Дараагийн хүүхэд дээр хөхөнд маань сүү орох болов уу?

BLD067333

Сайн байцгаана уу. Намайг У гэдэг. 24 настай. Нөхөр хүүтэйгээ цуг амьдардаг. Хүү маань одоо 8 сартай. Тухайн үедээ хүндрэлтэй төрсөн ба төрөөд 2 хоног хөхөө хөхүүлж чадаагүй улмаас миний хөхний сүү их эрт ширгэсэн. Хөхөндөө сүү оруулах гэж эхний саруудад зөндөө л юм идэж нэлээд жин нэмсэн. Сүүлдээ ходоод дийлэхгүй болоод болисон юм. Хүүхдээ хөхөөрөө хооллоогүйдээ өөрийгөө зөндөө буруутгаж шаналдаг байлаа. Бас хадмынхаа хажууд амьдардаг учраас хүүгээ янз бүрээр өвдөх тоолонд тэднээс хөхөөрөө хооллодоггүй болохоор аргагүй гэх мэт үг сонсож тэр болгонд шаналсан. Хүмүүс хүүхдээ хөхөөр хооллодог ээжийг сайн ээж гэж ярьдаг. Нөхөр маань намайг сайн ойлгож их дэмждэг  байсан. Би бараг 20 нэмсэн атал буцаад маш хурдан турсан. Гэр орны элдэв ажлыг бүгдийг нь би хийдэг. Хадмууд маань тэгж шаарддаг байсан. Одоо бид 3 тусдаа гараад амьдарч байгаа ч байнга л ирж амьдралд маань оролцдог. Уг нь хүүгээ ой хүргээд  ажилд орьё гэж бодож байсан боловч 1 сартай жирэмсэн гэдгээ өчигдөр л мэдлээ.

Нөхөр маань эхлээд авхуулчих чамд хэцүү шүү дээ гэсэн боловч дараа нь өөрөө мэд л гэсэн. Харин би яадагч байсан хүүхдээ гаргахаар шийдсэн. Биднийгээ гээд сонгоод ирж байгаа хүүхдээ авхуулж чадахгүй. Хадмууд маань намайг элдвээр хэлэх л байх. Надад хамаагүй л дээ. Тэртээ тэргүй урд нь том бэргэн эгчтэй муудалцаад том бэрийнхээ өөдөөс үг дуугардаг бага бэр гэдэг нэр зүүгээд авсан. Энэ охин ганц хүүхэд гаргаснаа юу гэж бодсон юм гэж л байсан. Тэр байтугай дүү нь ирж хэд хонохдоо манай ах аймаар дарамтанд амьдардаг гэж худлаа хэлж байсан. Нөхөр бид 2 бие биендээ их хайртай. Зөндөө нуршчихсан бол уучлаарай. Өмнөх хүүхдээ хөхөөрөө сайн хөхүүлж чадаагүй. Дараагийн хүүхэд дээр хөхөнд маань сүү орох болов уу? Жил дараалаад төрсөн ээжүүд хэлж өгч туслаач. Би дараагийн хүүхдээ ядаж хөхөөрөө өсгөмөөр байх юм.

секс.мн дээр ирсэн захидал

23 Comments

  1. bitgii gutardaa says:

    танай хадмууд бол ихэвчлэн байдаг ядаргаатай л хүмүүс юм байна. Тэр дүү нь ч бас юу ч вэ дээ. Уг нь ухаантай хүмүүс бол тэгтлээ хайрладаг тэр хүүгээ ахыгаа бодоод бэрийгээ сайн ойлгож дэмждэг байх байсан. Танай хадмууд харин ухаан муутай л хүмүүс юм байна. Тийм хүмүүст битгий бууж өг, Бас нөхөр чинь ямар сонин хариулт өгдөг хүн бэ. Хэзээ нэгэн цагт хадмууд чин амьдралд чин оролцоод та 2-г муудалцуулвал танай нөхөн 2 дахь хүүхдээ хэн гарга гэсийн өөрөө л гаргачихаад гээд хаяад явж мэдэх л нөхөр байна. Мэдээж гэрийнхэн нь амьдралд чинь тэгтлээ орлоцдог бол танай нөхөр зүгээр л утсан хүүхэлдэй юм байна. Бараг сал гэвэл салхаар л санагдаж байна. Тиймболхоор тэр тэнэг хадмууддаа битгий бууж өгөөрэй. Бас нөхөртөө өөрийгөө сайн ойлгуулан ярилцах нь чухал байх. Би эхний хүүхэд дээрээ сүү багатай байж байгаад 2 дахь дээрээ нэлээн сүү сайтай болчхсонв Чи дажгүй байхаа, Амжилт

  2. nn says:

    Yanaa tanai hadmuud yamar zevuun yum be!!! Bi l lav tegej darluulahgui, bi hadam eejiigee uiluulj l yavlaa. Muusain hadmuudiig bitgii davruul, hatuuhan bai, bolohgui bol hereld yadiin

  3. naagii says:

    сайн байна уу би 2010,04,27нд хүүгээ төрүүлсэн энэ хүүхдийн урд 2 хүүхдээ авхуулсан би яг чамтай адилхан хөхөнд минь сүү ороогүй өдөр шөнөгүй идээд их таргалсан тэгээд хүүгээ өлсгөхгүйн тулд миласан сүүгээр хооллосон манай хадмууд их сайн хүмүүс л дээ тэгээд хүүхдийн минь гэдэс гүйлгээд бас рахитийн 2 р зэрэгт орчихсон манай хадмууд хүүхдээ явуул гээд хүүгээ 6 сартай болонгуут хөдөө завхан руу хадмуудруугаа явуулсан одоо тэнд бор хоолонд орчихсон санаа амар болсон нээрээ хүүхдээ хөхөөрөө хооллох боломж байвал хооллох хэрэгтэй юм бн лээ
    за чамд аз жаргал хүсье үртэй хүн жаргалтай

  4. Sanaa says:

    Угаасаа дөнгөж төрсөний дараа сүү шууд ордоггүй юм байна лээ. Чи уг нь нэг саагуур олоод авах хэрэгтэй. Цахилгаан юмуу гар саагуур. Тэгээд төрсөнийхөө дөрөө 4 цаг тутамд саагуураараа саагаад бай. Юм гарахгүй байсан ч хамаагүй, тогтмол саах. Минийх яг тэгээд хэрэглэхэд түнтийсэн юм болсон. Хүүхдээ тэр хооронд эмнэлгээс өгсөн угжаар хооллож байсан. Дараа нь сүү багаар гарсан ч хүүхэд идэхгүй нэг хэсэг хэцүү л байсан. Тэгээд зангираагаа гаргах гээд их л саадаг байсан. Нэг өдөр унтаагаар нь аманд нь хийсэн чинь хөхөөд эхэлсэн. Хэдэн хоногийн дараа нөгөө хөхийг нь бас хөхөөд эхэлсэн. Нээрээ саагаад гаргасан жоохон сүүгээ ч гэсэн хүүхэддээ өгдөг байсан. Тэр нь бүгд уураг нь шүү дээ. Хүүхдэд их хэрэгтэй. Манай охин их дуртай уудаг байлаа. 1 сар арай хүрээгүй дээ бүх юм хэвэндээ орж, дахин саагуурын хэрэг байхгүй болсон. Маш их сүү орсон доо. Яваандаа хүүхэд нөгөө тэжээлийн сүүгээ голж уйлаад зөвхөн хөхөө л хөхдөг болсон доо. Нэг юм захихад төрсөний дараагийн хэдэн хоногт угаасаа чамд сүү сайн ороогүй эсвэл хүүхэд чинь хөхөж чадахгүй байна. Тэр үед нь хүмүүсийн хэлж буй шиг дан хөхөө үлгүүлээд өөр юм өгөхгүй хүүхдээ гүрийлгэж огт болохгүй. Тэгвэл шар гэж өвчин авна. Тэр үед бүр л зовно. Тиймээс шингэн юм хүүхэддээ сайн уулгаж байгаарай. Бас сэтгэл санаа чухал гэдэгтэй санал нэг байна. Миний хөх их сайн сүүтэй байна гээд л өөдрөг юм бодох хэрэгтэй. Амжилт

  5. uhaalag baigaarai says:

    хадмууд чинь та 2-г биеэ даагаад явах чадвартай эсэхэд жаахан эргэлздэг л юм байна, аргагүй дээ. хэлсэн болгоныг нь эмзэгээр хүлээж авах хэрэггүй байхаа.

    хөхөнд сүү орохгүй байх ч их хэцүү юм шиг байлээ, би хэт их сүүтэй олон ч хүний хүүхэд хөхүүлж өгч байсан, хэт их сүү чинь бүүр хэцүү зовлон шүү өөртөө ч анхаарах, юм идэх боломж гардаггүй, улам л тураад л шим шүүсээ алдаад л, хөх чинэрээд л уйлаад л саагаад л, чи харин ч жаргал даахгүй байна за.

  6. naran says:

    sanaa zovoltgui ee dahiad torhod chin suu orno gehdee arai baga l ordog yum bna le,suu oruulah gej bna gej ih ideh demii yum bna le shuu ,buruu ch yum bna le,sain untaj amraad busad ued n ter shirgej baisan huhuu sain l huhuuleed baih heregtei yum bvna le tegvel ayandaa evleed suu ordgiig bi ooriin bier uzsen shuu,hadmuud gej sonin ulsuud baih yumdaa gehdee hadmuud bolgon tiim bish baihaa,minii hadmuud ch gesen tiimerhuu l humuus baidag bi ehen uedee ih emzgeer huleej avdag bailaa odoo bolison ooriigoo ch nuhuruu ch zovooh yum bna le,hamgiin gol n nuhur chin l chamaig oilgoj baival tegeel buh zuil ok.harin yaj ashgui tusdaa garsan yum be ugui bol ch mun hetsuu shuu de,teneg humuus l tiim mangar zan gargdag yum bna gedgiin bi amidral deer garaad l uzsen harsan medsen.ooriinh n huuhed l hun hunii huuhed hun bish yum shig sanaj dandaa hurgen ,beree muu heldeg tsoon toonii hadmuud sonoosei…

  7. saraana says:

    орноо. хөхний сүү сэтгэл зүйтэй бас холбоотой шүү. хөхөнд сүү орохгүй нээ би хүүхдээ хөхүүлсэнгүй гэх мэтээр өөрийгөө зовоодог. ямар нэгэн юманд хямрах энэ тэр хөхний сүү татрах бас нэг шалтгаан байдаг. манай найз охин төрөөд сар болж байхад нь аав нь аваарт орсон тэрийг сонсоод тэр оройдоо л шууд хөхний сүү нь татарсан. тиймээс хөхүүл эмэгтэйг сэтгэл зүйн хувьд бас тайван байлгах хэрэгтэй. хүүхэдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. их идэхээр сүү ордоггүй гэж бодож байна. би бол цагаан хоолтой маш бага иддэг тэгсэн хэрнээ маш их сүүтэй байсан. бас төрөөд өөрийнхөөө ээжийн хажууд л баймаар юм байна лээ. хадмууд бол хадмууд л байдаг юм байна лээ. надад тэг ингэ гээд хэлчих хүнгүй илүү дутуу өө сэв л хайхаас биш санаа тавих хүнгүй хэцүү байдаг байсан.
    одоо хадмуудаасаа хол юм чинь дажгүй байхаа. тусдаа амьдарна гэдэг чинь сэтгэл зүйн хувьд хүртэл тайван байна гэсэн үг. хяналтандаа сайн орж өөрийгөө бэлтгэ. дүүг нь гаргана гэдэг маш зөв шү.

  8. azaa says:

    hi
    Hadamuud ug ni hol baival zugeer yum shig baigaamaa. Bi bas turuhiin hundreld orood hiisver hiilgej tursun l du. ehnii 2 honog suu oroogui. ugaasaa seheend bsan bolohoor ehnii udur huuhdee ch haraagui shahuu. daraagiin uduruus ni hooson huhuu hohuulseer bgad hohnii tolgoi hagaraad, hohnii tolgoi hajuugaaraa hanzaraad aimar bolj bsan. hohuuleh gej nulimsaa bardag bsn. manai nuhur uilagnahaar ni uurlaad l eejiigee zovoodog gd uchir medehgui nyalh amitniig zagnah aydanaaa kkk. tegj bgad l suu orson sh de. hagalgaagaar tursun bolohoor suutei tsai shar budaatai tsai ene ter horiotoi bdg bolohoor pechen l zalhtlaa idej baisan da. uur yum sain medehguin bainaa sorry

  9. kkk says:

    goy ymaa xuuxedtei bolox ymsan. Daanch noxor mini boloogui geed bdagiin.

  10. saran says:

    jiremsen baihdaa sain vitamin uuj uurag hiilgeh sain yum bn lee.jiremsen bhdaa ih yadarsn bol suu bas baga ordog yum shig sanagdsan.bie sain noir saitai shyytei tsai ih uugaad bhaar syy saijraad baidgiin bnlee.oirhon torohoor eh ni jaahan yadarahl bh.tuslah hyntei bol alzahgyie.hyyhed hoorhon shyy.bayar hyrgie.

  11. Buki says:

    хөх жижигхэн гээд сүүгүй бн гэж байдаггүй юмаа,хөхний сүү бага байж болноо огт сүүгүй ээж гэж бхгүй бх хүмүүс сүүгээ бага хүүхдээ цатгахгүй бн гээд угжинд эрт оруулчихдаг юм билээ. хөхүүлээд бхад аяндаа сүү ихэсээд ирнэ, хөхний сүүний гаралтанд эхийн сэтгэл санаа шууд холбоотой чи сүү гарахгүй бн гээд сэтгэлээр унавал угаасаа гарахгүй шдээ, уйлахийг чин хүртэл андахгүй багасчихдаг, сэтгэл санаагаа тайван байлгах н хамгаас чухал. бүл нэмэх гж бгаа танай гэр бүлд аз жаргал хүсий.

  12. bg says:

    за яахав дээ хөхөнд чинь сүү орохгүйй бүр болохгүй бол нэмэлт угжаар л хоолохгүй юу. миний хөхөнд бас бараг сүү ороогүй дээ ихэнхдээ л хүүхдээ угжиж өсгөсөн тэглээ гээд мудсан юм алга л байна.Ер нь 2 хүүхэд ойрхон гаргахад их л ядарлаг юм даа. Сэтгэлзүйн бэлтэгэлтэй байгаарай даа. нэг бодлын хамт өсөөл 2 хүүхэд чинь ханитай сайхан л байдаг юм.Ээж нь их ядараг юм даа нөхөртөө хэлж сайн ойлгуулж сайн ярилцаж хажуудаа хааяаа туслуулах хүнтэй байвал дажгүй.

  13. Гэрлээ says:

    Би бас анхны хүүхдээ хөхөөрөө хооллож чадаагүй. Яагаад гэвэл миний хөх маш жижиг тэгээд хүмүүсийн дэргэд гаргаж ирж хөхүүлхээс ичээд олигтой ч хөхүүлж чадахгүй байсаар байгаад сүүгүй болчихсон. Үүндээ их харамсдаг байсан. Хадмууд ч гэсэн сонин сонин юм яриад л их дарамттай байдаг байсан. Гэхдээ би дараагийн хүүхдээ заавал хөхөөрөө хооллоно гэж зүтгэсээр хичээсээр байгаад бага ч гэсэн сүүгээрээ хөхүүлсээр байгаад одоо том болсон шүү. Хүмүүс өмнөх хүүхдээ хөхүүлээгүй юм чинь дараагийхад нь сүү ордоггүй, жижиг хөхтэй юм чинь бага сүүтэй бна, хийсвэрээр төрсөн юм чинь сүү орохгүй ч гэх шиг сонин сонин юм яриад л байсан. Бага хүүхдээ гаргах үед миланимтай сүү гээд л бөөн синсаци болж байсан үе бсан юмаа. Тэгээд хөхөөрөө өсгөхөөс өөр аргагүй гэж бодоод хөхүүлээд байсан чинь сүү ороод сүүлдээ бүр ихэсээд хангалттай их гардаг болсон. Эмнэлэг дээр төрсний дараа 4 хоногтоо сүү орохгүй их зовоосон. Би 2 дох өдрөөс нь ганц өдөр л өөр ээжийн мөөм хөхүүлсэн. Тэгээд ер нь сүү ороогүй ч гэсэн өөрийнхөө мөөмийг үлгүүлээд үзье гээд өлсөөд уйлж байгаа охиноо тэврээд л шөнөжин унтахгүй сүүгүй мөөмөө үлгүүлээд л байсан. Тэгсэн чинь дараагийн өдрөөс нь сүү ороод эхэлсэн шүү. Би уйлаад эмч нараас сүү орохгүй байна яахуу гээд асуусан чинь эмч нар загнаад хүүхэд хайралсан эрэгтэй хүнээс хүртэл сүү гардаг юм, чи төрүүлсэн л юм бол сүү гарна гээд загнасан. Гол нь уйгагүй л хөхүүлээд үлгүүлээд байх хэрэгтэй. Сүүндээ цадахгүй байна гэж яарч битгий угжаарай. Тэгвэл хүүхэд шууд хөхөө голоод их сүү гардаг угжаа хөхөх гээд гэдийгээд уйлаад байдаг болчдог юм бна лээ. Тэгээд ном сонин дээрээс бас хүмүүсийн ярианаас хөхний сүүг ихэсгэх аргуудыг туршиж үзээд байгаарай. Миний хөхний сүү бага байсан болхоор охин маань тиймч марайлаг булцгар биш л дээ. Гэхдээ маш эрүүл чийрэг сэргэлэн. Хөхөөрөө хооллоно гэж үнэхээр чухал юм бна лээ шүү. Уйлж уурлаж байхад нь мөөмөө өгөөд л тайвшруулчихна. Хөхүүлж байхад эх үр 2уулаа маш их аз жаргалыг мэдэрдэг шүү. Заавал хөхөөрөө хооллоорой. Чамд амжилт хүсие.

  14. gunjuulee says:

    Сайн уу бусгуй, Дахин хоорхон бяцxан ур мэндлэх гэж бгаа энэ уэд оодрог бай хо, Хуний сэтгэл санаа сайхан бол бух юм ок болноо, угжаар өссөн хуухэд багадаа жаахан овчин ороох гээд л байдаг ч бусад талаар гайгуй шдээ. Танай гэр булд аз жаргал хамгийн сайн сайхнийг хусиэ,

  15. sar says:

    ug ni hohond chine suu orohl yostoidoo. bur bolohgui bol ugjihad yahavdee hun hunii biyiin ontslog oor uneher suu orohgui bol ugjihad yuu ni bolohgui gej uul ni bol huhdee ehne 6sar yadahdaa hohuulehed 2 nas hurtelh darhlaan burddeg gesen. bi bas ohinoo ehnii heden sar hohuleed suu muu huuhed tsadahgui ugjind oruulchihsan tegee geed manai ohin muudsAN YUmgui uyiihneese biyerhuu onts surchl baina. gadadad emegteichuud barag hohuuleh ni bagaschihsan baingal ugjdag shuudee teged tiim muu hun bolson ni haa baina harinch osgoluun biy haa hunees dutahaargui baigaa bizdee. harin ugjih bolbol sain suug ni olj avch ugjarai.

  16. Ramirez Sanchez says:

    хөгшөөн чамд ямар буруу бгааг олж харсангүй хүүхэд гэр бүлийн баяр баясгалан гэдэг биздэ

  17. bodol says:

    ойрхон гаргачихвал дэрскэн өсөөд амар байдаг юм. за тэгээд та 2 хоорондоо болж байвал аав ээж дүү нарийн хэлэх хамаагүй чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах хэрэгтэй. ээжүүд анхний төрөлт болхоор санаа зовоод мэдэхгүй чадахгүй юм гарах байх гээд л хараандаа байлгах гээд тэгж л байдаг шдэ яг үнэндээ тэд чинь бас туулж өнгөрүүлсэн туршлагаараа бас юм хэлийшдээ миний дүү тэр болгонийг нь чи өөлөөд хүндээр тусгаж аваад байвал мэдрэлд халтай. гэр орний ажил хийх тал дээр бол хүнээр хэлүүлээд байхгүй хийчдэг цэвэрч нямбай эмх замбараатай байвал эмэгтэй хүн чамд л хэрэгтэй сүүлдээ түүртхээ байчдийшд харин гое уртамтай байдаг гээч. хөхний сүүний тал дээр бол гайгүй биздээ сэтгэл санаанаас их болдогийншд сэтгэл санаагаа сайн бэлд элдэв юм бодоод байлгүй тайван байх хэрэгтэй шүү жирэмсэн байх үедээ. болохгүй бол хүүхдийн тэжээл сүүгээр угжиж болно шүү дээ. амжилт

  18. shuurga says:

    за ахн нэг их зовлоод байх юм гуйч амьдаралдаа тохиолдсон зуйлээ хэлийдээ хоөртөх хүүхэдээ гархад эхнэр маан маш хүндэрэлтэй торсийн тэгээл хүүхэд шөнжингөө уйлдаг байсан эхнэрхүүхэдээ бариад хүүсийг гуйгаад хүүхэдээ хөхүүдэг байсан гэж багаан зарим нэгн хөхүүлдэг зарим нь хөхнний толгой хаагран гээд хохүүлдэггүй гэж байсан 3 нонгийн дараа уйлаал надруу залглаа будаатай цай хийгээд иргээл хийсвэр хийгээд ноол шөл ууж байсан хун чин би ээжийнхээ цайг ууж басанаас яамар хийж байсан биш жаахан шар тос хийгээл цай цанаал огсон чин ь маргаашнь сүү ороол хүүхэд одор шоно хоөр унтаж байсан юм монгол аргаар хоол ундаа зохцуулаад үз

  19. VOGUE says:

    ббб bitgii hudlaa yarildaa tehuu manai egch ih turnhai goolig bvsgui huugee gargaad suu ni hohoo sad tavichih geed oor hvnii hvvhed guij hohuuldeg uldseniig ni saaj asgadag baisan tehgui bol hoh ni het ih suutei bolohoor honduurlej ovdood ursaad ih hetzuu bdag baisan,targan baisnaaraa sain eej,hohoor hoolloogui bolohooroo hvvhded muu gesen vg bish hvn hvnii biyeiin ontzlogoos shaltgaaldag,americ baruni ornuudad hvmvvs barag hohoor hoollodgui,huuhdee hohoor hoollotzgoo gesen uria loozon ih baidgiin bnlee,odoogoor hohnii suug orluulah chanariin huvid tun oirtson buteegdehuun gargaj avch uildverlej bgaa bolovch yag hohnii svv shig amin chuhal ed gargaj avch chadaagui bgaa,hohondooo suu oruulah talaar nom tovhimol unshij emchid uzuuleed,yag batalgatai medelel olcon deer baih shuu ternees deer setgegdel uldeej bga hvmvvs shigdam sonsson hov jivee hvnd zovlogoo gej ogohoo bolimoor yum,ih idseneer honond suu ordgui gej battai heleh baina

  20. uran zurag says:

    нөхөртэйгөө ахин ярилц, өөрөө л мэд гэсэн хариулт байж болохгүй. би жирэмсэн гэж хэлэхээс илүү бид ахин хүүхэдтэй болох нь гэж хэлбэл эр хүндий сэтгэлд ойр буудаг юм.
    ахин хүндрэлтэй төрвөл сүү орохгуй байж болох юм. сайн эмчийн хяналтад эрт ороод төрвөл гайгүй биздээ. миний ээж ах нарийг маань төрүүлээд угждаг байж, намайг төрөхөд айхтар их сүүтэй болсон гэж яридаг. ой 8н сартай болтол намайг хөхүүлсэн гэнэ лээ.

  21. саак says:

    хадамуудыг чөтгөр ав.

  22. bbb says:

    чи угаасаа суу багатай бх аа ер ни их туранхай хун суу ихтэй бдггуй ш дээ тийм л бх хурдан жил хассаниг бодход чи омно ни ч их туранхай бсн бх. тиймээс нээх их суутэй бх ни юу л болдоо харин дууг ни гаргах бол зов санаа бн 1, 2 ин ялгаа бдггуй гэдэг юм ханиндаа харин ч хурдан тусд орно

  23. gegee says:

    чи маш зөв шийдвэр гаргасан байнаа хөөрхөн дууг ни гаргаад өгөөд 2уланг ни ханиар ни өсгөвөл чамд хожим ни чи баярлах болно, чиний амидрал бол чинийх шүү дээ тийм болохоор хөндлөнгийн хүмүүс юу гэх ни хамагөи шүү дээ тэрийг эс тоогоод өөрийгөө тайван байлгаж чадвал хөхөөрөө хүүхдээ хооллож чаднаа битгий их санаа зовоо, уг ни ч хөхөөрөө өссөн хүүхэд дархлаа сайтай бдаг л даа, хөхнийг сүүний хэмжээнд хүрч орлох зүйл хаана ч бхгүй тэглээ гээд санааа зовоод хэрэггүй ээ олон л хүүхэд угжаар өсөж бн шүү дээ, за танай гэр бүлд аз жаргал хүсие, чи маш сайн ээж, ухаантай эмэгтэй юмаа,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.