Бүсгүй та эр нөхрөө ойлгох гэж хичээдэг үү?

2115064_d250b10e

Гэр бүлийн харьцаа өдрөөс өдөрт өөрчлөгдөж, сав л хийвэл аар саар зүйлээр үг сөргөлцөн уур унтуу болох нь бий. Ийм тохиолдолд хэн буруутай вэ? Харин үүнд эр нөхрөө яаран бүу буруутгаарай. Та хоёрын харьцаанд саад болж буй тэр зүйлийг олохын тулд туршилт хийж болно.

Нэг. Маргаан зөрчил гарах үед…
А. Эр нөхрөө бүх зүйлд буруутгадаг- 10
Б. Бурууг өөртөө хүлээнэ – 0
В. Дүгнэлт өгөхийг хичээдэг – 5

Хоёр. Та нөхрөө хүндэтгэдэг үү?
А. Санаа бодлыг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй -10
Б. Нөхрөө магтаж, дэмжихийг хичээдэг – 5
В. Яриаг нь таслалгүй, анхааралтай сонсдог- 0

Гурав. Та байгаа юмандаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
А. Амьдралдаа ямагт гомдоллодог- 10
Б. Заримдаа өөрийгөө өрөвдөх дуртай – 5
В. Гаднаа өөдрөг байхыг хичээдэг – 0

Дөрөв. Нөхрөө өөрийнхөө захиргаанд байлгахыг хүсдэг үү?
А. Тийм бодол байдаггүй – 0
Б. Ер нь тийм л байх ёстой – 10
В. Зарим тохиолдолд -5

Тав. Нөхөртөө анхаарал халамж тавьдаг уу?
А. Хааяа мартдаг – 5
Б. Нөхрийнхөө аяыг дагахыг хичээдэг. Гэхдээ зөрчил гарах нь бий -10
В. Үүнийг эхнэр хүний үүрэг гэж үздэг – 0

Одоо оноогоо нэмээд үзээрэй:
40 -60 оноо: Та нөхөртэйгээ байнга зөрчилддөг байна. Энэ байдлаа даруй засахгүй бол гэр бүл тань асуудалд орж магадгүй.

20-40 оноо: Өөрийн үзэл бодлоо нөхөртөө ямагт тулгах хэрэггүй. Үүнээс болж зөрчил гардаг юм байна.

20-иос доош оноо: Та нөхрөө халамжилж, ойлгож чаддаг эмэгтэй. Ховорхон эмэгтэй гэж таныг дүгнэж болно.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.