Би их хартай л даа

95482295

Би одоо 26 настай эрэгтэй. Хувийн компанид мэнэжэр. Би найз охинтойгоо үерхээд 3 жил болж байнаа. Урьд жил бид 2 хамтдаа байдаг байсан л даа одоо тэр минь гадаадад сурч байгаа. Тэр минь 22-той. Бид 2 үнэхээр сайхан хосууд бас нэг нэгэндээ хайртай. Бид 2 хамт байхдаа үнэхээр сайхан байдаг байсан л даа. Тэр үед би их хартай бас жаахан хориод байдаг байсан гэтэл найз охин минь ойлгоод бид 2 муудах үедээ муудаад л ойлголцоод эвлэрчихдэг байсан. Одоо хол болоод тэр үү тэр минь их л задгай болоод байх шиг, байнга л оройтдог өрөөндөө тогтдоггүй хэдэн найзуудтай болоод тэд нартайгаа цагийг надтай харьцахаасаа илүү хамт байдаг. Байнга л ийм юм тийм юм гээд л гадуур тэгээд ойрын хоногуудад дандаа оройтоод байна. Би ажилтай болохоор хүлээгээд өрөөндөө ирлээ гэхээр нь унтдаг. Санаа их зовдог. Ингээд байхаар надад маргааш ажил дээрээ жаахан тийм байдаг. Нойр муутай. Би их хартай л даа хааяа бүр дэндүү хардаад байдаг ингээд байхаар уу тэр минь улам л надаар хардуулах юм хийгээд байх шиг. Гадаадад байдаг хүүхдүүд миний хайрыг буруу замд татаад бас надаас холдуулах вий гэж бодох юм. Би хардахгүй байж чадна л даа тэгээд байгаа болохоор би яах вэ. Бас надад уурлаад дандаа л салъя гээд байх юм. Би очъё гэхээр их хол байдаг л жилдээ 1 уулздаг. Тэгээд яахаа мэдэхгүй байнаа. Өөр хүнтэй болсон юм болуу. Би одоо яах ёстой вэ?

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. gagaga says:

    чи салсан ни дээрээ сэтгэлд амар чи оорийнхоо толоо л амидрах хэрэгтэй шдээ

  2. zaluuzurkh says:

    чи энд бухимдаад юу ч бүтэхгүй ээ яах ч аргагүй байга бол зүгээр л бай шууд итгэ өөртөө итгүүл миний хайр сайн хүн гээ л. Эсвэл шууд сал ийм л байна. Салий энэ тэр гээд байгаа бол нэг бол чиний хар хэтэрсэн залхаж байна ер нь залхааж байгаа. За даа шулуухан хэлэхэд хүн бол байгаа тэр бол ер нь л ойлгомжтой. Харин бүр тэнэгтээд заваараад яваад байна уу эсвэл хөнгөхөн толгой нь эргээд яваад байна уу гэдэг л байгаа тэгээд залуу хүн өөрөө ч гэсэн нэг юмтай бол доо амьдрал дээрээ 2, 3 аар нь үзцэн хүн хэллээ шүү ер нь л эргэлдэх дуртай толгойнууд даа энэ жижигхэн хөөрхөн толгойнууд!

  3. hi says:

    тэр өөр хүнтэй болсон юм байлгүй дээ. нэгэнт ийм юм болсон юм чинь буцаж ирэхгүй дээ. чи ч гэсэн амьдралаа бодсон нь дээр байх. гэрдээ тэрнийг нэг их буруутгах хэрэггүй. хувь тавилан ийм л байсан юм байлгүй дээ…

  4. ano says:

    шулуухан хэлэхэд цаадах чинь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон байх/орох магадлал өндөр. гэхдээ энэ нь чамаас сэтгэлийн холбоогоо заавал таслана гэсэн үг биш. 1) одоогийн залуус секс, сэтгэл хоёрыг ялгаж үздэг болсон. 2) цаадах чинь тэнд сурч байхдаа өдөр шөнөгүй зөвхөн номоо л сураад дэвтрээсээ дээгүүр хэнийг ч юуг ч шагайж харахгүй, хэнтэй ч юу ч ярихгүй хэнтэй ч уулзахгүй яг л сахил хүртсэн санваартан шиг байна гэж бодоо юу? үгүй гэдэг нь ойлгомжтойшдээ. найзууд уулзана, нийлнэ, шоудна, ууна, за бас заримдаа өвс татна, за тэгээд олуулаа доргихоор яадаг билээ? тэр бүхэн болно. тиймээс өөр хүнтэй секс хийх нь бол бараг л 99,99 хувийн магадлалтай. Тиймээс чи нэг бол үүнийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө бэлд. Эсвэл эвлэр.

  5. jasmine says:

    5

  6. JASMINE says:

    hartai hvnees hvn svvldee zalhadiishd.

  7. saran says:

    bie holdohoor setgel holdono gedeg yg oroosgol taltai!hynii amidrald sexees chuhal zyil bdag yum.amidraliin utga uchriig oilgoson hyn bol hichneen hol baisan ch hairtai hynee ynench hyleej chadna.tegeedch hamgiin tevcheergyi hymyys bol erchyyd!emegteichyyd bol 1 shiidsenl bol tegj ar ovroor gyihgyi bj chadna.nohor bid 2ch gesen holiin hol gazar bdag.bi nohroo irtel 100% bie setgeleeree ynench bn gej boddog bodsondoo hyrch chaddag.tiimees naiz ohinoo het hardah hereggyiee.hardaad zovoogood baival chamaas holdohiigl bodnoshdee.amidrald yuch tohioldoj bno gol ni itgel yum.bainga holbootoi tegeed hardaj zovoohgyi itgej saihan haritsah heregteidee zaluu mini!em hyn 1hairlasan hynee tiimch amarhan martahgyiee.itge.

  8. Life is game says:

    Аливаа нэг хун яалаа гэж нэг хуний хараа хяналтанд байнга хардуулж байхийг хусэх бэ дээ. Чи наад муу зангаа засахгуй бол хэнч чамтай байхийг хусэхгүй шуу!!.Яахаараа хунийг хардаад байдаг ум оороо л учиртай байна даа нохор мини. Хар бол овчин шуу!!

  9. bodol says:

    чи их хардаж зовоодог бол холдое болий гэсэн бодол байдаг байх. тэр найз чинь ч бас салЬя гээд байгаа учир шалтгаантайл байж таараа тийм болхоор сайн ярилцаад үзээрэй хол байна гэдэг хэцүү шүү.гэр бүл болоогүй та 2 битгий хэл гэр бүлтэй хүүхэдтэй хүмүүс салж саринах асуудал ч их гардаг шүү. битгий хардаж бай хайртай хүнээ харамлалгүйл яахав гэхдээ ямар ч юм хэм хэмжээндээ байх л гое.

  10. bataa says:

    ene hvmvvs chine yu yriad bgaan be..surdag gej bhad ymar solongost heden tsaas hiih geed ajilj bga ymuu.gehdee chi sain oilgoltsoh bas itgeltseh l heregtei bn daaa.hun yer n hairtai huneesee salaad oor huntei niilleech saihan baij chaddaggu ymaa teriig l bi mednee..tmd hicheegeerei.nz ohind chine tur zuurtaa hun dajgv haragdaj sanagdsan ch chamd hairtai bol chamaig l gene shde..za amjilt

  11. ыы says:

    гадаадад байдаг гэхлээрээ заавал хүн араар нь тавьж, энд тэнд очиж шоудаж явдаг юмуу.

    Яасан ч хийх юмаа олж ядсан залуу вэ?

    Тэнд чинь Монголд байдгаас ч илүү хоногийн 24 цаг багадсан завгүй байдаг юм. Юун тэр илүү дутуу залуу бодох хийх ажил зөндөө байдаг ямар ч тэнэг залуу вэ чамд энэнээс өөр бодох юм алга уу

  12. ha ha ha says:

    өөртөө итгэ.

  13. bi bol bi says:

    дээр АЗАА-гийн бичсэнийг залхууралгүй унш!
    өөр хэлэх юм алга,нээрээ л асуудал гарлаа гэхэд чи дэргэд нь байж тусалж чадахгүйгээс хойш,хүүхдийг тайван байлга айн. хүний газар бас хэцүү л байгаа.

  14. cahirmaa says:

    цаадах чинь залхаж байгаа байхдаа, чи бас нилээн ургуулан бодоод байнаа, надад ч бас ийм юм тохиолдож байсан, гадагшаа гарч найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөмөөр байдаг, гэтэл нз залуу тэнд бөөн ажилд дарагдаж ядрч уурлан хардсан амьтан, ер нь ажил хийж байгаа гадаадад сурч байгаа хоёр хүний сэтгэлзүйн байдал шаал ондоо байдаг, нэг нь нүд нь нээгдэж зугаа цэнгэлийн амтыг мэдэрч юм үзэж мэлмий тайлагдаж байхад нөгөө нь ажлаас өөр юм бодох завгүй хаягдах вий гологдох вий хоёр биенийхээ төлөө л хөлсөө урсган хөдөлмөрлөж байхад тэр тэнд тэгээд зугаацаж байна гээд л бла бла бла.. гол нь бие биенээ ойлгож хүлээцтэй уужуу загнаж чадвал давж гардаг юм байна лээ дээ, тэгээд цаадахаа байнга идэвхжүүлж байх хэрэгтэй бэлэг сэлт явуулж бай сурприз барь, чи ах болохооор хардаж сэрдэж сургаал айлдаж яншаад байвал бүүр залхчихна байхаа сорри

  15. hongoroo says:

    zvgeeree biye holdoo geed negnee gsn setgel bhad vneheeer saihan bj chadna shde gol n biye biyedee l itgedeg bas oilgodog bh heregtei shvv..chi sain zaluu bnaaaa

  16. AZAA says:

    ZA HUTSAA CHI!GADAADAD BGAA HUUHEDUUD MINII HAIRIIG URUU TATAAD BURUU ZAMRU ORUULAH VII CH GEH SHIG! HUN ER N HUNIIG URUU TATNA GEJ BDAGGUI HUN OOROO TENEG UHAMSARGUI OOROO TER MUU URUU TATDAG HUMUUSTEIGE ADILHAN SETGEDEG BODDOG BOL OOROO URUUDAAD DAGAAD YAVDIIN!TEGEED CH ODOO TANAI TER NAIZ OHIN CHIN OOROO GADAADAD BGA AHUUHEDIIN NEG N BOLJ BGAA BIZDEE?HUN URUU TATAH VIIDE OOROO!MEDEEJ GADAAD ERTONTS OOR GAZAR IRSEN HUND BUH YUM HSINE SONIN SONIRHOLTOI SAIHAN MUUHAI HETSUU BGAA!CHI TERIIG ETGEJ HARDAJ HORIJ YAAH GEJ BGAAN?TER HUN OORIIHOO HUSSENEERE HIIMEER BGAA YUMA HIIGEED HAMT OLON SAIN MUU NAIZ NARTAI BOLOOD YVSAN N DEER SH DEE!HUNII GAZAR ZOVOH TSAGT TED NAR N L TUS DEM BOLNO!CHI GARGAJ ORUULAHGUI GEE DOROOND N HORIOD YAAHIIN!ASUUDAL GARAH YED N GUIJ OCHOOD SHIIDEED OGOJ CHADAH YUMU!JOOHON HUUHEDIIG N HUSLEER N TAVI!YADAJ HELE SURAAD OIR HAVIIN ORCHINOO UZEJ SUDLAAD YAVJ BAIG!GUDAMJAAR TENEED CH YUNIICH HAMAAGUI BICHIG UNSHAAD YAVJ BHAD SUULD N TER N HEREG BOLNO!GENET AJILGUI BOLLOO GEHED TENEED YAVJ BSAN BEG GAZARIIH N UUDEND TSAGIIN AJILTAN AVNA GESEN ZAR BSAN BOL HUN TIISHEEGEE OCHIJ UZDIIN ADAGLAAD!MONGOLD BSAN CH NEG DORVOLJIN OROOND CAHMTAI OOR GAZAR OCHISON CH DORVOLJIN OROOND CHAMTAI CHAATLAAD BJ BH TER HUUHEDED YAMAR HEREG BGAAN TEND OCHIJ SURCH BGAAGIIN!CHI ZUGEER TAIVAN ORHI!UNEHEER TER CHIN SAIN HUUHED ITGEJ BOLOH HUN BOL YAAH CH UGUI!TIIM ITGEHERGUI HUN DAGAJ URUU TATAGDAH OOR HUNTEI BOLOH HUN YUM BOL SALSAN CHIN DEER BIZDEE?

  17. Алтай says:

    Ира яг голы нь олоод хэлчихлээ.

  18. ира says:

    Бие холдоно гэдэг ч сайны шинж биш дээ хө.

  19. zulaaaaaa says:

    hol bhar setgel holdood tegj bga bhaa.chi ih sain zaluu bnaa gehdee hardaltaa bagasgaad tegeed l itgeed vzeerei.hairtai bol ter ohin chine salahguee.hervee ta 2 salah ym bol ahij haritsaad niileh gesnii heregv dee.

  20. medlegten says:

    hogshoon naiz ohin chine chamd hairtai bol zugeerdee.yagaad geher cham shig sain zaluu bhgv gedgiig mdj bga bolohoor.odoo cham shig huleej bdg zaluu yer bhgu de.ter ohin ih aztai ohin bnaa..udahgv ta 2 az jargaltai bainaa.sanaa bitgii zowooroi..hardahaa bagasgaad oilgohiig hicheegeerei

  21. sakura says:

    хол бдаг бол сал. өөр хүнтэй бол л доо. хаа сайгүй л хүүхэн бна. гэхдээ боловсролтой бөгөөд замбараатайг ни сонгоорой.

  22. dfgt says:

    бие холдвол сэтгэл холдноо гэж… чи ч гэсэндээ тэр охинийг хардаад ер ни гаргадаггуй бсн юм бол, одоо чамайг бхгуй хооронд жаахан гарж л байг. Муу ни юу бгаан, монголд ирвэл чи бас уурлаад урчийгээд, хардаад гаргахгуй бх даа. Чи тэрэнд хайртай, тэр чамд хайртай л юм бол, бие биедээ итгэх хэрэгтэй. Итгэлцэл бхгуй бол хайртай дуртай гэж хэлэхийн ч хэрэг бхгуй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.