Хүсэл тачаалыг илэрхийлэх геометр

93223725

Таны ирээдүйн ханиа болгон сонгон авсан залуу бэлгийн амьдралд ямар шаардлага тавьдгийг түргэн мэдэхэд тань энэхүү сорил туслах болно. Доорх зургаан дүрсийг цаасан дээр зурж, дурласан залуугаараа нэгийг нь сонгуулаарай. Харин одоо таныг хэнтэй холбогдсоныг доорх хэлбэр дүрсүүд хэлэх болно.

Квадрат. Эдгээр төрлийн хүмүүсийн хувьд бэлгийн харьцаа амьдралын туслах зүйл гэж явна. Харин сэтгэлийн хөдөлгөөнийг захирагч эрүүл ухаан нэгд ордог. Ижил сонирхол дээр үндэслэн ойр дотно харьцаа үүсдэг гэж тэд үздэг.

Дугараг. Энэ хэлбэрийг бусдаас илүүд үзсэн эдгээр хүмүүсийн хувьд бэлгийн амьдралын тогтсон хэв маяг гэж байдаггүй. Тэд өөрсдийн хүсэл тачаалыг ичиж зовох зүйлгүй илэрхийлэн, хүссэнээ авдаг. Энэ төрлийн эр нь ч, эм нь ч дахин шинэ хамтрагчийг хайсаар байх болно. Тэд зөвхөн бэлгийн харьцааг эрхэмлэн жинхэнэ хайр сэтгэлийг төдийлөн тоохгүй.

Ромбо. Энэ хэлбэрийн эзэд нь эротик пантази ихтэй ч, нөгөө талаа биелүүлэгч нь байх ёстой гэж боддог. Тэд сониуч бөгөөд дүрэлзсэн хүслээр оргилж байсан ч хэзээ ч үнэнч байж чаддаггүй. Тэд гоё үгэнд дуртай бөгөөд, өөрөөсөө салгахгүй байлгаж чадах тийм нэгнийг хайж явдаг.

Тэгш өнцөгт. Сэтгэлийнхээ гүнд нөмөртэй ханиа хайсан хүмүүс энэ хэлбэрийг сонгодог. Тэд үнэнч сэтгэлийг юугаар ч солихгүй, хөнгөмсөг харьцаанаас болж амьдралаа эрсдэлд хэрхэвч оруулахгүй найдвартай, түшигтэй хүмүүс.

Үзүүрээрээ дээш харсан гурвалжин. Энэ хэлбэрийн дүрсийг сонгосон эрэгтэй нь эмэгтэйчүүдийг байн байн сольж явснаараа өөртөө итгэл олж авах гэсэн цаглашгүй хүсэлдээ хөтлөгддөг.

Оройгоороо доош харсан гурвалжин. Эдгээр эрчүүд нь эхийн адил түүнийг хайрлаж, халамжилж чадах тийм эмэгтэйг хайдаг. Тэд эмэгтэйчүүдийг бэлгийн амьдралын туршилт болгон хардаггүй.

/Хань/

2 Comments

  1. hair says:

    ойлгосонгүй ээ кк

  2. beegii says:

    odoo uyd bur zugeer neg dursnuud hunii amidraliin neg hesgiig ilerhiilne ain/,…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.