56. tengeriin od says:

    уучилсан бол уучилсан шиг уучил чадахгүй бол 2ийн хооронд ингэж байх шаардлага алга. чи их зуумтгай хүн бололтой. миний бодлоор энэ явдал чинь 2 жилийн өмнөх юм биш үү? би нэг удаа нөхрийгөө хуурч байсан юм манай хүн намайг уучилсан шдэ. тэр явдлаас хойш ганц ч удаа тэрний тухай сөхөж яриагүй сайхан амьдар ч л бна урьдийнхаас ч илүү. тэр минь их ухаантай боловсролтой гэр амьтай хүн байдаг юм. хэрэв манай нөхөр надад тэр урьдийн явдлийг байнга яриад зовоогоод эсвэл эрс хөндий муухай харьцаад байсан бол би салах л байсан байх гэж бодож бна яагад гэхээр гэмшиж ядаж байхад дээрээс нь нэмээд дарамталж байга юм шиг хандаад байвал надад бүр л хэцүү байх байсан. ганц чи ч биш танай хүнд чинь бас хэцүү л байга байх

  57. smile says:

    Нөхөр чинь хамгийн сайн найзтай чинь нийлж чамайг хуурсанд л их гомдолтой байгаа юм байна гэж ойлголоо. Өөр танихгүй хүүхэнтэй явсан бол ингэтлээ мартаж чадахгүй, шаналахгүй байсан байж магадгүй. Чи тэг, ингэ гэж зөвлөхөд хэцүү л юм байна. Хүмүүсийн хэлснээр тийм амар мартаж, уучилна гэж байхгүй л байх. Бас чиний нөхөртөө хандах хандлага хэзээ ч өмнөх шигээ болж чадахгүй. Сэтгэл зүйчид хандаж үзвэл ямар вэ, үр дүнтэй байна байх гэж бодож байна.

  58. Ake says:

    Хонгорзул энэ удаад маш буруу зөвлөгөө өглөө, үүнд их шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Хүн хүнийг уучлах гэдэг их чухал чанар. Захидлын эзэнд: Та энэ бодлоосоо эргэж, хэн хэнийг нь бүрэн уучлах нь хамгийн зөв зам байсан болохыг нь хожим ухаарна гэж бодож байна. Ингэх нь танд одоо амаргүй байгаа байж болно. Гэхдээ сайн сайхан явах нь таниас л хамаарна.

  59. bichigchid says:

    davaa ih zuv bichjee. nuhur chin chamd hairtai baihad terniigee bitgii tegj huiten handaj zovoo. hariu avne gedeg estoi teneg hunii sanaa. nuhriinhee hiisen yumiig jigsheed suid bolj bj yag tiim yum hiivel chi uuruu yu boloh ve. nuhur chin chamaig hun gej uzehee bolino. aygui bol davaagiin heldgeer chinii deer 1-s iluu garah hun oldohgui bolno shuu. yagad ch yum erchuud iim yumiig uuchildaggui yum shigee. martdaa. chamd gej helehed chi er ni ehnereesee uur huntei untaagui er hun bn gej sonson uu. chi er hunii zurhend bna. tegeed l boloo yum bishuu. yahav evgui ugeer helehed chi nuhriinhuu zurhend bairlana busad ni boovond ni bairlana. asar ih yalgaatai shuu. mart naad teneg yavdlaa. hairan nerv.

  60. даваа says:

    хүний амьдралд зөвлөгөө өгнө гэдэг миний бодлоор хамгийн хэцүү тиймээс өөрийнхөө бодлыг бичье. уг нь чи уучилсан болоод л одоо цуг байгаан байна шд. тиймээс уучилсан шиг уучил. тэрнийхээ сайн сайхан бүхнийг харахыг хичээ. хичнээн их харамсаж байгааг нь нүднээс хар. яг л хүүхэд саваагүйтэж халуун данханд гараа түлээд дахиж ойртохгүй шиг тийм харамсал байвал мэдээж сэтгэлийн зовлон арилах нь амаргүй ядаж хорслоо март. энийг би боломжтой зүйл гэж бодож байна. харин яаж доромжилсон яг тэгж хариуг нь ав гэдэг саналууд их байна. уучлаарай нөхдүүд ээ нөхөр чамайг гомдоосон гээд чи бусдад өөрийгөө дэвсэж өгөөд сэтгэл чинь хөнгөрөх үү?чиний ариун бие сэтгэл хэн нэгнийх гэжүү?хорыг хороор гэдэг үг хэмжээ хязгаар байх хэрэгтэй. жигшмээр үйлдэлд сэтгэл чинь өвдөж байгаа бол түүнээс сургамж ав бас холуур яв. эцсий эцэст бид чинь хэн нэгэн санаандгүй хөл дээр гишгэвэл зөрүүлээд гишгэдэггүй харин гар барьдаг шүү дээ. хорслоо л авч хая тэгвэл сэтгэлийн зовлонг цаг хугацаа эмчлээд өгнө. та 2-н амьдрал сайн сайхан болноо. анх ханилахдаа ямар ч хэцүү зовлонг туулна гэсэн амлалтаа сана, хүүхдийнхээ төлөө ямарч бэрхшээлийг туулна гэсэн сэтгэлээ бод, ханийгаа сайхан уучлаад хэзээ нэгэн цагт чи гэнэ алдаж гишгэвэл яаж уучлах ухааныг зааж өг. танд сайн сайхныг хүсье

  61. monda says:

    хүүхдээ бодоод уучлах гэж хичээ.би ийм тохиолдолд ямар зөвлөгөө сайн эсэхийг мэдэхгүй байна. ямарч л байсан нөхөр чинь буруугаа хүлээж уучлал гуйж ухаарсан бол тэсээд тэвчээд үр хүүхдээ бодхоос өөр яах билээ.саллаа гэхэд дараагийн амьдрал чинь эннээс долоон дор болчихвол яана?хүүхдэдээ хойд эцгийн нүүр харуулна дараагийн нөхөр чинь ямарч хүн таарах юм билээ.энэ нөхрөөс чинь долоон дор бүр янхан авдаг тэгээд бэлгийн замын халдварт өвчин авч ирээд зоовоодог болчвол бүр ч хэцүү ш дэ. нөхрийнхөө сайн чанрыг нь олж харах гэж хичээ,дахин алдаа гаргавал тэр үед салхад оройтохгүй.ер нь амьдралыг барьж тогтоох нь хэцүү ч жаргал юм шүү дэ.миний нэг таньдаг хүний нөхөр нь бас багых нь найзтай нь унтснаас болж та 2 шиг байдалд орж байсан. нөхөр нь алдаагаа засах гэж хичээсэн ч амьдрал нь нэг л болж өгөхгүй байсан тэгээд нэг өдөр нөхөр нь өөрийгөө дүүжилчихсэн байсан.үлдээсэн захиандаа би өөрийгөө уучилж чадахгүи байхад чи минь намаиг яаж ч уучлах билээ гэсэн байсан.тийм болхоор уужуу сэтгэлээр хандхыг хичээгээрэй.

  62. heiko says:

    neeree huuhnuud iim baidag yum bn lee. naad huuhen chin ch yahav bi tegeegui gej guriij. hunii nuhurtei yavj baigaad nuguu yavj bsan zaluu ni bolinguut aimaar aashildag huuhnuud baidag yumaa. estoi sejgiin. ehner luu ni eldev yum bichne, uuriig ni medehgui bn l gej boddog bh. huuhnuud gants bie boloh uedee yumuu nuhurtuu araar taviulah uedee jinhene turulh aviraa gargadag yum bn lee. chi l bitgii tednii neg bolj neree baastaarai.heden huuhdee chircheed l ailiin nuhriig eldevleed nehel dagal bolood baidag hun baidag l yum bn lee. medrel muutai l hun ingeh bh.bur ulig domog bolood l. chi nuhruu uuchilaa. nuhur chin naadtai chin yavsandaa unen gutarch bga.chi zugeer l taivshir. chi l hariu barij bolohgui shuu.tegvel chi teged l hen ch bish bolno. odoo martdaa. nuhriinhii bodohiig ch husehgui bga yumiig chi bodood yah yum. teneg yum hiisen ni chi bish sh de.herev chi uuruu iim yum hiisen bol nuhruu ene tuhai bitgii dursaasai gd l zalbirna bizdee. yamar nuhur chin ulaan tsaim l bi enend hairtai gd l chinii nuuren hutlultsuud guigeed bsan bish. eregchinguudiin ali tenegtehiig ter gedeg yum.

  63. bi bol bi says:

    хамгийн сайн эм бол цаг хугацаа,хэр хугацаа зарцуулагдах нь гагцхүү өөрөөс чинь л шалтгаална. нөхрөө уучилсан чинь сайн хэрэг,харин уучилсан шиг уучлах хэрэгтэй. буруугаа гэмшээд ямар их хичээж байгааг нь харсаар байж хүйтэн царайлах чинь уучилсан хэрэг бишээ,байнга бодогдоод байгаа чинь ч бас уучилсан гэж хэлэхээргүй юм. хүн алдаж онолгүй яахав,тэр болгоныг эргэж хараад байвал та 2-ын харилцаа урагш ахихгүй ээ. мартана гэж өөрийгөө бас хүчлэх хэрэггүй,зүгээр л маргаашаа бодож өнөөдрөөрөө амьдар. өнгөрсөн рүүгээ бүү өнгий. танай нөхрийн буруу боловч хаашдаа 2 талаас босгосон амьдралд ганц нөхөр чинь идэвхи гаргаад нэмэргүй л болов уу,амьдралаа аварч үлдэхийн төлөө чи ч бас хичээ. хүн л болсон хойно чамайг хуурсан нүгэлдээ гэмшээд бас л дотроо шаналж яваа,ойлгохыг бодоо. хүүхдийн хүмүүжилд ч гэсэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал их чухал шүү,та 3-ын цаашдын амьдралд аз жаргал хүсье.

  64. kkkkkk says:

    ìýäýýæ ÷èíèé çîâëîíã îéëãîæ áàéíà, õýíä ÷ ãýñýí õàéðëàæ èòãýæ áàéñàí õ¿í íü ñýòãýë ð¿¿ óñ öàöàõàä óó÷ëàíà ãýäýã àìàðã¿é. Ãýõäýý õ¿íèéã óó÷ëààä ¿ç, ñýòãýë ñàíààãàà òºâëºð¿¿ëýýä ººðèé㺺 ìàø çàâã¿é áàéëãààä ¿ç ãýæ çºâëºõ áàéíà. Õ¿í áîë çîâëîíã äààäàã æàðãàëûã äààäã¿é ãýäýã ø äýý, áàñ çîâñîíû ýöýñò æàðãàíàà ãýæ òèéìýýñ õýí íýãíèéã óó÷ëàíà ãýäýã ýðãýýä òàø òîì àç æàðãàë èðýõ öàã áàéäàã ãýäãèéã îëîí õ¿íèé àìüäðàëààñ õàðñàí ø¿¿. Òèéìýýñ ñýòãýë õºäëºë, øàíàëàë, ¿çýí ÿäàëòàà áàãàñãàõ àðãà áîë òàø çàâã¿é ýð÷ õ¿÷òýé àæèëëàõ ë ãýæ áîäîæ áàéíà äàà.

  65. Xongorzul says:

    -Ter naiz huuheniigee huntei suutal ni huleej baigaad suuhaar ni nuhuriig ni avch ovortolj untaach, ter yasan chi yag teg tegeed l sanaa chine amrah baih daa

    -Nuhurtuu harin meduulehgui baival deer baihdaa suuld medsen ch yadiin

    -Termuu huuhend ooriinhee uursen zovlong amsuul, yasan zugeer orhij bolohgui asuudal met, hun ´naiz mine gej chin setgelees handaj baihad ingej doromjildog garuud olon baidiin

    -Hairtai huniig ni ovroos sugalaad oort ni hariug ni amsuul!!!

    -Ter boltol harin tsoglog amidraad bolomj garch irtel huleevel yasiin

  66. Hi says:

    Бүх юм сайхан болноо.Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл зүрхээ чагнах хэрэгтэй. Зөь гэсэн юмаа хий. Нас чинь залуу байна шүү дээ. Заавал ингэж өөрийгөө зовоохгүй албагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.