Найз залууг маань дуудаж уйлах нь ихсээд байна…

92292882

Надад туслаач.. Би юу хийхээ сайн мэдэхгүй байна. Би 20той. эмэгтэй. Гадаадад сурдаг. Би ойрдоо найз залуугаа хамгийн сайн найздаа алдчих вий гэхээс их айдаг боллоо. Би, манай найз залуу, найз охин өнгөрсөн жил гурвуулаа нэг ангид сурдаг байсан юм. Найз залуу маань их хөдөлгөөнтэй, яриа нөхөрсөг залуу. Харин найз охин маань их галзуу, бас их хөдөлгөөнтэй. Ер нь нэг ангид байхад энэ хоёр нийлж их анги бужигнуулдаг байлаа. Найз охин маань одоогийн найз залуутай маань их ноцолдож тоголдог найзууд байсан. Харин би найз залуугаа анх харсан үеэс л сайн байсан болхоор хажууд нь биеэ бариад нээх их ойртож яриа энэ тэр өрнүүдэггүй байсан. Найз залуу маань хааяа хааяа ирж ярих гэж хичээнэ тэгхээр нь би хэтэрхий биеэ бариснаасаа болоод өөдөөс нь хэг ёг хийгээд ерөөсөө олигтой ярилцдаггүй байсан. Харин жилийн сүүлээр шалгалтын бэлтгэлийн үеэр хоёулахнаа ярилцах болож олдсон юм. Бид хоёр их ярилцсан, бие биенийхээ талаар их юм олж мэдэцгээсэн. тэр өдрөөс хойш бид хоёр их дотносож эхэлсээр хосууд болцгоосондоо. Найз залуу маань надад сайн байсан ч би дандаа өөдөөс нь хэг ёг хийдэг байсан болхоор өөрт нь дургүй гэж боддог байсан юм байна лээ.

Харин би түүнийг миний найз охинд сайн тийм болхоор л дандаа арзаганаж тоголцгоодог байсан юм байх гэж боддог байсан. Найз залуу маань найз охинийг маань хөгжилтэй найз гэдэг утгаар л харж байснаас охин, эмэгтэй хүн гэдэг талаас нь ерөөсөө харж байгаагүй гэсэн. Би найз залуудаа их итгэдэг. Худлаа хэлж чаддаггүй, толгойд нь орсоноо шуудхан хэлчихээд байдаг хүн. Би найз залуугаасаа хэзээ ч худлаа долигонож байхыг хараагүй. Бас их нөхөрсөг. Хүнд ам гарсан бол хэлсэн амандаа заавал хүрнэ. Ер нь их эршүүд. Тийм болоод ч тэрүү охидууд их эргүүлнэ. Найз залууг маань хичнээн олон охин эргүүлдэг ч би хэзээ ч санаа зовж байгаагүй. Худлаа хэл амаараа арзаганаад өнгөрөхөөс цаашгүй гэдгийг нь мэднэ. Бас нилээн эрх чөлөөгөө эрхэмлэдэг хүн болхоор нь би хорьж тушаад байдаггүй.

Харин найз охины маань тухайд гэвэл, нэг найз залуу гэсэн нэр зүүсэн хүнтэй. Тэр нь өөрөөс нь нилээн ах. тэгээд байнга л хэрүүлтэй байна. Хэрэлдэх болгондоо л саллаа энэ тэр гэж бөөн юм болно. Хэрүүл хийснийхээ дараа заавал бусад хүнд хэрүүлийнхээ талаар ярьж зовлонгоо тохох дуртай. Их аминчхан охин. Бусдад өөрийнхөө зовлонг тохож бусдаас тусламж эрж байснаас бусдын зовлонг сонсож туслахыг хичээж байсан удаа нэг ч байхгүй. Би эхэндээ ч гайгүй тэвчээртэй хэрүүлийнх нь талаар хэдэн цагаар ч хамаагүй сонсдог байсан. Харин сүүлдээ найз охин маань бүүр чухал лекц шалгалтын дундуур хүртэл нөгөө лайтай хэрүүлийнхээ талаар ярьдаг болсон. Би найз охин шигээ баян айлын охин биш, эцэг эхийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг сургуульд явах нэрээр найзынхаа бөгс бөөрний тэнэг утгагүй хэрүүл сонсож үрэхийг үнэхээр хүсээгүй. Тийм болхоор хичээлийн дундуур аль болох яриаг нь дүүвүүлж, хэрүүлийнх нь талаар сонсохгүй байх гэж хичээдэг болсон. Нэг өдөр найз охин маань найз залуутайгаа дахиад муудалцчихлаа гараад ир гэсэн юм. Би дараагийн өдөр нь шалгалттай байсан болхоор гараагүй. Харин хэдэн өдрийн дараа найз залуу маань манай найз охин найз залууг маань дуудаж гараад шөнөжин нөгөө хараал идсэн хэрүүлийнхээ тухай ярьж уйлсан тухай хэлсэн. Хамгийн гол нь найз охин маань надтай бараг өдөржин шөнөжин зүүгдээстэй байсан байж найз залуутай маань уулзаж уйлсан тухайгаа нэг ч үг цухуйлгаагүй нь байгаа байхгүй юу. Тэр үед жоохон эвгүй санагдсан ч юм хэлээгүй өнгөрсөн. дараа нь найз залуугаасаа сонсоод байхад байнгын л найз залууг нь дуудаж зовлонгоо ярьдаг болсон гэнэ. Харин саяхнаас зүгээр уйдсан үедээ хүртэл гараад ир гэж дууддаг болсон гэнэ. Хамгийн сонин юм нь зүгээр л найзуудын хувиар дуудаж байгаа юм бол намайг ч гэсэн дуудаж болно биздээ, тэгэхэд үгүй шүү зөвхөн найз залууг маань л дуудна. Би ямар өмнөх шигээ их хичээлтэй байгаа биш одоо надтай ярилцаж суух боломжтой байхад надтай ирж ярилцахаа больсон. Тэгээд найз залууг маань дуудсан тухайгаа надад ерөөсөө хэлэхгүй. Сүүлд нь л найз залуугаасаа юу болсон тухай сонсоно.Эрэгтэй эмэгтэй хоёр хоёулахнаа байхад юу ч болж болно биздээ.

Би хичнээн найз залуудаа итгэдэг ч найз охиндоо итгэхгүй байна. Нилээн явдалтай, нээлттэй охин.   Миний тэвчээр алдаад найз залуутайгаа энэ талаар нь ярилцсан чинь өөдөөс “Чи намайг хамгийн сайн найзтайгаа хардаад байгаа юмуу? бид хоёр зүгээр л найзууд чи мэднэ биздээ” гээд намайг хардаж байгаа гэдэгт бүүр итгэж чадахгүй байх шиг байсан. Харин найз охин маань намайг хардсан тухай сонсоод ууралсан. Намайг хардсанаас хойш найз залуу маань найз охинтой минь дахиж надгүйгээр уулзахаа больсон, харин найз охин гуай найз залууг минь татаж чангаасан хэвээрээ л байх юм.. Ядаж байхад найз охин маань өчигдөр найз залуутайгаа нээрэнгээсээ салчихсан. Одоо найз залууг маань дуудаж уйлах нь ихсээд байна. Найз залуутай байхдаа хүртэл өөр залуучуудтай явдаг байсан хүн одоо ганц бие болчихсон яана. Би одоо яах вээ? Үнэхээр хүнтэй ярилцаж дотроо онгойлгомоор байгаа юм бол надтай л ирж ярилцана биз, тэгэхэд хар шөнөөр найз залууг маань дуудах ямар хэрэг байна аа???   Би яах вэ???

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. aagii says:

    чамд л гэж хэлхэд чи хэтэрхий найз залуудаа итгээд охинийг буруутгаж нэг юмруу туулширж болохгуй гэж бодж бнаэрэгтэй хун гэдэг чин нэг л мэдхэд оороо хусээгүй ымар ч бодолгуй бнснч гсэн нэг л мэдхэд бусдийн аынд орсон бдгийн наадах чин ийм бдлааж ургэлжлээд бүал нэг л мэдхэд чи найз залуугаа алдна ю ч болж болно гж чи дотроо сайн муу талаас ни бдож ухаантай бх хэрэгтэй сайн муу талаас ни бодж уз тгд яг одо арга хэмжээ ав найз залуугаа дахиж тэрний дуудхад очихгуй блгах талаас н сайн хичээ бух зуйл чмас шалтгалр болхоор бна тм болхоор чи сайн хичээ битгий шантраарай

  2. like says:

    залуугаа хамгаал.Найз охин чин нэг л итгэж болхооргүй охин байна шүү.Ер нь хэт баян айлийн хүүхдүүд дандаа юм булайдаг юм.Болгоомжтой байгаарай даа

  3. oogii says:

    энэ зззжжж ясан инээдтэй юм бэ ,санаа н зовоод зовлох гэхээр бичих уг н олдкуу бгаамуу, суулдээ толгой н хуртэл овдоод хэхэ, чамд би дэмжлэг огсийшуу, харин энэ охинд миний дуу энэ юу ч бишээ ,амидрал донгож эхэлж бн да, ер н эмэгтэй найзуудаасаа болгоомжтой бай, ойрийн нохор холийн дайсан гэдгийн

  4. Timber says:

    Чиний харддаг чинь туйлын зөв, болгоомжтой бай, хамгийн дотно хүн чинь л чамайг хуурдаг. Харин найз залууд чинь бол буруу байхгүй байх аа. Зүгээр найз аа л гэж боддог байх харин тэр бүсгүй найз залууг чинь зүгээргүй нүдээр хардаг гэдэгт барьсан ч алзахгүй, ингэж байж байгаад найз залууг чинь гэндүүлээд л өвөрт нь орчихно за тэгээд дараа нь жирэмсэн энэ тэр гээд бөөн зовлон болно. Миний дүү ийм юм үнэхээр амьдралд их байдаг шүү, найз залуутайгаа сайхан болгоомжтой яриад бүх юм аа тайван шийддээ тэгэхгүй бол бөөн зовлон болно шүү. Эрэгтэй хүний хувьд бас ийм асуудал болж байсан туршлагаасаа хэлэхэд тэр хүүхэн найз залууд чинь зүгээргүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна харин найз залуу чинь найз гэсэн үүднээс эргүүтчихсэн л явж байгаа. Энэ эргүүтэл нь тэр бүсгүй найз залуугийн чинь өвөрт өөрөө орж ирэх үе хүртэл үргэлжлэх болно. Харин чи энэ бүхнийг эвээр зогсоо доо. Амжилт хүсье!

  5. shinzo says:

    та гурав яг таарсан амьтад байна дөө.

  6. zzzjjj says:

    заза бас л адилхан ум зоблое хурдхан наад 1 хачин нзаса нз залууга salgaa….nz zaluda ner hunde aldkuun tuld zaza midku eoeo tolgoi uwdchluu hetsuun be ….aldwaa naad hachin umanda tegul isto haramsaltai bnda

  7. sony says:

    чи найз залуугаа өмчилж авсан юм уу. хэн нэгэн өөр найз охинтой байж болохгүй гэдэг гэрээ тохироог хийгээгүй л бол чиний найз залуу чинь чамаас өөр хэдэн ч найз охинтой байж болох биш үү. хэрэв өмчилж авсан юм бол хүн өөрийнхөө өмчийг яах нь чиний хэрэг. хэрэв өмчилж аваагүй бол эрх дураар нь байлга.

  8. lol says:

    ийм найз байдгуй юм. та 2 яах гэж найзалдгийн ийм юмаа ойлголцож чадку бгаэн бол? ярилцах л хэрэгтэй дээ.

  9. Fire says:

    Инээдтэй юм аа, юм ойлгох болоогүй байна даа

  10. saran says:

    hamgiin dotno naiz bol hamgiin zanalt daisan gej sonosoj bsnu?chinii hamgin dotno nohor bol chi ooroo!naad nz geed bgaa yu chini chinii nz zaluug ergyyleed bgaa ni todorhoi l bnshde.hos 2 gej bhaas er em 2hyn hezeech jiriin nz gej baidaggyi yum hezeech shyy!yaahav yuch yzeegyi jaahan hyyhdyyd nasand bj bno.nasand hyrsen er em hymyys hezeech jiriin naiz hej bhgyi,yyniig hezeech byy mart!magadgyi chinii nz zaluu naad ohintoi chini ali hediid enger zoryylsen bh.em hyn altsganaad bhad er hyn hezeech tsaashaa gehgyi.yzeed aldiel gej bodoh bh.minii surch bgaa gazarch gesen cham shig jisheenyyd zondoo bn.ih l bodoltoi bai daa dyy mini.ter 2r uulzah bolomj ogt byy garga.hamag argaa hereglej yz de.

  11. Powerful girl says:

    Хамгийн сайн найз ч гэсэн дайсан болдог л юм. Энэ яг надад тохиолдож байсан явдалтай адилхан юмаа. Ангидаа манай найз охин найз залуу бид 3 л нийлдэг. 3 лаа нийлээл нэг нэгнийгээ баярлуулах үедээ баярлуулаад туслах үедээ туслаад л явдаг байлаа. Би ч хэзээ ч тийм юм болно гэж таамаглаач үгүй. Тэд надгүйгээр хааяа уулздаг тэрэнд ч би юм боддоггүй байсан юм Тэгээд л яахав дээ намайг хэд хоног хөдөө явсан хойгуур нөгөө 2 чин юм болчхож. Найз гэдэг яг шулмас санаатай. Анхандаа сайн биш байсан хэрнээ яг хажууд нь бид 2 үерхээд хэлэхээр сайн болчдог юм уу хаашаа юм. Гол нь би найз залуудаа сайн байж тоодоггүй анхаарал тавьдаггүй басйсан. Харин найз охин маань миний дутуулсныг нөхөж явсын байлгүй дээ. Тэр үед найз залуугаа хамгийн сайн найздаа алдаад үхэж хатаж л явлаа. Одоо ч юу бодохов. Тэр 2 хуримаа хийсэн . чин сэтгэлээсээ л аз жаргалыг хүсч байна. Чамд өгөх зөвлөгөө гэвэл найз охиндоо найз залуугаа алдана гэдэг /зүгээр танихгүй хүнд алдвал арай гайгүй/ хамгийн аймшигтай юм байна лээ. Тийм болохоор найз залуудаа анхаарал тавиад аль болох тэр 2ийг холдуул. Гэхдээ 1000д нэг гэдэг дээ тэр нь л биш бол тэр 2-н дунд чамаас нуух ямар нэг зүйл болсон л байж таараа даа.

  12. Gvnjgvi Hanhvv says:

    ter zaluu teneg l bish bol naidwartai nz ohintoi chin untsan l bgaa…

  13. mmm says:

    гадаадад гэрээсээ хол байгаа хүмүүс өөр найз нэртэй хүмүүстээ зовлон жаргалаа их яримтгай болдог тал ч бас бий.

  14. hmm says:

    chamd nz chne zovlongoo yrij bhad chi bur zalhsan shinjtei bn sht. yahav bain bain yrij bolno l doo harin chi ter bain bain yriad bgaa zovlongo n oorchlood az jargaltai bolgii ene ter gj bodoogui yum uu, herev tgsen bol chi her hund naiz boldog ve gdg chne l haragdana daaa. chi naiz ohinoo ooroosoo tulhcheed odoo bolhoor nadad zovlongoo yrihgui manai nz zaluud yriad bn gd gonshignood bhiin, nz zaluu chne chamaas iluu naiziig chne oilgoj tuslaj bgn… chi ene bdlaaraa udaan yvbal nz ohin ch ugui nz zaluu ch ugui bolno doo. chinii bichsen yumiig unshihad l chamaas muu energy medregdej bn. u r just selfish

  15. Agnet says:

    хууэ дээ чи чинэ сохор биш л бол наад нэг 2 умаа яагаад уулзуулаад байдагийн. чиний нудэнд бол зугээр л уулзаж байгаа байх харин тсаагуураа юу хийж яаваа бол до. чи нэг одор тэр 2той шууд яарилц. тэр найз охиндоо шууд хэл. харин наад найз залуу гээд байгаа хун чинэ их хувирамтай хун байн да. эр хун тийм ым сонсоодсууж байхуу? юу л бол. найз залуу чинэ найзийг чинэ шохоорхоод байгаа юм байна да. тэрнээс юу гээл эрэгтэй хун тийм ым сонсоод толгойг ин элээд сууж байдагийн. эөрөөсөөч зугээр орхиж болохгуйшд
    сайн ярилц тэгээд шулуухан л асуучих намайг сонго эсвэл тэрийг сонго гэж хэл. би найз залуу чинэ найз охинийг чинэ гэнэ дэ харжил байгаарай

  16. Lonsdale says:

    танай найз залуу чинь ч бас зөндөө олон удаа уулзасныхаа дараа хэлдэг сонин л гар бнадаа. тэгээд ингэж их муулж байж чи бас найз охиноо гээд бичээд байдаг тэр охиноосоо нэг мөсөн хэрэлдээд холбоогоо таслаад харин найз залуудаа ахин түүнтэй уулзахгүй байхыг сануул тэр эсвэл намайг сонго гэж хэл… охидуудын хооронд сайн найз гэсэн утга байдаггүй юм. тэгээд ч 5 жилийн дараа чамд сайн найз биш сайн танилууд л хэрэгтэй болно өөрөө өөртөө найз байж сур өөр хэнд ч битгий итгэ! Найз залуутайгаа сайн ярилц….

  17. Life is game says:

    20 хон настай бла бла бла гээд л бичсэн байна. Амдрал ч бас амаргуй ээдрээтэйдээ.
    Наад хичээл номоо хийж оорийгоо амдралд бэлтгэ. Ухаалаг бай. энэ насан дээр сурч оорийгоо чадварлаг болговол чи хожноо.Ухаан санаагаа наад сургуулдаа анхааруулдаа дуу мини.

  18. sapphire says:

    тэр охиндоо шууд хэл! битгий ингэ. бид 2 хамт баймаар бна гэж хэл.

  19. Copa says:

    Amidral.n altan durem bol yg unen teged chini nz ohin ch gjde chi ugasa nz gj boddoggu l ym bshde ter tanai nz ohin ch gsn chmag bol dotro haraaj l bga bhda ingej dur uzulj tenegtej yvhar nz ohinoso zaiga bari l da teged chi ter ohind nz zaluga aldana gj tegtle aigad bgamu chi uurtu ch nz zaluda ch itgedeggu ym bna etsest n helehed nz zaluda bitgi uulz gj hel heni n songoho uuru med gd shud helsen l derde

  20. anu says:

    хи би ч гэсэн чамтай адилхан звилтэй учирсан удаачгүй бна эр ни эмэгтэй хүнд эмэгтэй нз гж бдагүйм би биэрээ мэдэрсэн тэхдээ нзаа чи 2ланд шууд бодож бга зүйлээ тулгаад хэл чиний нз охин чин чиний ардуур чамайг ю гж л бол ю ыриж бга үнэн шүү нза одоо энэнээс хойш эмэгтэй хүнтэй бодолтой нзалж бай гж л хэлий амжилт

  21. erhemseg says:

    – Amidraliin altan dyrem- Hairtai hynee sain nztaigaa bitgii taniltsuulj bai! Bitgii dotno bailga! Hamgiin sain nuuts amrag bol chinii sain nz bdag gj zygeer neg yg bish…Chinii huvid bol ta 3 gai taarch neg angid surdag bj! Tsaashid nz ohid hyyhnyydee hairtaasaa zaitai bailgaj bn biz!

    – Nz zaluugaa l sain tylhyyrdej dee.Ter ohiniig nz zaluugaaraa ooroor n zaig n avahuulj holduul.Chi bdgaaraa l bai! Zoolon n hatuugaa iddeg! Teneg hyntei ijil tyvshind orj yg helj heryyl hiigeed yaahav gj l zovloy doo! Er hyn ilted haritsahgyi, durgyitseed bhad teneg l bish bol em hyn holddog yum.

  22. Shoniin mend! says:

    Arai xeterxi yuma,nz ohindo shuluxan xelee.

  23. GaDo says:

    хэхэ уншсан чини найз залуу найз охин найз залуу найз охин найз охин найз залуу найз охин найз залуу

    пээ бүр юу ч ойлгосонгүй арай л дэндүү олон найз залуу найз охидууд бнаа нтр хэхэ

  24. lol says:

    манай найз залуу найз охин найз залуу найз охин бууур толгой эргэчихлээ

  25. ХАЙР says:

    танай найз залуу чинь ч гэсэн дээ дуудах тоолонд нь гарч л байдаг айн.
    хүмүүсийн хар хэрүүл юун нь сайхан байнаа. хар энэрги дагуулаад ямар олиг байдийн.
    яахав мэдээж найзуудад ярих сэтгэлээ онгойлгох зүйл байлгүй яахав.
    тэгээд байнга л тэрийгээ яриастай бас ядаргаа юмаа. чи бас жон жон гээл мөн ядаргаа юмаа айн.
    та 3 адилхан санагдчихлаа

  26. sar says:

    naad teneg naiz ohin geed baigaa yashkagaasa holhon bai. naiz zaluugaach bitgii uulzuul. naiz zaluugaa utsa soli gej hel bitgii uulz nuur og gej hel gehdee miii bodloor naiz zaluu chine terentei oroi udesh yanz buriin yum gants neg bolchihson yum bishuu ter ohin chine tegeel bur salahgui uilj unjaad baigaa yum bishuu naiz zaluuda chi tulgal uzehgui yuu chi terentei untsan baina yaagad ene chine uilj unjaad salahgui baigaa yum be geedl

  27. nupagadi says:

    emegtei humuus hezee ch sain nzuud bn gej ugui . minii bodloor chi ih muuhai zantai hun yum shig sanagdlaa. magadgui chi buhimdsan uede bichsen bolhor tegsen bj magadgui l de. Naizdaa hairtiigaa aldana gedegees chi sheesee goojtol aidag bololtoi. Nadad bol ene chin hii hardalt shig l sanagdlaa. Yahaw de. Ter busguiteigee nzuud bdagaa boliod hundiirchwul duudaj baridagaa bolih bailgui de.

  28. ha ha ha says:

    2 лангаас нь сал

  29. cahirmaa says:

    найз охин чинь биш чамайг ашиглаад мэдээлэл аваад хэрэгтэй үедээ хэрэгцээгээ гаргачихдаг, өөрийгөө тайвшруулчдаг дайсан чинь л байна ш дээ, дайсан чинь чамтай хэрэлдэж муудалцдаг нь биш хажууд сэмхээн найз нэрээр празитлаад байдаг хүмүүсийн дунд л их байдаг юмдаа, чи найз гээл нөгөөх чинь чамд хавчигдаж гомдож гадуурхагдсан дүр эсгээл цаагуураа хор найруулаад л явнадаа, одоо цагт дайснууд фронтын эсрэг талд биш харин мөр зэрэгцээд явдаг болсон шүүдээ хө, найз уу дайсан уу гэдгийг ялгаж сурах л хэрэгтэйдээ, тэгээд нээх сайхан аашлаад тал засаад сэтгэлийнхээ нууцыг ярихад нь уяраад хавханд нь орчвоо бодолтой л байх хэрэгтэй шүү

  30. Цэцэг says:

    Чи хэт их санаа зовбол наад бодож буй муу бүхэн чинь чамайг ороох вий. Тэгэхээр нэг их муу юм битгий бод. Найз залуудаа итгэ. Хардаж, гомдож илүү дутуу үг хэлэх юм бол найз залуугийн чинь чамд итгэх итгэл, хүндлэл аажим аажмаар алга болно. Харин тэр охиныг яаж ийж найз залуутайгаа уулзах боломж битгий гарга. Гэхдээ ил биш шүү!!!

  31. s says:

    nziin hariltsaa chin dordson bn shdee, tegvel shuud l heleechde duudahaa boli gedegee archaagui yumaa. hairiinhaa toloo yum hiigeech

  32. hehe says:

    “Саад бэрхшээл чамайг зогсоох ёсгvй. Хэрэв чи єндєр ханатай тулвал битгий буцаж ухраарай, бvv бууж єг. Хэрхэн яаж давж гарах талаар бод, єєрєє сэтгэ.”

  33. sweet dream says:

    миний дуу арай жоохон бган биш уу
    ингэж их муулж байж найз охин гэх нь ч хаашаа юм…….
    найз залуу чинь бас угуй гээд хэлчихэж чаддагуй эр хун гэх нь ч хаашаа юм…..
    ийм л бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.